Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЗОВЛОН буй ГЭВЧ...

2017 оны 3 сарын 11, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
writing...Өнөөдөр нүүрном дээр одой хэрнээ хоёр гаргүй, гэсэн атлаа үзэсгэлэнтэй бүсгүй жижигхэн хөлийн хуруунуудаараа даралтат хөгжим тоглон, уянгалаг сайхан хоолойгоор гайхалтай сайхан дуулахыг үзээд цээжин дотроос гэнэт нэг юм огшиж, хоолой дээр торж хором төдий саатаснаа аньсаганд хүрч дусал нулимс болон гадагшилахыг мэдрэв. Бараантаж сааралтсан сэтгэлд дулаахан илчтэй нарны сацраг мандах шиг, гуниглаж суусан сэтгэлд болжмор шувууд хөгжилтэйеэ жиргэн нисэх шиг, эргэлзэж тээнэгэлзсэн олон бодлуудын зөв хариу нь олдож ухаан санаа сэргэх шиг тийм л нэг мэдрэмж төрөв. Амьдрал хэмээх хязгааргүй далайд хүмүүс өөртөө ноогдсон тавилангаа үүрч явдаг. Заримдаа ийм хүмүүстэй өөрсдийгөө харьцуулахаар зовлонгийн хэмжүүр огт өөрөөр төсөөлөгдөнө. "Хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах байсан бол?" хэмээн бодох дор өөртөө байгаа жаргалтай боломжуудыг улам ихээр үнэлж эхэлнэ. Зүгээр л төсөөлөх төдийд тэднийг улам ихээр хайрлаж, өөрсдийгөө тэр хэмжээгээр голох сэтгэл төрдөг.

Хүн болгон ямар нэгэн амаргүй асуудлуудтай тулгарч арга нь мухардахаараа өөрийгөө ихэд зовж байна гэж боддог. Зарим хүний зовлон гэж төсөөлж байгаа өгөгдөл нь өөр нэгэн хүнд жаргал болж хувирахыг бид мэдэхгүй. Өөр нэгэн хүний жаргал гэж бодож байгаа өгөгдөл нь нөгөө нэг хүнд зовлон болж хувирахыг бид мэдэхгүй. Тэгэхээр зовлон гэгчид нийтлэг хэмжүүр байдаггүй ажээ. Хүн болгон өөрийнхөөрөө төсөөлж, өөрийнхөөрөө хэмжиж, өөрийнхөөрөө учирладаг. Эргээд харахад тэр үедээ зовж байна хэмээн гуниглаж байсан тохиолдол нь өнөөдрийн өдөр жаргал байжээ хэмээн санаашрах тохиолдол буй. Гэхдээ өөртөө учирсан, өөрчилж боломгүй мэт арга мухардах зовлонг өнөөдрийн бүсгүй шиг туулж гараад, олны өмнө тайзан дээр чин сэтгэлээсээ баярлан инээх хүмүүсийн өмнө бид өвдөг сөгддөг юм даа. Ийм хүмүүсийг харах бүрдээ эрхтэн бүтэн эрүүл саруул амьдарч буй хүн болгон "Амьдрал гэдэг чинь ямар гайхалтай сайхан ертөнц вэ? Бид юугаар дутахдаа ингэж гоморхоно билээ" гэж өөрийн эрхгүй боддог. Нүдээ ухаалгаар нээгээд амьдралыг зорилготойгоор харах хүн бүрт ийм мэдрэмж төрдөг юм даа.

Хүмүүс хэдийд хамгийн сайхан харагддаг гээч. Өөрийнх нь өмнө тулгарсан амаргүй асуудал, өөрөө зовлон гэж тооцож буй мэдрэмжээ тэсвэр тэвчээрээрээ давж гараад өөртөө ухаарал нэмэх бүртээ гайхалтай сайхан харагддаг. Улам хүчирхэг, улам итгэлтэй, улам ууч сэтгэлтэй болдог. Чиний инээмсэглэж буй бардам төрх рүү зөрж өнгөрөх хүн болгон өөрийн мэдэлгүй эргэж харна. Чамаас эрч хүч, итгэл найдвар, бардамнал омогшил мэдрэгдэж байгаа болохоор тэр шүү дээ. Эргэж ирэхгүй үхэл, эдгэшгүй хүнд өвчнөөс бусад нь зовлон биш л дээ. Өөрийн эрхгүй хүчин мөхөсдөж газар сөгдөн сууж, нүүрээ гараараа дарж нулимсаа хурууныхаа өндгөөр арчаад, шүд зуун босч алхах үе хүнд бишгүй тохиолддог. Хэрэв тэгж эс чадаж гэмээ нь тэр л мухартаа чи шигдэн сууж цаг ямагт бусдыг царайчлан, өөрийгөө өрөвдүүлэх гэж гар сарвайна. Хүний орчлон хатуудаа хатуу шүү дээ. Сөрж чадахгүй зовлонгийнхоо өмнө сөхөрч суусан чамайг ч өрөвддөггүй л юм даа. Заримдаа энэ амьдралд тэмцэж босохоос, тэвчиж хүлээх нь илүү үр дүнгээ өгөх тохиолдол ч бий. Амьдрал гэдэг чинь цаг үргэлж чамайг шалгаж байдаг шалгуур аж.

Миний амьдралд ийм хүмүүс зөндөө учирч байсан. О.Саранчулуунтай танилцаж найзалсандаа би их баяртай байдаг.Ямар их эрч хүчтэй, цөхрөлтгүй дайчин бүсгүй гээч. Өнгөрсөн намар АНУ-д хиймэл хөл гар хийлгээд буцсан Д.Маш-Эрдэнэ яг миний нүд рүү харж байгаад "Галаа ах аа. Та нарын надад тусалсны хариуд дүү нь их зүйл хийж, бусдад туслах болноо" гэж амалсан.

...Тэр жижигхэн бүсгүй ямар гайхалтай байсан гэж санана. Түүний хөлийнхөө хуруунуудаар тоглох даралтат хөгжмийн даруулууд ямар дуулгавартай сайхнаар эгшиглэж, түүний хоолой амьдарлын ямар гайхалтай өнгөөр эгшиглэж байгааг сонсоод үзээрэй. Зүрх сэтгэлд нь гуниг үгүй түүний харцанд ямар их бардамнал оршиж байгааг анзаараарай. Зовлон шаналлыг давж гарсан түүний тэсвэр тэвчээрт бид бүгдээрээ бахархан талархаж байна. Ургуулаад бодохоор бидний өмнө нь сөгдөөд байгаа ЗОВЛОН гэгч юу юм бэ? Яг үнэндээ байна шүү дээ, хүмүүс бид энэ ертөнцөөс буцахдаа зовлон жаргал бүхнээ энэ дэлхийд үлдээлгүй өөрсдөө л аваад буцна. Үлдэхгүй юмны төлөө өнөөдөр шаналж гуниглаад яана. Зүгээр л гуниг зовлонгоо мартаж орхиод сэхүүн гэгч нь бардам алх. Замд тааралдсан сайн, муу бүх хүмүүс рүү инээмсэглэж хар. Тэд юу гэж ойлгох нь хамаагүй тас тас инээ. Тэр инээд чинь наранд хүрч, эргэж чам руу дулаахан сацраг, эсвэл зөөлөн бороо болж асгардаг юм даа. Амьдрал гэдэг чинь зовох завгүй сайхан учралууд. Ухаантай бас тэвчээртэй бай. Тэгээд л болоо. Амьдрал гэдэг чинь их энгийн.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 280 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8
10111213141516
171819202122
24252627282930
31      

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2