Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Америк явцгаая - Ирэхийн өмнө

2007 оны 10 сарын 04, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(50 үнэлгээтэй)


ОРШИЛ

 

Монголд өнөөдөр америк явахад зуучилна, виз гаргана, найдвартай урилга зарна ... г.м. зар сурталчилгаа үргэлжилсээр байна. Үр дүнд нь гарсан гараагүй, ирсэн ирээгүй хүмүүс их байгаа билээ. Энгийн жишээ татахад, хэн нэг нь америк руу явах виз авахад орчин тойрных нь хүмүүс яаж урилгаа авсан, юу бүрдүүлсэн, үнэхээр найдвартай урилга байна шүү, урилга авсан хүнтэйгээ намайг холбоод өгөөч гээд л асууж шалгаасан байдал газар авч байна. Мөн түүнчлэн америкад ирж л байвал боллоо, амьд хүн аргатай учир нь олдож л таараа гэж өөрсдийгээ зоригжуулж байгаа билээ. Мэдээж, ямар нэгэн байдлаар аргаа олоод амьдраад, сураад явах бол ойлгомжтой. Бидний судалгааны явцад хүмүүс америкад ирэхэд визээ ... мянган доллараар авлаа гэж маш их тэмдэглэгдсэн. Олон сая төгрөг зарж ирчихээд аргаа олохгүй буцаж байгаа хүмүүс ч их байна.
Сүүлийн үед америк дахь монголчуудын тоо улам их болж, түрүүчээсээ ирсэн хүмүүс нилээд олон жилийн нүүр үзэж нийгэм, орчныхоо байдлыг харьцангуй мэддэг болж байгаа нь араасаа ирж буй хүмүүсийн хувьд их дөхөмтэй болгож байна.

  • Ер нь тэгээд заавал их мөнгө зарж виз авах ёстой юу?
  • Ирсэн л бол болж л таараа гэсэн байдлаар явцгаах уу?
  • Америк ямар байдаг вэ? ...

гэсэн олон зүйлсийн талаар Та дараа дараагийн сэдвүүдээс олж мэдээрэй.


Энэ орны тухай товчхон өгүүлэхэд

Олон жилийн түүхгүй ч өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс бол Америк.

Америк гэхээр л өндөр барилгууд, Hollywood, Las Vegas төсөөлөгддөг. Олон орны олон үндэстэн тал талаас ирсэн болохоор хүмүүс нь бие биеэнээсээ хамаарал багатай амьдардаг. Янз бүрийн үзэгдэл энд тэндгүй л байна. Цэвэрхэн нэг орчин байхад, ой гутмаар газрууд ч бас байна. Америк хуулиндаа бүрэн захирагдаж байдаг. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх ба улаан гэрлээр дүрэм зөрчихөд хүртэл шүүхээр шийдвэрлэгддэг. Цагдаа хүн бол биеэрээ хууль зогсож байдаг ба бүгд л цагдаагаасаа эмээдэг.

Ардчилал сонгодог утгаараа хөгжсөн, хүний эрэлт хэрэгцээг хангасан, хуулиа чанд дээдэлдэг энэ улс нь дэлхий дээр хамгийн өндөр цалин авч болох, өндөр боловсрол эзэмшиж чадах орон гэж дүгнэгддэг.


Ирэхээр төлөвлөх
Визний төрлүүд

ВИЗЗОРИУЛАЛТ
AA1Дипломат
A2Төрийн төлөөлөгч
A3А1/А2-ын туслах ажилтан
BB1Бизнес
B2Жуулчин
CC1/C2/C3/C4Дамжин өнгөрөх виз
DD1/D2Нисэх болон усан онгоцны баг
EE1/E2Гэрээт бизнес эрхлэгч, гэр бvл
FF1Оюутан
F2Оюутны гэр бvл
GG1/G2Олон улсын байгууллагын ерөнхий төлөөлөгч
G3Загийн газрын бус олон улсын байгууллагын төлөөлөгч
G4Олон улсын байгууллагын ажилтан
G5G1/G2/G3/G4 - ийн туслах ажилтан
HH1CМэргэжлийн сувилагч
H1BМэргэжилтэн
H2AТvр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан
H2BБусад тvр хугацааны ажилтан
H3Мэргэжлийн дадлага
H4H1/H2/H3-ын дагалдагсад
I
IХэвлэл мэдээллийн төлөөлөгч
J
J1Солилцооны оюутан
J2J1-ийн дагалдагсад
K
K1АНУ-ын иргэний сvйт хүн
K2K1-ийн хvvхэд
K3АНУ-ын иргэний эхнэр/нөхөр
K4K3-ын хvvхэд
L
L1AКомпани удирдах төлөөлөгч
L2Компаний тусгай мэргэжилтэн
L3L1-ийн дагалдагсад
M
M1Тeхник мэргэжлийн сургуулийн оюутан
M2M1-ийн дагалдагсад
O
O1Гоц авьяастан
O2O1-ийн туслах ажилтан
O3O1/O2-ын дагалдагсад
P
P1Урлаг, спортын баг
P2/P3Жvжигчид, урлагынхан
P4P1/P2/P3-ын гэр бvл
Q
Q1Соёлын солилцооны програмд ороцолцогч
Q2Ирландын иргэд
Q3Q2-ын гэр бvл
R
R1Шашны байгуулагын ажилтанд
R2R1-ийн дагалдагсад
V
V1Байнгын оршин суугчийн гэр бvл
V2Байнгын оршин суугчийн хvvхэд
V3V1/V2-ын хvvхэд

Урилга авах аргачлал

Америкийн виз авч л байвал боллоо гэж бодож бас болохгүй. Хүмүүс ихэвчлэн ирсэнийхээ дараа өөр визээр орж ирэх ёстой байснаа сайн ойлгодог. Учир нь визний төрлөөс шалтгаалан америкад social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил нэгэн төрлийн бичиг баримт бас авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар ТА жолооны үнэмлэх авна, байр хөлслөн сууна, машин худалдан авна, утастай болно, ажилд орно, дэлгүүрт хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлнэ, г.м. бусад олон зүйлд хэрэг болно. Хүмүүсийн хэлж байгаагаар энэ нь 2 дахь виз болоод байгаа билээ. Үнэхээр энэ бичиг баримтыг авах нь америкийн иргэдтэй нэг ижил түвшинд амьдрах боломжтой болдог. Террористуудын 9 сарын 11-ний халдлагаас өмнө social security card авахад ямар ч асуудал байгаагүй. Үүнээс хойш америкад зөвхөн хууль ёсны дагуу ажил хийх эрхтэй хүмүүст л олгоно гэсэн заалт гарсан. Энэ ч үндэслэлээр олон ч хүн бичиг баримтаа авч чадахгүй өнөөг хүртэл олигтой ажил хийх ч боломжгүй, олигтой мөнгө хураах ч боломжгүй байна. Тэгвэл энэ бичиг баримтыг авч болох визний төрөлтэй байвал асуудал амархан шийдэгдэнэ. Одоогийн байдлаар голдуу оюутан (F1), гэрээт ажилтан (H1) гэсэн визтэй хүмүүст л олгож байна. B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын визээр хүмүүс их ирж үлддэг. Энэ төрлийн визийг ирсэн хойноо цагаачлалын албанд хүсэлт гаргаж оюутны виз (статус солих хэсэгт үзнэ үү) болгож бас болдог байна. Энэ нь цаг мөнгө их орох асуудал.

Тэгэхээр анхнаасаа урилгаа зөв сонгож ирэх нь хамгаас чухал. Найдвартай урилга гэж их яригддаг. Хаанаас яаж найдвартай урилга олж авах вэ? Албан ёсны дагуу хийгдэж л байвал тэр болгон найдвартай урилга. Урилга олж авахад амархан. Танд интернетэд холбоотой компьютер л байхад хангалттай.

  • Оюутны урилга авах

Эхлээд ямар сургуульд, ямар чиглэлээр сурах эсэхээ шийднэ http://dir.yahoo.com/Education/Higher_Education/Colleges_and_Universities/United_States/ гэсэн хаяг дээр америк дахь улсын бүртгэлтэй бүх их дээд сургууль, коллежуудийн мэдээлэл байгаа. Сургуулиа сонго. Хэрвээ Та мэргэжлийн ангид сурах хүсэлтэй байгаа бол заавал TOEFL (Test Of English as a Foreign Language) - ийн шалгалтанд тухайн сургуулийн болзлыг хангасан оноо авсан байх ёстой. Бусад тохиолдолд ESL (English As a Second Laguage) буюу хэлний ангийг сонгоно. Дараа нь Admission гэсэн салбарыг нь хайж олоод холбоо барих хэсэг дэхь хаяг руу нь и-мэйл бичихэд (өөрийн сурах хүсэлтэй байгаагаа, апликэйшн явуулахыг хүссэн, хүлээн авах шуудангийн хаягаа, утастайгаа) хангалттай. Ойролцойгоор 2-4 долоо хоногийн дотор апликэйшн ирнэ. Үүнд ямар ч зардал байхгүй. Апликэйшн дээр бөглөх заавар, бүрдүүлэх материалын жагсаалт байгаа. Голдуу 10-н жилийн гэрчилгээний англи хуулбар, хөрөнгийн баталгаа (англи хэл дээр), I-20 (оюутны урилга) - ний үнэ (сургууль болгон тусдаа ханштай, голдуу $100-$250 байдаг. Төлбөр нь хувийн эсвэл албаны чек, олон улсын мөнгөн чек, эсвэл ямар нэгэн гүйлгээний кардаар хийгдэнэ) явуулахыг шаардсан байна. Зохих зүйлсийг буцах хаяг руу нь явуулна. Таны материалыг хүлээн авсаны дараа дахин 2-4 долоо хоногт I-20 буюу урилга ирнэ. Энэ хооронд сургуулитайгаа и-мэйлээр байнга холбоотой байвал сайн.

  • Бизнесийн болон аялал жуулчлалын урилга авах

Эхлээд ямар чиглэлээр явахаа тодорхойл. Хэрвээ аялал жуулчлаар явах гэж байгаа бол интернэтээс очих газрынхаа тухай мэдээллийг олж хэвлэж аваахад л хангалттай. Энэ нь Disneyland, Universal Studio ер нь ямар ч зүйлсийн талаар байж болно. Хамгийн гол нь элчинд орохдоо энэ мэдээллүүдээ үзүүлээд очиж аялах хүсэлтэй байгаагаа сайн тайлбарлах нь чухал. Бизнесийн чиглэлийн урилга авахад бас л маш энгийн. Бид Танд дараахи хаягийг санал болгож байна. http://allconferences.com/ энэ хаяг нь хаана ямар хурал зөвлөгөөн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй бөгөөд интернетийн хаяг болгоныг нь багтаасан байгаа. Мэдээж америк руу явах гэж байгаа учраас америкад болох гэж байгаа хурал зөвлөгөөний хаягуудаар ороод бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлсэний дараа Таны и-мэйлийн хаягаар бүртгэлийн болон буцаж холбоо барих мэдээллүүд ирнэ. Шаардлагатай гэвэл дахин захиа бичиж факсаар эсвэл шуудангийн хаягаараа бүртгүүлсэн тань үнэн, хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн захиа хийж явуулахыг хүсэх хэрэгтэй. Захиа 2-4 долоо хоногийн дотор ирнэ.

Бусад урилганы хувьд холбогдох байгууллагатай харилцах хэрэгтэй.


ВИЗ АВСНЫ ДАРАА
Бэлтгэж болох зүйлс

Өөрийн хэрэглэх зүйлсээ сайн базаах хэрэгтэй. Хил дээр бага ачаатай байвал сайн гэсэн буруу ойлголт сүүлийн үед их газар авч байна. Хамгийн гол нь гаалиар гаргахыг хориглосон зүйл авч явахгүй байх хэрэгтэй. Хутга мэс (хумсны хутга ч болохгүй), зэвсэг, хүнсний зүйл их хэмжээгээр, хууль бус бараа бүтээгдэхүүн. Анхаарахад америкад байгаа танидаг хүмүүсийн нэрс, утасны жагсаалтыг авч явах хэрэггүй. Хил дээр шалгасан нөхцөлд нөгөө хүмүүсээ баригдуулах боломжтой (Ихэнхи монголчууд хараар байгаа).

Хил нэвтрэх

Хил нэвтрэхийн өмнө онгоцонд хүн болгонд нэгэн төрлийн цагаан хуудас тарааж өгнө. Энэ хуудас нь гаалийн деклараци гэхээсээ илүү чухал зүйл билээ. I-94 (Admission form) нэртэй энэ жижигхэн хуудсыг алдаагүй бөглөх хэрэгтэй. Алдаатай бөглөсөн бол дахин нэгийг гуйж авч бөглөх хэрэгтэй. Балласан, алдаатай бөглөснөөс шалтгаалж хойшдоо хүнд байдалд орох тохиолдолд ч гардаг. Онгоцноос буугаад гаалийн байцаагч дээр очиход пасспорт болон I-94 хуудсаа өгөхийг хүснэ. Энэхүү хуудсан дээр Таны америкад ямар хугацаар байх ёстойг тамгалж өгнө. Оюутан: хугацаагүй буюу сурч байвал хүчинтэй, Аялал жуулчлал: 6 сар, Бизнес болон бусад виз: ямар хугацаатай болохоос нь шалтгаална. Пасспортны визэн дээр байдаг хугацаа нь таны америкад хэзээ нэвтэрч болох хугацаа байдаг бол I-94 хуудсан дээрхи тамгалсан хугацаа нь таны америкад хуулийн дагуу оршин суух хугацаа юм.

Гаалийн байцаагч янз бүрийн асуулт асууж болно. Тэр бүгдэд нь хариулах шаардлага байхгүй. Америкад ямар нэгэн танидаг хүн байгаа юу гэсэн асуултанд үгүй гэх хэрэгтэй. Хамгийн гол нь ирсэн зорилгоо тайлбарлахад хангалттай.


АНХЛАН ХӨЛ ТАВИХАД
Утсаар ярих

Энэ сэдвийг бичихэд хүмүүс дэндүү энгийн зүйл бичээд хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч байсан боловч анхлан ирж байгаа хүмүүст тулгарсаар байгаа бэрхшээл юм. Онгоцны буудал дээр таксофон хаа сайгүй оршино. PAҮPHONE гэж нэрлэнэ. Хэрвээ олдохгүй бол хэнээс ч хамаагүй CAN ҮOU TELL ME, WHERE IS THE PAҮPHONE гэж асуухад найрсаг америкчууд заагаад өгнө. Хэрвээ тухайн хот дотроо ярих гэж байгаа бол 35-50 центийн задгай мөнгө байхад болно. Танд задгай мөнгө байхгүй байвал дурын үйлчилгээ хийж байгаа газарт очоод CAN ҮOU CHANGE ME, PLEASE, FOR PAҮPHONE гэхэд хангалттай. Өөр хот, муж руу ярихын тулд утасны кард авах хэрэгтэй. Учир нь минутын ярианы өртөг нь өндөр болохоор олон тооны задгай мөнгө хийснээс хамаагүй амар. Утасны кардыг хоолны биш үйлчилгээ хийж байгаа газрууд бараг бүгд зардаг. $5 – ийн кард (Phone card) байхад хангалттай их ярина. Ингээд утсаар ярих үлдлээ. Зоос хийж ярих гэж байгаа бол эхлээд 1-000-000-0000 (утасны дугаар 11 оронтой байдаг) дугаараа залгахад тэдэн минут ярихын тулд тэдэн цент хий гэсэн хариу сонсоно. Энэ үед зохих зоосоо хийсний дараа дугаарт залгагдаж дуудна. Утасны кардыг ашиглахдаа: таксофоноос кардан дээр байгаа голдуу 1-800 эсвэл 1-888 эсвэл 1-877 гэж эхэлсэн дугаарыг залгахад, та нууц дугаараа (PIN) оруулна уу гэж хэлнэ. Энэ үед кардан дээрээ голдуу арилгаж хардаг дугаарыг хийсний дараа залгах дугаараа оруулна уу гэхэд дугаараа залгаж утас дуудна.

Бусдаас тусламж хүсэх

Танд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болвол, санаа зовох зүйлгүйгээр бусдаас тусламж хүсээрэй. Америкачууд найрсаг, тусархаг ард түмэн.

Такси

Хүрэх газраа такси барьж очих шаардлага гарч болзошгүй. Онгоцны буудлын лавлах хэсэг дээр очиж такси хэрэгтэй байгаагаа хэлэхэд таксины үйлчилгээ үзүүлдэг компаний үнэгүй ярих утсыг хэлж өгнө (голдуу хажууханд нь хананд өлгөөтэй байдаг утас, харилцуурыг авахад өөдөөс тань такси хэрэгтэй юу хаашаа явах вэ гэж асууна). Таксигаа захиал. Хаашаа очих, ямар хугацаанд хүргэх, хичнээн долларын үнэтэйг асуу. Ийм компаниуд тогтсон ханштай байдаг учир хямд тусна, найдвартай үйлчилнэ. Энэ бүгд хэцүү санагдвал шууд гадагшаа гарахад таксинууд хүлээж байгаа. Хүрэх газраа хэлэх эсвэл хаягаа харуулахад хангалттай, Хамгийн гол нь эдгээр такси нь тоолуураа асааж явдаг учраас үнэтэй тусна. (1 миль = 1,6 км = $1.90-$3.30 байдаг. Америкад метрийн систем хэрэглэдэггүй). Лимузингээр үйлчлүүлэхэд дээрхи байдалтай ижилхэн. Үнэ нь арай өндөр байна.

Нийтийн тээвэр

Нийтийн тээврийн хэрэгсэл нь автобус болон галт тэрэг байдаг. Онгоцны буудлууд дээр нийтийн тээврийн хэрэгсэл зогсдог газрыг заасан байгаа. Заасан чиглэлийн дагуу явж очоод, чиглэлийг заасан зурган дээрээс очих газраа тодорхойлоод унаагаа сонгоно. Энэ нь анх ирэхэд тийм ч тохиромжтой санаа биш.

Хот хооронд зорчих

Хот хооронд, муж хооронд зорчиход 2 төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ байдаг (газраар). Эхнийх нь Greyhound, дараагийнх нь Amtrak. Greyhound нь муж хооронд явдаг автобус, Amtrak нь түргэн галт тэрэг. Хэрэв та зорчих шаардлагатай бол такси болон бусад хэлбэрээр Greyhound эсвэл Amtrak station рүү хүргүүлээд, явах хот мужийнхаа билетийг аваад явж болно.

Дамжин нисэх

Дамжин нисэхэд онгоцны буудлууд дээр байрлах авиа компаниудын хэсэгт очоод, очих газраа хэлээд билетээ авах хэрэгтэй. Нэр хүндтэй компаниуд: United Airlines, American Airlines, Delta Airlines, АТА, Southwest болно.

Машин түрээслэх

Хэрэв та урьд нь ирж байсан ба жолооны үнэмлэх, зээлийн кардтай бол онгоцны буудал дээр байрладаг машин түрээслэдэг компаниуд дээр очих хэрэгтэй. Жолооны үнэмлэх, зээлийн кардыг тань үзсэнээр хүссэн машинаа түрээслээд унаад явж болно.


Амжилт хүсье !

Шинэчлэгдсэн огноо: 2011 оны 5 сарын 04, Лхагва гараг
Уншсан: 62148 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (50)

1. asuult
anu.d surah bodoltoi ban.yunii omno helnii beltgeleer yvah gesiin,ene chigleleer yvhad hetsvv boltson gej duulsan,heden dollar.heden sar surah talaar delgerengvi medelel ogch tusalna uu...ulka_2004@yahoo.com
Бичсэн: munkhanar | 2010 оны 11 сарын 29 | IP: 182.160.22.xx
2. talarxal
ix xeregtei medeelel bna bayrllaa
Бичсэн: begii | 2010 оны 12 сарын 8 | IP: 202.179.27.xx
3. gkh
h1 yumuu h2b urilga avahad yaj avah bolomjtoi bdag ve? net dr bga gazruud ruu ni email bichvel yah bol. ene talaar zaavar ogooch
Бичсэн: ldkjvh | 2010 оны 12 сарын 11 | IP: 202.131.233.xx
4. green card
green card bugluhud nadad kod uguh estoi yu?
Бичсэн: tsegi----2 | 2011 оны 1 сарын 27 | IP: 202.179.18.xxx
5. ...
green kartig 8 sard boglodguui yum shtee Bogloh hugtsaa 11 saraas eheldeg basamjilttai biglohod zaaval tusgai kod chamd ogdog ter kod bhgui bol hudlaa bas chamd hojson gej irdeg chin hudlaa bna geriin haygaar irne Hudlaa hojloo gej ih mail irdeg shuu bolgoomjil
Бичсэн: .deerh hund | 2011 оны 2 сарын 7 | IP: 203.223.126.xx
6. bayalalaa
mash heregtei medeelel bna Ulziid bayarlalaa
Бичсэн: Oyuka 1 | 2011 оны 2 сарын 23 | IP: 84.187.200.xxx
7. helnii beltgeleer suraltsah gj bgaa humuusd
usa d helnii beltgeleer syraltsah huseltei humuusd tyslahad taatai bna bi uuruu bas usa d helnii beltgeld surch bgaa manai syrgyyli ih zugeer syrgyyli baigaa http://www.harrietfulbrightcollege.com nadtai holboo barihiig husvel bultuush55@yahoo.com .....zuuchlagch hun bolon huviin companiudad munguu bitii ureerei
Бичсэн: Enjig | 2011 оны 2 сарын 27 | IP: 69.243.104.xxx
8. ...
sain bna uu Ulziihutaggai tand mas ihed talarhaj baigaagaa ilerhiileh gesen yumaa,tomond mas ih buyan yuldej baigaa tand niit humuusin omnoos az jargal, sain saihanig husen yerooyo.Buyant yulescsene delgereh boltugai.
Бичсэн: Naraagaas | 2011 оны 3 сарын 27 | IP: 94.21.194.xx
9. answer this topic
I had a dream to start my own business, but I didn't earn enough amount of cash to do it. Thank heaven my close fellow said to take the mortgage loans. Therefore I received the small business loan and realized my dream.
Бичсэн: Holden18Queen | 2011 оны 11 сарын 5 | IP: 91.212.226.xxx
10. ...
америкаас дээд тал нь хэдэн сарын хугацаатай урилга авах боломжтой вэ яг яаж авах вэ манай ах явуулах гэж байгаан юу гэж бичих вэ урилгандаа хариулт бичээрэй
Бичсэн: оюунаа | 2012 оны 2 сарын 3 | IP: 103.10.21.xxx
11. ...
yunii umnu iim delgerengui medeelel ugsnd bayrlalaa. tantai holboo barihg hussn ymaa.
bolomjtoi bol mail haygaa uldeegeech
Бичсэн: huset | 2012 оны 4 сарын 5 | IP: 89.73.190.xx
12. ...
mash heregtei medeelel baina, mash ih bayrlalaa
Бичсэн: Deme | 2012 оны 4 сарын 30 | IP: 103.11.192.xxx
13. 1
Би бас явах гээд бага сага мэдээлэл цуглуулж л байгаа. Дээрх сэтгэгдлүүдийг уншаад өөрийнхөө бодлоос хуваалцахаар шийдлээ.
Хэл сурах зорилгоор явж байгаа бол Виза гарах нь ховор гэдэг үнэн юм шиг байгаан, миний хувьд би бол сурах гэж явах гэж байгаа. Дээрх хүмүүст хандаж хэлэхэд хэлээ Монголдоо сайн өөрийнхөө чадах хэмжээнд сурах хэрэгтэй бөгөөд чадвал тэр ТОЕФЛ-ийн оноотой болох хэрэгтэй юм шиг байгаан. Дажгүй оноотой байхад баргийн сургуулид оноогоороо зодоод орно ш дээ хэхэ. Урилганы хувьд бол сонгосон сургуулиасаа асуудалгүй авчих юм шиг байгаам даа...
Бичсэн: 222 | 2012 оны 4 сарын 30 | IP: 103.11.192.xxx
14. ...
bayrlal aa mash ih taalagdlaa
Бичсэн: thank | 2012 оны 5 сарын 22 | IP: 182.160.31.xxx
15. баярлалаа
маш хэрэгтэй мэдээлэл байнаа, баярлалаа
Бичсэн: зулаа | 2012 оны 12 сарын 20 | IP: 182.160.49.xx
16. АНУ-руу хамгийн хямд зардлаар явах боломж
АНУ-ын Техас мужийн Woodlands хотод бүртгэлтэй iWowWe компаний урилгаар АНУ-руу 10-14 хоногийн бизнес семинар болон амралтанд урьж байна. Семинарт Билл Гейтс оролцоно. Семинар 10 сарын эхээр болно. Семинарын зардал US$ 2860 (онгоцны тийз, визний төлбөр, хувийн хэрэгцээний зардалаас бусад бүх зардал багтсан болно). Эхний бүртгүүлсэн 12 хүн тус бүр 700$-н хөнгөлөлт эдлэх боломжтой. Бүртгэл дуусах хугацаа 2013.07.14 Холбоо барих утас: 99279425, 98211791, 96054491, 88378111
Бичсэн: iWowWe Mongolia | 2013 оны 7 сарын 4 | IP: 203.91.112.xxx
17. Баярлалаа.
Би удахгүй өвлийн семестрт суралцах гэж байгаа юм. Очиж үзээгүй болохоор төсөөлөл байхгүй байсан юм. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Оруулсанд баярлалаа. Бүгдэд нь амжилт...
Бичсэн: Зочин | 2013 оны 7 сарын 29 | IP: 203.91.118.xxx
18. anu-d ajillaj amidarmaar baihiimaa
Америкт очмоор байнаа яаж визэнд орох вэ залуусаа harhuu_h@yahoo.com хаягаар майл юмуу мэссэнжэрд үг үлдээж туслаач залуусаа bayarlalaa
Бичсэн: ariuk999 | 2013 оны 8 сарын 5 | IP: 202.179.15.xxx
19. sain baitsgaanuu
би нохортэйгээ АНУ-д ажилж амидрах сонирхолтой юм.хэлний бэлтгэлд суралцангаа ажилж амидарах боломжтой болуу
Бичсэн: margad erdene | 2014 оны 1 сарын 15 | IP: 103.26.194.xxx
20. viznii turlvvd
medeelel ugsun Ulziiduu bayarlalaa viznii busad turlvvdiin todorgoi medeelel hanaas avch boloh ve

Бичсэн: songoo | 2014 оны 2 сарын 7 | IP: 103.26.194.xxx
21. zuvulguu abah gesiin
sn bn uu ooroos tani zuvulguu abah gesiiny aj holbogdoh uu?
minii yahii id . ( Gerlee_deu@yahoo.de )

tnx

Бичсэн: nerguie | 2014 оны 6 сарын 10 | IP: 182.160.36.xxx
22. Зээлийн санал болгох
Ноён / Хатагтай Сайн байна уу?
 
  Та зээл хэрэгтэй байна уу? Та Бүхний Таны бүтэн нэр нь 2% хүүтэйгээр бидэнд и-мэйл бүү бол: Нас: Хүйс: Улс: Муж: Хаяг: Утасны дугаар: Сарын орлого: Хэмжээ хэрэгтэй: Зээлийн хугацаа: и-мэйлээр зээлийн зорилго: gannettloaninvestment@gmail.com, Компани нь тоо +919716432557 Таны хариу хүлээж баярлалаа.

Хүндэтгэсэн,
Ноён Харрис Мэйсон
Бичсэн: Mr. Mason Harris | 2014 оны 8 сарын 2 | IP: 101.56.211.xxx
23. green card ба f1 виза
green card хөтөлбөрт бүртгүүлсэн үедээ F1 виза бөглөж өгвөл ярилцлаганд орж болох болв уу? bbaatska@gmail.com майл хаягаар зөвөлгөө өгч туслаач. Мөн өөр зөвөлгөөнүүд авар гэсэн юм.
Бичсэн: battsere | 2014 оны 10 сарын 2 | IP: 112.72.13.xx
24. ...
estoi heregtei zowlogoo bnaa byarlaa
Бичсэн: anu viznii tuhai | 2014 оны 12 сарын 19 | IP: 103.229.122.xxx
25. xolboo
xolboo barix utas baival uguuch s.uuriinzaya_73@yahoo.com
Бичсэн: mo | 2015 оны 3 сарын 1 | IP: 202.179.17.xx
26. америк явахад хэдэн доллар бэ?
зун 3 сар болчоод ирвэл ямар чиглэлээр явах бол зүгээр ахында очих гээд. Америк явахад хэдэн доллар болох бол??
Бичсэн: шинээ | 2015 оны 3 сарын 20 | IP: 103.10.22.xx
27. ...
БИ ӨМНӨ НЬ АМЕРИК ЯВЖ БАЙСАН. 3 САРЫН ВИЗЭЭР ОДОО НӨХӨР ОХИНТОЙГОО ХАМТ ЯВМААР БАЙНА. ЯМАР ВИЗ МЭДҮҮЛЭХ ВЭ? ХААНА ХАНДВӨЛ НАЙДВАРТАЙ ГАРАХ ВЭ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ТУСЛААЧ. АЛЬ БОЛОХ ХЯМД ЗАРДЛААР ГАРМААР БАЙНА.
Бичсэн: Цоомоо | 2015 оны 4 сарын 10 | IP: 180.149.78.xx
28. Мэдээллийн тусламж авах гэсэн юм туслаач
Сайн байна уу? Хэрэгтэй мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Би мөн америкт очиж ажиллаж амьдрахыг хүсэж байгаа юм. H2B нь тохирох юм шиг байна. Хэлний тал дээр бол ойлголцож харилцах хэмжээнд. Холбоо барих утасны дугаараа үлдээж болох уу. chimge4eva@yahoo.com. Баярлалаа
Бичсэн: Чимгээ | 2015 оны 5 сарын 2 | IP: 202.126.91.xxx
29. хүсэлт
АНУ д хэлний бэлтгэлээр явах сонирхолтой байна. Хэдээс хэдэн сар жилийнх гэж байдаг бол хэлж өгөөч badmaa_91@yahoo.com
Бичсэн: зочин | 2015 оны 5 сарын 20 | IP: 112.72.8.xxx
30. ym acuuy
H1C ene viziig yaj awax we zovolgoo ogooch
Бичсэн: 505 | 2015 оны 5 сарын 28 | IP: 203.91.117.x
31. ...
heregtei medeelel bna aa Bi ger guleerei ANU ywah huseltei bn aaa yaj vizend orohbwe tuslaach Urnaa.0315@yahoo.com


Бичсэн: ANU ger buleerei ywmaar bn aa | 2015 оны 6 сарын 8 | IP: 112.72.13.xxx
32. Hi
Heregtei medeelel bna, bayarlalaa. Ajillangaa amidrah gsn yum. Yamar visa-g, herhen avah talaar zuvluguu uguuch. PLS
Бичсэн: 9999 | 2015 оны 7 сарын 25 | IP: 180.149.78.xx
33. Holboo barih
Бичсэн: 9999 | 2015 оны 7 сарын 25 | IP: 180.149.78.xx
34. Huselt
Amerikruu ehner huuhedteigee yawah huseltei bna ymar arga charag bna humuusee tuslaarai.surahaar ch ymuu ajilahaar garah huseltei bna boldoo2009@gmail.com
Бичсэн: Boldooo | 2015 оны 7 сарын 31 | IP: 112.72.13.xxx
35. юу анхаарах вэ?
50 хол гарсан эрэгтэй хүн байна.Би Англи хэлний сайн мэдлэгтэй, америк найз дээрээ урилгаар нь очих гэсэн юм. Мань мэт нь визэнд ороход юу анхаарвал зохих вэ? Ямар хугацаагаар виз өгдөг юм бол? Тэнд үлдэнэ гэж байхгүй, харин үүнийгээ яаж баталж харуулах вэ?

Иймрэхүү хрэгтэй мэдээлэл бэлдэн хүргэж буй та нарт талархал илэрхийлье.
Бичсэн: магнай | 2015 оны 8 сарын 14 | IP: 203.91.117.x
36. loan offer
Нужна кредит, чтобы оплатить счета, если да, то
Пожалуйста, свяжитесь с нами здесь, в Кот-д'Ивуар
по электронной почте
zokerloancompany@gmail.com Абиджан
Бичсэн: Mr Vincent | 2015 оны 10 сарын 26 | IP: 41.202.94.xxx
37. hshsjaj
Uneheer todorhoi medeelel ogloo bayarlalaa
Бичсэн: bdhdj | 2015 оны 11 сарын 9 | IP: 110.70.51.xx
38. Амерк
би казакстанд амьдарч байгаа. Казакстан улсын иргэн. Амеркид очоод амьдрах хусэлтэй байгаа Нью йоркд амьдардаг монголчуудтай яаж харилцаж болох уу
Бичсэн: Бота | 2015 оны 11 сарын 13 | IP: 176.119.225.xxx
39. viz
Bi 3hyyhed nohortoigoo ger byleeree ajillaj amidrah hyseltei bga naidvartai yavuulj ogoh hyn bna uu utas88113911
Бичсэн: viz | 2016 оны 3 сарын 9 | IP: 112.72.11.xxx
40. хүсэлт 100
sain ba uu bi USA yvah gesen ymaa hamgiin bagaar bodohod heden tug beldsen bh estoi we ? USA ruu naidwartai gargadag hun ba uu tuslaach please 98995452
Бичсэн: Хүсэлт 100% | 2016 оны 3 сарын 11 | IP: 203.91.115.xx
41. huselt
Sain bna uu. Tanii ene medeelel mash une tsenetei sain medeelel bna. Bi ooroo surhaar gehdee nuhur ohin 2-toigoo USA yawah geed baigaan. Yamar shugamaar huutsulduh we, tanitai holbogdoj zowlogoo awch boloh uu? d_aanjmaa@yahoo.com minii hayag, ta utsaa yawuulj boloh uu.. bayarlalaa
Бичсэн: 1234 | 2016 оны 5 сарын 2 | IP: 124.158.95.xxx
Асуулт 1 , Бага үнэлгээтэй сэтгэгдэл [Үзүүл]
43. америк гэр бүлээрээ гарах
гэр бүлээрээ гарч ажил хиймээр байна ,яаж гардаг юм бол туслаачээ утас 88115481
Бичсэн: мөнхзул | 2016 оны 7 сарын 20 | IP: 112.72.11.xxx
44. Атерикруу ганцаараа гарч ажиллах
Америкруу гарч хэдэн сарч болтугай ажиллах гэсэн юмаа Яаж гарах талаар ойрлцоогоор хэдэн төгрөг орох талаар хэлж өгч туслаач Мөн тэнд ажил манайханд хэр зэрэг олдодог талаар зөвлгөө өгөө ч Facebook Saihnaa baagii
Бичсэн: gbjkl | 2016 оны 8 сарын 5 | IP: 202.126.91.xx
45. сайн уу?
зөвлөгөө өгсөнд баярлалаа. америкт ажиллах, хэл сурах хүсэлтэй бна. хэр боломжтой бол, яаж хөөцөлдөх вэ? konchok.dulma@yahoo.com хаягаар хариу өгч тулана уу.
Бичсэн: цэцгээ | 2016 оны 10 сарын 10 | IP: 103.10.21.xx
46. Зөвлөгөө
Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрах мөн суралцах хүсэлтэй байгаа хүмүүс education.usa2016@gmail.com хаягаар мэйл бичээрэй.
Баярлалаа
Бичсэн: Билгүүн | 2016 оны 10 сарын 26 | IP: 103.10.23.xxx
47. асуулт байна хариулж туслана уу
ану-д хэлний бэлтгэлд суухад агли хэл мэддэг байх шаардлагатай юу би өөрөө хэл маруухан юумаа bayrmaa0601@yahoo.com haygaar mail бичиж тусална уу баяраллаа
Бичсэн: баярмаа | 2017 оны 1 сарын 29 | IP: 202.70.46.xxx
48. any-d ajillaj amidrah talaar
Sain bn uu.

Бичсэн: falbaatar | 2017 оны 7 сарын 30 | IP: 202.70.46.xxx
49. ajillaj amidrah talaar
Anu-d ajillaj amidarhiin tuld yamar bicheg barimt yu yu burduuleh niit tulbur hed boloh we.
Бичсэн: falbaatar | 2017 оны 7 сарын 30 | IP: 202.70.46.xxx
50. Нөхөртэйгөө ану явмаар бнааа
Sn baitsgaanuu ANU-ruu nohorteigoo amidarch ajillahaar yvmaar bn aa Yaaj yvah vee Naidvartai gargah hun bdiin boluu Holboo bariarai 99718687
Бичсэн: Zaya Destiny | 2017 оны 8 сарын 9 | IP: 27.123.212.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2