Иргэн танд Би иргэн нэвтрүүлгийн ээлжит дугаараар Иргэдийн оролцоо ба төсвийн тухай хэлэлцүүлгийг хүргэж байна.
Иргэн танд Би иргэн нэвтрүүлгийн ээлжит дугаараар аюулгүй хүнсний хэрэглээний тухай хэлэлцүүлгийг хүргэж байна.
Мягмар гариг бүр шинэчлэгдэж, UBS телевизээр дамжуулан Монгол орон даяар цацагддаг “Америкийн өнгө” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт, Вашингтон хотоос 300 км-ын зайд оршдог Линчбург хотноо ажиллаж амьдрах Норсмаагийн Доржханд оролцлоо.
Америкийн Иргэний дайны төгсгөлд, Ричмонд хотыг Линчбург хот руу нүүлгэн шилжүүлж байсан тул 1865 оны 4 сарын 6-наас 10-ны хооронд ердөө таван хоног “Виржиниа мужийн нийслэл хот” болсон түүхтэй юм.
(“ДОХ-ЫН ЭСРЭГ ГVЙЛТ АЛХАЛТ, “МОНГОЛ ШУУДАН” КОМПАНИЙ МАРКИЙН ГАЗРЫН ДАРГА Ц. БАТСАЙХАН, ВАШИНГТОНЫ МОНГОЛ СУРГУУЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙ , ДУУЧИН С.НАРАНГИЙН ВАШИНГТОН ДАХЬ ТОГЛОЛТ, МИНИ ХƟЛ БƟМБƟГИЙН ТЭМЦЭЭН, “ОЮУТНЫ ОРОЛЦОО” СЭТГVVЛ, “ЛОС АНЖЕЛЕСИЙН ЦОМ’' ТЭМЦЭЭН )
UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөрт:
Ɵнгɵрсɵн 7 хоногт АНУ-ын нийслэл Вашингтонд болсон ДОХ-ын эсрэг 25 дахь удаагийн гvйлт, алхалтаас хийсэн сурвалжлага, Монгол улс НVБ-д элссэний 50 жилийн ойд зориулан гаргасан маркийн талаар “Монгол шуудан” компанийн Маркийн газрын дарга Ц.Батсайхантай хийсэн ярилцлага, Дуучин С.Нарангийн Америкийн Монголчууддаа зориулсан аялан тоглолт Вашингтоноос эхэллээ сурвалжлага, “Ойрын ɵдрvvдэд” буланд Америкт суралцаж байгаа Монгол оюутнуудын “Оюутны оролцоо” сэтгvvлд зориулсан мэдээлэл авч байна, Америкийн Монголчуудын Мини-Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон “Лос Анжелесийн цом” Сагсан бөмбөгийн тэмцээнvvдийн тухай мэдээ,мэдээлэл орж байна.
"DRIVELINE"-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ: Машин засварын компанийн захирал Ч.Нарангэрэл
ЭМЧИЙН ҮГ: Нойрны тухай дахин өгүүлэхэд
MM TODAY: Англи хэл дээрх мэдээ
"СОЁЛ" ХОЛБООНООС: Бүсгүйчүүддээ хүргэх мэдээлэл
Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын төрсөн өдрийг жил бүрийн 10 сарын 24-ны өдөр тэмдэглэдэг. Тус ойн арга хэмжээний хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг томоохон ажлын нэг бол “Хүндэтгэлийн концерт” юм.
2011 оны 10-р сарын 27-ны өдөр Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ой давхцсантай холбогдуулан, тус түүхэн онцлох үйл явдлыг үнэлж, НҮБ-ын өдөрт зориулсан концертыг МУ-ын Засгийн газраас Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд зохион байгууллаа.
Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд тэргүүтэй төлөөлөгчдийг НҮБ-ын төв байранд айлчлах үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Ерөнхий Ассамблейн 66-р чуулганы дарга Нассир Абдулазиз Нассер нар хүлээн авч уулзсан юм. Энэ талаар шинэ дугаар бэлтгэснийг хүлээн авна уу.
“Colors of America” TV program, United Nations, New York city
“Америкийн өнгө-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
СЭТГҮҮЛЧ Ц.САРАНТУЯА: Цагаачлалын хуулийн эргэн тойронд
ЗУРАГЛААЧ Ч.БАТГЭРЭЛ: Миний Монгол
СЭТГҮҮЛЧ Б.ОЮУНЧИМЭГ: Эх орон чинь хүлээж байна.
ИХ ЭМЧ Г.ОЮУНБИЛЭГ: Нойр хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь.
MM TODAY: Англи хэл дээрх мэдээ
"СОЁЛ" ХОЛБООНООС: Бүсгүйчүүддээ хүргэх мэдээлэл
TRICK OR TREAT?: Halloween-ий мэнд!
Виржиниа мужийн Центревилле хотноо амьдран, 1,5 жилд багтааж магистрын зэргээ хамгаалахаар зорьж буй Цэрэндашийн Мөнхжаргалтай уулзан шинэ дугаар бэлтгэснийг хүлээн авна уу хэмээн урьж байна.
АНУ дахь нийт гадаадын 685 мянган оюутнуудын 65% нь хувийн зардлаар суралцаж байгаа бол 22,7 % нь элсэн орсон их дээд сургууль, коллежийнхаа тэтгэлгээр суралцаж байна. Харин ердөө 0,6 % нь АНУ-ын Засгийн газрын шугамаар суралцдаг.
“Америкийн өнгө-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
Улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэлээ чилээн гадаадад амьдран суугаа монголчууд маань уул уурхай бол эх орны маань хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг сайтар мэдэж байгаа.
Бид Оюу толгой, Таван толгойг монголд бүтээн байгуулалтууд өрнүүлж тэнд ажиллах монгол ажилчид олдохгүй хятадаас ажиллах хүч авч байгаа гэдгий сайтуудаас уншихаараа нэг болсон. Уул уурхайн тоног төхөөрөмжин дээр гарч хэвтчихээд мөнгө нэхдэг нутгийн иргэд, ажилд ормогцоо архи уудгаад алга болдог монгол ажилчдын тухай сонсоод жигшиж явсан минь саяхан.
Оюу толгой бүтээн байгуулах гээд харин нутгийн иргэд нураах гээд байгаа л гэж ойлгож байлаа. Хийе бүтээе гэсэн нэгнээ монголчууд бид дандаа доош татдаг гэж бодож явтал амьдрал дээр огт өөрөөр байгааг нүдээрээ харлаа. Тэд бүтээн байгуулахгүй харин баялгаа ухаад л яваад өгөх юм байна. Энэ нэвтрүүлгээр жижиг уурхай түшиглэн боссон Өвөр монголын хотыг дэлхийд данстай том уурхайн хаяг манасан Ар монголын сумтай харьцуулан харууллаа. Өвөрмонголд огт хүнгүй элсэн цөлд уурхайд түшиглэсэн орчин үеийн шинэ хотууд саяхан байгуулаад хүн ирж амьдрахыг хүлээж суугаа бол Канадууд ажилчдаа монгол гэрт амьдруулаад тойруулаад өргөст тор татчихаад хэнийг ч оруулахгүй байгааг та бүхэн өөрийн нүдээр харах байхаа.
Дэлхийн хаанаа ч муу хужаа гэж ад үзэгдэж явдаг хятадууд гэрлийн хурдаар хөгжиж байхад, тэнгэр заяат гэж өөрснийгөө магтаж суудаг монголчууд бид тэднээс гэрлийн хурдаар хоцрогдож байна.
Таныг хүндэтгэн ёсолсон Д.Төмөрхуяг

