Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл

2008 оны 3 сарын 13, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(15 үнэлгээтэй)
Хүнийг эрт хөгшрүүлдэг зүйлсийн жагсаалтыг архи, тамхи, нарны туяаны үйлчлэлээр хязгаарлаж болохгүй юм. Таны гоо сайхан, залуу насыг юу үрэн таран хийдгийг анхны харцаар ч шинжиж болно. Хэрвээ сайн анзаарвал, буруу зуршил гээч нь хүний залуу насны эсрэг ямар “гэмт хэрэг” хийхэд хүргэдгийг мэдэх боломжтой. Тухайлбал,

1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм.

2. Соруулаар шүүс, коктейл уух
Соруул бүхий уруул? Илүү секси харагдаж болох ч байнга соруулаар ундаа уухад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг.
Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кинотеатрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү.

3. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах
Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж! Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.
Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно.

4. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.
Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдхүүнээс хэрэглэ.


5. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих
Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол:

▪Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз.
▪ Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш.
▪ Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ.


6. Хамраа оролдох зуршил

Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.
Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй.

7. Нүдээ байнга нухлах
Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:
▪ Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
▪ Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.

Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.

News 

Уншсан: 30294 удаа
Д.Өлзийхутаг

Сайтын удирдагч

Вэбсайт: www.medeelel.com

Нийт сэтгэгдэл (13)

1. oilgoloo
saiahn bn
Бичсэн: od | 2008 оны 3 сарын 13 | IP: 86.61.225.x
2. thanks
zugeer l ym heregjuulj bgaad daraa ni tuhtai ymbichye ok
Бичсэн: sok | 2008 оны 3 сарын 13 | IP: 88.107.91.xxx
3. tssssq
tss iim teneg yum baihdaaa yahav deee. burr eleg hoshchihoooo.soruul ene tereed undaa uulaa geed nuur urchleeteed ain. tegeed bas yuu vee odoo nuur amaa hodolgohgui yaj yarih yum. yumtai baih aaa
Бичсэн: hoorhon | 2008 оны 3 сарын 13 | IP: 205.127.198.x
4. Bas...
Heregtei yum bichsen b,a aa. Huleen zuwshuurch b.a. Bayarlalaa. Hamngiin gol ni nuurendee zohison goo saihnii buteegdehuun songoj heregleh heregtei. Shunu buten noirtoi honoj b.h heregtei. Untahiinhaa umnu nuuree zaawal tsewerlej b.h heregtei. Archilgaa zuw b.h yum bol tanii nuur eruul haragdana aa gej...
Бичсэн: Nicky | 2008 оны 3 сарын 14 | IP: 24.7.198.xx
5. tssss-d zoriulaw
yagaad manai mgl-chvvd iim vzel bodoltoi bdag bna negiigee yum bicheheer eswel hiiheer dandaa vgvisgej bdag !!!vneheeer dandaaa soruulaar undaa uugaad bwal chi anzaarahgvi l bolohoos neg l medehed neeren yag ter sorj baih ved chin garch bgaa vrchlee tsaanaa togtdog ch yum bilvvvv!!!!! hhhhmmmm minii huwid medvvshtei yum bna.bayarlalaaa zowolgoond n^^
Бичсэн: secret | 2008 оны 3 сарын 14 | IP: 89.27.214.xx
6. ...
bayarlalaa medvvshtei yum helsend^^
Бичсэн: secret | 2008 оны 3 сарын 14 | IP: 89.27.214.xx
7. ...
bayarllaa daxin saixan iim zöbölgöö xvsej b.amjilt xvsie
Бичсэн: odko | 2008 оны 3 сарын 14 | IP: 86.33.151.xx
8. ...
BI AUSTRA YLSAD AMIDARDAG TANAI SAITIIG BAINGA YNSHDAG MASH IX XEREGTEI ZVIL IX BAIDAG;AMJILT XVSIE ÖLZII
Бичсэн: odko | 2008 оны 3 сарын 14 | IP: 86.33.151.xx
9. bayarlalaa
zen bilgiin tulaan nevtruulgee tavihgui um uu.
Бичсэн: had | 2008 оны 3 сарын 14 | IP: 91.123.67.xxx
10. ...
Huzuunii aris sularval yamar arga heregleh, yamar illeg dasgal hiih talaar, mun nudni dood taliin tselhereltig yaj arilgah talaar todorhoi bichij uguuch
Бичсэн: bi | 2008 оны 3 сарын 14 | IP: 88.171.129.xxx
11. ulam ih
engiin hernee heniich sanaand bas tiim hurdan orood baihgui zov zovlogoo ogsond bayarlalaa.harin neh zuil hushed huuhed toruulsnii daraa jiremsnii targa bolon sunasan gedes davsagnii arisiig yaaj heviin bolgoh ve.fitness bolon aerobic-s gadna gertee baih ueydee heregleh engiin zaavar zovlogoo husej bna.gedsee sain darj boodog gesen her nolootei unen bol???ulam ihiig medmeer bna.
Бичсэн: bogi | 2008 оны 3 сарын 14 | IP: 84.192.235.xx
12. goo saihanchdad
ta nar zvgeervv xicheeldee anxaarax heregtei baij
Бичсэн: xyts | 2014 оны 2 сарын 24 | IP: 180.149.97.xxx
13. сайхан мэдээлэл
яг хэрэгтэй зөвлөгөө байна шүү баярлалаа
Бичсэн: цэцэгмаа | 2014 оны 5 сарын 8 | IP: 112.72.13.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 5 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  910111213
15161718192021
222324252627
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно *ЯАГААД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ? Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр,... 2017 оны 5 сарын 8

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2