Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Мод тарих болон Оршоох ёсон

2017 оны 6 сарын 21, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
18
#Монголхатдынонгонтүүхийнгялбаа
Хүн нас барсны дараа хэрхэн оршоох тухай Хатны судар дээр Исмэл тайж сайхнаар тайлбарлаж өгүүлжээ. Энэ хэсгээс өөрийн ойлгосныгоо түүвэрлэж бичвэр болгов.
Ахан дүүс, аав ээж, амраг садан, хань ижил, үр хүүхэд, анд нөхдийнхөө араас нь мөнгө төлж хойдохынх нь ном уншуулж, засал хийлгэж арыг нь дааж байгаа гэж боддог ч тэгж төлөгддөггүй юм байна. Бид зул их асааж, замыг нь гэрэлтүүлээ гээд, тэр гэрлээрээ гэрээ л гэрэлтүүлдэг гэдгийг ухаарах ёстой бөгөөд газрын хөрсөн дор байгаа, энд байгаа хоёр нэг гэрлээр холбогдоно гэдэг ч бас асуудалтай л ажээ. (Дараа нь Монголын Нууц товчоог уншаад ирэхээр 49 хоногийг нь хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй бичнэ ээ) Биеийг нь оршоосноор чи байгаль, дэлхий ээждээ буян болно уу гэхээс талийгаачид бол буян биш бөгөөд биеийг нь тухтай хэвтүүлж, дулаан баадангаар хучна гэдэг махан биед нь тухтай ч сүнс бие чөлөөлөгдөхөд нь саад болдог ажаа. Ийм хурдан л махан биеийг нь байгал дэлхийдээ амархан шингэж байх учиртай бөгөөд энэ нь нэг том буян юм байна.
Тухайн хүмүний үйлдсэн ГАЙ-г энэ хөрстөд засаж залруулж байгаа нь, ухамсарласан үүх түүх, сургаалыг үлдэгсдэд түгээх нь, амьтан хооллох, хүнслэх, хүүхдэд хоол, хувцас түгээх, ховордож байгаа амьтанд хоол тавьж өгөх гэдэг нь буян ажээ. Буян гэдэг чинь санскрит шашны үг ба харин БУУЭРЭЛ-үүд маань заяаг нь тэгшлэх ХИШИГ гэдэг юм байна. Өнөөдөр бид илүүгээ өгснөөр ирээдүйд бид дутуугаа олж авдаг гэнэ.
Махан бие, мэдрэл нь тасарсан бол чандарлаж байгальд нь шингээдэг. Модон саванд хашсан бол 20-50 жил болж байж задардаг гэнээ. Тиймээс биеийн задралыг удаашруулдаг тул тэд авлахыг таашаадаггүй юм байна. Оршоох гэж байгаа бол доор нь элст дэвсээд, шууд хөрсөнд нь биеийг нь боогоод оршоох хэрэгтэй бөгөөд ингэвэл мах тос нь хөрсөндөө амархан шингэдэг гэнээ. За тэгээд дээр нь хэд, хэдэн мод тарьчихвал тухайн бүрлээчид болон бусдад маань ч хэрэгтэй. Эрт цагтаа ямар үйл хийж явснаар нь тухайн хүнийг тодотгон дээр нь тав, долоо, арав гээд мод тарьдаг байжээ. Нэг мод жилдээ 120 кг нүүрстөрөгчийг шингээн авч хариуд нь 104 кг хүчилтөрөгч ялгаруулдаг гэнээ. Мод таривал мөнгө өгнө гээд баахан мөнгө хувааж авч идээд байсан хүмүүс яг ҮНЭН-ээр нь мод тариад байгаа энэ ахыг жаахан дэмжээд өгөөсэй билээ дээ.
1.Dulamjav Erdenechuluun энэ ах их мундаг
https://www.facebook.com/dulamjav.erdenechuluun
2. Мод тарих тухай сайхан зөвөлгөө бий энд
http://www.ikon.mn/n/782
3.Энд бас сайхан хэлэлцүүлэг бий
http://biznetwork.mn/network/topic/show/35230
4. Энд жаахан мод таривал мөнгө өгнө гээд төсөл санаачилаад мөнгө идээд байгаа нөхдүүд байна уу үгүй юу?
https://www.news.mn/r/328018
5. Гэрлийн Өргөөнийхөн маань мод тарин ихийг хийсэн бид бас
https://www.facebook.com/groups/GerliinOrgoo/permalink/1083673575004716/
6. Олон сайхан зааврууд ч бий.
https://www.facebook.com/groups/GerliinOrgoo/permalink/1411055538933183/

Наран саран тэнцсэн энэ л өдрөө бүгдээрээ нэг нэгэндээ ХАЙР-аа бүү харамлаарай.
 

Туяа Энхээ
06/22/2017
Бусад эргэцүүлэл маань энд бий.
http://myrangetuya.blogspot.com
Уншсан: 384 удаа
Энэ ангилалд:

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2