| 2012 оны 2 сарын 18
(Луу жилийн өнгө, “Цагаан сар- 2012” үзэсгэлэн худалдаа, Ардын эмч Д.Малчинхүүтэй хийсэн уулзалт, “Монгол бахархал” булангын анхны дугаар “Чинисийн чулууны бичиг”)Монгол үндэстний уламжлалт их баяр XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Энэ удаагийн манай мэдээллийн хөтөлбөрт “Дашчоймпил дацан”-гийн шавь, гэвш лам Б. Эрдэнэбат оролцож, Усан Луу жилийн өнгө ямар байх талаар танилцуулна. Мөн өнгөрсөн Ням гаригт Виржиниа мужийн Арлингтонд болсон “Цагаан сар-2012” үзэсгэлэн худалдаа, АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон Монгол Улсын Ардын эмч, ахмад буурал Д. Малчинхүүтэй хийсэн уулзалтаас хийсэн бичил сурвалжлагууд, цагаан сарыг тохиолдуулан UMON TV, АНУ дахь Монгол Соёлын төвтэй хамтран бэлтгэсэн танин мэдэхүйн “Монгол бахархал” шинэ булангийн анхны дугаар орж байна. Үзэгчид та бүхэн ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.
Манай нэвтрүүлэг:
Монголд: NTV Телевизээр 2 долоо хоног бүрийн Бямба гариг бүрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас давтаж байна.
Америкт:
Иллинойс мужийн Чикаго хотод:
7 хоног бүрийн Ням гаригт 19.00 цагаас “Comcast”,“WOW” , “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар,
Эванстон хотод 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг, Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас Cомсаst-ын 6-р сувгаар
АТ &Т U Verse Илинойс мужийн аль ч хотод амьдарч байсан АТ&Т-ийн 99 -р сувгаас ECTV -ийн сувгийг тохируулж 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг
Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас
Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бүрийн Баасан гаригт 17.00 цагаас, Ням гаригт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт:
7 хоног бүрийн Мягмар гаригт 16.30
Пүрэв гаригт шɵнийн 12.30 цаг
Бямба гаригт 16.30 цагаас
Ням гаригт 23.30 цагаас
Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар тус тус гарч байна.







