Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“НОМЫН АНД” уралдааны удирдамж

2012 оны 11 сарын 01, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(3 үнэлгээтэй)

Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран Ном хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь удаагаа зохион байгуулж буй
“НОМЫН АНД” уралдааны удирдамж

 

Эзэн Чингис хааны мэлмий нээсний 850 жилийн ой, Их Монгол Улсын анхны Нэвтэрхий толь бичиг бүтээсний 730 жилийн ой, АНУ-ын 4-Н (фоор эйч) байгууллага үүсч хөгжсөний 110 жилийн ой, Монголын Хүүхдийн номын ордон байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн 2-р уралдааныг зарлаж байна.

Уралдаанд багаар бүртгүүлэх анкетыг:

http://bayanmongol.com/download/Team.docx

Ганцаарчилсан төрлийн анкет:

http://bayanmongol.com/download/particular.docx

Заавал унших номын жагсаалт:

http://bayanmongol.com/download/Zaaval%20Unshih%20Nom2012.docx
 
4-Н Н
ом хөтөлбөрийн тухай

1.Монгол хэл, Монгол бичиг, уран зохиол, гадаад хэлний сургалтыг дэмжин сурагчдын унших, цээжлэх, бичих, ярих чадварыг сайжруулах, хүүхдийг номонд дуртай болгох улмаар номыг шимтэн сонирхож, оюун ухаандаа (Head) ойлгож тогтоох, сэтгэж унших оюун сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс саруул ухаанаар сэтгэж суралцах “НОМ” -ын аяныг өрнүүлнэ.

2.
Монгол ахуй, зан заншил, соёлын өв, эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж номыг хайрлах, улмаар хамт олон, нийгэм, эх орон, эх дэлхийгээ зүрх сэтгэлээрээ (Heart) хайрлах сэтгэлгээг номоор дамжуулан төлөвшүүлэх үүднээс чин сэтгэлээсээ уншиж суралцах “НОМЫН СОЁЛ” -ыг түгээх ажлыг номын аянаар өртөөлөн өрнүүлнэ.

3.Сурагч, эцэх эх, багш, сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар гэр бүл, хамт олон, ард түмэн, даян дэлхийн хүн зонд өгөөмөр сэтгэл, тусч гараараа (Hand) туслан дэмжих энэрэнгүй үзлийг номын соёлоор холбох үүднээс бусдад туслан суралцах “НИЙГЭМ” -ийн ажлыг зохион явуулна.
4.Ном унших, номыг хайрлаж сурснаар бусдыг ойлгон хайрлах, туслах сэтгэлгээ төрж улмаар эвсэг хамт олонтой, эрүүл саруул нийгмийн өөртөө итгэх итгэлтэй иргэн болж төлөвших (Health) бадрангуй үзлийг хөгжөөх үүднээс Хамгийн шилдгийг бүтээх (To make the Best Better) уриалгын дагуу Биеэрээ хийж суралцах (Learning by Doing) явдлыг урамшуулан дэмжинэ.

Хөтөлбөрийн хүлээж буй үр дүн 

1.Сурагчид номонд дуртай болох, унших бичих хичээлд зарцуулах цагийн тоо, ном унших сурагчдын тоо нэмэгдэх, ахуй соёл, ёс заншлаа дээдлэн хайрлах үзэл төлөвших,
2.Номоо хайрлаж сурах, сурагчдын бусдаасаа суралцах, бусдыг ойлгох сэтгэлгээнд өөрчлөлт гарах
3.Багшийн заах арга, ур чадвар сайжирч, эцэг эхийн оролцоо нэмэгдэн, сурагчдийн суралцах идэвх чармайлт, бүтээлч сэтгэлгээ өсөж, сургууль хамт олны дунд шинэ орчин бүрдсэн байх, бусдад туслах хандалга ихсэх
4.Сурагчид уншиж суралцсанаа өөрийн биеэр хийж бүтээхтэй хослуулан урлан бүтээх, соёл урлаг, шинжлэх ухааны чиглэлээр чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэн, манлайлан удирдах чадвар дээшлэх, өөртөө болон бусдад, ирээдүйдээ итгэх хандлага дээшлэх
 
"Номын Анд 2012” уралдааны зорилго
Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах, номын бүлгэм байгуулах, номын санчдын ажил үйлсийг урамшуулах, улмаар жил бүр уламжлал болгон зохиох зорилгыг тус аян агуулна.
 
Хамрах хүрээ:
Монголд болон гадаадад буй хүмүүс оролцох боломжтой. Уралдаан үндсэн 4 насны ангилалтайгаар явагдана. Үүнд:
· Өсвөр бага нас (-5,6,7,8)
· Сургуулийн бага нас (9,10,11)
· Сургуулийн дунд нас (12,13,14)
· Сургуулийн ахлах нас (15,16,17+)
Ангилал бүрд багаар болон ганцаарчлан оролцож болно. 5-аас дээш тооны хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр баг үүсгэн оролцох ба насанд хүрсэн нэг удирдагчтай байна. Удирдагч нь эцэг эх, номын санч, багш, оюутан, сайн дурын хүмүүс байж болно.
 
Бүртгэл:
Багийн удирдагч болон багийн гишүүд бүртгэлийн хүснэгтийг (овог нэр, нас хүйс, сургууль анги, утас имэйл) бөглөн зарласан хугацаанаас өмнө Хүүхдийн номын ордон, аймгийн төв номын сан, сургуулийн номын сангаар дамжуулан бүртгүүлэхээс гадна мөн Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар ирүүлнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар жил бүрийн 9-р сарын гуравдахь долоо хоногийн Бямба гаригийг Номын баярын өдөрхэмээн тэмдэглэх болсны дагуу 2012 оны 9-р сарын 15наас эхлэн Эзэн Чингис хааны мэлмий нээсний 850 жилийн ойг тэмдэглэх 2012 оны 11-р сарын 14ний өдрийг хүртэл уралдааны бүртгэлийг бүртгэнэ.
 
Хэрэгжих хугацаа:
Ном унших аян 2012 оны 11-р сарын 14-нээс 2013 оны 4-р сарын 1-нийг дуустал үргэлжилнэ. 1-р шатны шалгаруулалтыг аймгийн төв номын сан шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг НҮБ-аас Дэлхийн номын болоод зохиогчийн эрхийг хамгаалах өдөр (World Book Day) буюу 4-р сарын 23 хүртэл Хүүхдийн номын номын ордонд хүлээн авна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний ням гаригийг
Үндэсний бичиг үсгийн баярхэмээн тэмдэглэдэг болсны дагуу 2013 оны  5-р сарын эхний ням гариг буюу 5-р сарын 5-ны өдөр уралдааны дүнг гаргаж сурагчдын бүтээлээр 2013 оны 6-р сарын 1 хүртэл Хүүхдийн номын ордонд үзэсгэлэн гаргана. Мөн үргэлжлүүлэн Зуны ном унших аяныг зарлана.

 
Номын Анд” уралдаанд оролцох журам:
Удирдагч болон номын санч нь оролцогч хүүхдүүдийн бүртгэл, зохион байгуулалтыг хариуцан мэдээллийг явуулахаас гадна уншсан номыг баталгаажуулан гарын үсэг зурна. Жагсаалтанд орсон номноос олон ном бүтээлчээр уншиж, номынхоо тухай заавал тэмдэглэл хөтлөн, бүтээл хийнэ. Мөн өөрсдийн хувьд сонирхолтой бусад номыг нэмэн уншиж болно. Удирдагч нь сар бүрийн тайланг баримтжуулан хавсаргана.
Уралдаанд оролцогч нь үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцох, номыг унших чин сэтгэлтэй байх, багаар ажиллаж сурах хүсэлтэй байх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, ардын аман зохиолоос уншиж суралцах, үе үеийн алдартай зохиолч, хүмүүсийн талаар судлах шаардлагатай.

Шалгаруула
х ерөнхий журам:

 4-Н номын бүлгийн  үндсэн зарчмын дагуу:
- Уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөх

- Багийн бүх гишүүд тогтмол оролцох
- Тухайн номыг багийн гишүүн бүр уншсан байх
 Бүтээлч үйл ажиллагаа:
- Бяцхан ном хийх

- Зурагт хуудас хийх
- Зохион бичлэг, эссе бичих
- Багаараа жүжигчилсэн тоглолт бэлтгэх
- Бүтээл (зураг, гар урлал...)
- Жагсаалтанд орсон шүлэгнээс цээжилсэн байх
- Алдартай зохиолч, хүмүүсийн намтартай танилцах

Уралдааны шагнал:

4 насны ангилал тус бүрд 1, 2, 3-р болон шагналт байр шалгаруулна.

Багийн төрөлд
                    

I    байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс
II  байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс
III байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс


Ганцаарчилсан төрөл

I    байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс

II  байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс
III байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс

Шалгарсан баг, сурагчдыг Монголын 4-Н байгууллагын англи хэл, амьдрах ухаан болон бусад сургалтанд бүтэн жил хамрагдах эрхээр шагнаж, гадаадын  4-Н номын клубтэй холбон өгч туршлага солилцуулна.

 
Шилдэг номын санч         Шилдэг удирдагч    Шилдэг уншигч гэр бүл
I    байр - 500000                  I байр - 400000            I байр - 300000          
II  байр - 400000                   II байр - 300000           II байр - 200000          
III байр - 300000                   III байр - 200000           III байр - 100000          
 
Мөн шилдэг номын сан, сургуулийг шалгаруулна.
 
Жич: Бүртгэлийн хүснэгт, унших номын жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.bayanmongol.com эсвэл www.medeelel.com эсвэл www.bpc.mn цахим хаягаар орж үзнэ үү. Асууж лавлах зүйл байвал 95331924 утсаар холбогдоно уу. Уралдааны төлөвлөгөө болон явцын мэдээг тухай бүрд нийтлэх болно.

Зохион байгуулагч:
Монголын 4-Н (фоор эйч) хүүхдийн байгууллага www.bayanmongol.com
Монголын Хүүхдийн номын ордон
www.bpc.mn

 
Дэмжин оролцогч байгууллагууд:
Мэдээлэл баг www.medeelel.com
Жак Уэтерфорд сан www.jwf.mn
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан
Америкийн соёл, мэдээллийн төв

Түгээмэл дээд сургууль
Монголын анд нөхөд байгууллага http://www.friendsofmongolia.org/
Ваёминг мужийн 4-Н байгууллага (Wyoming State 4-H)
IFYE- Олон улсын 4-H хүүхэд солилцооны байгууллага

“READ” Хөдөөгийн боловсролыг дэмжих төсөл www.read.mn
Азийн сангийн Ном хөтөлбөр
Steppe learning LLC (DynEd Mongolia)
Аймаг, сургуулийн номын сан


Дэмжин туслах, хамтран ажиллах байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг бид уриалж байна.
 
Номын Анд 20101-р уралдааны талаар товч:
АНУ-ын 4-Н (Фоор эйч) хүүхдийн байгууллагын Монгол дахь салбараас сурагчдын зуны амралтанд зориулж “Ном Унших” аяныг Хүүхдийн номын ордонтой хамтран сурагч, эцэг эх, туслан удирдах хүмүүс, номын санчдын дунд 2010 оны 6-9-р сард зохион явуулсан. Тус аянд УБ хот, Сэлэнгэ, Архангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар аймгуудаас нийт 500 гаруй сурагч, 95 удирдагч, номын санч оролцон ном унших 100 гаруй бүлэг 100 орчин сургууль дээр байгуулагдсан. Уралдааны дүн 2010 оны 9-р сарын 4-нд гарч Хүүхдийн номын ордонд сар орчим үзэсгэлэн зохион байгуулсан болно.

Монголын 4-Н (фоор эйч) хүүхдийн байгууллагаас гаргасан унших номын жагсаалт  (“Номын Андуралдаанд зориулав. 2012 он)

ЗААВАЛ ЦЭЭЖЛЭХ 10 ШҮЛЭГ
1. Д.Нацагдорж - Миний нутаг
2. Б.Ринчен
- Монгол хэл
3. Ц.Дамдинсүрэн
- Хоёр настай Ро
4. Ч.Чимид
- Би монгол хүн
5. Б.Явуухулан
- Би хаана төрөө вэ?
6. М.Цэдэндорж
- Морин хуур
7. Д.Пүрэвдорж
- Тусгаар тогтнол
8. П.Бадарч
- Есөн эрдэнийн орон
9. Б.Лхагвасүрэн
- Ижийтэйгээ байхад би баян байсан
10. О.Дашбалбар - Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ

ЗААВАЛ УНШИХ 13 ҮЛГЭР
1. Долоон бор оготно (хулганатай холбоотой үлгэрүүд)
2.
Бархаадай Турхаадай хоёр (үхэртэй холбоотой үлгэрүүд)
3. Бар унасан хулгайч (
бартай холбоотой үлгэрүүд)
4. Ухаант туулай (
туулайтай холбоотой үлгэрүүд)
5. Болдоггүй бор өвгөн (
луутай холбоотой үлгэрүүд)
6. Хараацай хэдгэнэ хоёр (
могойтой холбоотой үлгэрүүд)
7.
Эрхий Мэргэн, Цуутын цагаагч гүү (морьтой холбоотой үлгэрүүд)
8. Хонь ямаа хоёр (
хоньтой холбоотой үлгэрүүд)
9. Эвтэй дөрвөн амьтан (
бичтэй холбоотой үлгэрүүд)
10. Шаазгайн үлгэр (
тахиатай холбоотой үлгэрүүд)
11. Нохой муур хулгана гурав
(нохойтой холбоотой үлгэрүүд)
12. Гурван тоорой (
гахайтай холбоотой үлгэрүүд)
13. Тэмээ үнсэн дээр хөрвөөх болсны учир (
тэмээтэй холбоотой үлгэрүүд)

ЗААВАЛ УНШИХ 10 ЗОХИОЛ
1.  Цаасан шувууны үлгэр
2. Эрдэнийн сан Субашид
3. Оюунтүлхүүр
4. Монголын нууц товчоо
5. Д.Нацагдорж - Хөдөө талын үзэсгэлэн
6. Б.Ринчен - Заан залуудай
7. Д.Намдаг – Хөгшин чоно ульсан нь
8. Ч.Лодойдамба - Шаргачин өгүүллэг
9. С.Эрдэнэ - Өвгөн шувуу өгүүллэг
10. Л.Түдэв - Хорвоотой танилцсан түүх

УНШВАЛ ЗОХИХ ХҮҮХДИЙН 10 ЗОХИОЛ
1.Д.Цэвэгмид- Хун шувуу бодон гахай хоёр
2. Галуу дагасан гайхамшигт аян, орчуулсан Б.Ринчен
3. Д.Содномдорж - Норовын намтар, Жигмэд Тогмид хоёр
4. Д.Гармаа - Хөгжөөнтэй туужууд
5. Ш.Гаадамба - Багын явдал
6. Ш.Цэнд-Аюуш - Адтай Мятав тууж
7. Ч.Арьяасүрэн - Сүүлэнхүү
8. М.Цэдэндорж, Д.Дашдооров, Т.Нацагдорж - Гурван найз кино зохиол
9. П.Хорлоо – Алт мөнгө хоёр
10. Д.Дашдондог - Чулуун домог

УНШВАЛ ЗОХИХ 10 ШҮЛЭГ, НАЙРАГЛАЛ

1.  Бахарайн Цогт хунтайж – Цогтын хадны шүлэг
2. Д.Равжаа – Хурмаст тэнгэр
3. Д.Нацагдорж Алс газар сураар одогч
4. Ч.Лхамсүрэн Хүрэн морь найраглал
5. Ц.Цэдэнжав – Миний нутаг найраглал
6. Ш.Сүрэнжав Ерэн баатрын дууль
7. Б.Явуухулан – Тэхийн зогсоол
8. Ж.Бадраа – Халуун элгэн нутаг
9. Д.Пүрэвдорж – Сэгс цагаан богд найраглал
10. Р.Чойном – Бяцхан сургааль шүлэг (Сүмтэй будрын чулуу)

УНШВАЛ ЗОХИХ 10 ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН 
1. С.Буяннэмэх, Алсыг зорьсон алтан загас (тууж)
2. Ч. Лодойдамба - Тунгалаг Тамир роман
3. Д.Нацагдорж – Шувуун саарал өгүүллэг
4. Д.Намдаг Үрэгдсэнийг хүлээгч (өгүүллэг)
5. С.Эрдэнэ – Хулан Цамба хоёр
6. Л.Түдэв Эрхий дарам зай (өгүүллэг)
7. Н.Наваан-Юндэн - Соёл-Эрдэнэ роман
8. Б.Ринчен Их нүүдэл роман
9. С.Дашдооров – Говийн өндөр роман
10. Д.Маам – Газар шороо

СОНГОН УНШИХ ГАДААДЫН 10 ҮЛГЭР
 
1. Ах дүү Гриммийн үлгэрүүд
 2. Х.Андерсон Нугасны муухай дэгдээхэй
 3. Ш.Перо Улаан малгайт
 4. Ш.Перо Гуталт муур
 5. А.С.Пушкин Алтан загасны үлгэр, орчуулсан Ц.Дамдинсүрэн
 6. Цагаан буга (Латви ардын үлгэр) орчуулсан Т.Содномдаржаа
7. П.Ершов Бөгтрөгтэй морьхон
 8. Л.Толстой Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал
 9. Э.Распе Мянгуужинд тохиолдсон явдал
10. С.Томпсон Чин зоригт адгуусны үлгэр

УНШВАЛ ЗОХИХ ГАДААДЫН ХҮҮХДИЙН 17 ЗОХИОЛ

1.  Л.Толстой, Нар салхи хоёр өгүүллэг
 
2.К.Чуковский Доктор Ай Болит
 
3.Д.Родар Чипполинад тохиолдсон явдал
 
4.А.Линдгрен Карлсон ба жаалхүү
 
5.Н.Носов Үл мэдэх ба түүний нөхөд
 
6.Щ.Салтыков Хэтэрхий мэргэн жараахай өгүүллэг
 
7.Ч.Диккенс, Давид Копперфильд роман
 
8.Марк Твейн, Жонон гуйлгачин хоёр
 
9.Р.Киплин, Шаалуу хүү Маугли
 
10.Эдгард Аллен По, Алтан цох
 
11.Ч.Диккенс, Оливер Твистэд учирсан адал явдал
 
12.Марк Твейн, Том Сэйрийн адал явдал
 
13.А.Гайдар Чук Гек хоёр, орчуулсан Г.Аким
 
14.Э.Хэмингуэй Өвгөн тэнгис хоёр тууж
 
15.Анна Франкийн өдрийн тэмдэглэл
 
16.Д.Дефо Робинзон Крузо
 
17Ж.Свифт Гулливерийн аялсан түүх

СОНГОН УНШИХ ГАДААДЫН 10 ТУУЖ, РОМАН
1. Жюль Верн - Усан доор Хорин мянган бээр аялсан нь
2. Александр Дюма – Шадар 3 цэрэг
3. Жэйк Лондон – Мартин Иден
4. Майн Рид – Морь унасан толгойгүй хүн
5. Барсан хэвнэгт баатар
6. Борис Пастернак Доктор Живаго
7. Гарсиа Марси – Зуун жилийн ганцаардал
8. Т.Уэлсс, Үл үзэгдэгч хүн
9. А.Шолохов, Дөлгөөн Дон роман
10. Н.Гоголь, Тарас Булба хоёр тууж

Англи хэлээр уншиж болох 40 номын жагсаалт Бага насныхан (4-8 нас)
 (Hawaii 4-H
“ Read To Me” Reading Program)
1. Eric Carle, Very Hungry Caterpillar
2. Bill Martin, Brown Bear, Brown Bear, What Do You See?
3. J.Archambault, Chicka Chicka Boom Boom
4. Norman Bridwell, Clifford, the Big Red Dog
5. Don Freeman, Corduroy
6. Margret Rey, Curious George  
7. Rudyard Kipling, The Elephant’s Child
8. Margaret Brown, Goodnight Moon
9. Mother Goose
10. Twinkle, Twinkle Little Star or (My Little Sunshine)

(доорхи номуудаас ихэнх нь монгол хэлээр орчуулагдсан)

Бага анги
1. Brothers Grimm, Tales
2. Hans Anderson, Ugly Duckling
3. Little Red Riding Hood
4. A.S.Pushkin, Gold Fish
5. Lewis Carroll, Alice’s Adventure in Wonderland
6. Rudyard Kipling, Junlge or Maugli
7.Lev Tolstoi, Adventures of Buratino (Pinocchio)
8. Three Little Pigs
9. Little Red Hen
10. Four Friendly Animals

Дунд анги
1.Harry Potter
2. Anna Frank’s dairy
3. Ernest Hemingway, The old Man and See
4. Anton Chekhov, See Gull or The Lady with the Dog
5. N.Nawthorne Scarlet Letter
6. Daniel Defo, Robinzon Cruso
7. Jonathan Swift, Gulliver’s travel
8. Charlatte Bronte, Jane Eyre
9. Mark Twain, Adventure of Tom Sayer
10. Charles Dickens, Oliver Twist or Copperfield

Ахлах анги
1. Kalidas
2. Edgar Allan Poe, Golden bug
3. Boris Pasternak, Doctor Jivago
4. E.L.Voynich Ovod
 5. Jack London, Martin Iden
 6. Alexandre Dumas, The Three Mushketeers
 7. Victor Hugo, The Hunchback of Notre Dame
 8. Mayene Reid, The Headless Horseman or Otsella
 9. Julies Verne, Capitan Nemo, The children of Capitan Grant
 10.  Herbert Welles, The Invisible Man, Time machine

2012онд шинээр нэмсэн англи хэлээр Нэмж унших зохиол

1.      I love my Granda

2.      Goodnight Moon

3.      Dr.Seuss - The Cat in the Hat

4.      Our friend the Sun (1982)

5.      Mother Goose

6.      Taro Gami- My Friends (HBJ Treasure of literature)

7.      Barack Obama – Of Thee I Sing: A letter to My Daughters

8.      Katherine Paterson- Brigde to Terabithia

9.      Eleanor Coerr - Sadako amd the Thousand Paper Cranes

10.  Time for Kids BIG BOOK for Why: 100 Facts Want to Know

2012 онд шинээр нэмсэн Нэмж унших 10 зохиол (удирдагч нарт)

1.      Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном - Монгол ардын аман зохиолын дээж бичиг

2.      Д. Цэрэнсодном - Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг, 2011он

3.      Г.Сүхбаатар- Монголын эртний түүх судлал, Боть 1, 2.  2000, 2001 он

4.      Анандын Амар – Монголын товч түүх- 1989 он

5.      Балдан Сумъяабаатар – Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл

6.      Ш.Чоймаа- Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм

7.      Жак Уетэрфорд- Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан

8.      Жак Уетэрфорд- Монголын их хатдын Нууц товчоо

9.      Мари Кюри

10.  Жавхарал Неру- Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл

2010 онд Номын Анд уралдаанд оролцсон сурагчид тухайн зохиол болон тухайн зохиогчийн өөр сэдэвтэй зохиолыг, мөн өөрсдийн сонирхсон бусад зохиолыг уншин оролцож болно.

Номын жагсаалтыг гаргасан Монголын 4-Н (фоор эйч) хүүхдийн байгууллага. 2012 он
Мэдээллийн эх сурвалж
www.bayanmongol.com www.medeelel.com


Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 01, Пүрэв гараг
Уншсан: 15779 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. amjilt hvsie
aimag bvrees orj baigaa hvvhdvvded amjilt hvsie dundgobi aimagiin erdmiin dalai tsogtsolbor surguuliin 7a angidaa mash mash mash ih amjilt hvsie
Бичсэн: narangarav | 2013 оны 4 сарын 16 | IP: 27.123.214.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2