Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Инээмсэглээрэй!

2008 оны 1 сарын 13, Ням гараг  .:.  Бичсэн:  Cola
(35 үнэлгээтэй)

Жоомны хор хэрэглэх заавар:

“Энэ хорыг алах жоомныхоо нүд рүү цацснаар уг жоом сохорч, улмаар хоол тэжээлээ олж идэж чадахгүй байсаар өлсгөлөнгөөр үхнэ”

***

Хот хоорондын замын тэмдэг дээрх бичээс:
“Зам тээврийн осол ихэвчлэн замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахгүй байх, зам дээр элдэв шалдав зураг реклам байрлуулах болон манай энэ тэмдгэн дээрх шиг хэрэгтэй хэрэггүй юм бичсэн тэмдэг замын хажууд олноор байрлуулах зэргээс болдог байна”

***
Улаанбаатарт сурч байгаа охины ээждээ бичсэн захидал:

Ээж ээ, би бүх мөнгө, хувцас эд зүйлээ хулгайд алдчихсан. Тэгсэн чинь дотуур байрны нэг сантехникч ах тус болоод, тэгээд одоо тэднийд ядуу ч гэсэн сэтгэл сайхан амьдарч байна. Бид хоёр бие биедээ их сайн. Удахгүй би төрнө. За за, ээж ээ, би тоглосон юм, гэхдээ ер нь хотод мөнгөгүй бол хэцүү л юм байна шүү. Хурдан мөнгө явуул”

***

Саяхан УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна.

“ Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”

***

Цагдаагийн сургуулийн сонсогч нараас IQ ийн шалгалт авч байна. Бүгдэд нь куб, цилиндр, призм дүрс өгч мөн адил нүхнүүдтэй төмөр хавтан өгөв. Дүрснүүдийг тохирох нүхээр гаргах даалгавар өгөв. Шалгалтын дүн:
“ Шалгагдагсдын тал нь оюуны хомсдолтой, үлдсэн тал нь хүч чадал сайтай. ”

***

Эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, англи, орос хэлтэй, ажилласаг, шударга, дайчин зантай эмэгтэйг шинээр ашиглалтанд орж байгаа дэлгүүрт худалдагчаар ажилд авна”

***

“ 35 настай (уг нь бол хамаагүй залуу харагддаг), тарган (уг нь бол сайн харвал туранхай), нэг их царайлаг биш (гэхдээ тийм ч царай муутай биш) эмэгтэй.

Бусад эрчүүдийн олж хараагүйг олж харах чадвартай эрэгтэйтэй танилцана.

***

Цэргийн хүү эмээдээ гранат, бас захиа явуулав.
“Хайрт эмээ минь, та намайг чөлөөгөөр ирээч гэж гуйдаг биз дээ. Хэрвээ үнэхээр тэгэж
хүсэж байвал энэ төмөрний гогцооноос татаарай.”

***

“ Ажилдаа ирээд компьютераа залгалаа. Тэгсэн интернэтэд орж болдоггүй шүү. Одоо яахав дээ, ажлаа л хийхээс дээ.....”

***

“ Та нар хятадыг хэзээ ч сөхрүүлэхгүй ээ. Тэд хэвтээгээрээ байсан, хэвтээгээрээ л байх болно.”

***

“ Өчигдөр Москвагийн төв талбайн бунхны тааз нурсан байна. Нуранги дороос нэг халзан хүний цогцос олдсон байна. Шинжээчид хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.”

***

- Чоно цатгалан, хонь бүтэн гэж юу гэсэн үг вэ?
- Чоно нь малчнаар нь хооллочихсон л байхгүй юу.

***

- Иргэний нисэх онгоцонд яагаад зорчигчдод шүхэр өгдөггүй юм бэ?
- Дараа нь нэг дороо байх нь зардал бага гардаг юм байлгүй дээ.

***

- Чи яагаад дандаа надтай маргадаг юм бэ?
- Би чамтай маргаагүй ш дээ.
- Тээр, ингээд л маргаад байгаа юм даа.

***

- Таны нэр?
- Яа.
- Юу?
- Юу биш ээ, Яа!

***

Шөнийн 3 цаг. Утас дуугарав. Цаанаас хэн нэг хүн:
- Чи ч тэнэг юм аа даа?
- Хэн бэ?
- Чамаас өөр хэн байдаг юм.
- Хэн ярьж байна вэ?
- Бүгдээрээ л тэгж ярьж байна ш дээ.

***

Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж шуудангиин таксфоноор ярьж байна.

- Байна уу, тагнуулын төв газар уу?

- Тийм байна.

- Та нар муу л ажиллаж байна даа гээд харилцуураа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:

- Байна уу, тагнуулын төв газар уу? гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:

- Тийм байна аа. Чадах чинээгээрээ л ажиллаж байна.

***

Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
- Сайн уу.
Эр гайхан:
- Сайн.
- Юу байна?
- Юмгүй.
- Юу хийж байгаа юм?
- Жорлонд л сууж байна.
- За за,
пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.

***

Гудамжинд.
- Хөөе, охион, чамтай танилцаж болох уу?
- Болохгүй ээ.
- Утсаа өгчих л дөө.
- Чи утасгүй юм уу?
- Үгүй ээ, ямар утастай юм бэ л гэж асуусан юм.
- Nokia.
- Үгүй ээ, дугаар нь?
- Mobi-гийн.
- Үгүй ээ, үгүй. Too нь ямар юм?
- Араб!

***

- За юу хийж байна?
- Нэг Жааз оркестрт ажиллаж байна.
- Юу хийдэг юм?
- Шөвөгчин.
- Тэр нь яадаг юм?
- Би бөмбөрчний ард шөвөг барин суудаг юм. Тэгээд удирдаачийг дохио өгөнгүүт, бөмбөрчний бөгс рүү хатгадаг. Түүнийг Ой гээд босоход бусад хөгжимчид нь Ча-ча-ча-ча гэж орилдог юм.

***

Мебелийн дэлгүүрт:
- Би танайхаас өчигдөр сандал худалдаж авсан чинь өнөөдөр хугараад уначихлаа, та нар юу гэх вэ?
- Хүн л сууж дээ.

***

Нэг эр эмэгтэйчүүдийн нийтийн байранд ирэв. Жижүүр:
- Та хэн дээр орох вэ?
- Харин ээ, та хэн дээр нь орвол зүгээр гэж бодож байна?

***

- Туяа аа, би сая чаатлаж байгаад надтай уулзахаа тэсэн ядан хүлээж байгаа 18 настай, лусын дагина шиг царайлаг, онгоноороо охинтой танилцлаа.
- Нэрээ Бөртэ гэж байна уу?
- Тийм, чи яаж мэдээв?
- Тэгвэл сайн байна уу, америкаас ирсэн Жорж минь?

***

Шинэ орос машинаа техникийн үзлэгээр оруулж байна. Үзэгч:
- Энэ том улаан кноп юуных
юм бэ?
- Борооных оо.
- Аан, бороо орохоор шилээ арчдаг гэсэн үг үү?
- Үгүй үгүй. Наадхыг чинь дарахаар бороо зогсдог юм!

***

Гурван хөгшин нарлаж сууна. Нэг нь:
- Би цагтай гэж. Нөгөө нь:
- Би үнээтэй гэж. Гурав дахь нь юм хэлсэнгүй. Маргааш нь дахин уулзав. Нэг дэх нь:
- Би цагаа хулгайд алдчихсан. Нөгөө нь:
- Манай үнээг урьд шөнө хулгай авчихаж гэтэл гурав дахь нь цагаа харснаа:
- Үнээ саах цаг маань болчихлоо, явъя даа…

***

- Өвөө, та наад цээжин дээрээ эмгэн, илжиг хоёроос өөр сайхан юм шивүүлж болоогүй юм уу?

- Үгүй хүүхээ, энэ чинь цагийн сайханд сайн морь, сайхан хүүхэн 2-ын шивээс байсан юм даа.

***

Шинэ бэр шал угаана. Хадам ээж диван дээр хялайн сууна.
- Ээж ээ, би зөв угааж байна уу?
- Буруу байна аа. Бэр бүр сайн угаав.
- Одоо болж байна уу?
- Болохгүй байна аа.
- Тэгээд яаж угаах юм бэ?
- Би мэдэхгүй ээ, гэхдээ л буруу байна.

***

49 хатантай Шейх хажуугийнхаа хатанд шивнэнэ:
- Чиний минь нүд цэлмэг тэнгэрийн од шиг, уруул чинь сарнайн дэлбээ шиг. Цааш нь дамжуул.

***

Америкийн тал нутаг. Зам дээр нь Арслангийн Савар газарт чихээ наан хэвтэж байна гэнэ.
- Чи юу хийж энд хэвтэж байгаа юм?
- Ээ, Зааны Соёо минь, цаана чинь хоёр морин тэрэгтэй, эхний морьных нь баруун урд хөлийн тах нь унасан, хоёр дахь морин тэргэндээ “галтай ус” ачсан, бүгдээрээ ташаандаа буутай, том бүдүүн тамхи татсан дөрвөн ширхэг цагаан арьстангууд давхиж явна.
- Чи тэгээд эдгээрийг газар чагнаад л мэдчихэж байгаа юм уу, ямар мундаг юм бэ?
- Мундагаа алд даа. Тэд сая намайг дайрчихаад давхиад явчихлаа…

***

Цөлд нэг эр ядарч, цангаж үхдгийн даваан дээр нэг бирд таарчээ.
- Би таны нэг л хүслийг биелүүлье гэж.
- Намайг хурдан хариулаад өгөөч.. Бирд түүнийг хөтлөөд гүйв.
- Үгүй ээ, би бүр хурдан харимаар байна. Бирд түүнийг хөтлөөд бүр хурдан гүйв.

***

Нэгэн залуу үүл рүү харан зүлгэн дээр тэрийн хэвтэж байхдаа бурхантай ярьж байна.
- Бурхаан, нэг сая жил таныхаар хэдий хэр урт вэ?

Бурхан хэлж байна:
- Минийхээр нэг ойролцоогоор ганц хором юмуу даа.
- Тэгвэл сая доллар хэдий хэр үнэтэй вэ?

- Надад бол, нэг л зоос юм даа.
- Тэгвэл бурхан минь, та надад ганцхан зоос өгөөч? гэхэд бурхан:
- Тэгье л дээ, ганцхан хором хүлээж бай гэж гэнэ.

***

- Хэрэв хүн жаахан хүүхэдтэй эхнэрээ нас дээр гарсан эцгийнхээ гар дээр орхиод, олон зуун мянган хүнийг хүнд байдалд оруулан байж том албан тушаалаасаа татгалзсаныхаа дараа хэдэн удмаараа цуглуулсан гэр бүлийнхээ хөрөнгийг таарсан болгондоо тарааж өгчихөөд, юу ч хийхгүй гээд алга болж байгаа этгээдийг бид хэн гэж нэрлэвэл таарах вэ?
- Зөөлнөөр хэлэхэд өөдгүй новш гэх байх даа.
- Уг нь ч зөв л юм. Гэтэл энэтхэгчүүд түүнийг гэгээрсэн Будда л гээд байгаа юм даа.

***

Орос, монгол, хятад гурван эр бурханаас асуужээ. Эхлээд орос Манай улс хэдэн жилийн дараа хөл бөмбөгийн Дэлхийн аваргад орох вэ?” гэтэл бурхан “50 жилийн дараа” гэж. Орос миний нас хүрэхгүй юм байна гэв. Хятад манайх гэтэл “60 жил” гэв Хятад 60 жил хүлээхээр болов. Монгол асууж гэнэ. Гэтэл бурхан бодож бодож “миний нас хүрэхгүй юм байнаа” гэжээ.

***

Герман Аргентин хоёрын хэн нь хожих вэ гэсэн ТВ-5-ын тааварт нэг өвөр монгол холбогдож байна.
- Герман Аргентин хоёрын хэн нь хожихыг би ч мөдөхгүй, чи ч мөдөхгүй, хэн ч мөдөхгүй ш дээ.

***

Поле Чудес. Нэг эр хүрд эргүүлэхгүйгээр бүх үгнүүдийг таасаар шувтрагын тоглолтонд үлдэв. Супер шагнал нь Москвагийн төвд тавилгатай 5 өрөө байр! Якубович:
- Супер шагнал авахын тулд танд би хоёр асуулт тавина. Та аль асуултнаас нь эхлэх вэ? Эр:
- Хоёр дахь асуултнаас эхэлье. Якубович:
- За анхаараарай. Асуулт: “ Дээрх үйл явдал хэдэн оны хэдэн сарын хэдэнд болсон бэ?” Цаг явлаа!

***

Чапаев Петька 2 бас л дайснууддаа баригджээ. Тэднийг шоронд хориод Чапаевыг байцаахаар аваад явжээ. Хэсэг хугацааны дараа Чапаевыг дамжилж авчраад шидчихэв. Петька Чапаевыг яаж тамалсныг хараад үнэн голоосоо айжээ. Харин Чапаев:
- Хоёулаа даалгавраа “бичээд авъя, бичээд авья” гээд байхад чи гэж нэг юм "цээжилчихье, цээжилчихье" гээд байсан гэж тунирхжээ.

***

Вовка хүү багшийгаа дандаа чи гэж дууддаг байжээ. Нэг өдөр багш нь уурлаж шийтгэж гэнэ. - Чи 5 хуудас та гэж бич! гэжээ. Маргааш нь Вовка 10 хуудас биччихсэн байжээ. Багш нь гайхан баярлаж:

- Чи яагаад 10 хуудас биччихсэн юм бэ? гэтэл Bовка:
- Чамайг баярлуулах гэжээ.

***

Улаан малгайт ойд явж байтал чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
- Чиний нүд яасан том юм бэ? Чоно гүйн одов. Улаан малгайт цааш явж байтал дахиад чоно таарав. Улаан малгайт:
- Чиний чих чинь яасан том юм бэ? Чоно үг хэлсэнгүй цааш гүйн одов. Улаан малгайт цааш явтал дахиад л чоно таарав. Улаан малгайт:
- Чиний шүд чинь яасан том юм бэ? Чоно:
- Чи чинь, хүн баалгахгүй ямар гэцүүтэй амьтан бэ!

***

Саальчин бүсгүйн нүд хөхөрчээ.

- Чи нүдээ яачихаа вэ?
- Үнээ л байхгүй юу…
- Үнээндээ мөргүүлчихсэн юм уу?
- Үгүй ээ, сүүлээрээ шавхуурдаад байхаар нь тоосго зүүчихсэн юм.

***

Цирк. Амьтан сургагч турьхан бүсгүй, аварга том арслангийн хошууг үнсэж олныг гайхшруулна. Хөтлөгч:

- Энэ үзүүлбэрийг хийж чадах үзэгч байна уу? Үзэгчдийн суудлаас нэг эр босож хашгирна:
- Байна аа, байна, наад арслангаа л холдуулаадах!

***

Ээж:
-
Наад тоортноосоо дахиад жаахан л хазах юм бол гэдэс чинь дэлбэрчихнэ шүү!

Бяцхан хүү:
- Та холдож байгаарай …

***

Нэг хүү гудамжинд элсээр тоглож байна. Цагдаа ирэв:
- Чи яаж тоглож байгаа юм?
- Элсээр цагдаа хийж байна.
- Цагдаа хийж тоглож болохгүй ээ.
- За ах аа.
Дараа нь цагдаа нөгөө хүүхэд дээр дахин ирэв:
- За юу хийж байна.
- Элсээр заан хийж тоглож байна.
- Ийм жаахан заан байдаг юм уу?
- Энэнээс томыг хийхээр цагдаа болчихоод байгаа юм аа.

***

Цагдаа нэгэн согтууг загнаж байна:
- Та наад архиа уухаа боль, ажил хий. Ажил хийвэл ам тосдоно гэдэг биш үү….
- Би даруулга хэрэглэдэггүй ээ.

***

Өвлийн загасчлал. Нэг эр малгайгүй сууна.
- Хөөө чи малгайгаа өмсөөч, наад чих чинь уналаа.
- Чих яах вэ, өчигдөр нэг загасчин эр намайг зуу татах уу гээд хашгираад байхад нь сонсолгүй балай юм болсон байна лээ.

***

- Эмч ээ, манай охин тамхи татаад байх боллоо.
- Хэдэн настай юм?
- 5 настай.
- Тэгээд хэн тамхи өгдөг юм?
- Тамхи өгөхгүй болохоор кашаа идэхгүй юм, үсээ самнуулахгүй юм.

***

Галзуугийн эмнэлгийн эмч өвчтөн нь эдгэрч байгаад баяртай байв. Өвчтөн:
- Миний хувьд бол бүүр дордоод байна.
- Чи яагаад өөрийгөө тэгэж бодоод байгаа юм?
- Би хэдхэн сарын өмнө Напелеон байсан чинь өнөөдөр нэг муу галзуугийн эмнэлгийн өвчтөн болчихлоо.

***

- Би өчигдөр жирэмсний тест өгөөд.
- Тийм үү, асуултууд нь хүнд юм уу?

***

- Эмч ээ, миний үс унаад байх боллоо.
- Та их сэтгэлийн хямралтай байна даа.
- Үс унаад байхад сэтгэл хямралгүй яахав дээ.

***

Галзуугийн эмнэлэг.
- Би Юлий Цезарь.
- Би Ромын Пап. Эмч:
- Та нарт хэн хэлсэн юм?
- Бурхан өөрөө хэлсэн юм. Хажуунаас нэг нь:
- Худлаа, би эд нарт юу ч хэлээгүй.

***

- ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
- Би мэдэхгүй.
- Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…

***

Англи хэлний орчуулага

see you - харнаа чамайг
come on baby - бацаанаа хүрээд ир

all right - бүгд баруун тийшээ

***

Эмэгтэй хүн юу хараад гөлөрдөг вэ?
1. Асаж буй гал.
2. Дэлгүүрийн лангуу
3. 500 долларын үнэртэй ус.
Харин эрэгтэй хүн?
1. Асаж буй гал
2. Дэлгүүрийн лангуу харж буй хүүхэн
3. 500 долларын үнэртэй ус худалдаж авсан чек.

***

Аав нь хүүдээ хэлж байна.

- Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
- Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шүү д
ээ.
-
Тийм үү... Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
- Би танай охинд нөхөр оллоо. Bill Gates:
-
Уучлаарай, миний охин дөнгөж 18-тай, тэгээд ч …
- Гэхдээ тэр залуу World Bank-ны vice-president
шүү дээ.
-
Тийм үү… тэгвэл зөвшөөрнөө.
Аав World Bank-ны President дээр очив.
- Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
-
Уучлаарай, манайд vice-president-ээр ажиллах хүсэлтэй хүн зөндөө байгаа.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн
шүү дээ.
- Аан тийм үү …
сайхан санал байна. Зөвшөөрлөө.

***

Нэгэн орос эрдэмтэн дэлхийн эдийн засгийн глобальчлалын тухай үйлдвэрийн ажилчдад лекц уншиж байна.
- Та нарт юу гэж тайлбарлая даа… Бид Ираны хоньчдод шавраар хийсэн шүгэл үйлдвэрлэж нийлүүлдэг. Ираны хоньчид хониныхоо нэхийг…
- Манайд нийлүүлдэг үү?
-…Грекэд боловсруулахаар өгдөг юм. Тэгээд Грекүүд нэхийг нь боловсруулаад…
- Манайд нийлүүлдэг үү?
-…Франц руу өгөөд, францын загварынхан гоёмсог нэхий дээл хийгээд…
- Бд нарт өгдөг үү?
- Та нар чинь “Бид нарт, манайд, манайд” гээд л байх юм… Тэгээд францчууд Америк руу гаргаж зардаг юм…
- Тэгээд манайд хаанаас хэн юу нийлүүлдэг юм?
- Манайд Болгараас шүгэл хийх шаврыг нь нийлүүлдэг юм аа…

***

Хоёр гомо баавгай гомотож байгаад туулайд баригдаж гэнэ. Нэг нь энэ туулай одоо ойгоор нэг цуурчихна хүзүүг нь хуга мушигчихье гэж гэнэ.Тэгээд туулайг хөөж явтал, туулай усанд унчихаж гэнэ. Уснаас шүүрээд автал загас баригдаж гэнэ. Загаснаас туулайг харсан уу гэж асуутал, загас гомо нартай ярьдаггүй гэжээ.

***

Ойн амьтад усан онгоцоор аялаж байна. Тэгсэн хэрээ хөлөг онгоцны удирдлагын самбар дээрх товчлуур кноп болгоныг дарж гишгэж цохиж нүдэж байх юм гэнэ. Туулай очоод асууж гэнэ:

- Чи юу хийгээд байнаа?

- Далдаганаж байна. Хамт далдаганах уу?

- Тэгье л даа.

Тэгээд хоёулаа далдаганаж гарчээ. Баавгай ирэв.

- Та хоёр юу хийж байгаа юм бэ?

- Далдаганж байнаа.

- Би хамт далдаганая л даа.

- Тэг л дээ.

Ингээд тэд гурвуулаа ёстой нэг далдаганаж гарчээ. Тэгтэл ч онгоц дайвалзаж төд удалгүй хөмрөх үед хэрээ нисэх гэсэнд нөгөө хоёр нь бид хоёр яах болж байнаа гэтэл:

- Та хоёр нисэж чаддаггүй юм уу?

- Үгүй.

- Тэгвэл үхсэндээ далдагасиийн.... гэжээ.

***

Нэгэн хөлөг онгоц, нэг арлын дэргэдүүр ойрхон гарах үед арал дээрээс үс сахал болсон нэг хүн хашгиран гараараа даллана. Зорчигчид, хөлгийн ахмадад хандан:
- Ахмад аа, тэнд хүн хашгирч даллаад байна?
- Харин тиймээ, жил болгон л манай онгоц үүгээр өнгөрөхөөр дэвхцээд л сүйд болдог юм ш дээ.

***

Усан онгоцны ахмадууд буу хална.
- Хамгийн аюултай ачаа бол нефьт. Хэзээ гал авалцах бол гэхээр л нуруу рүү хүйт даагаад байдаг юм.
- Надад бол жажеголька, гоо сайхны бараа. Хэзээ дэлбэрэх бол гэхээр л аймаар…
- Би нэг удаа хүүхдийн тоглоомон хүүхэлдэйнүүд ачиж явсан юм. Онгоц жаахан хазайхаар л нөгөөдүүл чинь муухай дуугаар “Ээж ээ,
Ээж ээ” гэж орилолдоод л… ёстой толгойтой үс босмоор…

***

Аварга том усан онгоц далайн мананд хөвж байна. Тэгтэл гэнэт өөдөөс нь жижигхэн гэрэл үзэгдэв гэнэ. Хөлгийн ахмад цагаан хоолойгоор байдаг чадлаараа хашгирав.
- Хурдан замаас зайлаач ээ, манайх 30 мянган тонн багтаамжтай аварга хөлөгт байна шүү дээ… гэтэл өөдөөс нь хариу хэлж байна гэнэ.
- Манайх усан онгоц биш ээ, эргийн гэрэлт цамхаг байна, өөрсдөө хурдан эргээч ээ!

 

***  ***  ***

Шинэчлэгдсэн огноо: 2010 оны 5 сарын 07, Баасан гараг
Уншсан: 40058 удаа

Нийт сэтгэгдэл (65)

1. Ha ha ha
Tataadag onigoonuud baina
Бичсэн: Chicago | 2008 оны 1 сарын 15 | IP: 67.95.71.xxx
2. ...
hahahahahahahahahahahahhahahahahahahhaha laitai iim onigonuud ihiih nemeerei
Бичсэн: marzan_sharav | 2008 оны 1 сарын 16 | IP: 61.50.142.xx
3. bas l ovoo onigoonuud bna shuu
iluu olniig nemeerei. davgui bna.
Бичсэн: xaxaxaxxaxaxa | 2008 оны 1 сарын 28 | IP: 203.91.118.xx
4. ...
goyo
Бичсэн: eggie | 2008 оны 1 сарын 28 | IP: 89.100.184.xx
5. onigoonuud bvgdeeree
saihan ineelee havid ingej inegeegvi ym bn shvv nulmis goojood he he uur ihiig bicheerei amjilt hvsey
Бичсэн: ginj | 2008 оны 1 сарын 30 | IP: 121.159.114.xxx
6. goy
uhtlee ineele shd
Бичсэн: san farncisco | 2008 оны 2 сарын 6 | IP: 76.254.86.xxx
7. goe eum aa
dahaid nemej bicheerei
Бичсэн: m.o | 2008 оны 2 сарын 7 | IP: 211.58.236.xxx
8. hehe
neeh ineedtei ch ym alaga gehdee yahvee.........
Бичсэн: TB | 2008 оны 2 сарын 7 | IP: 91.106.13.xxx
9. ...
goy shuu dahiad olon onigoo nemeerei
Бичсэн: hehe | 2008 оны 2 сарын 9 | IP: 140.116.137.xx
10. ...
goyo ym bicheerei.hahaahahahah
Бичсэн: Bat | 2008 оны 2 сарын 10 | IP: 220.78.70.xx
11. ...
Banjig.netiin onigoonuudin derged amid yum bna. Tedniid onigoo bichij oruuldag yumnuud oorsdoo onigoond ormoor, uhaan medleg, hel helleg,hoshignoh aviyas yu ch ugui uls baidag yum shig baigaa yum.
Бичсэн: Czechees | 2008 оны 2 сарын 14 | IP: 85.160.70.xxx
12. haha
hahahhhahah shal ineedte bnlee shuu zarim ni!! ineedtei onigoo nemeeree ja!! zarim n bol abah yum algaa er oilgosongui!! hahahhaha
Бичсэн: X man | 2008 оны 2 сарын 16 | IP: 121.247.8.xx
13. axaxaxxaaxaxaxaxaxaxaaxaax
xaaxaxaxaxaxxa yoyoyo laitai bvr sawj unah nee
Бичсэн: haagii | 2008 оны 2 сарын 18 | IP: 210.99.136.x
14. ...
yoyoyo eleg eleg tsoglog bailaa shuuu gogo
Бичсэн: Muunuu | 2008 оны 2 сарын 18 | IP: 220.68.144.x
15. hello all people
ugui bas yahav dajgui shu er ni zugeer onigoog yumnaas unshihaar eroosoo ineed hurdeggui yum say bol bas l hoorhooon ineelee hamgiin goy ter daldagnah bas eejee ta holdoj bgaarai gedeg ni bna lee ok uidah uedee iishee orj bn daraa oroohood oor nahisan onigoo bicheereei ok thanks ineed beleglesend
Бичсэн: andy | 2008 оны 2 сарын 29 | IP: 66.213.179.xxx
16. teneg yadchihsan heden uguulberee boliochee
za!!!!!!!!!
Бичсэн: erh | 2008 оны 3 сарын 21 | IP: 79.210.75.xx
17. ok
Saikhan l onigoonuud bn,onigoog unshihaas iluu sonsoh ni goyo bdag l da.
Бичсэн: otsella | 2008 оны 4 сарын 8 | IP: 211.6.49.xxx
18. ...
iluu goy onigoo bichiy, boloh u Gehdee yaj ve
Бичсэн: tunamal | 2008 оны 4 сарын 8 | IP: 202.131.230.xx
19. goy onigoo gej uuniig l helne
Чапаев, Петька хоёр иргэний дайны vед байлдаж байсан газруудаараа тусгай галт тэргээр аялж байна гэнэ. Чапаев цонхны цаанаас гараараа зааж: -Тэр жалгыг харж байна уу, Петька. Нэг удаа би тэр хавиар хажуугийн хорооны даргатай уулзахаар давхиж явтал цагаантнууд гэнэт гал нээгээд муу морийг минь яг цохонд нь оноод алчихдаг байгаа. Тэгээд цааш нь би хоёр зээрдээрээ vргэлжлvvлсэн шvv гэжээ. Хэсэг явж байтал Петька нэг жалгыг заагаад: -Тэр жалгыг харж байна уу. Би тэнд нэг удаа эмнэлгийн хорооны сувилагчийг нухаж байтал цагаантнууд гэнэт гал нээгээд нєгєєхийг мань яг гурвынх нь дунд оночихдог байгаа. Тэгээд би цааш нь гараараа vргэлжлvvлсэн дээ гэж гэнэ.
Бичсэн: tunamal | 2008 оны 4 сарын 8 | IP: 202.131.230.xx
20. goy onigoo
Оршуулгын газар нvх ухдаг дєрвєн гар архидаж байна гэнэ. Нэг нь “Хєєш, энэ чадарсан нєхдvvдийг босоогоор нь оршуулж байвал зvгээр юм бишvv” гэсэнд нєгєєх нь “Ер нь бол хайрцаггvй оршуулж байвал дээр ш дээ модонд хэмнэлттэй” гэхийг сонсоод гурав дахь нь “Тэгээд бvсэлхий хvртэл нь булаад байвал хєшєєний чулуу ч хэрэггvй болох юм байна ш дээ” гэвэл дєрєв дэх нєхєр ”За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ” гэжээ.
Бичсэн: tunamal | 2008 оны 4 сарын 8 | IP: 202.131.230.xx
21. чих
Чапаев, Петька хоёр цэц булаалдаж байна гэнэ. -За, Петька чиний нэг чихийг чинь огтолчихвол юу болох бол? -Сонсгол муудах байхдаа -Тэгвэл нєгєє чихийг чинь бас огтолвол яах бол? -Хараа л муудах байхдаа… -Яахаараа чих тастаж байхад хараа мууддаг билээ? -Яах юу байхав, малгай нvд рvv орж ирээд таглаад унана шvv дээ.
Бичсэн: tunamal | 2008 оны 4 сарын 8 | IP: 202.131.230.xx
22. salga
2 salga hvn uulzaj gene. Neg n bi gants ayga tsai uuh gej bvten haluun saw tsai asgaj bna. Nogooh n chi ch gaigvi bna bi gants sheeh gej 3 tawij bna. gejee
Бичсэн: onigoo onigoo onigoo | 2008 оны 4 сарын 14 | IP: 203.91.114.x
23. schal hog bichsen bn
Ineed hureh yum algaa. Orobdmoor yduu sedebtei yum bn . Yund ni ineedeg bn aa. Ahiz baga schig hog bichiz bhiig husye.
Бичсэн: Schuumzlegch | 2008 оны 4 сарын 23 | IP: 190.56.229.xxx
24. yamar goy onigoo be
hunii hiisen umiig bitgii ingej muulj baigaache humuusee uursduu yu ch hiij chadahgui bj goy l onigoo bna sh dee saihan sanagdalaa olon olon onigoo bicheeree
Бичсэн: kkkk | 2008 оны 4 сарын 25 | IP: 85.207.247.xxx
25. ug av
bayrlalaa namaig ineelgsend anh udaa ineej bna
Бичсэн: eserguu | 2008 оны 4 сарын 26 | IP: 213.190.124.xx
26. ug av
takk
Бичсэн: eserguu | 2008 оны 4 сарын 26 | IP: 213.190.124.xx
27. cool
woohoo,,,more and more
Бичсэн: bi | 2008 оны 4 сарын 29 | IP: 134.129.246.xxx
28. ha ha
ineed neeh hursengui ee
Бичсэн: s | 2008 оны 5 сарын 8 | IP: 121.116.125.xxx
29. ...
taalagdlaa oird ingej ineegeegvi yum bna thanks dahij onigoo oruulaarai
Бичсэн: moon | 2008 оны 5 сарын 20 | IP: 124.158.68.xx
30. jims
oros hyatad mongol gurav jimesnii delguur deeremdej gene -oros ni shiuvgai - hyatad ni alim - mongol ni neg shirheg usan uzem hulgailj gene. tegaad ter gurav zugtaj baigad tsagdaad barigdaj shorond orov neg hargalzagch ter guravt ta nar naad hulgailsan yumnuudaa bugsunduu chihvel endees gargay gev ted helsnii daguu hiij gene. nuguudur ni ter gurav ahij hulgailj gene oros uzem hyatad alim mongol shiuvgai ted ahin barigdaj ahin neg hargalzagch ta nar naad haa neg sar ideerei uushuu ta nart hool und uguhgui gejee
Бичсэн: hehe | 2008 оны 5 сарын 20 | IP: 193.120.116.xxx
31. hahah
unexeer ineelee goe blaa chimeegui ineex ch teneg ymaa emee untaad changa ineej boldoggui ee
Бичсэн: tsogtoo usa | 2008 оны 5 сарын 25 | IP: 208.123.144.xxx
32. hahah
goe nlaa emee untaad daan ch changa ineej chadsangui ee
Бичсэн: tsogtoo usa | 2008 оны 5 сарын 25 | IP: 208.123.144.xxx
33. danke
Bugdeeree bish ch gesen hoorhon onigoonuud bailaa Hangalttai ineeleeBayrlalaa
Бичсэн: swiss | 2008 оны 6 сарын 7 | IP: 83.77.85.xxx
34. chapaeb
Chapaev Petika 2-g tsagaantnuud barij avaad tsementen shalan deer sel gedeg baihgui yu tegsen chini Petika..Chapaev ed nar yamar teneg yum be? tsementen shalan deer sel geed baih yum gejee tegsen chini Chapaev...chiish chemeegui bai shumba gevel yaah yum be?
Бичсэн: gunj | 2008 оны 6 сарын 10 | IP: 121.163.148.xxx
35. minii ineemseglel
ёстой сайхан байлаа, тэгээд ч миний амъдралд инээд баяр өгч чадалаа, эдгээрийн тулд зүтхэж яваа танартаа мэнд хүрге! сайнан байлаа.миний дур бах!!
Бичсэн: tselger | 2008 оны 6 сарын 17 | IP: 116.113.52.xx
36. xoxox0
saihan l ineelee ushuu nemeerei
Бичсэн: yayaya | 2008 оны 6 сарын 20 | IP: 24.13.41.xx
37. ha ha
goe onigoo bna aa
Бичсэн: ha | 2008 оны 9 сарын 10 | IP: 59.10.214.xx
38. goyo onigoonuud bna
zarimiig es tootsvol goyo onigoonuud baina... gantsaaraa baahan ineej balaitlaa..... :D
Бичсэн: hehehehe | 2008 оны 10 сарын 12 | IP: 124.183.168.xxx
39. ...
hoorhon onigoonuud bnaa uhtlee l ineelee 8)
Бичсэн: amuur | 2008 оны 11 сарын 13 | IP: 70.8.239.xx
40. НОМИН
ЧИ ЮУ ХИЙЖ БАЙНА ҮЕЭРХЭЕ
Бичсэн: М. бУЯНЗАА | 2008 оны 12 сарын 15 | IP: 124.158.99.xxx
41. goy yma
ymar goy ym uhtlee bish ch zondoo ih ineeelee
Бичсэн: suvda | 2009 оны 3 сарын 5 | IP: 124.158.115.xx
42. ...
8) :D :) ;) ;)
Бичсэн: suvda | 2009 оны 3 сарын 5 | IP: 124.158.115.xx
43. teneguud
iim teneg yumnuud unshdag uuniigee unshaad ineedeg humuus bol yostoi l teneg gej helehees iluu teneg bplj baigaa yum bna daa,hoorhii
Бичсэн: dorlig | 2009 оны 7 сарын 6 | IP: 75.205.151.xx
44. ...
:) :) :) :) :) :-* nadad mash ih taalagdlaa onigoog unshihaas iluu sonsoh ni goy bdag ym shuu goy onigoonuud bicheereee mash hugjiltei ym zarimiig ni oilgohgui ym aa
Бичсэн: onoroo | 2009 оны 10 сарын 27 | IP: 202.72.247.xxx
45. ineedeg
hooe onigoog yridag hun teneg hun aa harin tuuniig oilgood ineedeg hun buur teneg gj helj bgaad hen negend onigoo yriad uzeerei ter hun chini ineehgui bol shal teneg gesen ug xaxaxa bayrlalaa 100% bailaa
Бичсэн: xaxaxa | 2009 оны 12 сарын 10 | IP: 180.149.64.xx
46. ...
onigoog yridag hun teneg aa harin tuuniig sonsood ineej bgaa hun bur teneg yg ene ugiig helj bgaad hen negend onigoo yriad uzeerei ter hun chini ineehgui guriij bwal shaaoool teneg gsn ug xaxa 8)
Бичсэн: xaxaxa | 2009 оны 12 сарын 10 | IP: 180.149.64.xx
47. ...
goyo onigoo bna shuu tee sak onigoo bn tasarhai lag yumaa haahahahahaaaaaaaahaahhahahahahaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Бичсэн: bhbh | 2010 оны 3 сарын 15 | IP: 221.120.121.xx
48. gooooooooooooooy
tasartsan
Бичсэн: hotspur | 2011 оны 6 сарын 29 | IP: 203.194.119.xxx
49. ...
uruvdmuut yum aaaaaaaaaaaaaaaaaa
Бичсэн: huhu | 2011 оны 9 сарын 11 | IP: 202.126.91.xxx
50. jhn.....
za yahaw shunu geriihniig untaj bhad ni unshsan bolohoor neeh setgeliin hudulguunuu gargaj chadsangui.ug ni udur unshsan bol jhn tuhtai ineeh l blaa.daanch shunu ymda amaa darj ineegeel ohin shg heseg gantsaaraa aaliguitlee shuu uue.
Бичсэн: tombuush | 2011 оны 11 сарын 9 | IP: 203.91.117.x
51. wow
yostoi ynztai bl;aa xa xa
Бичсэн: hhikamaru | 2011 оны 12 сарын 23 | IP: 202.131.244.xxx
52. gaihaltai
vneheer goy onigoonuud baina
Бичсэн: swiss | 2012 оны 3 сарын 31 | IP: 122.201.18.xxx
53. ...
Unshaad ineher eej utsaa harad ineged bdag teneg yum u gd urlad bx yumooo
Бичсэн: Kkkkk | 2012 оны 6 сарын 2 | IP: 82.145.217.xx
54. Yahawdee
Zarim n goy zarim n taaruuhan ym gender yahaw dee
Бичсэн: Goy ymoo goy ym | 2012 оны 6 сарын 6 | IP: 124.158.66.xxx
55. onigooo
neg zaluuu huuhentei untaj bgad 3 hodlod tawichach genee tegeed huuhende tawisan nuu gej asyyhad huuhen sanaa zowod tawisan gejee zaluu hed gej asuuhad bas sanaa zowod 2r gejee zaluu zambraaguin gejeeee kkkkkkkkkk
Бичсэн: kz.bakit | 2012 оны 6 сарын 14 | IP: 124.158.88.xx
56. ok pok
uneheer hogin onigoo bna gantsaj udaa ineesengui iim onigoo gj yr ni yu bdagin mataruud chin yoooooy uur hureed uhlee










Бичсэн: tsogtsaikhan | 2012 оны 6 сарын 21 | IP: 202.70.41.xxx
57. kikiki
ene onigoonuudiig unshaad bval eleg hoshih shinjtei...NTR!!!Ghdee l gogo onigoonuud wna...
Бичсэн: anguka | 2012 оны 7 сарын 1 | IP: 202.126.89.xxx
58. ...
bayarlalaa
Бичсэн: gantsaardal | 2014 оны 3 сарын 3 | IP: 202.131.230.xxx
59. medrel muutai
iim ymiig onigoo gedeg ymuu bichej bga nohoduud boliochee ichihgui bnuu niigem iim bhad ta nariin onigo hoisho bnda niigem chin ooroo onigoo bn da nohod lalaruuda
Бичсэн: nuruu avagch | 2014 оны 3 сарын 4 | IP: 202.179.11.xx
60. onigoo
oo est dajgui onigoonuud bn eleg hoshloo ahiiad tawij bgarai tanai hamt olond bayrlalaa
Бичсэн: bolor erdene | 2014 оны 4 сарын 2 | IP: 103.29.144.xx
61. onigoo
энэ онигоог унших гэж бгаа бол элэгний эмтэй байх шаардлагтай юм бнааааааааааааааааааааааааа
Бичсэн: ineed | 2014 оны 6 сарын 6 | IP: 103.23.51.x
62. kke
Vovka xicheelde xotsorch irjee bagsh ne ygad xotsrow getel gert xulgai orood geje bagsh ne yanaa teed yu yugi chine awsan bn getel yu ch awaagvi e neg bicheg vldeesen bn le yu gesen bicheg bn getel ingej amidarxaar vxeech gesen bn le
Бичсэн: ganba ganbaa | 2015 оны 11 сарын 19 | IP: 27.123.214.xxx
63. onigoo
umem ineeddtei bna
Бичсэн: k | 2016 оны 10 сарын 17 | IP: 202.126.91.xx
64. ...
uneheer goy ym bn eleg hoshloo
Бичсэн: monhkjiguur | 2017 оны 9 сарын 16 | IP: 27.123.214.xxx
65. ГоЁ ОнИгОо НэМэЭрЭй
Хахаххахахахаха гоё байна татлаа шдэ
Бичсэн: Гэгээн гэгээнэн | 2017 оны 11 сарын 2 | IP: 182.160.37.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2