| 2007 оны 10 сарын 4
ИРЭХИЙН ӨМНӨ | ИРСЭНИЙ ДАРАА | БУСАДОРШИЛ
Энэ орны тухай товчхон өгүүлэхэд
Визний төрлүүд
Урилга авах аргачлал
- Оюутны урилга
- Бизнесийн болон аялал жуулчлалын урилга
Бэлтгэж болох зүйлс
Хил нэвтрэх
Утсаар ярих
Бусдаас тусламж хүсэх
Такси
Нийтийн тээвэр
Хот хооронд зорчих
Дамжин нисэх
Машин түрээслэх
ОРШИЛ
Монголд өнөөдөр америк явахад зуучилна, виз гаргана, найдвартай урилга зарна ... г.м. зар сурталчилгаа үргэлжилсээр байна. Үр дүнд нь гарсан гараагүй, ирсэн ирээгүй хүмүүс их байгаа билээ. Энгийн жишээ татахад, хэн нэг нь америк руу явах виз авахад орчин тойрных нь хүмүүс яаж урилгаа авсан, юу бүрдүүлсэн, үнэхээр найдвартай урилга байна шүү, урилга авсан хүнтэйгээ намайг холбоод өгөөч гээд л асууж шалгаасан байдал газар авч байна. Мөн түүнчлэн америкад ирж л байвал боллоо, амьд хүн аргатай учир нь олдож л таараа гэж өөрсдийгээ зоригжуулж байгаа билээ. Мэдээж, ямар нэгэн байдлаар аргаа олоод амьдраад, сураад явах бол ойлгомжтой. Бидний судалгааны явцад хүмүүс америкад ирэхэд визээ ... мянган доллараар авлаа гэж маш их тэмдэглэгдсэн. Олон сая төгрөг зарж ирчихээд аргаа олохгүй буцаж байгаа хүмүүс ч их байна.
Сүүлийн үед америк дахь монголчуудын тоо улам их болж, түрүүчээсээ ирсэн хүмүүс нилээд олон жилийн нүүр үзэж нийгэм, орчныхоо байдлыг харьцангуй мэддэг болж байгаа нь араасаа ирж буй хүмүүсийн хувьд их дөхөмтэй болгож байна.
- Ер нь тэгээд заавал их мөнгө зарж виз авах ёстой юу?
- Ирсэн л бол болж л таараа гэсэн байдлаар явцгаах уу?
- Америк ямар байдаг вэ? ...
гэсэн олон зүйлсийн талаар Та дараа дараагийн сэдвүүдээс олж мэдээрэй.
Энэ орны тухай товчхон өгүүлэхэд
Олон жилийн түүхгүй ч өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс бол Америк.
Америк гэхээр л өндөр барилгууд, Hollywood, Las Vegas төсөөлөгддөг. Олон орны олон үндэстэн тал талаас ирсэн болохоор хүмүүс нь бие биеэнээсээ хамаарал багатай амьдардаг. Янз бүрийн үзэгдэл энд тэндгүй л байна. Цэвэрхэн нэг орчин байхад, ой гутмаар газрууд ч бас байна. Америк хуулиндаа бүрэн захирагдаж байдаг. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх ба улаан гэрлээр дүрэм зөрчихөд хүртэл шүүхээр шийдвэрлэгддэг. Цагдаа хүн бол биеэрээ хууль зогсож байдаг ба бүгд л цагдаагаасаа эмээдэг.
Ардчилал сонгодог утгаараа хөгжсөн, хүний эрэлт хэрэгцээг хангасан, хуулиа чанд дээдэлдэг энэ улс нь дэлхий дээр хамгийн өндөр цалин авч болох, өндөр боловсрол эзэмшиж чадах орон гэж дүгнэгддэг.
Ирэхээр төлөвлөх
| ВИЗ | ЗОРИУЛАЛТ |
|
| A | A1 | Дипломат |
| A2 | Төрийн төлөөлөгч | |
| A3 | А1/А2-ын туслах ажилтан | |
| B | B1 | Бизнес |
| B2 | Жуулчин | |
| C | C1/C2/C3/C4 | Дамжин өнгөрөх виз |
| D | D1/D2 | Нисэх болон усан онгоцны баг |
| E | E1/E2 | Гэрээт бизнес эрхлэгч, гэр бvл |
| F | F1 | Оюутан |
| F2 | Оюутны гэр бvл | |
| G | G1/G2 | Олон улсын байгууллагын ерөнхий төлөөлөгч |
| G3 | Загийн газрын бус олон улсын байгууллагын төлөөлөгч | |
| G4 | Олон улсын байгууллагын ажилтан | |
| G5 | G1/G2/G3/G4 - ийн туслах ажилтан | |
| H | H1C | Мэргэжлийн сувилагч |
| H1B | Мэргэжилтэн | |
| H2A | Тvр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан | |
| H2B | Бусад тvр хугацааны ажилтан | |
| H3 | Мэргэжлийн дадлага | |
| H4 | H1/H2/H3-ын дагалдагсад | |
| I |
I | Хэвлэл мэдээллийн төлөөлөгч |
| J |
J1 | Солилцооны оюутан |
| J2 | J1-ийн дагалдагсад | |
| K |
K1 | АНУ-ын иргэний сvйт хүн |
| K2 | K1-ийн хvvхэд | |
| K3 | АНУ-ын иргэний эхнэр/нөхөр | |
| K4 | K3-ын хvvхэд | |
| L |
L1A | Компани удирдах төлөөлөгч |
| L2 | Компаний тусгай мэргэжилтэн | |
| L3 | L1-ийн дагалдагсад | |
| M |
M1 | Тeхник мэргэжлийн сургуулийн оюутан |
| M2 | M1-ийн дагалдагсад | |
| O |
O1 | Гоц авьяастан |
| O2 | O1-ийн туслах ажилтан | |
| O3 | O1/O2-ын дагалдагсад | |
| P |
P1 | Урлаг, спортын баг |
| P2/P3 | Жvжигчид, урлагынхан | |
| P4 | P1/P2/P3-ын гэр бvл | |
| Q |
Q1 | Соёлын солилцооны програмд ороцолцогч |
| Q2 | Ирландын иргэд | |
| Q3 | Q2-ын гэр бvл | |
| R |
R1 | Шашны байгуулагын ажилтанд |
| R2 | R1-ийн дагалдагсад | |
| V |
V1 | Байнгын оршин суугчийн гэр бvл |
| V2 | Байнгын оршин суугчийн хvvхэд | |
| V3 | V1/V2-ын хvvхэд | |
Урилга авах аргачлал
Америкийн виз авч л байвал боллоо гэж бодож бас болохгүй. Хүмүүс ихэвчлэн ирсэнийхээ дараа өөр визээр орж ирэх ёстой байснаа сайн ойлгодог. Учир нь визний төрлөөс шалтгаалан америкад social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил нэгэн төрлийн бичиг баримт бас авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар ТА жолооны үнэмлэх авна, байр хөлслөн сууна, машин худалдан авна, утастай болно, ажилд орно, дэлгүүрт хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлнэ, г.м. бусад олон зүйлд хэрэг болно. Хүмүүсийн хэлж байгаагаар энэ нь 2 дахь виз болоод байгаа билээ. Үнэхээр энэ бичиг баримтыг авах нь америкийн иргэдтэй нэг ижил түвшинд амьдрах боломжтой болдог. Террористуудын 9 сарын 11-ний халдлагаас өмнө social security card авахад ямар ч асуудал байгаагүй. Үүнээс хойш америкад зөвхөн хууль ёсны дагуу ажил хийх эрхтэй хүмүүст л олгоно гэсэн заалт гарсан. Энэ ч үндэслэлээр олон ч хүн бичиг баримтаа авч чадахгүй өнөөг хүртэл олигтой ажил хийх ч боломжгүй, олигтой мөнгө хураах ч боломжгүй байна. Тэгвэл энэ бичиг баримтыг авч болох визний төрөлтэй байвал асуудал амархан шийдэгдэнэ. Одоогийн байдлаар голдуу оюутан (F1), гэрээт ажилтан (H1) гэсэн визтэй хүмүүст л олгож байна. B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын визээр хүмүүс их ирж үлддэг. Энэ төрлийн визийг ирсэн хойноо цагаачлалын албанд хүсэлт гаргаж оюутны виз (статус солих хэсэгт үзнэ үү) болгож бас болдог байна. Энэ нь цаг мөнгө их орох асуудал.
Тэгэхээр анхнаасаа урилгаа зөв сонгож ирэх нь хамгаас чухал. Найдвартай урилга гэж их яригддаг. Хаанаас яаж найдвартай урилга олж авах вэ? Албан ёсны дагуу хийгдэж л байвал тэр болгон найдвартай урилга. Урилга олж авахад амархан. Танд интернетэд холбоотой компьютер л байхад хангалттай.
Эхлээд ямар сургуульд, ямар чиглэлээр сурах эсэхээ шийднэ http://dir.yahoo.com/Education/Higher_Education/Colleges_and_Universities/United_States/ гэсэн хаяг дээр америк дахь улсын бүртгэлтэй бүх их дээд сургууль, коллежуудийн мэдээлэл байгаа. Сургуулиа сонго. Хэрвээ Та мэргэжлийн ангид сурах хүсэлтэй байгаа бол заавал TOEFL (Test Of English as a Foreign Language) - ийн шалгалтанд тухайн сургуулийн болзлыг хангасан оноо авсан байх ёстой. Бусад тохиолдолд ESL (English As a Second Laguage) буюу хэлний ангийг сонгоно. Дараа нь Admission гэсэн салбарыг нь хайж олоод холбоо барих хэсэг дэхь хаяг руу нь и-мэйл бичихэд (өөрийн сурах хүсэлтэй байгаагаа, апликэйшн явуулахыг хүссэн, хүлээн авах шуудангийн хаягаа, утастайгаа) хангалттай. Ойролцойгоор 2-4 долоо хоногийн дотор апликэйшн ирнэ. Үүнд ямар ч зардал байхгүй. Апликэйшн дээр бөглөх заавар, бүрдүүлэх материалын жагсаалт байгаа. Голдуу 10-н жилийн гэрчилгээний англи хуулбар, хөрөнгийн баталгаа (англи хэл дээр), I-20 (оюутны урилга) - ний үнэ (сургууль болгон тусдаа ханштай, голдуу $100-$250 байдаг. Төлбөр нь хувийн эсвэл албаны чек, олон улсын мөнгөн чек, эсвэл ямар нэгэн гүйлгээний кардаар хийгдэнэ) явуулахыг шаардсан байна. Зохих зүйлсийг буцах хаяг руу нь явуулна. Таны материалыг хүлээн авсаны дараа дахин 2-4 долоо хоногт I-20 буюу урилга ирнэ. Энэ хооронд сургуулитайгаа и-мэйлээр байнга холбоотой байвал сайн.
Эхлээд ямар чиглэлээр явахаа тодорхойл. Хэрвээ аялал жуулчлаар явах гэж байгаа бол интернэтээс очих газрынхаа тухай мэдээллийг олж хэвлэж аваахад л хангалттай. Энэ нь Disneyland, Universal Studio ер нь ямар ч зүйлсийн талаар байж болно. Хамгийн гол нь элчинд орохдоо энэ мэдээллүүдээ үзүүлээд очиж аялах хүсэлтэй байгаагаа сайн тайлбарлах нь чухал. Бизнесийн чиглэлийн урилга авахад бас л маш энгийн. Бид Танд дараахи хаягийг санал болгож байна. http://allconferences.com/ энэ хаяг нь хаана ямар хурал зөвлөгөөн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй бөгөөд интернетийн хаяг болгоныг нь багтаасан байгаа. Мэдээж америк руу явах гэж байгаа учраас америкад болох гэж байгаа хурал зөвлөгөөний хаягуудаар ороод бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлсэний дараа Таны и-мэйлийн хаягаар бүртгэлийн болон буцаж холбоо барих мэдээллүүд ирнэ. Шаардлагатай гэвэл дахин захиа бичиж факсаар эсвэл шуудангийн хаягаараа бүртгүүлсэн тань үнэн, хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн захиа хийж явуулахыг хүсэх хэрэгтэй. Захиа 2-4 долоо хоногийн дотор ирнэ.
Бусад урилганы хувьд холбогдох байгууллагатай харилцах хэрэгтэй.
ВИЗ АВСНЫ ДАРАА
Өөрийн хэрэглэх зүйлсээ сайн базаах хэрэгтэй. Хил дээр бага ачаатай байвал сайн гэсэн буруу ойлголт сүүлийн үед их газар авч байна. Хамгийн гол нь гаалиар гаргахыг хориглосон зүйл авч явахгүй байх хэрэгтэй. Хутга мэс (хумсны хутга ч болохгүй), зэвсэг, хүнсний зүйл их хэмжээгээр, хууль бус бараа бүтээгдэхүүн. Анхаарахад америкад байгаа танидаг хүмүүсийн нэрс, утасны жагсаалтыг авч явах хэрэггүй. Хил дээр шалгасан нөхцөлд нөгөө хүмүүсээ баригдуулах боломжтой (Ихэнхи монголчууд хараар байгаа).
Хил нэвтрэхХил нэвтрэхийн өмнө онгоцонд хүн болгонд нэгэн төрлийн цагаан хуудас тарааж өгнө. Энэ хуудас нь гаалийн деклараци гэхээсээ илүү чухал зүйл билээ. I-94 (Admission form) нэртэй энэ жижигхэн хуудсыг алдаагүй бөглөх хэрэгтэй. Алдаатай бөглөсөн бол дахин нэгийг гуйж авч бөглөх хэрэгтэй. Балласан, алдаатай бөглөснөөс шалтгаалж хойшдоо хүнд байдалд орох тохиолдолд ч гардаг. Онгоцноос буугаад гаалийн байцаагч дээр очиход пасспорт болон I-94 хуудсаа өгөхийг хүснэ. Энэхүү хуудсан дээр Таны америкад ямар хугацаар байх ёстойг тамгалж өгнө. Оюутан: хугацаагүй буюу сурч байвал хүчинтэй, Аялал жуулчлал: 6 сар, Бизнес болон бусад виз: ямар хугацаатай болохоос нь шалтгаална. Пасспортны визэн дээр байдаг хугацаа нь таны америкад хэзээ нэвтэрч болох хугацаа байдаг бол I-94 хуудсан дээрхи тамгалсан хугацаа нь таны америкад хуулийн дагуу оршин суух хугацаа юм.
Гаалийн байцаагч янз бүрийн асуулт асууж болно. Тэр бүгдэд нь хариулах шаардлага байхгүй. Америкад ямар нэгэн танидаг хүн байгаа юу гэсэн асуултанд үгүй гэх хэрэгтэй. Хамгийн гол нь ирсэн зорилгоо тайлбарлахад хангалттай.
АНХЛАН ХӨЛ ТАВИХАД
Энэ сэдвийг бичихэд хүмүүс дэндүү энгийн зүйл бичээд хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч байсан боловч анхлан ирж байгаа хүмүүст тулгарсаар байгаа бэрхшээл юм. Онгоцны буудал дээр таксофон хаа сайгүй оршино. PAҮPHONE гэж нэрлэнэ. Хэрвээ олдохгүй бол хэнээс ч хамаагүй CAN ҮOU TELL ME, WHERE IS THE PAҮPHONE гэж асуухад найрсаг америкчууд заагаад өгнө. Хэрвээ тухайн хот дотроо ярих гэж байгаа бол 35-50 центийн задгай мөнгө байхад болно. Танд задгай мөнгө байхгүй байвал дурын үйлчилгээ хийж байгаа газарт очоод CAN ҮOU CHANGE ME, PLEASE, FOR PAҮPHONE гэхэд хангалттай. Өөр хот, муж руу ярихын тулд утасны кард авах хэрэгтэй. Учир нь минутын ярианы өртөг нь өндөр болохоор олон тооны задгай мөнгө хийснээс хамаагүй амар. Утасны кардыг хоолны биш үйлчилгээ хийж байгаа газрууд бараг бүгд зардаг. $5 – ийн кард (Phone card) байхад хангалттай их ярина. Ингээд утсаар ярих үлдлээ. Зоос хийж ярих гэж байгаа бол эхлээд 1-000-000-0000 (утасны дугаар 11 оронтой байдаг) дугаараа залгахад тэдэн минут ярихын тулд тэдэн цент хий гэсэн хариу сонсоно. Энэ үед зохих зоосоо хийсний дараа дугаарт залгагдаж дуудна. Утасны кардыг ашиглахдаа: таксофоноос кардан дээр байгаа голдуу 1-800 эсвэл 1-888 эсвэл 1-877 гэж эхэлсэн дугаарыг залгахад, та нууц дугаараа (PIN) оруулна уу гэж хэлнэ. Энэ үед кардан дээрээ голдуу арилгаж хардаг дугаарыг хийсний дараа залгах дугаараа оруулна уу гэхэд дугаараа залгаж утас дуудна.
Бусдаас тусламж хүсэхТанд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болвол, санаа зовох зүйлгүйгээр бусдаас тусламж хүсээрэй. Америкачууд найрсаг, тусархаг ард түмэн.
ТаксиХүрэх газраа такси барьж очих шаардлага гарч болзошгүй. Онгоцны буудлын лавлах хэсэг дээр очиж такси хэрэгтэй байгаагаа хэлэхэд таксины үйлчилгээ үзүүлдэг компаний үнэгүй ярих утсыг хэлж өгнө (голдуу хажууханд нь хананд өлгөөтэй байдаг утас, харилцуурыг авахад өөдөөс тань такси хэрэгтэй юу хаашаа явах вэ гэж асууна). Таксигаа захиал. Хаашаа очих, ямар хугацаанд хүргэх, хичнээн долларын үнэтэйг асуу. Ийм компаниуд тогтсон ханштай байдаг учир хямд тусна, найдвартай үйлчилнэ. Энэ бүгд хэцүү санагдвал шууд гадагшаа гарахад таксинууд хүлээж байгаа. Хүрэх газраа хэлэх эсвэл хаягаа харуулахад хангалттай, Хамгийн гол нь эдгээр такси нь тоолуураа асааж явдаг учраас үнэтэй тусна. (1 миль = 1,6 км = $1.90-$3.30 байдаг. Америкад метрийн систем хэрэглэдэггүй). Лимузингээр үйлчлүүлэхэд дээрхи байдалтай ижилхэн. Үнэ нь арай өндөр байна.
Нийтийн тээвэрНийтийн тээврийн хэрэгсэл нь автобус болон галт тэрэг байдаг. Онгоцны буудлууд дээр нийтийн тээврийн хэрэгсэл зогсдог газрыг заасан байгаа. Заасан чиглэлийн дагуу явж очоод, чиглэлийг заасан зурган дээрээс очих газраа тодорхойлоод унаагаа сонгоно. Энэ нь анх ирэхэд тийм ч тохиромжтой санаа биш.
Хот хооронд зорчихХот хооронд, муж хооронд зорчиход 2 төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ байдаг (газраар). Эхнийх нь Greyhound, дараагийнх нь Amtrak. Greyhound нь муж хооронд явдаг автобус, Amtrak нь түргэн галт тэрэг. Хэрэв та зорчих шаардлагатай бол такси болон бусад хэлбэрээр Greyhound эсвэл Amtrak station рүү хүргүүлээд, явах хот мужийнхаа билетийг аваад явж болно.
Дамжин нисэхДамжин нисэхэд онгоцны буудлууд дээр байрлах авиа компаниудын хэсэгт очоод, очих газраа хэлээд билетээ авах хэрэгтэй. Нэр хүндтэй компаниуд: United Airlines, American Airlines, Delta Airlines, АТА, Southwest болно.
Машин түрээслэхХэрэв та урьд нь ирж байсан ба жолооны үнэмлэх, зээлийн кардтай бол онгоцны буудал дээр байрладаг машин түрээслэдэг компаниуд дээр очих хэрэгтэй. Жолооны үнэмлэх, зээлийн кардыг тань үзсэнээр хүссэн машинаа түрээслээд унаад явж болно.
Амжилт хүсье !
Нийт сэтгэгдэл (20)
RSS1. asuult
2. asuult
4. gkh
5. ...
7. unen u
9. ...
11. helnii beltgeleer suraltsah gj bgaa humuusd
12. Anu-d ochih sonirholtoi
13. hervee
14. ...
15. answer this topic
16. ...
17. надад туслаачя
18. ...
bolomjtoi bol mail haygaa uldeegeech
20. 1
Хэл сурах зорилгоор явж байгаа бол Виза гарах нь ховор гэдэг үнэн юм шиг байгаан, миний хувьд би бол сурах гэж явах гэж байгаа. Дээрх хүмүүст хандаж хэлэхэд хэлээ Монголдоо сайн өөрийнхөө чадах хэмжээнд сурах хэрэгтэй бөгөөд чадвал тэр ТОЕФЛ-ийн оноотой болох хэрэгтэй юм шиг байгаан. Дажгүй оноотой байхад баргийн сургуулид оноогоороо зодоод орно ш дээ хэхэ. Урилганы хувьд бол сонгосон сургуулиасаа асуудалгүй авчих юм шиг байгаам даа...







