| 2007 оны 10 сарын 4

ИРСЭНИЙ ДАРАА | ИРЭХИЙН ӨМНӨ | БУСАД
Бичиг баримт
Social Security Card
TAX ID
ID
Жолооны үнэмлэх
Олон улсын жолооны үнэмлэх
Банкинд данс нээлгэх
Дебит кард, чек
Амьжиргааны өртөг
Бичиг баримт
Ирсэний дараа юуны түрүүнд бичиг баримтуудаа бүрдүүлж авах хэрэгтэй. Урилга авах хэсэгт бичсэнчлэн Social Secuirty Card авах нь хамгаас чухал.
Social Security Cardгэдэг нь тухайн хүний нэр дээр нийгмийн дугаар үүсгээд, тэр хүний үйлдэл болон бусад байдлыг тэмдэглэж явдаг болно. Өөрөөр хэлбэл америкийн нийгэмд амьдарч байгаа хүний бүртгэлийн дугаар юм. Дугаарыг авахдаа:
- гадаад пасспорт
- I-94 (гааль дээр бөглөсөн цагаан хуудас)
- Урилга, албан газрын эсвэл сургуулийн ажил хийж болохыг тодорхойлсон захиа
зэргийг бүрдүүлээд Social Security Administration office дээр очиж апликэйшн бөглөөд авна. Ойролцоогоор 2-4 долоо хоногийн дараа кард ирнэ. Кардан дээрх 9 оронтой тоо таны social security number гэж нэрлэгдэнэ. Ажилд орох, энгийн үнэмлэх болон жолооны үнэмлэх авах зэрэгт дээрхи дугаар заавал хэрэг болно.
TAX IDАмерикад ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүн болгон улсад татвар төлөх хуультай. Татвар төлөгч бүр татварын кард буюу TAX ID авсан байх хэрэгтэй. Өөр дээрээ 9 оронтой дугаартай энэ кард зөвхөн татвар төлөх нөхцөлд л хэрэг болно. Сүүлийн үед америкийн зарим нэг мужид визний хугацаа нь дуусаагүй гадаадын иргэдэд social security card байхгүй бол TAX ID кардаа пасспорттайгаа үзүүлэн энгийн болон жолооны үнэмлэх авахыг зөвшөөрч байгаа. TAX ID кардыг авахдаа:
- гадаад пасспортын хуулбар
- визний хуулбар
- I-94
- W2/W9 form
зэргийг тус улсын нотариатаар баталгаажуулан TAX ID Office дээр бүрдүүлж өгсөнөөс хойш 2-4 долоо хоногт шуудангаар ирнэ.
IDИргэний үнэмлэх гэж ойлгоход бараг болно. Энэ нь хаана ч явсан таны биеийн байцаалт болдог. Та ID авсан тохиолдолд биедээ пасспортаа авч явах ямар ч шаардлагагүй. Авахдаа Secretary of State эсвэл DMV (Department of Motor Vehicle) гэсэн байгууллага дээр очин:
- social security card
- гадаад пасспорт
- зохих хураамж ($4-$10-..)
бүрдүүлээд өгөхөд таны зургийг авсанаар 5 минутын дотор олгоно.
Жолооны үнэмлэхID – тай бараг ижилхэн үүрэгтэй. Онцлог нь мэдээж жолоо барих эрхийн үнэмлэх. Бүрдүүлэх зүйлс ID-тай ижилхэн. Бүрдүүлсэн материалаа өгсөний дараа дүрмийн шалгалт өгнө. Шалгалт өгөхөөсөө хэд хоногийн өмнө дүрмийн номыг уншвал зүгээр (дүрмийн номыг Secretary of State эсвэл DMV (Department of Motor Vehicle) – ийн оффис дээр үнэгүй тараадаг). Дүрэм нь муж мужийн онцлогоос шалтгаалаад 3 төрөл байдаг.
- дан зураг
- англи хэл дээр
- гадаадын ямар нэгэн улсын хэл дээр (голдуу испани, польш)
дүрмийн шалгалтаа өгсөний дараа хараагаа шалгуулна (нүдний шилээ авч очвол зүгээр). Эцсийн алхам жолооны шалгалтаа өгнө. Машин заавал даатгалтай байх ёстой. Хэний ч машин байж болох бөгөөд шууд хотын жолоонд шалгуулна. Хэрвээ тэнцвэл зургаа авахуулаад мөн л шууд үнэмлэхээ авна. Тэнцээгүй бол Та дахин шалгалтаа үргэлжлүүлээд өгөх эрхтэй. Өдөрт амжвал хэдэн ч удаа өгч болно. Ямар ч зардал байхгүй.
Олон улсын жолооны үнэмлэхSocial Security Card – гүй бол жолооны үнэмлэх авах эрхгүй ч (зарим мужид шууд олгож байгаа. Жишээ нь: Сиатл) гэсэн аргалж болох нэг арга бол олон улсын жолооны үнэмлэхтэй болох юм. Гадаад оронд автомашин жолоодоход улс болгоны дүрмийн онцлог, хэлний бэрхшээл, үнэмлэхний ялгаатай байдлуудаас шалтгаалан хүндрэлүүд их гарч байсныг харгалзан 1949 оны 9 сарын 19-нд НҮБ нь "Олон улсын замын хөдөлгөөний гэрээ"-г баталжээ. Дэлхийн 200 гаруй орон нэгдсэн ба гэрээнд заасан нэмэлтэнд олон улсын жолооны үнэмлэхтэй байхаар шийдвэрлэжээ. Үнэмлэх нь 1-20 жилийн хугацаатай олгогддог. Олон улсын үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох үед биедээ өөрийн улсын үнэмлэхийг давхар авч явах ёстой. Авахад:
- пасспортын хуулбар
- 1 хувь цээж зураг
- өөрийн орны жолооны үнэмлэхний хуулбар
- мэдээллээ бичсэн апликэйшн, гарын үсэг
Банкинд данс нээлгэх
Банкинд данс нээлгэх маш амархан. Ихэнхи банк анх данс нээлгэхэд урамшуулал болгон ямар нэгэн байдлаар бэлэг өгдөг. Хадгаламжийн, гүйлгээний гэсэн 2 хэлбэрийн данс нээлгэж болно. Данс тус бүр нь дотроо олон төрлийн байдаг бөгөөд эхний ээлжинд бүх үйлчилгээ нь үнэгүй гүйлгээний данс нээлгэхэд зүгээр. (Free checking account). Хадгаламжийн данс нээхэд банк тус бүр өөр өөрийн онцлоготой. Банкаа сонгоод данс нээлгэхэд:
- гадаад пасспорт
- таныг батлах дахин нэг өөр үнэмлэх
- гэрийн хаяг
- анх дансандаа хийх мөнгө
байхад л болно. Хэрэв social security card байгаа бол ID, жолооны үнэмлэхтэйгээ цуг үзүүлэхэд болно.
Дебит кард, чекБанкинд данс нээлгэхэд Таниас чек болон банкны гүйлгээний кард авах эсэхийг асууна. Авах хэрэгтэй. Хаана ч явсан гүйлгээ, худалдааг бэлэн мөнгөөр гэхээсээ илүү кард болон чекээр хийдэг. Энэ нь биедээ бэлэн мөнгө авч явсанаас дээр. Дебит кард голдуу Master Card, Visa байдаг.
Амьжиргааны өртөг
Амьжиргааны өртөг муж мужийн татвараас шалтгаалан янз бүр байдаг. Ерөнхийдээ:
- 1 өрөө байр хөлсөлөхөд: сард $500-$1500
- 1 хүний сарын хүнсний өртөг: $100-$200
Амжилт хүсье !







