Арга Хэмжээ || Таны арга хэмжээний хуанли
|
|
|||
|
Огноо: 2012 оны 2 сарын 26
Үргэлжлэх хугацаа: Өдрийн турш
|
||
|
|||
XYII жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жилийн Шинийн дөрвөн буюу 2012 оны 2 сарын 26-ны Ням гаригт 11 цагаас Чикаго хотноо Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн Гүнбүм Чамцэлин хийдийн лам хуврагуудын хамт Сүсэгтэн олондоо гарч буй жилдээ аз хиймортой, элэг бүтэн, эрүүл энх байж ажил үйлс бүхэн амжилт бүтээл дагуулж, хийморь лундаа, сэтгэл санаагаар өндөр, буян хишигээр элбэг дүүрэн байхыг бэлгэдэн Хийморийн сан тавьж, Ногоон дарь эх, Цагаан шүхэрт, Ширнэн, зэрэг номыг айлдаж Алтангэрэлийн даллага авахуулна.Хурал номын үеэр Та бүхэн лянхуа цэцгээс төрөгч, тарнийн хаан хэмээгдэгч Ловон Бадма Жунай Бурханыг шүрээр хэлхэн бүтээх үйлийг даган үйлдэж буян хурааж болно. Мөн энэ сайн өдөр Та бүхэн Ажиа Гэгээнтэний бүрэн эхээр нь айлдсан “Цогт нууцын хураангуй буюу Сандуйн Жүд судар оршвой“ цомгийг авах нийц тохионо. Сандуйн жүд хэмээх сударыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэлцдэг.Бурхадын судар, тарнийн увдис багтсан их хөлгөн судар болой. Сандуйн жүдийг бүх засалд унших бөгөөд аюул ослоос аварч, нас буяныг арвижуулмой. Энэ номыг уншсан хүмүүний салхин доогуур гарахад ч ариусана гэдэг бөгөөд 84,000 судрын хураангуй болой. Та бүхнийг энэ өдрийн хурал ном, буяны үйлст даган баясаж, хамтран оролцохыг урьж байна. Жич: Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам багшийн 2007, 2010 онуудад Төвд Монголын Шашин Соёлын Төвд заларсан үеийн зурагт альбом худалдаанд гарна. Ном хурах газрын хаяг: Casa Royale Banquets 783 Lee St, Des Plaines, IL 60016 Хурал номын талаар мэдээлэлийг Э.Өнөрцэцэгээс (773-715-6334) авна уу. Ум сайн амгалан болтугай. Төвд Монголын Шашин Соёлын Төв |
|||
Шинэ хот нэмүүлэх хүсэлтэй байвал info@medeelel.com хаягаар бидэнтэй холбоо барина уу.



XYII жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жилийн Шинийн дөрвөн буюу 2012 оны 2 сарын 26-ны Ням гаригт 11 цагаас Чикаго хотноо Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн Гүнбүм Чамцэлин хийдийн лам хуврагуудын хамт Сүсэгтэн олондоо гарч буй жилдээ аз хиймортой, элэг бүтэн, эрүүл энх байж ажил үйлс бүхэн амжилт бүтээл дагуулж, хийморь лундаа, сэтгэл санаагаар өндөр, буян хишигээр элбэг дүүрэн байхыг бэлгэдэн Хийморийн сан тавьж, Ногоон дарь эх, Цагаан шүхэрт, Ширнэн, зэрэг номыг айлдаж Алтангэрэлийн даллага авахуулна.