Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
deniro"Оскар"-ын хос алтан барималтай Роберт де Нирог мэдэхгүй кино сонирхогч энэ хорвоо дээр байхгүй.  Харин энэ нэр алдарт хүрэх гэж тэрээр ямар амаргүй замнал туулсныг мэдэх хүн тийм ч олон биш.

Нью-Йоркийн Итали хороололд 1943 оны наймдугаар сарын 17-нд мэндэлсэн Роберт буюу Боббиг дөнгөж хоёр настай, хөлд орон хэд гурван үг хэлж сурж байхад эцэг эх нь салжээ. Эхийнхээ асрамжинд үлдсэн тэрээр бага насныхаа тухай хожим ийн дурссан байдаг. "Яагаад ч  юм надад эцэг эх нь салж сарнисан гэр бүлтэй энэ хорвоогийн цорын ганц хүүхэд би л юм шиг санагддаг байж билээ. Би үргэлж өөрийгөө үүнд буруутгаж, маш их ганцаарддаг байсан. Гэхдээ миний ирээдүйн амьдрал надад их гэрэлтэйгээр төсөөлөгддөг байсан шүү."

Гэвч түүний гэрэлт ирээдүй рүү хүрэх замнал олон саад бартаатай, олон ч өлөн зэлмүүн он жилийн цаг хугацаа шаардсан юм. Ээж нь түүний боловсрол хүмүүжилд төдийлөн анхаарал тавьдаггүй, Бобби өглөөний мандах нарнаар гэрээсээ гарч гадуур тэнүүчлэн харуй бүрийд гэртээ ирэн шөнөжин үнгэгдсэн комикс ном эргүүлдэгт ер санаа зовдоггүй байж. Харин хүүгийнхээ юу хийж хаагуур явдагийг үл хайхран түүнд багаас нь бүрэн эрх чөлөөг олгосон ч гарын мөнгөөр дутаадаггүй байсан гэдэг.

Бобби ийнхүү гудамжинд өдрийг өнгөрөөн өөрийн адил хөвгүүддтэй дээрэмчид болон тоглосоор 14 насандаа Нью-Йоркийн Итали дүүрэгтэй залгаа Гринвич Виллижэд банди нарын дээрмийн бүлгийн гишүүн болсон байна. Бобби-Сүү хоч авсан гудамжны хулиган тэрээр намхан нуруутай, туранхай, царай зүс сайн биш хэдий ч гудамжинд хэнээс ч өөрийгөө хамгаалж дөнгөдөг нэгэн болжээ. Нэг удаа түүний бүлэглэл гудамжны ээлжит зодооны дараа томоохон төлөвлөгөө боловсруулж, нэгэн мухлаг ухахаар зэхжээ.

Харин энэ үед аз болж түүнтэй эцэг нь санамсаргүй таарж, гэмт хэргээс сэргийлж дөнгөсөн гэдэг. Роберт де Ниро тэр үеийнхээ тухай дурсахдаа, "Би амьдралдаа муу эсвэл сайн замнал сонгох нь зөвхөн миний өөрийн л дурын асуудал байв. Сэтгэлийн гүндээ би муу замналаар явах нь надад хэрхэвч тохирохгүйг мэдэрч байсан. Гэмт хэрэг миний хувь тавилан биш гэдгийг ойлгож байсан гэх үү дээ" гэсэн нь бий.

Арван долоон нас хүрэхэд дунд сургуулийн аттестат ч үгүй тэрээр ирээдүйнхээ талаар шийдвэр гаргасан аж. Дунд сургуульд байхдаа тэрээр хүүхдийн драмын дугуйланд элсч, бас ч гэж хэдэн жүжигт тоглон гайгүй үнэлгээ авдаг байжээ. Дээрэмчин болохыг хүсээгүй Боббид жүжигчин болохоос өөр сонголт байсангүй.

Холливудыг байлдан дагуулж нэр алдрын оргилд хүрснийхээ дараа тэрээр, "Бодит амьдрал дээр хэзээ ч хийж зүрхлэхгүй аливаа зүйлийг хийх боломж олгодог цорын ганц мэргэжил бүр жүжигчин" гэж онож хэлсэн байдаг. Гэвч зүс царай, бие бялдрын хувьд төдийлөн анхаарал татахааргүй түүнд Холливудын од болох магадлал тун бага байлаа. Жүжигчний замналынх нь эхэнд түүнийг нэгэн зоогийн газар тоглож байхад туслах дүрийн номинацид хоёронтаа "Оскар" гардсан од Шелли Винтерс анзаарч, анхны жүжиг, бас анхны кинонд нь тоглуулжээ.

Хэдийн тийм ч Роберт де Ниро 10 жил урлагийн ертөнцөд чанагдсан байдгаараа чармайсан ч 29 насандаа нэр алдаргүй, мөнгө төгрөггүй залуу жүжигчинд тооцогдсон хэвээр л байв. Гэвч ямар ч бүтэлгүй эрийн гарт хувийн тавилан хөзрийн түүз гэнэт атгуулдаг нь цөөнгүй шүү дээ. Робертод ч тийм аз тохиосон.

Нью-Йоркийн кино сургуулийг дөнгөж төгссөн залуухан кинонайруулагч Мартин Скорсезетэй санамсаргүй таарснаар Роберт де Нирогийн хувьд ёстой л од шүүрэх үе нь эхэлсэн юм. Зэргэлдээх дүүрэгт өссөн энэ хоёр эр багадаа 14 дэх гудамжны бүжгийн талбайд үе үе таарч, гэмгүй үерхэж явсан гэдэг. Гудамжны амьдралыг биеэрээ мэдэх тэр хоёрын анхны кино "Харгис гудамж" нэртэй байсанд гайхах зүйлгүй.
Энэ кино шууд л Америкийн дараа дараагийн жилүүдийн кинонуудад нэг ёсны дээд хэмжүүр эталон болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.

Хоёр анд улмаар "Таксины жолооч", "Галзуу бух", "Айдсын тохой" гээд найман шуугиулсан кино бүтээжээ. Бусдын зүгээс үл ойлгоцлын хэрэмтэй байнга тулгарч, ганцаардлын зовлонг амссан тэр хоёр маш сайн ойлголцдог уран бүтээлчид. Гэхдээ хэрэв Скорсезе хэзээний өөрийн авьяас билэгт итгэж ирсэн бол азгүйтлийг цөөнгүй амссан Де Ниро нөр их хөдөлмөрөөр л амжилтанд хүрнэ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрч, цаг наргүй ажиллаж, авьяасаа хурцалдаг байсныг олон хүн тэмдэглэдэг.

Алдарт "Таксины жолооч" кинонд бэлтгэхдээ хотын гудамжаар өдөр шөнөгүй машин барьж дүрдээ орж байсан бол "Галзуу бух" кинонд тоглохын тулд даруй 24 кг-аар жингээ нэмсэн гэдэг. Дээрх кинонуудад тоглож зүй ёсоор үнэлэгдсэнийхээ дараа ч түүний хамгийн их айдаг зүйл нь бүтэлгүйтэл байв. Тэрээр, "Өнөөдөр би Холливудын од байж болно. Гэвч маргааш гэхэд бүх зүйл эргэж болно шүү дээ. Тэр цагт би 20 насандаа мацаж байсан шиг ээ эргээд оргил руу тэмүүлнэ гэдэг хэцүү" гэж ярилцлага өгч байжээ.

"Сэрэлт" киноны зураг авалтын үеээр түүнтэй хамт тоглож байсан Робин Вильямс санамсаргүйгээр хамрыг нь хуга цохиж л дээ. Хэдий тийм ч Де Ниро есөн дубль хийсний дараа л эмнэлэг хүргүүлсэн аж. Тэрээр, "Залуудаа хамраа хугалуулж л байлаа. Харин Робин нөгөө талаас нь цохиж харин ч тэгшилчих шиг боллоо" гэж наргисан гэдэг.

Холливудад анх ирэхэд нь түүнийг киночид төдийгүй бас хүүхнүүд тоодоггүй байж. Нэг удаа хүлээн авалт дээр ухаангүй дурласан царайлаг бүсгүйг удаан хүлээж, өөртөө анхаарлыг нь хандуулах гэж эр хүний бүхий л мэхээ хэрэглээд үл ойшоогдсон Де Ниро чимээгүйхэн ариун цэврийн өрөөнд түгжигдээд гараа цусандаа хутгатал хана цохисон гэж ярьдаг.

Ер нь тэр хэзээний нууцлаг, өнөөг хүртэл хэвлэл мэдээллийнхнээс хол явдаг. Түүний хувийн амьдралыг шар сонингууд төдийлөн уудалж чаддаггүй. Ямар ч байсан гурван удаа гэрлэхдээ дандаа хар арьст эмэгтэйг сонгодог байсан бөгөөд таван хүүхдийн эцэг аж.

70 нас шүргэж яваа алдарт жүжигчний ажлын ширээн дээр "Оскар"-ын хоёр алтан баримлаас гадна зэс хавтас дээр бичсэн "Аливаа бүтэлгүйтэл аугаа суу билгийн эх байдаг" гэх Наполеон Бонапартын ишлэл байдаг. Үүнтэй холбоотой найз нөхдийнхөө хошигнолд амьдралдаа бишгүй бүтэлгүйтэж явсан тэрээр, "Би өөрийгөө Францын агуу жанжнаас дутуугүй суутан гэж боддог. Түүний энэ үг намайг хүнд үед ирлэдэг юм" гэж нэгэнтэй хэлсэн юм гэнэ лээ.

Нийт сэтгэгдэл (7)

RSS
1. ...
jinhene delkhiin od
Бичсэн: USA | 2010 оны 07 сарын 05 | IP: 207.229.183.xxx
2. ...
mini dutrai jujigchnii neg

Бичсэн: sanaam | 2010 оны 07 сарын 05 | IP: 108.114.68.x
3. ...
goy jujigchin shdee. xar xuuxnuudtei suudag ni ooriinx ni amidralaas l bolson bx. eej aaviin xair bgaaguigees, gantsaaraa bsnaas oortoo itgex itgelgui bolgoson bna l daa.
Бичсэн: 3 | 2010 оны 07 сарын 05 | IP: 98.206.189.xxx
4. ...
ene deerh baagii u yariad bgaa um bol doo har huuhnuudtei suuhaar yadag um tiim aimaar hereguu
Бичсэн: monhor | 2010 оны 07 сарын 06 | IP: 217.81.247.xxx
5. ...
Nr.3 yu chalchaad bn aa
lag teneg yum yridag dongio amitan uu
Бичсэн: Naidan | 2010 оны 07 сарын 06 | IP: 114.246.110.xx
6. holliwoodiin aldart od robert de niro.
argagvi l sain jvjigchin shvv dee.olon ch kinond togloson.tvvnii togloson kinonuudaas minii xamgiin durtai kino bol: amerikt negen udaa.mon KAzino...awiyaslag jvjigchindee amjilt xvsie.
Бичсэн: munkhzul choijamts | 2010 оны 07 сарын 29 | IP: 94.224.235.xxx
7. zailzail
undesnii shuudan soninoos ichihgui marerial shaachaad B.Tushig geed autor tawistan ain. aldag garaa mon waxaxa ichdeggui yum bhdaa
Бичсэн: autor | 2010 оны 10 сарын 15 | IP: 203.194.119.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Б.Түшиг (Элссэн огноо - 2007 оны 10 сарын 14, Ням гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream