Medeelel

Мэдээлэл Блог

Таны чөлөөт орон зай
7 сар 2
2010
Хов живийн тухай эргэцүүлэл
Бичсэн: Oogiinoo ангилал
Шошго: Шошгогүй 
(10 үнэлгээтэй, дундаж 3.80 / 5)

Хов жив Үнэнтэй тэнцэх үү эсвэл тэрсэлдэх үү?

Оршилд: Үнэн хийгээд үл буруудах шалтгаант үгс нь хүртэж буй савны хэмжээ, тунгааж чадах, эс тунгааж чадах сэтгэхүйн цараас шалтгаалан үнэн үг худал болж ховд хутгалдах, басхүү анхныхаа зорилгоос хол зөрүү холбирох нь бий. Иймээс үнэн, чин шудрага үгийг ч бай хэлэхдээ хүртэж байгаа саваа /энэ хүн бөлгөө/ сайтар шинжих нь зүйтэй.

Бурхан багшийн сургаальд нэгэнтээ “Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн байдаг.

Буддын сургааль: Бусадтай тоож харьцахгүй гэдэг хүнтэй амьдрал өөрөө тоож уясдаггүйг сана.

Василий Ключевский: Өөрсдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий.

Плавт: Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг.

Хун Цзычен: Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна.

Александр Поун: Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Чарьлз Бакстон: Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог.

Маттис Клаудиус: Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай.

Сенека: Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.

“Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ” гэж блогчин Инга нэгэнт шогширсон байдаг. Хүнд үг хэлэх ч боломж олгодоггүй хурдан түргэн хэл амтай хүмүүсийн зогсоо зайгүй пулмётлах үгс нь магадгүй боломжийг алдахгүй өөрийгөө хаацаалах гэсэн эцсийн оролдлого байж болох ч юм. Өөрийнхөө хэлүүлэх гэснээ “Тийм биз дээ” гэж тулгах, “Тийм л юм бна л даа” гэж яаран садран өөрөө өөртөө батлах тийм хүмүүстэй харьцах тохиолдолд хамгийн зөв сонголт нь дуугуй байх эсвэл тухайн хүний асуугаад, асуултандаа өөрөө батлаж хариулаад байгаа тэр үгсээр эцэслэн хариу барих нь дээр юм билээ дээ.

Тийм дээ ч дээрхи бүх сургааль үгсийн гол зангилаа болсон санаа шиг, эцсийн бүлэгт Плавтын хэлсэн шиг “хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэг шиг хүмүүст өөрт нь тааруулаад ойлгох үгийг хэлж сурах нь бусадтай харилцахдаа хийх гарцаагүй зөв сонголт байх нь бий юм даа. Мэдээж ойлгохгүй үгсийг яриад эхлэвэл чи эсвэл тэнэг, галзуу солиотой, гажиг хүн болох нь дамжиггүй юм. Гэхдээ зарим тохиолдолд бялдууч үг унагаж, ул долоон хоромхон зуурт хүнд таалагдах гэж амиа хоохойлж байснаас тэнэг балай, гажиг болоод үлдэх нь ч дээр байж болох. Юм хоёр талтай гэж.

Хов жив + эмэгтэйчүүд = зоосны хоёр тал

“Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн үгийг хүмүүс тэр дундаа эмэгтэй хүмүүс тун сайтар санаж явахад илүүдэхгүй юм билээ. Учир нь эмэгтэйчүүд нөгөө л нэг байгалийнхаа зангаар сонссон зүйлээ боловсруулах, шүүн тунгаах чадваргүйгээр тараан түгээх гэдэг үүрэгт сигналаар ажиллаж эхлэдэг учраас таны үг ямар хэмжээтэй саванд орж, гарч байгаагаас шалтгаалан идээ бээртэй, өмхий хамхай болж түгэх нь ч бий . Энэ нь эцэстээ эцэс төгсгөлгүй хов живийн эхлэл болно.

Яагаад гэж үү?

Хов живийг эм хүйстнээр бүр тодруулбал авгай, охид хүүхнүүдээр тодруулан тодорхойлсон нь олон талын шалтгаантай. Хов жив гэдэг үгийг залгаад яагаад заавал эмэгтэй хүн гэж зүүсгэл /Connotation/хамт дагалддаг юм гэдэг асуулт гарч ирнэ. Бас хов жив, эмэгтэй хүн хэзээ ч нүүр нүүрээ харалцахгүй тэрхүү зоосны хоёр тал шиг байдаг вэ гэх асуулт юм гарна. Хов жив таригч эрэгтэй хүн гэж байж болох ч хүн төрлөхтөн, универсал ойлголтонд эмэгтэй хүн л хов живтой орооцолдогчдын дийлэхи хувь нь байдаг.

Аливаа зүйлд ерөнхий хандлага буюу mainstream гэдэг ойлголт байдаг гэдгийг манай их сургуулийн багш байнга хэлдэг байж билээ. Тэр өөрөө хэдийгээр маш чадалтай эмэгтэй байсан боловч яагаад ч юм эмэгтэй хүн бол бүдүүлгээр хэлэхэд “тогооны хүн” гэдэгтэй би далдхан санал нэг байдаг юм гэж байсныг одоо тодхон санаж байна. Басхүү эмэгтэй хүн байгалиасаа сонсох эрхтэндээ илүү итгэж чаддахаас цаашгүй юм шүү дээ гэж хэлж байж билээ. Тиймээ эмэгтэйчүүд сонсох эрхтэндээ л илүү итгэж чаддаг. Яг энэ мөн чанар л эмэгтэй хүмүүсийг хов жив таригчид болгодог. Бид хэзээ ч чихээр сонссон юмандаа үнэлэлт дүгнэлт өгч, бодож тунгааж зөв буруугийн дэнслүүр дээр шүүн боловсруулж чаддаггүй /эсвэл хүсдэг үгүй ч байх/ сонссон бүхнээ хүнд дамжуулан тарааж явдаг улсууд.

Хэлсэн үгийн нарийн учир, зорилгыг ойлгохгүйгээр, бодож боловсруулж чадалгүйгээр бусдад "тургиж" өөрөө өөртөө хавх тавин, дараа нь орооцолдох аалзны тор нэхэж, бас живж унах намаг балчиг тарьж явдаг улс.

Мундаг чадвартай эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бурхан цаанаас нь сонсоод, сонссон зүйлээ хараад, харсан сонссон дээрээ үнэлэлт дүгнэлт өгч чаддаг тэрхүү хосгүй чадварыг өгсөн байдагт л оршино. Нэг үгээр генэнд нь тиймэрхүү чадвар бүхий мэдээлэл байна гэсэн үг. Тэгэхээр харамсалтай нь ямар ч өндөр боловсролтой эмэгтэй хүн байлаа гэхэд энэхүү чадвар бүхий мэдээлэл үгүй бол амьдралаас харж мэдэрч байгаа харилцааны тохиолдолууд болон нөхцөл байдлууд дээрээ анализ хийх чадваргүйгээрээ, түүнд суралцах боломжгүйгээр насыг барах нь бий юм. Бүдүүн баргаар хэлбэл цээжилсэн хэдэн ханз, цаасан дээрхи бичигдмэл хууль дүрэм, томьёогоос өөр сурц үгүйгээр л авсанд орох юм байна л даа.

Тэгэхээр хов жив бол боловсролтой, сэхээтэнлэг, элит гэх мэт бидний сайн сайхныг басхүү ёс зүйн өндөр төлөвшилийг олж харахыг хүсдэг тэрхүү давхаргад ч гарч болно гэсэн үг. Яагаад гэвэл тэнд эмэгтэй хүн байгаа учраас.

Эмэгтэйчүүд бол харилцааны хамгийн эрсдэлтэй бүс

Би эмэгтэй хүн. Харамсалтай нь хар багаасаа эмэгтэй хүмүүстэй тэр бүр ойртож нөхөрлөхгүйгээр өдийг хүрсэн. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцах туршлага тун муу, бараг үгүй. Ядаж л нээлттэй байсныхаа төлөө эргүүлээд алгадуулах нь элбэг байж болох тал ажиглагдав. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцахдаа их болгоомжтой харьцах хэрэгтэйг санаж явууштай юм билээ. Эмэгтэй хүмүүстэй харьцаж сурснаар цаанадаж нийгэмтэй, танихгүй шинээр танилцаж байгаа бүлэг хүмүүстэй харилцах хамгийн том сургууль болохыг амьдралаас ухаарав.

Юун түрүүнд сэтгэл зүйчдийн тодорхойлсон харилцааны хязгаар бүсүүдийг сайтар мэдэж байх нь зөв болов уу. Тэгэж байвал та үзэл бодлоо, хэрэгтэй хэрэггүй хүмүүстээ хуваалцах тэрхүү баримжааг бага ч болов мэднэ.

1. Дотны харьцааны бүс хагас метрээс шууд биеэр шүргэх хүртэл Хайртай хосууд, эцэг, эх хүүхдүүд, дотны найз нар ийм зайнд хоорондоо уулздаг. Бас ийм харилцаанаас бие биетэйгээ харилцдаг. Энэ тохиолдолд үг хэлээ нарийн чанд хянаад байх шаардлагагүй эрх дураараа байж чадах бүс. Тэд чамайг луйварчин, архичин байсан ч ямагт ойлгохыг хичээдэг хүмүүс.

2. Хувийн харьцааны бүс /0.5м-1.5м/. Дотны найзаас гадна олон жилийн цаг хугацаа, үзэл бодлын шалгуур давсан “гал хамууд”. Сайн муу бүх яриан дээрээ чамтай санал нийлж чадах хүмүүс. Энэ эхний хоёр бүс бол чамайг хов живнээс хамгаалах дархаалт бүс юм шүү.

3. Албан ёсны бүс/1.5м-3м/. Энэ бүс бол ажил, сургууль ялангуяа магистар, докторын болоод богино хэмжээний сургалтын ширээ болоод чи өөрийн сонголтоор биш гуравдагч этгээдээр дамжин /нэг үгээр танилын танил гэх мэт/ олж мэдэлцэж байгаа хүмүүс. Нэг үгээр шинээр нэвтэрч буй бүс - Newly penetrating zone. Өөрөөр хэлбэл сэтгэлийн гэхээс илүүтэйгээр хоёрдогч хүчин зүйлийн “шахалтаар” харилцах ёстой бүс гэсэн үг юм. Энэ 3 дахь бүсэд ээж, эгч, эмэгтэй дүү, гэх мэт дотны харьцааны бүснээс гаднах бүх эмэгтэйчүүд орно гэсэн үг юм.

Хүний сайн муу, эерэг, сөрөг үзэл бодлын төлөвшил нь нэгэнт тогтворжсон өөрийн гэсэн худал хуурмаг, үнэн мөнийн хэмжүүртэй болсон энэ хүмүүсд өөрийнхөө хувьд зөв буруугийн дүгнэлтийг шууд хэлж болохгүй болгоомжтой байхад илүүдэхгүй. Учир нь гэвээс чиний үг ямар сав руу орж, ямар савд боловсрогдон, яаж баяжиж түгэн дэлгэрэхийг мэдэхгүй. Шаардлагатай тохиолдолд энэ хүмүүс чиний эергээр бодож хэлсэн үгийг ч эргүүлэн гуйвуулж чиний эсрэг ашиглаж мэднэ.

4. Нийтийн харьцааны бүс /3 метрээс цааш/. Энэ бүсийг бол мэдэж байгаа байх. Олон нийт.

Заа харилцааны бүсээ сэтгэл судлаачдын тусламжтайгаар бага ч болов тодорхойлох гэж оролдлоо. Ингээд гол юмандаа орий.

Хүүхнүүдийн харьцаанд нээлттэй бас бусдыг сонсогч байх шаардлагагүй: “Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай”. Энэ мэдээж өөрийнхөө үзэл бодлоо 3 дахь бүсийн эмэгтэй хүнтэй ярьж болохгүй гэсэн үг. Басхүү айхтар зөвлөгөө өгдөг баатар болж, өөрийнхөө хэмжүүрээр үнэн худлыг ялгаж салгах гэсний шаардлагагүй юм.

Ардын цэцэн үгэнд “Нэг хов авчирсан хүн хоёрыг аваад буцдаг” гэсэн байдаг. Хэрэв танд хэн нэгэн /хэн нэгэн гэдэг нь ихэнхи тохиолдолд 3-р бүсийн хүн гэдгийг анхаарна уу/ хандаад өөрт тохиолдсон болон хэн нэгэнтэй үл ойлголцсон таагүй зүйлсийг хүсээгүй байхад тань яриад эхлэвэл та өөрөө хичнээн нээлттэй бас хүнийг сонсдог хүн байсан ч цонхны хөшгөө шууд хаагаад, спикерээ шууд унтраах хэрэгтэй. Тэртэй тэргүй тэр хүнд, өөрт нь таарсан зөвлөгөө өгөөд сурчихсан тухайн хүний хувьд ойрын хүн байж л таараа. Таны үгээр нээх дутаад байхгүй, харин ч илүү юманд илүүц бизээ.

Магадгүй Плавтын хэлсэн шиг “Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэгтэй адил чиний хэлэх үг түүний ойлгох хэмжээний үг биш ч байж болох талтай.

Тэгээд ч нэгэн ухаантай хүний маань хэлснээр “баггүй амьдрах нь бандаажгүй явахтай адил эрсдэлтэй бас ичгүүртэй юм шиг ээ” гэдэг үг ой тоонд ойрхон бууж байна. Гэхдээ мэдээж хэрэгтэй үед авч болдог, хэрэггүй үед дээрээс нь шаваад байж болдог уян хатан баг зүүх хэрэгтэй л дээ. Нэг үгээр зажилж бутлах, нүүрний хэлбэрийг зөв харагдуулах хадгалах үүрэгтэй хиймэл шүд шиг тэрхүү багаа хэрэглэдэг байх нь чухал. Түүнээс биш авч ч болохгүй хаяж я болохгүй насны юм наачихвал яваандаа ойр дотны хүмүүс чинь адаг сүүлдээ өөрөө өөрийгөө танихгүй мартахад хүрнэ. Тэгэхээр 3 дахь бүсийн эмэгтэйчүүдтэй ихэнхи тохиолдолд нүүрний хэлбэрийг зөв харагдуулах үүрэгтэй хиймэл шүд шиг багтай харилцаж амьдрах нь хов живийн ертөнцөөс бага ч болов холхон байх арга байж болох.

2. Хүүхнүүд анализ /дүн шинжилгээ/ хийх чадвар тун хомс тул үгэн дээр дөрөөлсөн хов живийг засаж залруулах гэсний ямар ч шаардлага байхгүй. Магадгүй баг зүүж амжилгүй явж байгаад эмэгтэйчүүдийн хов живт орооцолдсон бол үг бүрийн араас хөөцөлдөн засаж залруулах гэж улайрсаны шаардлагагүй. Учир нь хов живийн аалзны торонд чиний үг монтажлагдан засварлагдаад нэхэгдсэн л бол өөртөө улам олон амьтан наалдуулж цааш нь харуулах чадалтай болж, хов живийн намаг нэгэнт л ундарсан бол чамайг улам бүр доош нь чангаах болно. Тиймээс намгаас өөрийгөө татаж гаргахын тулд ганц л болов мөчир үлдсэн бол түүнээс сайтар зуураад алдахгүйгээр өөрийгөө хүчлэн гаргаж татах нь чухал болохоос нэгэнт үүссэн намгийг хатааж эсвэл шавхаж чадахгүй нь лавтай юм.

Ганцхан жишээ хэлье. Америкийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн туршилтыг танд сонирхуулъя. Та уншаад нэгийг бодно биз. Америкийн нэгэн их сургуульд сэтгэл судлаачид хоёр оюутныг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэсэн ямар үндэслэлгүй хов яриа тараажээ. Дараа оюутнуудын дунд асуулга явуулахад 12% нь өөрсдийгөө хуриманд нь очсон гэж тангарагалаад, сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёл чимэглэлийг нэг нэгэнгүй тоочиж байсан гэдэг. Тэгэхээр зүгээр л нэг үг шидэхэд үр дүнд нь ямар ч үндэслэлгүй амьдрал дээр хэзээ ч байгаагүй тэрхүү үлгэрийг босгож болж буйг харж байна.

Тэгэхээр үгийн араас хөөцөлдөж залруулах гэх тусам үлгэр босгогч нарт улам том олз бэлтгэж өгсөнтэй адилхан болно. Тэгдэг ч юм билээ.

Дүгнэлт: Хов живээс гэхдээ та юу олж болох вэ?

Энэ асуултанд эергээр хариулж болно. Орчин үеийн сэтгэл судлаачид хов жив бас хов живд “орооцолдох” нь шүүмжлээд байх зүйл биш гэжээ.

ЯАГААД?. Учир нь сэтгэл судлаачдын хэлснээр бид хов живээр дамжуулан ёс суртахууны үндсэн зарчмууд, олны дунд биеэ авч явах бичигдээгүй дүрмүүдийг суралцаж авдаг байна. Хов ярианы тусламжтайгаа басхүү "орооцолдсоны" тусламжтайгаар хэнд итгэж болох, итгэхгүй байж болох хэнээс зайгаа авах ёстой, хаана зүгээр суугаад харин хаана эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэйг мэдэж авдаггүй юмаа гэхэд баримжаа авч байдаг.

Гэхдээ эцсийн бүлэгт чиний үнэн бусдын үнэн биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийнхөө үнэн гэж бодож, мэдэж байгаа зүйлээ 3-р бүс буюу албаны бүсд хамаарах хүмүүстэй ялангуяа эмэгтэйчүүдтэй хэзээ ч бүү хуваалц гэж.

Үнэн өөрөө харьцангуй юм. Тиймээс нэгэнт л үлгэр босгогч нартай чи таарсан л бол үнэн гэж ам алдсан үгс тань өөрийг чинь эргүүлээд хутгалах мэсийг бэлэн гаргаад өгсөнтэй адилхан л болох юм.

Эцэст нь: Чи хэзээ ч, дандаа өөрөө өөрийнхөөрөө үлдэх ёстой. Чи өөрөө хэн байна түүгээрээ л үлд. Амьд амьтадын дотроос зөвхөн хүн л ихэрхэг нэрэлхүү зангаараа, тэнэг үйлдлээрээ бусдыг даган яг тэр хүн шиг болох гэж хичээн зүтгэдэг. Ингэснээрээ өөрийнхөө хувийн цорын ганц гайхамшигаа гээж, өөрийнхөө амьдралыг алдаа болгон хувиргадаг. Өөрийнхөө толгойд багадаад байгаа малгайг өмсөх гэж бүү зүтгэ!

PS: Бичлэгээс авах нэгийг авч, хаяг нэгийг нь гээнэ бизээ. Хувийн блогоор дамжуулан үзэл бодлоо хуваалцсан юм шүү.

Нийт сэтгэгдэл (10)

RSS
1. юу юу гэнэв дээ
Эрхэм бүсгүй минь,ямар гээч эх үүсвэрээс энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч эхчүүдийн ёс суртахуун руу маш бүдүүлгээр дайран давшилсан үгийн цуглуулга олоод энд тавьчихав даа.Нэгэн болхи этгээдийн ухаан бодолгүй тэрлэсэн зүйлийг орчуулах аядаад тавьсан юмаадаа.Ядахдаа л олон түмэнд хандсан иймэрхүү бичлэгт "you" гэдэг үгийн орчуулгын "та" гэдэг хувилбарыг нь сонгож бай.Энэ нь уншигчаа хүндэлж байгаа хэрэг.Тэгээд дүү минь, алт шиг үнэт цаг, асаж дүрэлзсэн авъяасаа өөдрөг тэнгэрлэг, өрөөл бусдад өгөөжтэй сайхан зүйл бүтээхэд зориул.Дашрамд дуулгахад,90-ээд онд Францад хийсэн судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хов живэнд орооцолддог гэсэн дүгнэлт гарч байсан тухай уншиж байсан юм байна.Тэгэхдээ би иймэрхүү ёс зүйн асуудалд хүйсийн ялгаварал гаргахыг хүсэхгүй байнаа.
Өөрийн чинь хэлснээр авах зүйлээ авлаа. Тэр бол эхний оршил хэсэгт бичигдсэн алдар цуут хүмүүсийн хэлсэн үгс байлаа.Тэдгээрийг олж бидэнд дуулгасан чинь баярлалаа.
Харин миний дүү эдгээр үгсийг өөрөө сайн уншиж ухаараарай.
Бичсэн: ubergen | 2010 оны 08 сарын 13 | IP: 98.212.190.xxx
2. Хов жив + эмэгтэйчүүд = зоосны хоёр тал
Arai ch dee, emegtei hun, hov jiv 2-iig zoosnii 2 tal gej bolohgui shuu dee. Noyon nuruutai ali saihan busguichuudiig helj barhaw. Iimerhuu niigmiin hariltsaanii asuudaliig genderiin talaas n harj bolohgui dee. Chinii ooriin blog deer burhanii buteel utgaar n hun buriig hairalmaar gej bichsen baisan. Busad busguichuudiihee ertontsiig bas hundetgeh heregtei shuu. Busdiig hairalmaar baigaa bol niigmiin bolood biologiin yamar negen shalguurguigeer, shaltgaanguigeer hairlah heregtei. Hun gedeg chini denduu haritsangui bogood aguu amitan shuu dee. Nemj helhed Mongol helnii zov bichih durmiin uchirzuin bolood ug songoltiin aldaa neleedgui haragdlaa, neleed yaaruu bichsen niitlel ym uu daa, hyanaj uzeerei.
Tsaashdiin ajild n ondor amjilt amjit husye.
Бичсэн: Emegtei hun | 2010 оны 08 сарын 24 | IP: 165.194.23.xxx
3. gfdgnbvnvbn
fsdfsa
Бичсэн: fdsgfdgnbvnvb | 2010 оны 09 сарын 03 | IP: 202.179.10.x
4. hi
jahan utgagui muu da aimar nurshchjee
Бичсэн: baby | 2010 оны 09 сарын 24 | IP: 202.179.15.xxx
5. hov jiv-d hutgaldahgui yavj boloh bolomjtoi
unuudur sanasan bodoloo neelttei huvaaltsah saikhan bolomj bii boljee. yum gedeg 2 taltai gedeg yag unen shuu... bi end Mongol suu uhaan lects-s ishlel aviya ta buhen unshaad negiig ergetsuuleh bizee...
zuv orshih zuv amidrahuin huuliig tanij medeegui hazgai buruu yum l baival har baraan l baival har gej bodno. odoo har hereeg mongolchuud uurt ni tohioldoh gej bgaa muu yumnii dohiog hund avchirch ugdug gej oilgodog. heree guaglaj guaglaj yavchihaar uuruu ter hel medeeg oilgoj huleej avch chadahgui uuriiguu seremjilj hamgaalj chadahgui tegeed 2,3 honogiin daraagaar muu yum tohioldohoor ene muu har heree guagchaad baisan geed heree ruu buruug ugdug. tegeheer har l yumiig mahan nudend ni har haragval har gej boddog. tegtel mahan nudend ni har haragdaj bgaa ch tsaad setgel energi ni bugd tsagaan yavagdaj bgaa yum shuudee. hun shuvuu shig saihan amitan baihgui nudend ni tsagaan haragdaj bgaa bolohoor tegej bodogdoj bgaa yum. getel hungiin tsaana muu medee bdag. tegeheer yamarvaa yumiig BILGIIN melmiigeer tanij chadahgui bnaa gesen ug.
Бичсэн: ìø | 2010 оны 10 сарын 04 | IP: 202.55.191.xx
6. hov jiv-d hutgaldahgui yavj boloh bolomjtoi
minii bodloor ta hov jiviig uzen yaddag tegeed tuunii talaar sudalgaa nileen tsugluulsan bololtoi, ene horvoogiin utga uchir humuunii amidral gedeg uneheer aguu gedegtei yamar ch hun sanal negtei. unuugiin hiigemd hov jiv garah bolson shaltag shaltgaan bgaa bolood l garsan bizee hen medleedee getel ene buhniig zuvhun emegteichuuded buruug tohson ni uchir dutagdaltai sanagdlaa.
Бичсэн: ìø | 2010 оны 10 сарын 04 | IP: 202.55.191.xx
7. hov jiv bol niitiin hyanalt
dundaasaa muu muuhaig zailuulah shahah zov oroldlogo. Hetruuleg bol bailgui yahav. Gehdee hov jiv baga baruund eldev yum bugshij bugalsaar denduu yalzrald orj bna. Aimaar aimaar gaj dontonguudiig horsh ni medelgui 10 20 jil bolson ch baih shig. Hun chanar judag gedeg oilgolt ustaj ugui bolood muu oodgui humuus buhnii tolgoi deer garch janjilj ehelne dee!!!!!
Бичсэн: baskaa | 2010 оны 10 сарын 12 | IP: 98.228.222.xxx
8.  бусдийг сургахын тулд өөрөө сайхан эмэгтэй хүн байх хэрэгтэй
анхны сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна
Бичсэн: lady | 2010 оны 11 сарын 12 | IP: 24.18.179.xxx
9. Үнэн шүү
Эхний сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна. Ямар аятайхан бичээ вэ энэ лав боловсрол сайтай ухаалаг нэгэн байхаа. Эмэгтэйчүүд яахаараа ховчин байдаг билээ. Бүх хүн л хов ярьдаг биз дээ.
Бичсэн: Золтуяа | 2010 оны 11 сарын 19 | IP: 151.159.200.xx
10. iim zuil baij bolno
bi eniig goltoi zuil gej l bodoj baina

humuus unen hudliig medehgui baij l uguisgeh gej orolddog .. emegtei huniig eh hun gedgeer ni l daldlaad baih yum bol yamar ch eh hun bas ur huuhdiinhee toloo muu esvel sain gemeer ch yum shig zuil hiideg ..terentei l adil.. er em er ni yalgaagui hunii aranshin har bagaasaa hunees sonsson, tuhailbal aav eejiin yarian dundaas ch yum uu, hov jiven deer tolovshdog ch baij bolno ...
Бичсэн: ejeni | 2011 оны 02 сарын 05 | IP: 202.179.2.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy