|
1 сар 25
2012
|
Өвөл цаг ирээд гадаа ч хүйтрээд эхэллээ. Энэ үед охид бүсгүйчүүд, тэр байтугай зарим залуус хүртэл арьсандаа анхаарах хэрэг гардаг. Учир нь өвөл арьс хамгийн их хуурайшилт өгч, арчилгаа шаардагддаг.

|
1 сар 25
2012
|
Өвөл цаг ирээд гадаа ч хүйтрээд эхэллээ. Энэ үед охид бүсгүйчүүд, тэр байтугай зарим залуус хүртэл арьсандаа анхаарах хэрэг гардаг. Учир нь өвөл арьс хамгийн их хуурайшилт өгч, арчилгаа шаардагддаг.
|
3 сар 1
2011
|
|
1 сар 20
2011
|
1. Зохистой хэрэглээ гэж юу вэ?
|
11 сар 4
2010
|
|
7 сар 2
2010
|
Хов жив Үнэнтэй тэнцэх үү эсвэл тэрсэлдэх үү?
|
6 сар 28
2010
|
Сайн байцгаана уу? Миний монголын ард иргэдээ! Миний бие оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д 5 сарын эхээр ирсэн. Монголд байхдаа бодож байсан бодол, төсөөлөл маань эндэхийн зүйлтэй нэг нь ч таарч тохироогүй. Энд ирээд л мөнгийг нь учиргүй л хүүдийлээд л намар 9 сард ирсэн зардалаа нөхөөд дээрээс нь сургалтын төлбөр өөрөө бас бус хувцас хунар лаптоп аваад буцчих санаатай ирсэн боловч тэр бодол маань талаар өнгөрч байх шиг байна доо…
|
5 сар 18
2010
|
Entrepreneurship буюу Шинийг Санаачлаx нь
Бичсэн: Энх-Амгалан
ангилал Миний Блог
Шошго: entrepreneurship
|
1977 онд АНУ-н Аpple компани анх удаа компютерийг лаборатораас гаргаж энгийн хүмүүсийн хэрэглээнд хүргэж чаджээ. Энэ анхны нийтийн хэрэгцээнд хүрч чадсан компютерийн нууц нь технелогийн давуу талдаа байсангүй. Харин ч түүнээс илүү хүч чадалтай электрон машинууд хаа сайгүй байсан бна. Apple II гэгдэх энэ машины гол давуу тал нь зөвхөн технологийн мэргэжилтэнгүүд биш энгийн хүмүүсийн наад захын хэрэглээг хамгийн хялбараар хангаж чадсанд байжээ. Энэ personal computer гэж нэрлэгдэх болсон багаж түүнээс хойш сургууль, эмнэлэг, албан байгууллага, айл гэр гээд бүх газруудад нэвтэрч олон арван сая хүний ажилийг хөнгөвчилж, хөдөлмөрийн чадавхийг нь нэмэгдүүлснийг бид мэднэ. Тэгвэл компютер, интернэттэй холбоотой IT (information technology) industry буюу компютер мэдээллийн зах зээл сүүлийн 40н жилийн дотор оргүйгээс эдийн засгийн хамгийн хүчтэй салбаруудын нэг болж хөгжжээ. Энэ бол технелогийн хувьсгал гэхэд болно. Өөрөөр хэлбэл технелогийн хувьсгал нь хамгийн нарийн технологийг нээснээсээ илүү тэр технелогийг хүмүүсийн хэрэгцээнд үр дүнтэй хүргэснээрээ онцлог гэхэд болно.
|
5 сар 18
2010
|
Европын Америкаас ялгарах онцлог нь эдийн засгийн өсөлт, мөнгөнөөс илүү амралт, амьдралын таашаалыг илүү үнэлдэг мөн өгөөмөр нийгмийн хамгааллын системийн ачаар боловсрол, эрүүл мэнд зэргийг бэл бэнчингээс нь үл хамааран хүн болгонд хүргэж чадсан байдагт оршино. Франц, Герман зэрэг баруун Европын оронд ажиллах цагийн хэмжээ, жилд амрах хоногийн тоо Америкаас хавьгүй дээр. Европт өдрийн 8 цагийн ажил, жилд нэг сарын амралт норм байдаг бол эдгээр нь Америкт, ялангуяа хувийн секторт дундажаар 10 цаг, 2 долоо хоног тус тус байх жишээтэй. Европын хооллох соёл бургер, шарсан төмсний эх орон болох Америкаас тэс ондоо. Венецийн захын ресторанд олж болох шинэ загасны зоог, паста, дарсыг бүхэл бүтэн Америкийн хэдхэн хотод л олж болно. Францын энгийн 5 ам бүлтэй айлын оройн зоог доод тал нь 4-н курс, 2-3 шил дарстай бараг 1 цаг 30 минут үргэлжилдэг байхад Америк айл нэг янзын хоолоо устай хагас цагт зооглох нь энгийн үзэгдэл.