Medeelel

Мэдээлэл Блог

Таны чөлөөт орон зай
1 сар 25
2012
Гөлгөр арьстай болох 5 идэш
Бичсэн: Bolorko ангилал
Шошго: advice

Өвөл цаг ирээд гадаа ч хүйтрээд эхэллээ. Энэ үед охид бүсгүйчүүд, тэр байтугай зарим залуус хүртэл арьсандаа анхаарах хэрэг гардаг. Учир нь өвөл арьс хамгийн их хуурайшилт өгч, арчилгаа шаардагддаг. 

Гөлгөр гөлчгөр, өндөг шиг арьстай болмоор байна уу? Тэгвэл үүнд тань туслах 5 идэш байдаг юм байна. Туршаад үзээрэй.

Picture

1. Чихэрлэг төмс 
Арьсыг торго шиг зөөлөн болгохдоо чихэрлэг төмсийг хоолондоо хэрэглээд үзээрэй. Чихэрлэг төмсөнд бета-био каротин ихээр агуулагддаг бөгөөд задрахдаа А витамин болж хувирдаг учир арьсыг зөөлрүүлдэг гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Лиза Дрэйер хэлжээ. Хэрвээ чихэрлэг төмсөнд дургүй бол лууван ч бас ижилхэн үүрэг гүйцэтгэдэг гэнэ шүү

Picture

2. Киви
Витамин С агуулах киви, оранж, грейпфрут зэрэг нь арьсыг хамгаалж өгдөг гэнэ. Витамин С нь коллаген цинтезийг эрчимжүүлж үрчлээний эсрэг үйлчилдэг байна. 

Picture

3. Хар шоколадҮнэн гэхэд арай л итгэж өгөхгүй байна уу? Тэгвэл бага зэргийн хар шоколадыг идэж хэрэглэснээр какао флаванол хэмээх найрлага нь арьсыг чийгшүүлж өгдөг юм гэнэ. Гэхдээ бага зэрэг гэсэн шүү. Хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг үйлчилгээтэйг бүгд мэднэ дээ кк

Picture

4. ТарагТараг нь арьс болон хумсыг гялалзуулдаг гэнэ. Уургаа нөхөх гол эх сурвалж бөгөөд метаболизмыг өдөөж бэлхүүсийг нарийсгахад бас нөлөөтэй байдаг гэж байна шүү. Мөн үүгээр зогсохгүй хумсыг бэхжүүлж өгдөг байна

Picture

5. Самар болон үр

Алмонд болон наран цэцгийн үр зэрэг нь үрэвслийн эсрэг, мөн дархлаа сайжруулах тэжээлтэй юм гэнэ. Найрлагандаа агуулах Витамин Е нь арьсны үрэвслийг багасгадаг гэнэ.


Аливаа зүйлд тэнцвэр гэдэг надад хамгийн чухал санагддаг. Сайн гэхээр л мянга мянгаар ууж ид гэсэн үг биш юм. Өөрөө өөрийнхөө биеийн хариу урвалыг ажиглаж, өөртөө юу тохирч, юу таалагдаж байгааг зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал. Түүний тулд аливаа зүйлийг турших зориг, тэсэх тэвчээр шаардлагатай болдог. 
Гэхдээ одоо л жаахан хичээчихвэл цаашдын хэрэг ч хялбар болдог болохоор одоо л сайхан хичээгээд үзээрэй.
Миний хувийн блог:  bolorkoblog@weebly.com

 

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy