Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

medee-06162011Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт айлчлалынхаа гараагаа амжилт эхлэж өнөөдөр Вашингтон ДС хотноо өглөөний мандах нартаа уралдан ирж айлчлалаа үргэлжлүүллээ.

Өнөөдөр өглөөний 10 цагт Ерөнхийлөгч Арлингтоны цэргүүдийн булшний дэргэдэх нэр нь үл мэдэгдэх дайчдын (2111 цэрэг байдаг) хөшөөнд цэцэг өргөх ажиллагаанд оролцсоныхаа дараа Волтер Рийдийн нэрэмжит АНУ-ын хуурай замын цэргийн эмчилгээ сувиллын төвд зочилон дайнд оролцоод эх нутагтаа эмчлүүлж буй цэрэг дайчидтай уулзаж сэтгэл санааны дэм өгөн танилцлаа.

Үдийн цайнаар АНУ-ын Худалдааны танхимд Монголоос дагалдан яваа албаны болон бизнесийнхэнтэй найрсаг цайллаганд орж тэдэнд хандан Монголд хөрөнгө оруулах боломж нөхцөл бий гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол төр засгийн зүгээс дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгресс дахь Америк, Монголын найрамдлын бүлэг болон “House Democracy Partnership” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол улсын ардчилсан замналыг дэмжигч гишүүдийн болон хамтын ажиллагаа эрхэлж байдаг гадаад дотоодын төлөөлөгчтэй санал бодлоо солилцон индэр дээрээс бие биенийхээ хэтийн зорилтоо танилцуулсан халуун дулаан уулзалт болж өнгөрсөн.

Маргааш өглөө Вашингтон ДС хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Цагаан ордонд уулзаж, хэвлэл мэдээлэлд зориулан хамтарсан мэдэгдэл хийнэ.

Оройдоо Вашингтон дахь айлчлалаа дуусгаж Нью-Йоркт хот руу хөдлөх юм.

Вашингтон хот орчим амьдран суугаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийж амжихгүй явах юм байна. Шахуу хөтөлбөртэй явж байгаа учир уулзалт энэ удаад хийх боломжгүй яваа гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

Нью-Йорк хотноо бизнесийн болон “Forbes”группийн төлөөлөгчидтэй уулзаж, АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн дугуй ширээний ярилцлагад оролцохын сацуу “Bloomberg News” телевизээр зочилно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд чиглэж, ялангуяа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд оршиж байна.

Эрхэм үзэгч Та энд дарж сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү.

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream