| 2011 оны 12 сарын 10
Америкийн Нэгдсэн Улсад жил бүр зохиогддог Нью-Йоркийн Олон улсын кино наадамд 2011 оны 11-р сарын 17-24-нд болсон кино наадамд ”Монгол улсаас анх удаа оролцсон ZOLJARGAL and SON Film Production-ий З. Батбилэгийн найруулж хийсэн “Улаанбаатар-2011” кино академийн тэргүүн бүтээл шалгаруулах наадамд баримтат киноны төрөлд түрүүлсэн “Тайгын дууч” баримтат кино "2011 оны Олон улсын шилдэг баримтат кинo" ooр шалгарлаа.Нью-Йоркийн (NYIFF) олон улсын кино наадамд 36 гаран улсаас шалгарсан шилдэг бүтээлүүд өрсөлддөг. “Тайгын дууч” баримтат кино наадмын эхний шатанд шалгарч “Тop notch and excellent” буюу дээд зэрэглэлийн гэсэн үнэлгээ авч эцсийн шалгаруулалтанд оролцох эрхийг авсан билээ. Ингээд кино наадмын эцсийн шалгаруулалтанд өрсөлдөх эрхийг авч Найруулагч З. Батбилэг, тус киноны эвлүүлэгч Б. Батцэрэнгийн хамтаар New York хотноо хүрэлцэн ирж орoлцсон юм.
Америкийн киноны уран бүтээлчид, шүүмжлэгчид мөн кино найруулагчид болон үзэгчдээс мэргэжлийн өндөр үнэлгээ авч, киноны фестивалийн хүрээнд “Тайгын дууч” кино нь Нью-Йоркийн “Куад” кино театрт олон нийтэд гарсан байна.
“Тайгын дууч” баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, зураглаач, найруулагч З.Батбилэг нар 2011 оны 1-р сарын тэсгэм жавартай, 40 гарсан хэмийн хүйтэнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очиж зураг авч бүтээжээ. Энэ кинонд Улаан-Уул сумын клубын ардын дууны багш Н.Цогбадрах нутгийн өндөр настан хөгшчүүлээс мартагдаж байгаа хуучны дархад, уйгур дуунууд заалган сурч клубт хичээллэж байгаа хүүхдүүдэд хичээнгүйлэн зааж сургаж байгааг түүний өдөр тутмын амьдралаар үзүүлжээ. Энэ нь даяаршиж буй нийгмийн хурдацтай хөгжил болон техник технологийн дэвшлийн явцад ардын өв уламжлалын үнэ цэнэтэй бүхэн мартагдаж, устах аюул нэгэнт нүүрлэснийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн бүтээл юм.
Ингээд ZOLJARGAL and SON Film Production-ий уран бүтээлчиддээ баяр хүргээд цаашдынх нь уран бүтээлд арвин амжилтыг Нийт Үзэгч олныхоо өмнөөс хүсэн ерөөе!
MAND studio, CA
Улаанбаатар Кино Наадам – 2011 Академийн тэргүүн дээд шагнал.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд кино зураг авалт.

Миний Булан-д нэмэх
Танилдаа илгээх
Уншсан: 1498
Нийт сэтгэгдэл (11)
RSS2. ...
bi Zoljargaliig tanihgyi , dam medne, amargyi amidral tuulsan sain aav, jinhene er hun baih, iim erchuud ih baigaasai, tedniig demjeesei.
3. talarhal
ta 2 too mash ih bayarlaj ene saihan erch huch energee aldalgui hodolmarloj eruul enkh setgeliin bayr jargalaar duuren yavaarai gej erooe
6. bayar hurgey
jinhen amjilt gej eniig helne dee. Mongold shalgaruulsan bol avahgui biz. mongoliin bolood zarim shagnaluud unendee une tsenegui huuramch bolson, harin batbileg jinhen amjiltiig olloo gej bodoj bn. sain bn zaluu min.
7. bayar hurgei
BURIAD HUN IIM L BAIDAG BAIHGUI YU AAB HUU HOYORTOO ENE HORBOOGIIN HAMGIINSAIN SAIHANIIG HUSEN EROOE ENE CH YUCH BISH ENENEES IHIIG HIIH BUTEEH CHADBAR TA HOYORT BAIGAA OBOG DEEDESIINHEE NERIIG ONDORT ORGOJ YABAA NERT KINO NAIRUULAG GOMBO GUAINHAA HUU ACH HOYORT UNEHEER IH BARARLLAA TA HOYOR MONGOL ULSIINHAA NERIIG ONDORT ORGOHIIN ZEREGTSEE BURIAD GEDEG NERIIG HAMT DELHIID TANIUULLAA SHUU DEE BAYARLLAA TSAASHDIIN URAN BUTEELD TANI ONDOROOS ONDOR TOMOOS TOM AMJILT HUSEI DORNOD AIMGIIN BAYAN-UUL SUMIIN HARYAT ULAALZAI HOHDUUD OMGOI GOYOIIN BALJINNYAMIIN TSEND GERMAN ULS FRAIBERG HOT
8. ...
Aav, huu hoeroor baharhaj baina shuu, Ulam ih amjilt husie, zaluusaa. Ene kinog haana uzej boloh bol?







