Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
umontv65(Иллинойс мужид гарах эфирийн хуваарь, “Тулга” уран уншлагын тэмцээний 2 дахь шатны төгсгөлийн хэсэг)

UMON ТV долоо хоног тутам мэдээлийн шинэ хөтөлбөрийг бэлтгэн Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дүүргүүдийн чөлөөт телевизийн сувгаар, Medeelel.com, Orloo.com, Dayarmongol.com, UMON TV-ийн umontv.us вэб сайтууд, Монгол дахь NТВ телевизээр тогтмол нэвтрүүлдэг билээ. Харин энэ удаа манай нэвтрүүлэг Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотод анх удаа олон нийтийн телевизийн сувгаар цацагдах гэж байна. Чикаго хотын монголчууд манай мэдээллийн хөтөлбөрийг “Comcast”, “Wide open west” буюу “WOW” , “RCN” кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг “CAN” телевизийн сувгаар 2-р сараас эхлэн Ням гариг бүрийн 19.00 цагаас хүлээн авч үзэх боломжтой боллоо.

Эванстон хотын монголчууд Сомсаst-ын 6-р сувгаар Баасан гариг бүрт 22.00 цаг, Бямба гариг бүрт 17.00 цагаас , Ням гаригийн оройн 18.30 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.

Хэрвээ үзэгч та АТ &Т U Verse кабелийн хэрэглэгч бол Илинойс мужийн аль ч хотод амьдарч байсан UМОN ТV-ийн хөтөлбөрийг АТ&Т-ийн 99 -р сувгаас ECTV -ийн сувгийг тохируулж, Эванстан хотын монголчуудын нэгэн адил дээр дурьдсан өдөр цагуудаас 7 хоногт 3 удаагийн давтамжтайгаар хүлээн авч үзээрэй.

Ингээд та бүхэндээ цуврал болгон үзүүлж байгаа Колoрaдo мужийн Денвер хотноо болсoн “Тулга” уран уншлагын тэмцээний 2 дахь шатанд шалгарсан нийт 9 уран уншигчдын төгсгөлийн хэсгийг хүргье. Үзэгчид та бүхэн ЭНД ДАРЖ нэвтрүүлгээ үзээрэй.

Манай веб хуудас www.umontv.us
Емайл umontv@gmail.com

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Б.Уранчимэг (Элссэн огноо - 2010 оны 7 сарын 26, Даваа гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream