Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

“ДЭЛХИЙН” ба “ЖАЛГЫН” БѲХЧҮҮД

2017 оны 9 сарын 07, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
wrestlingМонголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг саяхан болж ѳнгѳрсѳн боксын, чѳлѳѳт болон жу -до бѳхийн дэлхийн аваргын тэмцээнүүд нотоллоо. Асар ихээр урссан хѳлс, нулимсны үнэ цэнэ. Дэлхийн аварга П.Орхон, Д.Сумьяа нар болон энэ тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчин болгон дэлхийн дэвжээн дээр Монголыг сурталчилж байсан. Олимпийн “алт” “мѳнгѳн” медальт “дэлхийн шилдэг бѳх”-ийн тоонд үнэлэгддэг Н.Түвшинбаярыг дэлхийн аваргын “хүрэл” медаль авахад Монгол даяараа бахдан баярлацгаав. Олимпийн медальт тамирчид энэ тэмцээнээс медаль авч байгаа нь яалт ч үгүй дэлхийн хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж байгаагийн илрэл. Монголчууд бид ч атгаг сэтгэлгээнээсээ аажим аажмаар ангижирч, бусдаас үнэхээр илүү ур чадварыг хүлээн зѳвшѳѳрч, дэмжиж эхэлж байгаа нь бас энэ залуусын ач гавьяа. Бид зүгээр л “медаль” гэхээсээ аваргын “алтан медаль”-ыг хүсдэг болсон нь бас л эдний зүтгэлийн үр шим. Монголчүүд бид хүчтэй, мундаг тамирчдынхаа ачаар дэлхийн дэвжээг хардаг боллоо. Тэр хэрээрээ тэдний гавьяа зүтгэлийг үнэлдэг болж байгаа нь “Дэлхийн аварга” тамирчин П.Орхон, дасгалжуулагч багш Ц.Цогтбаяр нарыг олон нийтийн байгууллагаас шагнасан материаллаг шагнал нотлов. Бид улстѳрѳѳс хамааралгүй хѳгжиж байнаа. Тэр тусмаа их спортууд.

Ѳнгѳрсѳн наадмаар нилээд олон цолтой бѳхчүүд “тѳрѳв”. Даваа болгоны ѳмнѳ архаг бѳхчүүдэд “найраа” хийх боломжийг олгож байгаа мэт цаг уян, үзэгчдийг чилээдэг, цол авах даваа болгоны барилдаанууд сунжирч бие биенээ түшиж зогсоод шодсон шооны нүхэн дэх азанд найддаг, “унасан” “унаагүй” хэмээн заргалдаж тахимаа ѳгѳлгүй үзэгчдийг залхаадаг, нэг нэгнээ бүдүүлэг үйлдлээрээ дарамтлан зовоодог Монголын үндэсний бѳхийг феодализмын сэтгэлгээнээс нь салгах цаг болжээ. Тавын даваа хүртэл тэсч үлдсэн архаг бѳхчүүд нутгийн залуу бѳхѳѳ амлан авч худлаа унан цолтой бѳх тѳрүүлдэг, мѳнѳѳх бѳх нь эртэй сайндаа давсан юм шиг гараараа даллан туг тойрон гүйдэг, түүнийг нь “жүжиг” гэдгийг нь мэдсээр атлаа бид бүгдээрээ байдаг чадлаараа бахдан уухайлдаг, “найраа” хэмээх авилгалын ѳгѳѳ авааг нь мэдсээр, харсаар үзсээр байж “Ерѳнхийлэгчийн зарлиг”-аар баталгаажуулдаг энэ марзан жүжгээ хэзээ зогсоох юм бэ? Авилгалыг нь “Ерѳнхийлэгчийн зарлиг”-аар баталгаажуулдаг улс орон Монголоос минь ѳѳр бий гэж үү? Наадмын дараа “Нутгийн зѳвлѳл”-ийнхэн нь найрааны цолтон бѳхчүүдээ нутаг оронд нь дагуулан тэнэж, нэмэлт авилгал цуглуулан хамтдаа хѳѳрнѳ. Цолтон бѳх тѳрлѳѳ гээд нутаг орон хѳгжлѳѳ юу? уул ус тэгширлээ юу? ургамал амьтад баярлалаа юу? Нэг жил цол авч мѳнгѳ цуглуулаад цолоо баталж чадахгүй мѳртлѳѳ таахалзаж явдаг залуусаар дүүрлээ, Монгол орон минь.

Саяын тэмцээнүүдийг үзэн баярлан бахдаж сүүхад сэтгэлд минь ийм л харуусал торж байв. Монголчууд бид бага багаар ч болов жалгын сэтгэлгээнээсээ салж, дэлхий рүү харж байгаа нь юутай сайн. Хѳгжиж байнаа. Монголчууд бидний үндэсний бахдал болсон баяр наадмаа ч ѳѳрчилж сайжруулмаар. Хонон ѳнжин баярлаж, найрлаж цэнгэдэг цаг хугацааны хязгаар үгүй араншингаа засмаар. Үндэсний баяр наадмын цол тэмдгийг “Ерѳнхийлэгчийн зарлиг”аар олгодгийг болиулж, баяр наадмын комисс нь олгож баймаар. Эс тэгвэл үндэсний бѳхийн “найраа” хэмээх авилгалын сүлжээг “Ерѳнхийлэгчийн зарлиг”-аар баталгаажуулж байгаа нь муухай харагдуулаад байна. Бас тэр олон одон медалиудаа “Ерѳнхийлэгчийн зарлиг”-аар “бѳѳнддѳг”-ѳѳ ч болимоор. Олон одон тэмдгийн ар дахь хардалт, талцал зэргийг Ерѳнхийлэгчийн нэрээр хѳѳргѳѳд байна бус уу? Заавал Ерѳнхийлэгч гэлтгүй салбрын сайдууд нь одон тэмдгийг тарааж болно шүү дээ, дуртай юм бол. Ядаж хэм хэмжээ, зах хязгаартай баймаар санагдаад байх юм. Монголчууд биднийг жалгын сэтгэлгээнээс салж дэлхийн хэмжээнд сэтгэдэг болоход их л хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, саруул ухаан хэрэгтэй болж байна даа.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 9 сарын 09, Бямба гараг
Уншсан: 132 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2