Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Имэйл Хэвлэх

Арга хэмжээ

"Амин мэдрэмж" сургалт 

Хэзээ:
2017 оны 9 сарын 3-нд 09:00 - 12:00 цагаас
Хаана:
Улс: us Rhythm School of Dance and Music
Газрын зураг 8746 N. Shermer Road
Niles, IL 60714
Төрөл:
Олон нийтийн арга хэмжээ

Арга хэмжээний дэлгэрэнгүй

chakras meditation
"Амин мэдрэмж"

Орчлон ертөнцийг бид нүдээрээ харж, дуу чимээг чихээрээ сонсдог. Дуу чимээг нүдээрээ харж болдоггүйтэй адил ухаархуйн оршихуйн амин мэдрэмжийг зөвхөн зүрхээрээ мэдэрдэг. Энэ нь бидний үндсэн 5 мэдрэмжээс давсан хэмжигдхүүн буюу сэрэхүйн, ухаархуй, оршихуйн амин мэдрэмж юм. Хүмүүс бидний амьдрал амин мэдрэхүйгээ мэдэрч байгаа үед тэнгэрлэг, аз хиймортой, аз жаргалаар дүүрэн байдаг.


“Амин мэдрэмж” сургалтын зорилго:

  1. Оюун санааны дадлын хамгийн дэвшилтэт дээд аргуудыг таниулах
  2. Амьдрах эрчим хүч чадлыг нэмэгдүүлэх бясалгал, иогийн асаануудыг эзэмшүүлэх
Хэзээ:
2 долоо хоног тутам Ням гаригт явагдана

Цаг:
9:00 – 12:00 хүртэл

Хаана:
8746 N. Shermer Road
Niles, IL 60714


“Амин мэдрэмж” сургалтын үр нөлөө:

Биеийн эрүүл мэндэд үзүүлэх үр дүн
  • Стресс багасгадаг
  • Эрүүл энх, сайн сайхан байдал өсөн нэмэгддэг
  • Илүү их эрч хүчтэй болгодог
  • Дархлааны тогтолцоо хүчирхэгждэг
  • Бие мах бод хорт бодисуудаас цэвэрлэгдэн эрүүлждэг
  • Нойр сайжирна
Сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх үр дүн
  • Илүү ихээр бүтээлч санаачлагатай болдог
  • Бодолын цэгцтэй байдал зонхилдог
  • Нөхцөл байдлыг зохицуулах,даван туулах чадвар эрс сайжиран нэмэгддэг
  • Та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг илүү ойлгодог
  • Тэвчээртэй болдог
  • Өөртөө итгэх итгэл болон өөрийгөө хүндлэх нь дээшилдэг

1. Иогийн цаг (9:00 - 10:00 цагт)
18-р зууны Францын эмч Диссо “ Эрүүл мэндийн гол уурхай бол хөдөлгөөн юм Тэрээр бүх л эмийг орлож чадах бөгөөд түүнийг хэзээ ч юу ч орлож чадахгүй гэжээ. Хүний биед байдаг үндсэн 7 энергийн төв буюу чакра нь маш хурдан эргэлдэж амьдралыг тэтгэдэг амин энергийн урсгалыг бий болгодог. Эдгээр 7 энергийн төвүүдийн аль нэг нь л удаан эргэж эхлэх юм бол энергийн амин энергийн урсгал түр сааталд орж өвдөх, амархан ядрах үйл явц биед явагдаж байдаг бол хэт хурдан эргэлдэж байгаа энергийн төвүүд нь бухимдал, стресс үүсгэдэг. Энэхүү хэвийн биш үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тогтолцоог устгаж, хуучирах, элэгдэх буюу хөгшрөх процессыг үүсгэж байдаг. Иог хийснээр хөдөлгөөний дутагдлаас ангижран бие уян хатан болж энергийн блок маш богино хугацаанд тайлагддаг.

“Амин мэдрэмж” сургалтын иогийн цагт Та амьсгалаараа амьдрах эрчим хүчний гол сувгууд болон дотоод эрхтэнүүдээ цэвэрлэн, энерги авч, өвчтэй эрхтэнүүдээ эрүүжүүлэн өтлөх процессыг сааруулах гайхалтай үр дүн үзүүлдэг иогийн асаануудыг эзэмших болно.

2. Бясалгал (10:10 - 11:00 цагт)
Бясалгал бол олон мянган жилийн баялаг түүхтэй Таны амьдралыг аз жаргалтай болгох нэн дээд цэгцэрсэн сэтгэхүйн дасгал юм. Бясалгана гэдэг бол єєрийгөө хєгжvvлнэ гэсэн vг юм . Тvvний мєн чанар нь оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа бол энерги. Бясалгалаар маш их эерэг эрчим хүчийг шингээн авах төдийгүй бие, сэтгэлдээ шингэсэн хортой мэдээлэл энергийг бүрэн үгүй хийж цэвэрлэн ариусгадаг.

Хvний мөн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нөхцөлддөг. Хүн болгон давтагдашгүй өвөрмөц . Бясалгал хийснээр таны ухамсар оюуны хүч урсан ундарч эхэлдэг. Бясалгалын цагт Та бүхэн эн тэргүүнд амьсгалын зөв хэмнэл тогтоох, өршөөнгүй уужуу сэтгэлийн хандлага төлөвшүүлэх зэргийг үе шаттай хийж суралцана. Бие, сэтгэл, амьсгал гурвыг ухааралтайгаар нэгтгэн хийсэн бясалгал дасгалууд сэтгэлийн их тайвшралд хүргэж бие сэтгэлийг амраан , цусыг цэвэршүүлэн бие эрхтэн , оюун ухааныг дотроос цэвэрлэж өгдөг.

3. Оюун санааны цэцэрлэгжүүлэлт (11:10 - 12:00 цагт)
Хүний бодсон бодол, амнаас гарч буй үгс бүгд энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг зүйлийн хэр удаан бодно, үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг.

Таны өнөөгийн бодит амьдралд байгаа бүхэн эхлээд Таны оюун санаанд бодол хэмээх түүхий эдээр бүтээгдэн бий болсон байдаг. Иймд:
  • Бизнест амжилт олж, санхүүгийн хувьд цэцэглэн хөгжихийн тулд
  • Аз жаргалтай ертөнцөд өөрийн гэр бүл, өөрийгөө харахын тулд
  • Бие бялдрын хувьд эрүүл саруул, гоо сайхан байхын тулд
  • Оюун санаагаа тогтвортой, анхаарлаа төвлөрүүлэх чадалтай болохын тулд
  • Бүх юм санаснаар болдоггүй ертөнцөөс өөрийгөө чөлөөлөхийн тулд
  • Хүссэн бүхнээ биелсэн байхын харахын тулд
  • Бусдын хүссэн бүхэн биелсэн байхыг харахын тулд
Оюун санааг цэцэрлэгжүүлэх аргад суралцана.

Cургалтыг сэтгэл зүйч багш Э.Өнөрцэцэг (Утас: 773-715-6334) удирдан явуулна.

Ум сайн амгалан болтугай.

Тах: $25

Жич: Иогийн дэвсгэр, алчуур, үзэг дэвтэртэй ирнэ.

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy