| 2010 оны 12 сарын 22

2011 оны 2 сарын 2-6-нд Aмерикийн баруун эрэгт Mонголын урлаг-соёлын өдөрлөг зохиогдох гэж байна. Америкт төдийгүй дэлхийд алдартай Беркли, Стэнфордын их сургуулиуд дээр ээлжлэн явагдах монголын соёлын өдрүүдийн хүрээнд дараах сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.
Монголын түүх, урлаг соёл, шашин, хөгжмийн урлаг, уран зураг зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохиогдоно. Тус хуралд монгол судлаач эрдэмтдийн сонирхолтой илтгэл тавигдаж чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг болно. Америкийн монголч эрдэмтэд урлаг судлаачдаас гадна Дуурь бүжгийн академик театрын дарга Б.Сэргэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дарга Ц.Энхжин, Дэлхийн яруу найргийн нийгэмлэгийн тэргүүн, нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Х.Бэхбат, “Занабазар” төвийн тэргүүн, лам Г.Дамчаабазар нарын олон зочид төлөөлөгчид ирж оролцон илтгэл тавина.
Ардын урлагын “Бөртэ” хамтлагын тоглолт, Ардын язгуур урлагын төлөөлөгч, хөгжимчин Н.Сэнгэдоржийн гоцлол тоглолт, xөгжмийн зохиолч Б.Шаравын морин хуурын чуулгад зориулан бичсэн концертыг Сиатл хотноо суугаа авъяаслаг морин хуурч Уртнасан Стэнфордын Их Сургуулийн симфони оркесторын хамт тоглоно. Монголын орчин цагийн зураач мастеруудын зургийн үзэсгэлэн. Зураач О.Энхтайван, Б.Нандин-Эрдэнэ нарын бүтээлүүд тавигдана.
Нэр хүндтэй хоёр их сургууль анх удаагаа хамтран Монголын соёл урлагийг танилцуулах ажлыг Стэнфордын Хөгжмийн тэнхим, Зүүн Азийн хэл, соёлыг судлах тэнхим болон Берклигийн Зүүн Азийг судлах хүрээлэнгийн Монгол Хөтөлбөрөөс санаачлан тус ажлыг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийг зохион байгуулах ажилд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ онцгой ач холбогдол өгч бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Америкт суугаа нийт Mонголчууд Tа бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ тухай бэлтгэсэн видео сурвалжлагыг энд дарж хүлээн авч үзнэ үү.
--
MAND studio, CA







