Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ БА "А", "В","С" ВИРУС

2009 оны 4 сарын 29, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(12 үнэлгээтэй)
Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов.

Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь  нь   А, В, С вирусийн гаралтай байдаг.  Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.

Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар  үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “А” ВИРУС
А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:

  1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.
  2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах
  3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.
  4. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.


ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “С” ВИРУС
С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг.  Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд “шиприцийн шар” гэж нэршсэн байдаг.

Судлаачид “С” хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та “С” вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “В” ВИРУС
Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.

АНУ-д “В” вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.

“В” ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?
Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.

“В” ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ
Жилд 73,000  америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

ӨВЧИЛСӨНӨӨ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.

  1. Арьс  болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
  2. Өтгөн - цайвар өнгөтэй болно.
  3. Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
  4. Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
  5. Хэвлийгээр өвдөнө.

Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүмүүст эдгэрсэн мэт бие хөнгөрч хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинжүүд үлдэж хоцордог.

ЯАЖ ОНШЛОХ ВЭ?
Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрүүлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.

ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
Хэрэв та уг өвчнөөр өвдөөгүй, халдвар аваагүй бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл бүрдсэн бол эмчид очиж хүсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зөвлөх ба ингэснээр танд уг өвчний эсрэг дархлал тогтоно гэсэн үг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зөвлөгөө өгөх ба аль болох зөв хооллох нь таны өвчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно.
Мөн элгээ илүү их асрамжлах, гадна нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бүрмөсөн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггүй. Энэ эм элгийг хүнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн өмнө эмчээс тэр эмийг элгэнд яаж нөлөөлөх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний үрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд үрэвслийг багасгах бууруулах эм өгөх ёстой.  Хэрэв архаг хэлбэрт шилжээгүй бол эм тэр болгон уух хэрэггүй бөгөөд гагцхүү ойр ойрхон эмчид үзүүлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмч доорх эмүүдийг хавсарсан буюу таны өвчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зөвлөнө.

Үүнд:

  1. Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгүй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгүй жил хэрэглэх ёстой. 2 төрлийн   Interteron байх ба Interferon alfa  буюу intron, peginterteron alfa  буюу  Pegasys гэсэн нэртэй.
  2. Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. өдөрт нэг удаа ууна.
  3. Hersera - Epivir  -ийг хэрэглээгүй нөхцөлд өдөрт мөн нэг ширхэгийг ууна. Бөөрний өвчний урьдчилсан рисктэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй.
  4. Baraclude - Гепатит “В” вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, үр дүнтэй эм. өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.


ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?

  1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ  төрсөн нярай.
  2. Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
  3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
  4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
  5. Эмнэлгийн ажилтнууд
  6. “В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
  7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
  8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ “В” ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР өВЧИЛСөН ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ
/Chinese  - буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлүүд/
California - Berkley  хотын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch  2000 оны “American Journal of Public Health” сэтгүүлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийг\монголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлүүд ч адил үр дүнтэй байдаг\  интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийсэн үр дүнгийнхээ тухай мэдээлсэн байна.


Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хүнийг зөвхөн дан ганц Интерфероноор эмчилж буй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны  үр дүнд эмийн ургамал  + интерферон альфа  хэрэглэж буй 27 хүний эмчилгээний үр дүн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан үед огт эмчлэхгүй бол  элэгний хорт хавдар болох урьдчилсан нөхцөл улам хурдасдаг.

ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ ӨВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний “В” Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.

ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  1. Вакцин хийлгэнэ. /Энэ өвчнөөр өвдөөгүй үед/
  2. Тохиолдлын сексийн үед бэлгэвч хэрэглэх
  3. Хүний ялгадас, өтгөн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий өмсөж занших
  4. Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях.
  5. Хүний шүдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бөхийг хэрэглэхгүй байх.
  6. Хүний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгүй байх.
  7. Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах.
  8. Цусаар бохирлогсдон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т  Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй.

 

Б.Сэлэнгэ (Чикаго)

Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 06, Даваа гараг
Уншсан: 16754 удаа

Нийт сэтгэгдэл (51)

1. sanal
Zuv medeelel bna. gekhdee C virusiin ued Interferong heregledeg bish uu. C virusiin tykhai bichsen yum yy? Bi andyyraad bgaa yum bolov yy? zalryylmaar bna.
Бичсэн: unshigch | 2009 оны 4 сарын 29 | IP: 78.52.216.xx
2. Emgenel ilerhiilie
emgenel ilerhiilie.Id jarhah nasnii bosgon deer iim haramsaltai hagatsal tohioldsond gunee emgenej baina...Um mani bad me hum...
Бичсэн: tsogi | 2009 оны 4 сарын 29 | IP: 76.195.95.xx
3. Zovolgoonii daguu setgegegdel
Tani bichsen byx zovlogonyyd chin saixan, mergejliin emch shig baina. myangan udaa sonsxoor neg udaa yz gedeg shig, er n tantai neg uulzaj yzmeer baina. bie yzyylj, jinxene mergejliin zuvlogoo avj bolox uu? Xayag, utasaa ogno yy?
Бичсэн: Ganaa Wisconsind livin xiideg zaluu. | 2009 оны 4 сарын 30 | IP: 98.193.65.xxx
ha ha ha , Бага үнэлгээтэй сэтгэгдэл [Үзүүл]
5. Zov medee bainaa
Jinhene meregjiliin emch zovloson bainaa. Saikhan zovlolgoo dandaa ogch baigaarai SElengee emchee amjilt hysie !
Бичсэн: Sanaa # 1 | 2009 оны 5 сарын 1 | IP: 66.254.203.xx
6. Ih bayarlalaa
Hun buriin Amidral ahuid heregtei medee baina, ih bayarlalaa, tanii ajil, amidrald hamgiin sain saihan buhniig husye. :D :-* :) :D :-* :)
Бичсэн: Surenhuu | 2009 оны 5 сарын 3 | IP: 58.90.177.xxx
7. ...
ix saixan zoblogoo bna bayarlalaa
Бичсэн: zol | 2009 оны 5 сарын 3 | IP: 90.200.50.x
8. sanal
zuv um bichsen bn,eruul mend chuhal shuu busad ni daraa bolno.olon hund tus bolooroi.
Бичсэн: shumjlegch | 2009 оны 5 сарын 4 | IP: 70.232.164.xxx
9. tand ajiliin ondor amjilt huseye
mash heregtei medeelel baina.medej yavahad heregtei zovlogoo baina.tand bayarlalaa.[
Бичсэн: boy | 2009 оны 5 сарын 5 | IP: 98.193.57.xx
10. Tanias asuuh zuilb.a.
Sayhan bi tanii oruulsan hepatitis a, b, c-iin tuhai niitleliig olj unshlaa. Tegeed ene tuhai yalanguya hepatitis B-iin talaar, tuunii emchilgeenii tuhai arai delgerengui medeelel olj medehiig hussen um. Tantai yamar neg todorhoi email hayagaar umuu utsaar holboo barih bolomj baigaa yu? Tanii oruulsan niitleluuded mash ih bayrlaa. Tand ajliin bolood amidraliin hamgiin sain saihan buhniig husie.5/5/09
Бичсэн: Gantur | 2009 оны 5 сарын 5 | IP: 83.71.28.xxx
11. c virus
C virus-n talaar todorhoi medeelel avmaar bna.Thank you
Бичсэн: undral | 2009 оны 5 сарын 7 | IP: 76.106.40.xxx
12. talarxal
ix caixan zoblogoo ogcon emch ajliin ondor amjilt xycen mendchilie.sayaxan 100 shaxam nasiig naslaj baigaa negen serbiin emeetei conin toxioldloor uulzaj bilee. ertnii serbchuud urt nas eruul mendiin tulxuur bol elegee l archilj tordox chuxal gej yartsgaadag,xicheedeg yum baina.tegexeer emch nar maani saixan zoblomjuudiig ogch baina ene emch nartai yzyyij xaruuij emchilgee xiilgej biedee anxaaral tabix ni bidnii yyreg l gedgiig bid oorcdoo cain oilgox xeregtei.
Бичсэн: urialagch usa... | 2009 оны 5 сарын 20 | IP: 75.21.75.xx
13. talarhlaa
buynii uils tani delgereh boltugai
Бичсэн: unshigch | 2009 оны 5 сарын 26 | IP: 211.202.104.xx
14. ...
saihan zovolgoo bna daraagiin udaad C virusiin talaar delgerengui zovolgoo ogohgui yu bi C virustei bolood udaj bna hunii nutagt ajillaj amidardag bolohoor ter bur emchid uzuuleed bj chaddaggui ongorson havar mgl yavaad tend bh hugatsaandaa uzuulsen chini +++ gesen temdeglegee hiij ogson herhen idevhjiliig ni buuruulah ve zaaval hariu bicheerei
Бичсэн: dsm3 | 2009 оны 6 сарын 12 | IP: 222.120.120.xxx
15. ...
elegnii urevslees sergiilekh arga zam: - erchuud khoorondoo sex khiikhgui baikh yavdalENECH YOSTOI SHILDEG ARGA BAINA DAA,HE HE HE
Бичсэн: HE HE HE | 2009 оны 9 сарын 15 | IP: 74.128.193.xxx
16. xvn bolgon unshaasaa
medxed ilvvdexgvi yum b,a xvn bolgon unshaj ortoo dvnelt xiij xvmvvsd xeleesee.mglchuudaa ervvl baiy
Бичсэн: uuchka1 | 2009 оны 9 сарын 23 | IP: 124.158.69.xxx
17. yun ,yadag ys genee???
Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх -gedeg chini yu gesen ug yum be yamar sejig hurmeer sonsood haldvar avahaar muuhai yum be , iim bohir ys gedegiig yaj medeh yumbe ?? uvchtei hunii shees vaas orson us gesen ug uu? . emch nar tiim ys za za yo, yo esvel ugiin aldaa yu? tailbar bicheech!!
Бичсэн: ichka | 2010 оны 2 сарын 4 | IP: 114.77.220.xx
18. ...
medej avuushtai saihan zuvulguu bichsen emch tand talarhaj bn. yalangyaa elegeer mash iheer uvchilj baigaa manaaihnii mongolchyyd uuniig ynshaad anhnii medegduuntei bolohod hereg boloh saihan zubulguu bn . mash ih bayarllaa. tolya
Бичсэн: ichka | 2010 оны 2 сарын 10 | IP: 114.77.220.xx
19. interferon tarianiii talaar asuux
interferon tariag xaanaas olj avch bolx ve mgl bxgui yumuu oldoxgui yumaa.ax maani japan ulsad shinjilgee xiilgeed interferon tariag xagas jil xiilge gesiin mgld bga bx esen xaigaad oldodgui.ene tariag xaanaas olj avch bolox yamar unetei talaaar zuvulguu uguuch
Бичсэн: anujin33 | 2010 оны 3 сарын 9 | IP: 122.218.140.xxx
20. Asuult
Manai Mongol-d 1970-aad onuud er ni ВАКЦИН taridag baisan bol uu?
Hariult uguuch, bayarlalaa.
Бичсэн: Otgo | 2010 оны 8 сарын 7 | IP: 188.110.236.xx
21. Setgegdel
Deerx #21 bichsentei sanal neg bna. Emch medeellig xolij bichsen bna le. Bi ch bas 2 sariin omno c virus tai gj onoshlogdood odoo shinjilgeenvvdee ogool yawj bna. Ix tsochirdoj, setgeleer ynasan ch byyj ogoxiig xvceegvi ee. Olon nom setgvvl, website r zochilsoniix .. mgl chyyda shinjilge zaawal ogoorei! Biden shig em taria xamaagvi xereglej zanshsan xvmvvct ogt byryydaxgvi
Бичсэн: Jj | 2010 оны 12 сарын 24 | IP: 184.230.220.xxx
22. zovolgoo avah
C virustei hunii hoolni deglemiin talaar zovolgoo avmaar bna.1.yamar hool idej bval tohiromjtoi ve baga zereg sprtiin totol hereglevel yamar ve jishee ni ulaani vino tsug bagadaltai uchir haaya baga zereg heregledeg ene zov uu

Бичсэн: narannaatar | 2010 оны 12 сарын 28 | IP: 89.102.108.xx
23. zuvulguu uguuch
sain bn uu ta buhend ene udriin mend hurgei bi europod amidardag elegnii c virustei interferon emchilgee ehleh gej bga ene emchilgeenii talaar bolon,yund iluu anhaarah talaar zuvulgee uguuch. ta buhniig hundetgesen zaya12 bayrlall
Бичсэн: zaya12 | 2011 оны 1 сарын 2 | IP: 84.224.164.xx
24. туслаач
ih shn zowlogoo bn ghde elegnii c virus.n talaar delgerengu medeelel og.ch
Бичсэн: чинба | 2011 оны 1 сарын 11 | IP: 202.126.91.xx
25. #21t
tanii mail haygiig avch bolohu??tanias medeelel avmaar bn,bi C-tei gej onoshlogdood..
bayrlalaa!
Бичсэн: tuslach | 2011 оны 2 сарын 11 | IP: 180.235.176.xx
26. өбр
би в вирустай гэж оношлогдсон яахаа мэдэхгүй бн
Бичсэн: цээгий | 2011 оны 8 сарын 1 | IP: 202.179.10.xx
27. Eruul enhiig husie
Ta buhendee eruul enhiig husie.Bi elegnii C virustei .Emch maani golloj B virusiig bichsiin boluu esvel C viru sn B geesee arai hongon torliih yum boluu.Ene @ viru sn ali n arai hongon ali n hund bdag be zobolgoo gooch.
Бичсэн: ARUINAA | 2011 оны 10 сарын 4 | IP: 202.55.191.xx
28. ASUULT
sain bnauu. elegnii hort havdar, hodoodnii hort havdar avhuulsan hund hoolnii nariin deglem barih eostoi, uund yamar yamar hunsnii zuiliig heregleh talaar medeelel abmaar bnaa.
Бичсэн: nyamgerel | 2011 оны 11 сарын 13 | IP: 203.91.117.x
29. asuult
eleg tomroh ovchnii uyd yamar em bolon taria heregleh ve. mon emiin bus yamar argaar emchleh ve.ene ni buren edgereh bolov uu.
]
Бичсэн: namuunzul | 2012 оны 1 сарын 7 | IP: 202.180.220.xx
30. asuult
15 tai huuhdiin eleg ni tomorson gehii ene uhliin ayultai yu ??????? Hariulj tus bolooch
Бичсэн: asuULT | 2012 оны 4 сарын 6 | IP: 27.123.214.xxx
31. ZENDMENE 139 gj em bna. B C Virus ustgana.
Hatanbaatariin emnelegt handtsgaa humuusee, tend ami nas avrah mash sain em bgaa, Elegnii virusiig utgasan bna, ZENDMENE 139 ged em gargasan bna, google eer zendmene 139 ged haigad uz. unshaarai. ene emiig hergelsen humuusiin tuhai ch bn lee. amjilt. ERUUL SARUUL MONGOLCHUUDIIN TULUU.
Бичсэн: Mongol er hun | 2012 оны 4 сарын 25 | IP: 202.21.108.xxx
32. bayrlalaa
saihan zuwulguu ugsun tanid bayrlalaa,gehdee virustei eejees huhnii suugeer damjij huuhded haldwarladag gedgiig haana ch hen ch bichihgui ym,viruusiin haldwartai l bol huuhdee huheer hoollohiig horiglodog ym bna lee shuu.ene talaar urhiin bolon turhiin emch nart syrgalt seminar sain ywuu;l bmaar bna.

Бичсэн: nomuunaa | 2012 оны 6 сарын 17 | IP: 122.201.18.xxx
33. ASUULT?
hi zowlogoo ogsnd bayrlalaa, bi elegnii B virustei essentsali forte H uwal ymar we. bi solongost uzuulsen solongos emch arhinaas busad torliin hool und horihgui gj bsn mongol emch haluun nogoo isgelen zuil bgui gj bsn ene talaar zowlogoo ogj tuslahgui yu?
Бичсэн: BERY | 2012 оны 6 сарын 26 | IP: 183.104.212.xx
34. busdad huwaaltsah medeelel
ELEGNII B virus busad virusee bodwol iluu hund
goltsuu elegnii hawdartai bolj bgaa humuus B virustei humuus, tiim uchraas interferon iluu tohiromjtoi gj emch helj bsn
Бичсэн: BERY | 2012 оны 6 сарын 26 | IP: 183.104.212.xx
35. элэгний с вирус
сайн байна уу би с вирустэй одоо 7 сартай хүүхэдтэй, хүүхдэд маань халдсан боловуу ямар арга хэмжээ авах вэ яах ёстой вэ хариу хэлж тус болооч тэхүү
Бичсэн: отгондулам | 2013 оны 1 сарын 30 | IP: 124.158.74.x
36. ...
сайн байна уу би жирэмсэн болоод шинжилгээ өгсөн чинь Б вирустай гэсэншд тэгээд одоо хүүхэд маань 9 сартай тэгэхээр хүүхэд нөхөр 2т минь халджээ гэсэн үг үү? одоо яах вэээ ямар аймар юум бээ
Бичсэн: б вирустай | 2013 оны 3 сарын 7 | IP: 112.72.12.xx
37. ...
Interferon tariag golduu emchiin bichgeer avnaa.germand elbeg baidag.mash unetei ug ni xaldvartiin bolnitsoos asuu daa.ene taria emeer 2 ynz baidag enetaia emiig evropiinornuudaas oruulj irex baix gexdee naidvartai gaz
aas avaarai,esreg nölöö ixtei xun xund öör baidagaa.
37d xariul ya.xuuxeddee shariin vaktsin xiilgesen biz dee.Ug ni xuuxed törsnii daraa 2saraas enii örxiin emch chini xiix estoi xiigeegui bol nöxöj xiilgee emchteigee yria.nöxröö virusnii shinjilgee xiilgeed baixgui bol bas vaktsin xiilgeerei.ene nasand xursen xumuusiinx öör baidag xaldbartiin tendees asuugaarai
ug ni norm doo 3 udaa xiideg ene vaktsin ni zövxön B virusiin esreg shuu.germand ger buliin xumuus ni virustai bol gar ornii xumuus ni bas xiilgedeg.
Бичсэн: 38 tand xariulj baina | 2013 оны 3 сарын 17 | IP: 91.3.57.xx
38. eleg ba arhi
Afifhjdjsycс хhсhшhshдhshdсhshdsыhshdsы
Бичсэн: ganzorlg | 2013 оны 5 сарын 15 | IP: 202.70.46.xxx
39. virus ustahu
sn bnu bi elegnii B C virusteigee medeed 1 jil garui hugatsaa bolj bn vneheer ydarch suliddag ym bnle tgd heseg hugatsaand elegnii tejeel mon eleg hamgaalah em uuj hoolnii deglem barisan chin C virus maani shinjilgeegeer garch ireegyi B virus n heweeree bsn virus ustah tohioldol bdag ymu bi ene B virusiig yaj avsanaa oilgohgyi bn belgiin zamaar bol vneheer avaagyi tms oor hnaaas avsan bj bolohiig nadad helj tuslaach hvmvvsee
Бичсэн: haku | 2013 оны 5 сарын 29 | IP: 103.9.90.xx
40. manai eej elegnii c2 nemeh mon hatuuraltai gsn tuuniig yaj emchleh ve
elegnii hatuuraliig yaj emchleh ve
Бичсэн: hangai batbold | 2013 оны 8 сарын 30 | IP: 203.91.117.x
41. tuslaach
elegnii havdartai hund ymar hool ugvul sain be
Бичсэн: buhuu | 2013 оны 10 сарын 14 | IP: 180.235.174.xx
42.  barrlala
aduuni max idex nolooldog bol uu 'c' virus idevxjilen ondor bgaa xynd
Бичсэн: ulaana | 2013 оны 11 сарын 28 | IP: 202.126.91.xxx
43. c virusin emgenel
c virustei gj onshlgdson bi.ghde ene virus uhen uhtl hzech arildgui gsn.zovhon ide.vhig ni burulah arga hemje l avdg gssfffgsn.nav
Бичсэн: suvaa | 2013 оны 12 сарын 9 | IP: 202.70.46.xxx
44. elegni virus bol dohin dara orh ayultai ovchin.bh
hezech arildgui gdg ni unen ymu.tuslach ymar em hergleh ve.hunuse tuslach.arildgui ym bol chimegui doh l gsn ug ym bishu
Бичсэн: suvaa | 2013 оны 12 сарын 9 | IP: 202.70.46.xxx
45. C virus hund shat
hund shatiih ni talaar yj bijeegui bnshdee bijeed ogooj mania eej tustsan ym shig bn aa mongolchuuudaa tuslaach guiy
Бичсэн: C virus hund shat | 2014 оны 1 сарын 5 | IP: 49.0.131.xxx
46. с вирус
интэрпэр0н тариа эхлүүлээд 7 хонож байна их гаж нөлөөтэй сэтгэлийн тэнхээ шаардах юм шиг байна тэгээд 1 жил хийлгээд с вирус устах болов уу .Энэ тариаг хийлгээд эрүүл болсон хүн хир олон байдаг юм бол доо

Бичсэн: хариулаач | 2014 оны 2 сарын 5 | IP: 182.160.41.xx
47. c virustei hun emchluulehgui bol heden jil amidrah ve
C virus elevnii tsirrioz 2 uur uvchin uu
Бичсэн: skhaliunaa | 2014 оны 2 сарын 18 | IP: 103.26.194.xxx
48. Sonirhood uz
Sain baitsganuu manai 4life compand ajillaj ERUULJIJ deer ni undur tsalin avch gadaad uls ornoor aylan muruudlu bielvvleh hamgiin saihan ajild ta bvhniig urij bna ilvv delgerengvi medeelliig 89999146
Бичсэн: 4life.dreamlife@gmail.com | 2014 оны 3 сарын 27 | IP: 103.26.194.x
49. zubluguu abii
hi.all manai huuhed sharlaad 14honood emnelegees garsan bolobch yadraad untaad bh yum yu ugch yaj tenhruuleh be nadad zubluguu ugch tus bolooch elegnii sain em beldmel medeh hun bna u
Бичсэн: aagiiasult | 2014 оны 4 сарын 24 | IP: 112.72.13.xx
50. ажлийн амжилт хүсье !
сайн байна уу? намайг анударь гэдэг . та бүхэнд ажлийн амжилт хүсье
хүн бүхэнд итгэл найдвар өгдөгт баярлалаа. Энэ хэвээрээ ажиллаарай
Бичсэн: C.Анударь | 2014 оны 6 сарын 29 | IP: 112.72.11.xxx
51. nadad humusee huch hairlaach
Bi odoo 23 nastai . B virust gj garsan . Huuhed bhiin udmiih bn gj togtooson. Ene tiim bh bolomjtoi yu ? Bi odoo gadaadad surdag ym. Sayxan iim ym sonsood setgeler unaad yax ch uchra olohgui suuj bn. Tsaashid eej bolno geriin ezegtei bolno surguulia togsood hurdan harina ged sain saihan ym bodood bj btal iim medee sonsood hi demii l gantsaaraa shanalad yawj bn aa . Bi odoo yax yostoi ym bol oo ?
Бичсэн: nura | 2014 оны 10 сарын 2 | IP: 82.113.99.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2014 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2
  6  7  8  910
131415161718
202122232425
2728293031  

Гишүүдийн булан

Г.Галбадрах

ЁС ЗҮЙ хийгээд УУЧЛАЛ

ЁС ЗҮЙ хийгээд УУЧЛАЛ "Энэ нийгэмд шударга байгаа чинь хамгийн тэнэг хэрэг" гэж Монголын өнөөгийн нийгэм даяараа хүлээн... 2014 оны 10 сарын 17

Б.Уранчимэг

UMON TV-ИЙН МАНАЙХАН ТЕЛЕ СЭТГҮҮЛ-16 ( 2014.10.10)

UMON TV-ИЙН МАНАЙХАН ТЕЛЕ СЭТГҮҮЛ-16 ( 2014.10.10) Өнөөдрийн дугаараар:  “Арга билэг” хамтлагийн уран бүтээлчид АНУ-д аялан тоглолтоо хийлээ, "Монгол... 2014 оны 10 сарын 12

Ц.Сарантуяа

АНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2014.10.17

АНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2014.10.17 МОНГОЛ ТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан бүтээсэн "Хилийн зөрчлөөс... 2014 оны 10 сарын 19

Д.Уранзул

ЖИЛИЙН 34 ХОНОГ Л ХҮҮХДЭЭ ЗӨӨЧИХ ТЭГВЭЛ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ЖИЛИЙН 34 ХОНОГ Л ХҮҮХДЭЭ ЗӨӨЧИХ ТЭГВЭЛ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Миний нийтлэлийг уншаад лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд юуны хамаав, хүүхэддээ монгол хэл,... 2014 оны 9 сарын 16