| 2012 оны 2 сарын 5
MON ТV-ийн нэвтрүүлэг 02 сарын 04-ний 23:30 цагт буюу өчигдөр орой Чикаго хотын “Comcast”, “WOW”, “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар анх удаа цацагдлаа. Хэрэв та анхны дугаарыг үзэж амжаагүй бол 02 сарын 06-ны 22:30, 02 сарын 08-ны 20:30 цагуудаас гарах давталтыг үзээрэй. Ийнхүү энэ өдрөөс хойш Иллинойс мужийн Монголчууд UMON TV-ийнхээ нэвтрүүлгийг эх хэл дээрээ Америкийн Телевизийн сувгаар үзэх боломжтой боллоо. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх МУӨЧТ-ийн захирал Ч.Отгочулуу нарын Чикаго хотын монголчуудтай хийсэн уулзалтаас бэлтгэсэн тойм нэвтрүүлгээ ЭНД ДАРЖ үзнэ үү. UMON TV-ийн нэвтрүүлэг Иллинойс мужийн Олон нийтийн Телевизээр гарах эфирийн хуваарь:
Чикаго хотод 7 хоног бүрийн Ням гаригт 19.00 цагаас “Comcast”,“WOW”, “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар, Эванстон хотод 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг
Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас Cомсаst-ын 6-р сувгаар,
АТ &Т U Verse Илинойс мужийн аль ч хотод амьдарч байсан АТ&Т-ийн 99 -р сувгаас ECTV -ийн сувгийг тохируулж 7 хоног бүрийн Баасан гаригт 22.00 цаг
Бямба гаригт 17.00 цаг
Ням гаригт 18.30 цагаас гарна.
Виржиниа мужийн Олон нийтийн Телевизээр гарах эфирийн хуваарь:
Арлингтонд 7 хоног бүрийн Баасан гаригт 17.00 цагаас, Ням гаригт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church, Frederickburgт:
7 хоног бүрийн Мягмар гаригт 16.30
Пүрэв гаригт шɵнийн 12.30 цаг
Бямба гаригт 16.30 цагаас
Ням гаригт 23.30 цагаас
Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар
Монголд NTV телевизээр 2 долоо хоног бүрийн Бямба гариг бүрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас давтаж байна.
Манай веб хуудас umontv.us
Емайл umontv@gmail.com







