Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн М.Энхболд Сандуй Ганбаатар нарын 60 тэрбумын хэргийг илчилсэн Доржзодов буюу Очироор Огтлогч нэртэй залууд баярлалаа Онцлох

2017 оны 6 сарын 12, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(4 үнэлгээтэй)
dorjgotovЭх сурвалж: http://sixtybln.mozello.com/timeline/
https://twitter.com/dropmires

Жич: "Улс төрийн эргэлт хийсэн аюултай гэмт хэргийн бодит баримтыг Монгол хүн бүр орж үзнэ үү. Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдалд ноцтой байдал үүсвээс Ц.Батмөнх миний бие АНУ-ын бүхий л сувгаар мэдэгдэл хийхээ илэрхийлье. Тус гэмт үйлдлийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад 3 хонох гэж байна. АНУ-аас"

Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж байгаа талаар товч мэдээллийг он цагийн дараалалтайгаар холбогдох эх сурвалжийг линкээр холбож ойлгоход хялбар хэлбэрээр энд бичиж байна. Үйл явдлын өрнөл дуусаагүй тул Та энэ хуудсанд шинэчлэл орж байгаа эсэх, шинэ мэдээлэл нэмэгдсэн эсэхийг мэдэхийг хүсвэл анхааралтай ажиглаж байна уу.

  • 2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулав, Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулав
  • 2014.08.01 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг 9 сарын 1-ний дотор Г.Доржзодовтой Контрактын гэрээ байгуулж Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэр 100% саналаар гаргав.
  • 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болов. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгав. А.Ганбаатар Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтуудыг сейфэндээ цоожилж барьцаалав. А.Ганбаатар 7 сард байгуулсан аман гэрээнээсээ татгалзаж өнгөрсөн 40 гаруй хоногийн ажлын хөлс гээд 50'000 (тавин мянга) төгрөг Г.Доржзодовт өгөв. Ц.Сандуй уг нь 100'000 (нэг зуун мянга) төгрөг унаа, хоолны мөнгө хэмээн А.Ганбаатараар дамжуулсаны талыг нь өөртөө авч үлдсэн байв. 
  • 2016.06.17 22:00 Г.Доржзодов олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 90 минутын бичлэгээс 3 хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэв
  • 2016.06.19 10:00 Ц.Сандуй, А.Ганбаатар нар мсж-р холбогдож дарамталж эхлэв
  • 2016.06.24 Э.Эрдэнэжамъяан ХБХурал хийж олон нийтэд бичлэгийг дүрсжүүлэн тараав. Ц.Сандуй МАН төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийв
  • 2016.06.25 Д.Амарбаясгалан ХБХурал хийж Ц.Сандуйгийн мэдэгдлийг эрс үгүйсгэв, АН ХБХурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандахаа мэдэгдэв
  • 2016.06.26 Н.Энхбаяр ХБХурал хийв
  • 2016.06.27 АН ХБХурал хийж Д.Баттулга ШШYХ "..бичлэг үнэн.." гэсэн дүгнэлт #4113-г танилцуулав
  • 2016.06.27 М.Энхболд ХБХурал хийж ШШYХ "..бичлэг эвлүүлэг.." гэсэн дүгнэлт #....-г танилцуулав
  • 2016.06.27 Орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр бичлэгний тухай хөндөв
  • 2016.07.06 Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр "..Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн.." гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ Даргаар сонгогдов
  • 2016.06.28-07.17-нд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар үгсэн хуйвалдаж АТГ-т худал мэдүүлэг егев. Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
  • 2016.07.17 АТГ-с 204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т өгөв
  • 2016.07.18 ШШҮХ-ээс бичлэгийг "...эвлүүлэг.." гэсэн дүгнэлт гаргав /АТГ энэ дүгнэлтийг аваагүй байхдаа НПГ эрүү үүсгэхээс татгалзах саналаа гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтийн огноог үзнэ үү/
  • 2016.08.02 НПГ-с АТГ-ын 204 тоот хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай 208 тогтоол гаргав. Хуудас 1хуудас 2хуудас 3хуудас 4
  • 2016.08.26 СБД ЦХ-1 201625022125 хавтаст эрүүгийн хэрэг нээв
  • 2016.09.12 ЦЕГ-ын мэдээлэл "60 тэрбум босгох бичлэгийг эвлүүлсэн сэжигтэнг олжээ" /Г.Доржзодовыг саатуулаагүй байхдаа ийм мэдээлэл ЦЕГ цацав/
  • 2016.09.14 СБД Цагдаагийн 1-р хэлтсээс Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас саатуулав, А.Ганбаатар СБД ЦХ-1-ийн эрүүгийн хэргийн процесст хөндлөнгөөс ноцтой нөлөөлж АТГ-т анх 6-7 сард өгсөн мэдүүлгээ эрс өөрчлөв
  • 2016.09-10 сар А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлж эхлэв. Мөн "Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулахад их мөнгө өгөх хэрэгтэй болчоод байна" гэж ам алдав.
  • 2016.09.28 СБД ЦХ-1 201625022125 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор найруулан бичиж дуусаад саналаа СБД прокурорт гаргав
  • 2016.10.13 СБД прокурор хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1896 тоот тогтоол гаргав. Хуудас 1хуудас 2
  • 2016.10.27 УИХ-ын Чуулган дээр Гишүүн Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго, нотол гэв
  • 2017.03.14 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж НПГ-ын 2016.08.02-ны 208 тоот тогтоолын хуулбарыг анх удаа олон нийтэд танилцуулав, мөн өдрийн орой Г.Доржзодов уг тогтоолын хуулбарыг Э.Эрдэнэжамъянаас авч танилцав
  • 2017.03.15 Г.Доржзодов "..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ.." гэсэн мсж Ц.Сандуйд утас руу болон вайбраар илгээв. 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд өөрт нь илгээж харуулав. Хариу ирүүлээгүй болно. 
  • 2017.03 сарын 2-р хагаст Г.Доржзодовын зургийг үл таних хүмүүс байрных нь хүмүүст үзүүлж сураглаж эхэлсэн. Хэрвээ тааралдвал холбогдоорой гэж утсаа үлдээцгээсэн. Өглөө бүр байрных нь гадаа ирж орцны үүдийг сахидаг болсон. Гэрт нь Г.Доржзодовыг эзгүй үеэр сантехникийн асуудлаар үл таних 2 хүн нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ ажилтан хаалга тогшиж танай хэнийх гэдэг айл вэ, ганбаатарынх мен үү гэж асууж шалгаасан /конторт байдаг мэдээллийг СӨХ ажилтан хаалга тогшиж асуудаггүй/ хэвийн бус зуйлс ажиглагддаг болсон.
  • 2017.04.05 Г.Доржзодовын гэрийн үүдэнд А.Ганбаатар отолт хийж саатуулаад удаа дараа "Чи бидний үгээр бхгүй бол чамайг С.ЗОРИГийн хэрэг шиг болгочихож чадна шүү" гэж заналхийлж маргааш нь ирж уулзахыг шаардсан, мөн Г.Доржзодовын хувийн мэдээллийг А.Ганбаатар бүхэлд нь судалсан байсан (Г.Доржзодовын гэрийн хаяг, т.х-ийн улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан) дүрс 1 үзэхдүрс 2 үзэхдүрс 3 үзэх
  • 2017.04.06 14:15-14:50 А.Ганбаатар өөрийн офистоо Г.Доржзодовыг хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн mp3-ыг нь дээрэмдэн авсан
  • 2017.04.10 Г.Доржзодов эхнэр, хүүхдээ аюулгүй байлгах гэж Улаанбаатараас хол явуулсан
  • 2017.04.12 МАН ЕНБД Д.Амарбаясгалан "60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол бсан" хэмээн ярилцлага өгсөн
  • 2017.04.14 11:17 минутад ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны кафе Бенед Г.Доржзодовыг саатуулав, Г-40 дугаартай эрүүгийн хэргийг А.Ганбаатарын худал өргөдөлд үндэслэн үүсгэв. А.Ганбаатар өргөдөлдөө: "...2017 оны 4 сарын 5-ны өдөр Хороололд явж байгаад Г.Доржзодовтой тааралдаж ойр зуурын юм ярьсан. Маргааш нь Г.Доржзодов манай ажил дээр ирж амьдрал ахуй ярьж, зөвлөлдсөн..." гэх худал мэдээлэл агуулсан байв.
  • 2017.04.20 Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргав, ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргав (нэхэмжлэлийн дагуу өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй)
  • 2017.04.20 Г.Доржзодов НПГ-т хандаж өөрийн орон байр, гэр бүлээ хамгаалалтад авч өгөхийг хүсэв, НПГ уг хүсэлтийг харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлэв гэсэн хариу бичгээр өгөв (өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй)
  • 2017.05.06 М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын уулзалтын 90 минут audio, ppt, excel файлуудыг олон нийтэд зориулан интернетэд ил нээлттэй байршуулсан. Мөн монгол судлалаар дагнан ажиллаж байгаа гадны судлаач нарт хүргэсэн
  • 2017.05.07 Фэйсбүкээр аль нэг намаас Аймшигт 350 саяын авилгалын хэрэг илэрлээ шторк цацсан
  • 2017.05.26 ТЕГ Г.Доржзодовыг СЭМYТевд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулав (217 тоот, эмч Ганхуу нь ТЕГ байцаагчтай тусгайлан 10 мин уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч "нууц бичлэг" гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь 5 хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй)
  • 2017.05.31 10:00-12:00 УИХ дахь АН бүлэг 60тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцуулэг зохион байгуулав.
  • 2017.06.01 20:56-22:46 хооронд Г.Доржзодовтой 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж Русская гимназия сургуулийн хойно байрлах Намуун зочид буудлын 507 тоотод уулзав. Хэн хаанаас явуулсан, ямар ямар зүйлс /улсаа сонго, сургуулиа сонго, 2 өрөө байр дээр нь нэмж өгье/ санал болгосныг дамжуулсан. Хариуд нь энэ асуудлаа зүгээр л орхиод 4 жил алга болчих гэж хүссэн байв. (Бүх нийтээр амрах өдөр, мөн архи дарс зардаггүй өдөр байв)
  • 2017.06.02 10:40-ийн үед ТЕГ-аас залгаж 13:00 цагт ирэхийг дуулгасан. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол 2 удаа хойшлуулсан. Байцаагч 17:15 минутад уулзаж 4 сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, пад, утаснууд, банкны картууд, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг бүгдийг хүлээлгэж өгөв. Гэхдээ хүлээлгэж өгсөн актыг гарын үсэг зурахгүйгээр өгсөн. 60 тэрбумын сэдвээр нийтэлсэн Өдрийн сонины 2 дугаарыг буцааж өгөөгүй. Уулзалтын явцад Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь салгаж уулзах гэж 2 ч удаа оролдсон.
  • 2017.06.03-04 өдрүүдэд Намуун зочид буудалд 6 сарын 1-нд уулзсан хүн 2 өдөр дараалан утсаар орос хэл дээр мсж бичиж яаралтай уулзахыг хүссэн.
  • 2017.06.05 УИХ дахь АН-ын бүлэг 90 минутын бичлэгийг шалгахыг хүсч ЕТГ, УПЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-т тус тус албан бичиг гардуулав
  • 2017.06.06-нд 22:00 цагийн орчимд МАН-аас яаралтай уулзахыг хүсч байгаагаа 1 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр дамжуулан Г.Доржзодовт хэлүүлсэн. Мөн өдөр УИХГишүүн Х.Нямбаатар нар ХБХурал зарлаж "60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно" гэсэн мэдэгдэл өдөр нь хийв.
  • 2017.06.07 МоАХ Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ Ил захидал хүргүүлсэн.
  • 2017.06.09 Г.Доржзодовыг 12:00 үед гэрээсээ гарч явахад нь араас 1802УБМ Хьюндай СантаФей маркийн машинаар 100 айлын УБЕГ хүртэл дагасан. Орой нь 20:15-22:23 хооронд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тусгайлан бэлдсэн Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан дуудуулсан. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 1 олон нийтэд цацсан
  • 2017.06.10 #60тэрбум-ын асуудлаар АНУ-ын Вашингтон хотод Цагаан ордны өмнө Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.
  • 2017.06.12 "#60тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ" мэдээг Өдрийн сонин Даваа гаригийн №131 (5698) дугаарынхаа 1-р нүүрт нийтлэв
  • 2017.06.12 22:40 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 2 олон нийтэд цацсан

БУСАД 3 ЧУХАЛ ФАЙЛУУД
МАН-ын 2012 оноос хойшхи Сандуйгийн бодож олсон төлөвлөгөөнд олон ноцтой гэмт хэргийн шинжтэй бичлэг орсон байгаа даа
https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sdVGdaay1RQnRoTFU/view

МАН 60 тэрбумын гэгдэх албан тушаалын наймааны задаргаа эксел файл
https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sdUDlIVXgwNnhkX2c/view

60 тэрбумын дүрсгүй АУДИО файл
https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sddDlraVJiX19aeEU/view


DYNAMITE FILES ON CORRUPTION IN MONGOLIA:
excel

audio

ppt



ЖИЧ:  ДОРЖЗОДОВ буюу ОЧИРООР ОГТЛОГЧ нэртэй залуугийн тухайд

http://sixtybln.mozello.com/about/

Миний нэрийг Ганболд овогтой Доржзодов гэдэг.

Би ОХУ-ын Москва хотод улстөр судлал, бодлогын стратегийн анализ мэргэжлээр бакалавр, мастерын зэрэгтэй 2001-2007 онд суралцаж төгссөн.

Гэр бүлтэй. Ам бүл 3.

2008-2009 онд Татварын Ерөнхий газрын Дотоод хяналтын тасагт мэргэжилтэн, Хэвлэл, мэдээллийн албаны дарга,

2009-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч, ахлах шинжээч, төвийн эрхлэгч, секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

2012 оноос төрийн албан хаагч бус.

Нам бус, аль нэгэн намд урьд өмнө нь хэзээч элсэж байгаагүй болно.


Үйл явдлын өрнөлийг би тухай бүрт нь шинэчлэн оруулж байх тул сайтын мэдээллийг Та анхааралтай ажиглана уу!


Цахим шуудан: Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.


Твиттер: @dropmires

Хаштаг: #60тэрбум #бичлэг
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 6 сарын 17, Бямба гараг
Уншсан: 21277 удаа

Нийт сэтгэгдэл (14)

1. Shagnal
Dorjzodoviig uls orniihoo tuluu ami biee ul hairlalgui temtssen uchir ulsiin baatar tsol olgolmoir ym shigee. Elbegee neg ym bodmoor ym daa. Naadamiin umnu shagnamaar bna. Tegvel Elbegee chinii ner hunded arai deer ym bolno doo
Бичсэн: Zochin bat | 2017 оны 6 сарын 13 | IP: 78.11.243.xxx
2.  Denslegdene
ЭНЭ ХОРВОО ДЭЛХИЙ ДЭЭР ДЭНСЛЭГДЭХГУЙ ЮМ ГЭЖ НЭГЭЭХЭН Ц УГУЙ билээ . ТИЙМ УЦХИР НУГЭЛ НУДЭЭРЭЭ ГАРАХ Л БЛНО . ЭНЭ ЗУРАГ ДЭЭР БГАА ХУН ТЭГЭЭД ДЗ ЮМУУ БАТМОНХ ЮМУУ ? АЛИ АЛИЙГ Н ДЭМЖИЖ БНОО .
Бичсэн: Lyanhua | 2017 оны 6 сарын 13 | IP: 66.87.77.xxx
3. 60 тэрбумын тухай
Ёстой арайчдээ.Бид ийм л нийгэмд амьдарч бна.Яг л мафийн зохион байгуулалттай болжээ энэ МАН.Ичээсэй.Шудөога төр гээд ичихгүй яриад бгаан.Бүгдийг нь төрөөс зайлуулбал таарна.Сандуй гэж мафийн мэргэжсэн хор найрууоагч Хоролмаа бна.Энхболд ч хужаа царайлчтхаөд Монголоо гэх өчүүхэн ч сэтгэл алга.Яах вэ ард оүмэн минь.Ингээд мацдуулаад байлгаад байх уу.Арчаагүй ч ард оүмэн бол доо хөөрхий.Энхболдыг сонгож тэгэгтэв дээ ард түмэн минь.Ичихгүй амьд гэрч байхад эвлүүлэг гээл.айн ёстой ард түмэнээр тоглож бна даа.Ингэж арчаагаа алдах гэж дээ МАН.
Бичсэн: болор | 2017 оны 6 сарын 13 | IP: 94.227.136.xx
4. Новшнууд
Шаал худлаа Хүнийг яаж ийм өрөвдөх сэтгэл гүйгээр юм бүхний буруутан болгож чаддаг байна аа
Бичсэн: Долоонжин | 2017 оны 6 сарын 13 | IP: 202.9.41.xxx
5. Ганбаатар бичлэг
Тэр үндсэн бичлэг дээр байгаа А.Ганбаатарын хоолойг сүүлд өөрийнх нь хэдэн бацаануудтай сууж байгаад энэ хэргээс мултрах гэж гаргасан бичлэг хоёрыг нь ШШҮХ-д шинжилгээнд оруулах хэрэгтэй. Эхнийхийг эвлүүлэг гэж ярьж буй хүмүүс сүүлийнхийг нь юу гэж тайлбарлах юм байгаан? Ялихгүй юмнаас ямааны гарз хийцэн л улсууд байна штээ. Ажилсан хөлсийг нь хэл амгүй өгцөн бол өдийд ингээд хэрүүл тэмцэл болоод намын даргаа хөөдчихөөд сууж байхгүй л байсан байна. Өөрсдөө шөхөөн орцон тэгээд ичсэн хүн хүн ална гээч л болоод байгаам байна даа.
Бичсэн: Tseveenee | 2017 оны 6 сарын 13 | IP: 122.201.31.xxx
6. ШААРНУУД
Хайран 27жил энэ мэтийн бузар ажилгаагаараа гаршсан хуульгүй МАНАНгийн хон хэрээнүүд суудал идэшээ булаалдаж ханахгүй үхдэлүүд юмаа улс орныг дампууртал сүйрүүлчихээд эрээ цээр айх ичэхээ байсан луйварчдыг бүгдийг нь яллах ард түмний төлөөлөл гарна гэдэгт итгэж суухаас
Бичсэн: Д ОЮУН | 2017 оны 6 сарын 13 | IP: 27.123.214.xxx
7. ...
baharhaj bna.
Бичсэн: nora | 2017 оны 6 сарын 13 | IP: 103.229.121.xx
8. тэр ганбаатар мөн
тэр бүх бичлэгт ганбаатарын хоолой мөнөөс мөн.Мөнөөс мөн.эвлүүлэг биш
Бичсэн: би ганбаатарыг танина | 2017 оны 6 сарын 14 | IP: 203.91.115.xx
9. тэр алтанхуягын ганбаатар мөн
тэрний хоолой мөнөөс мөн би танина тэр гэмт бүлэглэлийн толгой болсон юм байна
Бичсэн: ганбаатарыг танина | 2017 оны 6 сарын 14 | IP: 203.91.115.xx
10. Энэ залууд шударга журам медал шударга ерөнхийлөгч олгоно уу
Мундаг эх орон ч алууг төр хамгаалалтандаа авах естой
Бичсэн: Эх оронч | 2017 оны 6 сарын 14 | IP: 202.70.46.xxx
11. Ийм шударга, зоригтой Монгол хүн байгаад бахархаж байна
МАН анхнаасаа л Соц. үеийнхээ коммунист хэлмэгдүүлэлтийн аргыг бүх юманд ашиглаж ирсэн. Тэр нь энүүгээр ил тод илэрч байна. Одоо Монголын ард түмэн зөвийг үнэн мөнөөр нь ойлгох, ялангуяа МАН-ыг дэмжигчид хэнийг дэмжиж байгаагаа ойлгож, бодит юмыг "манай намын зөв" гэсэн худлаа хийрхэлээр үгүйсгэдэг, өөрийгөө хуурсан явцуу бодлоосоо татгалзаж ойлгох хэрэгтэй.
Энэ асуудал даамжирвал хайрт МАН чинь чамайг, чиний үр хүүхдийг хайрлахгүй махны машиндаа оруулан хэрчих болно шүү. Ухаарагтүн!!!!!!
Бичсэн: Зочин | 2017 оны 6 сарын 14 | IP: 139.5.216.xxx
12. ...
Доржзодов гэж ямар хүн бнаа.Ямар ч сонгууль болсон хэн нэгэн баатар гараад ирэх юмаа.монголчууд бид уг нь долоо хэмжиж бж нэг огтолдог хүмүүс биш билүү
Бичсэн: Зочин | 2017 оны 6 сарын 14 | IP: 202.70.46.xxx
13. Гөлгөр төр засгийг таягдан хаяцгаая
Монголчуудаа сэрцгээе эх оронч залуусаа хамгаалан дэмжицгээе. Энхболд. Мэт энэ төр засгийхан монгол хүний амь насыг үл тоож гөлийсөн дүлий царай гаргаж байгаад. Анхаараач Гэмгүй хүнийг гүтгэж алж баривчилдаг гэмтэй нь бүр ерөнхийлөгч болох гэнд явж байдаг ийм явдал газар авлаа шүү дээ эх оронч хөвгүүдээ өмөөрөн хамгаалж нэгдэн тэмцэцгээе
Бичсэн: Жаргалсайхан | 2017 оны 6 сарын 14 | IP: 193.238.180.xxx
14. мундаг залууг дэмжиж байна
зоригтой мундаг байсан дэмжиж байна бахархаж байн
Бичсэн: зулааа | 2017 оны 6 сарын 16 | IP: 202.21.106.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2