Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 4.50 / 5)

logo_umontv

UMON ТV-ийн нэвтрүүлэг Виржиниа мужийн 10-аад хотын чөлөөт телевизийн сувгаар, Medeelel.com, Orloo.com, Dayarmongol.com, UMON TV-ийн umontv.us вэб сайтууд, Монгол дахь NТВ телевизээр тогтмол нэвтэрдэг билээ. Харин энэ оны 02 сарын 04 буюу Бямба гаригийн 23:30 цагаас “Comcast”, “WOW” , “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар анх удаа цацагдах гэж байна. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Сайнбилэг , Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх МУӨЧТ-ийн захирал Отгочулуу нарын Чикаго хотын монголчуудтай хийсэн уулзалтаас бэлтгэсэн тойм нэвтрүүлгийг үзээрэй.

Хэрэв та анхны дугаарыг үзэж амжихгүй бол 02 сарын 06-ны 22:30, 02 сарын 08-ны 20:30 цагуудаас гарах давталтыг үзээрэй. Ийнхүү Иллинойс мужийн монголчууд манай мэдээллийн хөтөлбөрийг дараах хуваарийн дагуу цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж үзэх боломжтой боллоо.

UMON TV-ийн Иллинойс мужийн Олон нийтийн Телевизээр гарах эфирийн хуваарь:

Чикаго хотод 7 хоног бүрийн Ням гаригт 19.00 цагаас “Comcast”,“WOW” , “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар,
Эванстон хотод 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг
Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас Cомсаst-ын 6-р сувгаар тус тус гарч байна.

АТ &Т U Verse Илинойс мужийн аль ч хотод амьдарч байсан АТ&Т-ийн 99 -р сувгаас ECTV -ийн сувгийг тохируулж 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг
Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас гарна.

Манай веб хуудас www.umontv.us
Емайл umontv@gmail.com

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Б.Уранчимэг (Элссэн огноо - 2010 оны 7 сарын 26, Даваа гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream