Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

НОЁН уул онлайн хэлэлцүүлэг саналаа ирүүлнэ үү

2017 оны 1 сарын 22, Ням гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
Hunnu Empire"НОЁН УУЛ" онлайн хэлэлцүүлгийг ЧИКАГО хотоос 1/22нд 18 цагаас Фэйсбүүкээр шууд дамжуулна. (Монголд өглөөн 8 цаг) 

Монгол улсын ардын багш, профессор Сэрээнэнгийн Галсан гуай
Хүйтэн хүйтэн гэхэд хүний зовлонгоос хүйтэн нь хаана байна Халуун халуун гэхэд хайрын сэтгэлээс халуун нь хаана байна. 
Газрын гагнаас болсон Алтаа энд тэндгүй ухан түнхэж, хонгил нүх үлдээж эхэлснээс гадна их эртний түүхтэй холбогдолтой эрдэнийн сан хөмрөг рүүгээ бузар савраа дүрэх нь тэвчиж болохгүй гэмт хэрэг мөнөөс мөн тул Монголд төр, хууль ёс гэж байдаг юм бол машид яаравчлан тас зогсоох ёстой

 Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай (Төв аймгийн уугуул
"НОЁН УУЛ нь Монголчуудын чулуужсан түүхийг тэвэрсэн гэгээн шилтгээн. Түүх бурууг хийсэн хүмүнээс хонзонгоо авдаг тул Ноён ууланд халдваас есөн үедээ үл жаргана" 

Урлаг судлаач эрдэмтэн Лүнтэнгийн Батчулуун (Говь-Алтай аймгийн уугуул)
 Ноён уулын урлаг бол их хаадын урлаг юм. Дэлхийн урлагийн түүхэнд содон урлаг болон мөнхөрсөн. Ноён уул бол 
 Ноён уулыг ухах төнхөхийн оронд урлагийн түүхийг нь судлах хэрэгтэй юм. Энэ бол дэлхийн өмч. 
Монголчуудын болон бидний өвөг дээдэс Хүннү нарын гайхамшигт шүтээн уул.


Ноён зантай хүмүүсээс Нохой зан хүмүүс аюултай байдаг.

 Унгарын монголч эрдэмтэн Борбала 
Ноён уулын булш болон дархан газрыг заавал хамгаалах ёстой. Өвөг дээдэсийн оршуулгийн газар болон үүнд хоёр мянган шахам жилийн олдворууд зөвхөн эд зүйлс биш харин БИД НАРЫН нийтлэг өв дурсгал мөн.


Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Готовын Аким гуай (Дорнод аймгийн уугуул)
НОЁН УУЛ хүн төрөлхтөний түүхийн өв соёлыг тээгч. бидний өвөг дээдэс ХҮН нарын ХҮН гүрний гал голомт юм. Бидний ирээдүй хойчийн өв хөрөнгө. Хэрхэвч ухаж үл болно.
Ухах бус үнэн Түүхийг сэргээх цаг болсон. Ноён уулыг бүхлээр нь төрийн онцгой хамгаалалтанд авахгүй байгаад л асуудал гарч буй.


Судлаач түүхч Ч.Эрдэнэ (Говь-Алтай аймгийн уугуул)
Ноён уул бол Монголын зүрх.
Хүний зүрх рүү чичилбэл ямар байх вэ. Ноён уулын түүхийн асар үнэ цэнийг бид эргэн судлах цаг болсон.

Монголын Мянганы Сорилтын Сангийн байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан захирал хийж байсан доктор Ш.Пүрэвсүрэн (Увс аймгийн уугуул)

Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг. Хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь ариун явдал мөн үү? Тавин тонн алт эндээс зөөлгөөгүйгээсээ болж бид тартагтаа тулах арай ч болоогүй. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа нэг тийш нь болго. Дараа нь өвөг дээдсийг маань онголсон Ноён уул руу сарвалзацгаа

УИХ-ын гишүүн Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН (Дорнод аймгийн уугуул) 

Гацууртын ам буюу Ноён Хатан хоёр уулыг маань дундуур нь тас хэрчин 300 метр гүн хавцал хонгил нүх ухахаар зэхэж байна. Ангал нүхний дэргэд Ноён уулын оройг нь шовойлгоод үлдээх юм гэж яриад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг Монголчууд бид л хамтын хүчээр таслан зогсоож чадна.

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАНХӨХИЙ ХОШУУНЫ УУГУУЛ, ӨВГӨН ДОКТОР Т. ХҮРЭЛБААТАР
Хүн улс маань Монгол угсаатан бидний өвөг дээдэс болохыг орчин үеийн шинжлэх ухаан баталсаар байгаа нөхцөлд үе улирсан, баларсан юм гээд хаячих монгол хүн байхгүй нь мэдээж. Уул ус байгалиа шүтэж ирсэн Монголчуудын амьдрал Гурван цагийн хэлхээсээс салах аюул нүүрлэсэн нь мөнгөөр гадны шулаачдад худалдагдсан төрийн мулгуу тэнэг түшээдийн хоролгон үйлдлээс болж байгаа гэдгийг түмэн олон минь ухаарч, Монголын төдийгүй дэлхийн ховор олдворт тооцогдох нандин өвийг бүтнээр хадгалж, хойч үедээ залгамжлуулахыг дэлхий нийтийн сонорт хүргэж, Дэлхийн тусгай хамгаалалтад оруулах асуудлыг маш хурцаар тавих цаг нэгэнт болжээ.

МУИС-ын хэл бичгийн тэнхимийн эрдэмтэн, ахмад багш Гүндүүгийн Буянтогтох гуай (Архангай аймгийн уугуул) 
НОЁН УУЛ бол Монголын зүрх. Монгол бол дэлхийн Зүрх.
Хүн төрөлхтөний нийгэм мухардалд орж, сүйрлийн ирмэгт ирээд байна. Мухардлаас гарах арга ухааныг Монголоос л олно. Даян дэлхийг Монголчууд ахин аврах тийм цаг айсуй ирж байна. 
Яагаад дэлхийн зүрх гээч. Байгаль хамгаалах гайхамшигт уламжлал, гүн ухааны сургаалиараа эх дэлхийн дагшин ариун газар нутгийг унаган хэвээр нь хадгалж чадсан. 

Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар
Ноён уулыг эх сурвалжид Алтан уул гэж тэмдэглэсэн нь буй.
Тэр нь алт, алт шиг өв соёлын өлгий гэсэн үг.
Алтыг нь цөлмөвөл газрын гагнаас тасарна.
Алт шиг өв соёлыг минь устгавал
Хүннү өвгөдийн сүнс хилэгнэнэ. 
Битгий сэрүүн зүүдэлж сэрж мартацгаа


Ядамбатын Баатар (Завхан аймгийн уугуул)

Монголын түүхийн нандин өвийг хадгалж үлдсэн Ноён уулаа хамгаалж үлдэх нь үе үеийн монголчуудын эрхэм үүрэг байжээ. Өнөөдөр бид энэ үүргээ биелүүлэх цаг тулгараад байна. 

Ноён уулыг мөнгө гэж хардаг ноёдуудаас, ухаж болно гэж зөвшөөрөл олгодог академич археологичдоос Ноён уулаа харамлаж байна. Хамгаална гэж аман дээрээ хэлчихээд ханцуй дотроо хүрз нууж яваа монголчуудаас Ноён уулаа харамлаж байна.

Найрагч Лувсангийн Батбаяр
УХАХ ГЭЭД БАЙГАА, УХСААР БАЙГААД ОРХОН ТҮШЭЭ МӨРНӨӨ УЛААН ШАВРААР УРСДАГ БОЛГОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРАХАД ЭЛЭГ ЭМТЭРНЭМ.

МАНАЙ ЗАЛУУС НОЁН УУЛАА ХАМГААЛАХ, ХҮН ГҮРНИЙ ТҮҮХИЙН ДУРСГАЛЫГ ХЭВЛИЙДЭЭ ХАДГАЛСАН НОЁН УУЛАА УХУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ НЭГТГЭН ТЭМЦЭЖ БУЙГ СОНСОЖ САНАА ЗОРИГОО НЭГТГЭЖ БУЙГАА ХЭЛЭХЭД ТААТАЙ БАЙНА.

Математикийн ухааны доктор Шаавай овогтой Доржийн Жаргал гуай (Увс аймгийн уугуул)
Ноён уулаа МАНГАСЫН савраас аварцгаая.

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Сүрэнгийн Соронзонболд (Архангай аймгийн уугуул)
НОЁН УУЛЫГ ухуулах дүргүй. Бүр Монголын бүх уул усыг ухуулах дүргүй. Монгол хүнээр ч ухуулах дургүй. Ер нь юу дутсан гэж ухах гээд байгаа юм. Монгол хүн бүр үгээ хэлэх цаг болсон.

Ноён уул нь 2200 жилийн түүхтэй Монголын өвгө дээдсийн шарил оршин байдаг БУНХАН гэж ойлгож болно. Бунхнаа ухаж Өтгөсийн сүнсийг хөдөлгөвөл бурхан Тэнгэр хилэгнэж аюул учрах магадлал тун өндөр.

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид
Ноён уулаа ухаж төнхөхдөө тулсан уу?
Ихэс дээдсийн алтан шарилаа хөндөхдөө тулсан уу?
Монгол орон гэж байна уу?
Ноён уул энд байсан гэж хэлэх ёстой юу?


MУСТА, бүжигчин О.Батцэнгэл
Бидний амьдрал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Бидний үр хүүхэд ач зээ нар НОЁН УУЛАНД хадгалагдаж байгаа Хүннүгийн үеийн булш бунхан дурсгал түүх соёлоо бид хойч үедээ үлдээх хэрэгтэй биш гэж үү? 
Баасангийн Наминчимэд (Говь-Алтай аймгийн уугуул

БУРХАН ХАЛДУН уулаа, БОГД ХАН уулаа хэрхэн эрхэмлэн, хамгаалдаг шигээ л бид НОЁН УУЛАНДАА хандаж, дархлан хамгаалах учиртай.

НОЁН УУЛ нь ганц Монголчуудын ч төдийгүй дэлхийн Хүннү гарвалт ард түмнүүдийн нэгэн шүтээн. Нүүдэлчдийн гал голомт, нүүдлийн соёлын үнэт өв.

Монгол Улсын Гавъяат зураач Намхайдагвын Орхон (Өвөрхангай аймгийн уугуул)
Алтыг ухаж уулыг хөндвөөс бүх зүйл орвонгоор эргэж Тэнгэр ниргэнэ. Өвсийг нь ч тасалж болохгүй шүү дээ. Ийм бузар үйлийг хийх аваас Өвөг дээдэс бидэнд маш ихээр харуусан гомдох болно. Бидний хийморь сүр сүлд доройтон унана.

Алт газартаа л байх ёстой шүү дээ. Уул усны гагнаас. Дээр үед язгууртнууд алтыг бус газраас гулгин гарсан алтны гулгидасыг нь л ашигладаг байсан. 
Одоо би Их Шаньюй-гийн хөрөг зургийг бүтээж байгаа. Хүн араатан шиг, чонон нүдтэй, занхар толгойтой, алтан титэмтэй, алтан таягтай, алтан бөмбөлөгтэй, хаадын хаадын ханхар дүрийг бүтээнэ. Аттила хаан байна. Хөрөг дүрсээ гаргасан байгаа.

Аугаа их энэ хаадын сүнс сүлд Ноён Уулыг ухах аваас хилэгнэн догширч Тэнгэрийн ниргэлгэ үзүүлэх болно. Монгол хүн цөөдөггүй юм. Хэдэн арван зуун хүнтэй тэнцэнэ.



Яруу найрагч Хулганайн Тэргэл 

Монгол улсын түүхийн үнэт өв соёл ирээдүйн зөв сэтгэлтэй эх оронч жинхэнэ Монголын үр садад бүрэн бүтэн очих ,үлдэх учиртай. 
Хойд эцэг, эх шиг улс орондоо хандаж буй өнөө цагийн шударга бус улс төрчид хувийн ашиг сонирхлыг илүүд тавьдаг энэ цаг үеийн хүмүүсийн өмнө Ноён уулын үүд хаалгыг хааж ган цоожоор цоожлохыг уриалан дуудаж, дэмжиж байна.


О.Борбала "Европыг донсолгосон ХҮННҮГИЙН түүх буюу АТТИЛА хааны цадиг", Жак Уэтерфордын "Чингис хаан ба Тэнгэр Бурханы эрэл: шашны эрх чөлөө", Го.Аким "Чингисийн билиг оршивой" гурамсан номын нээлт болон 
Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн 110 жилийн ойд зориулсан "Тэнгэрлэг эх орон минь" хоёрдахь удаагийн уралдаан, ХҮН гүрний Алтан шүтээн НОЁН уулын үнэт олдворын тухай ярилцана. 

Хаяг: 3901 Triumvera Dr Glenview, Чикаго хот орчим


Чингис хаан хамтлагын ЧИНГИСИЙН "КИБЕР" баатрууд дууг давтан дуулж, Жак Уэтерфордын ЧИНГИС ХААН ном АМАЗОНы Дэлхийн шилдэг номоор шалгарч байсан он цагийг эргэн дурсана. https://www.youtube.com/watch?v=WlUnI2IYW-k
http://www.medeelel.com/news/batmunkh/item/1246

"НОЁН УУЛ" онлайн санал асуулга, хэлэлцүүлэг, Жак Уэтерфордын "ЧИНГИС ХААН ба ТЭНГЭР БУРХАН: Шашны эрх чөлөө" шинэ ном, Д.Эрдэнэбаатарын "Хүн гүрний соёлын өв" шинэ номын хэлэлцүүлэг явуулна.
http://batmunkh.time.mn/82651

Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн 110 жилийн ойг тохиолдуулан Баянмонгол.ком "Тэнгэрлэг Эх Орон Минь" хоёрдугаар уралдааныг зарлана .www.mongolinternet.com
http://www.mongolinternet.com/famous/NavaanYunden.htm

ХҮН ГҮРНИЙ АЛТАН ШҮТЭЭН НОЁН УУЛ-ын Үнэт олдворын тухай хэлэлцүүлэг явагдана.http://batmunkh.time.mn/82351

Америкийн цагаар 2017 оны 1-р сарын 22-ны Ням гаригийн 18 цагаас
(Монголын цагаар 2017 оны 1-р сарын 23-ны Даваа гаригийн өглөө 8 цаг) 
3901 Triumvera Dr Glenview, IL 60025, USA
Milwaukee Golf огтлолцолын арын Central гудманд.
Guest Parking Place үнэгүй. 17 цаг гэхэд эртхэн ирнэ үү.

Гэрэл зургийн болон номын үзэсгэлэн гарна.

Жак Уэтерфорд сангаас санаачлан
Чикаго дахь Бурханы шашны Гандан төв
АНУ дахь Гэрлийн өргөө бүлхэм
Хүннү групп
Монголоо компани
Монголын 4-Н байгууллага
МАФА Монгол Америкийн найрамдлын нийгэмлэг
www.bayanmongol.com
www.mongolinternet.com
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 1 сарын 22, Ням гараг
Уншсан: 1150 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2