Мэдээлэл
|
|
|||
|
Огноо: 2010 оны 10 сарын 10 - 12:00
|
||
|
Энэ оны 11 дүгээр сарын 11-нд орон даяар эхлэх Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогт АНУ дахь монгол иргэд хэрхэн оролцох талаар Улсын Статистикийн Хорооны Тамгын газрын дарга, Ерөнхий менежер Б.Ганбат, Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын атташе П.Баяр нар 2010 оны 10 дугаар сарын 4-нд Вашингтон дахь ЭСЯ-тай хамтран семинар зохион байгуулав. Семинарт Вашингтоны орчмын Монголчуудын холбоо, Монгол соёлын төв, Даяар Монгол, Орлоо.ком, 15 минут студийн удирдлага оролцож энэ удаагийн тооллогт Америк дахь монгол иргэдийг өргөнөөр оролцуулахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах асуудлаар санал солилцов Семинарыг 10 дугаар сарын 7-ны өдөр New York, 10 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Chicago, 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Дэнвер, 15-ны өдөр Сан Франциско, Оакланд хотуудад зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн интернет тооллого 10 дугаар сарын 10-нд эхлэнэ, дэлгэрэнгүй мэдээллийг www.toollogo2010.mn болон Вашингтон дахь ЭСЯ, Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, АНУ дахь монголчуудын orloo.com, dayarmongol.com, medeelel.com. chicagomongol.com, zok,mn mongolduu.com, worldmongols.com байгууллагын веб хуудаснаас үзнэ үү. Элчин сайдын яам ЗАРЛАЛ Chicago хотод 2010 0ны 10 -р сарын 10-ны Ням гаригын 12pm-4pm цагын хооронд тус сэминар зохион байгуулагдаx тул Та бухнийг өргөнөөр оролцохийг урьж байна Хаяг: Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 773-299-0729 224-856-8039 815-494-6499 Та бүхнийг Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогтоо идэвхтэй оролцохыг уриалж байна. American Mongolian Association |
|||
Шинэ хот нэмүүлэх хүсэлтэй байвал info@medeelel.com хаягаар бидэнтэй холбоо барина уу.


