Medeelel

Мэдээлэл Блог

Таны чөлөөт орон зай
1 сар 20
2011
Архины хэрэглээ
Бичсэн: American Family ангилал
Шошго: Шошгогүй 
(4 үнэлгээтэй, дундаж 4.75 / 5)

1. Зохистой хэрэглээ гэж юу вэ?

Насанд хүрсэн хүний эрүүл элэг( цоо эрүүл шүү, гэтэл монголчууд бидний элэг ямар билээ дээ) 1 цагт 10гр спиртийг задлан хоргүйжүүлж, энэ нь 10-11 цагийн дараа биеэс бүрэн гадагшилдаг.

2. Стандарт уултын хэмжээ

Тэгвэл дээрх 10гр спирт буюу элэгний хоргүйжүүлж чадах спиртийг агуулсан согтууруулах ундааны хэмжээ нь:

  • Архи 25мл
  • Пиво 250мл
  • Дарс 100мл
  • Ликёр 60мл
  • Айраг 150мл

Эдгээрийг тус тусад нь 1 стандарт гэж үзэх ( Бүгдээрээ нийлээд биш шүү. Тэгвэл 5 дахин хэтрүүлнэ :-) ) бөгөөд 1 удаад

-          эрэгтэйчүүд 3 стандарт уулт,

-          эмэгтэйчүүд 2 стандарт уултаас

хэтрүүлэхгүй бол архины хамааралд өртөхгүй байж чадна.

Хэрэв 7 хоногт

-          Эрэгтэйчүүд 21 ст

-          Эмэгтэйчүүд 14 ст

Уулт болон түүнээс ихээр хэрэглэвэл архины хамааралтай болно. Өөрөөр хэлбэл та архинд орохнээ.

Одоо таны архины хэрэглээний түвшинг шалгая.

3.   Согтууруулах ундааны хэрэглээний түвшинг шалгах тест

  • 1. Та согтууруулах ундааг хэр давтамжтай хэрэглэдэг вэ?

(0) огт хэрэглэдэггүй

(1) Сард 1 удаа ба түүнээс бага

(2) Сард 2-4 удаа

(3) Долоо хоногт 2-3 удаа

(4) Долоо хоногт дор хаяж 4 удаа

  • 2. Та согтууруулах ундааг хэдэн стандарт уултаар хэрэглэдэг вэ?

(0) 1-2

(1) 3-4

(2) 5-6

(3) 7-9

(4) 10-аас их

  • 3. Нэг удаагийн уултаар 6 болон түүнээс дээш стандарт хэмжээгээр ууж байсан удаа бий юу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 4. Өнгөрсөн жилийн дотор та согтууруулах ундааг ууж эхэлсэн тохиолдолд зогсоож чадахгүй байсан удаа бий юу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 5. Өнгөрсөн жилийн дотор та согтууруулах ундааг хэрэглэснээс болж өөрийн хийх ёстой юмыг хийж чадахгүй байсан удаа бий юу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 6. Өнгөрсөн жилийн дотор та урд өдөр нь уусан тохиолдолд маргааш өглөө хэвийн байдалд орохын тулд архи хэрэглэж байсан удаа бий юу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 7. Өнгөрсөн жилийн дотор танд уусны дараа гэмшил төрж байсан удаа бий юу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 8. Өнгөрсөн жилийн дотор та урд өдөр нь согтуудаа болсон юмыг санахгүй байсан тохиолдол байсан уу?

(0) Үгүй

(1) Сар болгон биш

(2) Сардаа

(3) Долоо хоногтоо

(4) Өдөр болгон

  • 9. Та согтууруулах ундааг хэрэглэснээс болж бусад хүмүүст эсвэл өөртөө хохирол учруулж байсан уу?

(0) Үгүй

(1) Тийм гэхдээ өнгөрсөн жилд биш

(2) Тийм, өнгөрсөн жилд

  • 10. Таны гэр бүл, хамаатнууд, найзууд, эсвэл эмч таны архины хэрэглээний талаар санаа зовж хэрэглээгээ зогсоох шаардлагатай гэж хэлж байсан уу?

(0) Үгүй

(1) Тийм гэхдээ өнгөрсөн жилд биш

(2) Тийм, өнгөрсөн жилд

4.       Онооны тайлбар

0-7 Согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй буюу эрсдэл багатай архины хэрэглээ

8-15 Архи хэтрүүлэн хэрэглэгч буюу аюултай хэрэглээ

16-19 Архи хэтрүүлэн хэрэглэгч буюу хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй

20-40 Архины хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй

Нийт сэтгэгдэл (3)

RSS
1. ...
arhind dontoh ba 21 garsan tohioldol yaah we

herhen ene baidlaas garah we setgeliin shanalalaas blood yum uu neg l uitgartai idwehgvi yum uu het ih achaalaltai ajlasnaas bolood uugaad bgaa yum bolow uu neg bol ganstaardlaas uu ene baidlaas l yaaj garah we zuwulguu uguuch
Бичсэн: arhiig vzen yadagch | 2011 оны 02 сарын 06 | IP: 202.55.182.xx
2. a
setgeliin tenheegee barij sur .7 honogtoo yadahnaa 2 udaa hetruulehgui heregle
Бичсэн: arhi | 2011 оны 07 сарын 14 | IP: 99.36.21.xxx
3. Бид архинаас айж байна
Өнгөрсөн 7 хоногт 4-р ангийн хүүхэд машинд гэгээн цагаан өдрөөр согтуу жолоочийн барьсан машин дайруулж амиа алджээ.
архи Монголын ирээдүйг мөхөөж байна. архи сайхан эрчүүдийг маань сүйрүүлж байна.
архи гэр бүлийг өвчлүүлж байна. архи үр хүүхдийг өнчрүүлж байна. архи эрчүүдийг шоронгийн цаана хорьж байна. бид архийг үзэн ядаж байна. бид архи уусан хүнийг нь биш архийг үзэн ядаж байна. архины үйлдвэрүүдийг хааж ард түмнээ аврахыг хүсч байна.
Бичсэн: Бизъяа Орхон | 2012 оны 04 сарын 24 | IP: 202.179.20.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy