Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

newyork1Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын “Гадаад харилцааны зөвлөл” мэдээлэл, стратеги судалгааны төрийн бус байгууллага Энэтхэг-Монголын Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улс, АНУ болон Дэлхий” сэдэвтэй дугуй ширээний уулзалтыг Нью Йорк хотноо зохион байгуулав. Тус уулзалт хоёр хэсгээс бүрдэж эхний хэлэлцүүлэгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат удирдаж явуулав. Хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Эдлтон оролцож “Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил болон Монгол-Америкийн хоёр талын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, оролцогсдын сонирхсон асуултад хариулав. Удаах хэлэлцүүлэгийг Элчин сайд У.Лорд удирдан явуулж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд А.Лапорта нар “Монгол-Америкийн харилцаа: Дэлхий болон Ази дахь хамтын ажиллагааны төлөв байдал” сэдвээр ярилцлага өрнүүлэн оролцогсдын сонирхсон асуултад мөн хариулав. Энэхүү арга хэмжээнд Нью Йорк хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, стратеги судалгааны байгууллага, гадаадын улс орнуудын байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл зэргийн 90 орчим хүн оролцсон болно.

newyork2

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2012 оны 2 сарын 1

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
Нийтлэгч: МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream