Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага нь жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар болсон “Надад Хэлэх Үг Байна” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион явуулах гэж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй Америк дахь Монгол залуусын дунд Монгол эх оронд маань тулгамдаад байгаа, юуны түрүүнд яаралтай шийдвэрлэх зохих асуудлуудыг авч хэлэлцэхийн хажуугаар өөр хоорондоо танилцан нөхөрлөх боломжийг ч мөн олгож байгаад оршино.

Илтгэлийн тэмцээнийг мэдлэгтэй, хүндтэй, туршлагатай хүмүүс шүүх бөгөөд залуус та бүхнийг идэвхи санаачлагатай оролцоорой хэмээн уриалж байна.
Илтгэлийг бичихдээ дараах асуудлуудын хүрээнд бичих болно. Үүнд:

  • Эрүүл мэнд
  • Байгаль орчин
  • Санхүү эдийн засаг
  • Нийгэм улс төр
  • Соёл боловсрол
  • Техник технологи

 

 

гэсэн үндсэн сэдвүүдийн дор оролцогч төслөө илтгэх ба оролцогч өөрийнхөө илтгэлдээ нэр өгсөн байх шаардлагатай. Уралдааны эхний шатны материалуудыг 2012.02.29-ны Лхагва гаригын 00 цаг гэхэд iltgel2012@msnoa.us хаягаар хүлээн авж дуусах ба оролцогч бүртгэлийн анкетыг мөн хамтад нь илгээсэн байх шаардлагатай.

I шатны шалгаруулалт: 2012 оны 03-р сарын 01-нд болно. Илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдоос шилдэг 15 оролцогчийг шалгаруулан Сан-Франциско хотод болох 2-р шатны шалгаруулалтанд уригдан оролцох эрх олгоно

II шатны шалгаруулалт: 2012.03.31-2012.04.01ны хооронд болох болох ба шилдгийн шилдэг 3н илтгэлийг шалгаруулан шагнал гардуулах болно.
Бид энэхүү илтгэл тэмцээнийг доорх байгууллагуудтай хамтран ажиллан зохион байгуулж байгаа болно.

Үүнд:

  • Mongolian Consulate in San Francisco
  • Bay Area Mongolian Community Association (BAMCA)
  • Mongolian Students Association- Los Angeles (MSA-LA)
  • Mongolian Embassy in Washington DC


ЖИЧ: Бидэнтэй хамтран ажиллах мөн спонсорлох хүсэл сонирхолтой хувь хүн албан байгууллагуудыг хайж байгаа тул бидэнтэй доорхи утсаар холбогдоно уу.

Шагнал:

  • • Шилдэг 15 оролцогчдод өргөмжлөл хүртээх болно.
  • Шилдгийн шилдэг 3 илтгэлийг байр эзлүүлж мөнгөн шагнал болон Монгол Улсаас Америкд суух Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөлөөр шагнах болно.


1-р байр - $300; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
2-р байр - $200; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
3-р байр - $100; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл

  • Тэргүүн байранд шалгарсан илтгэлийг цаашид Монголд төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг хайж холбогдох байгууллага хувь хүмүүстэй холбож өгөх болно.

Бидэнтэй холбоо барих:
О.Эрдэнэсүх 415-321-0580
Д.Жанцанхорол 925-818-4056
Имэйл: iltgel2012@msnoa.us

 

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага


Бүртгэлийн анкетийг та бүхэн ЭНД ДАРЖ татаж авна уу.

https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B_WrKJwFzpplYTM1YmZmOTAtNDllMS00NmNlLThkYTEtNDQ1NTE5MzAwZjA4&hl=en_US&pli=1

 


Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Г.Галбадрах (Элссэн огноо - 2011 оны 10 сарын 14, Баасан гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream