Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Америк, Монголын Өсвөр үеийнхний Манлайлал Хөтөлбөр 2012

2012 оны 3 сарын 18, Ням гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)

АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлж буй сурагч солилцооны хөтөлбөрийг АНУ-ын Ваёминг мужийн 4-H байгууллага, Монголын 4-H  (фоор эйч) байгууллага хамтран хоёрдахь удаагаа зохион байгуулж байна.

2012 оны солилцооны хөтөлбөр 2012 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 18 хүртэл  үргэлжилнэ.
Америкийн талаас 15-17 насны 28 сурагч Монголын талаас 15-19 насны 28 өсвөр үеийнхэн оролцоно. 3-р сарын 31-ний дотор сурагчийн хүсэлт өргөдлийг англиар бөглөн Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар явуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг www.bayanmongol.com цахим хуудаснаас Хөтөлбөрийн тухай хэсгээс уншиж мөн 95331924 утсаар лавлана уу. Мөн тухайн газар хөтөлбөрийг удирдан оролцох хүсэлтэй удирдагч нэг багшийг сонгоно. Иймд удирдан оролцох багш мөн саналаа илгээнэ үү. 2011 оны хөтөлбөрт АНУ-ын 8 мужийн 29 америк хүүхэд, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ, Багануураас 29 монгол хүүхэд оролцсон.

Тус хөтөлбөрийн явцад Америкийн баруун мужууд  болон Монгол орон дахь усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны нийтлэг асуудлуудтай танилцана. Америкийн талаас оролцох өсвөр үеийнхэн болон багш, мэргэжилтнүүд Америкийн баруун 13 мужаас сонгогдоно. Үүнд:  Washington, Oregon, California, Idaho, Utah, Nevada, Arizona, New Mexico, Colorado, Montana, Hawaii, Alaska ба Wyoming.

Монголын талаас оролцох 28 хүүхдийг дөрвөн аймаг, хотоос сонгоно. Удахгүй сонгосон газрын тухай мэдээлнэ.

Зорилго
Тус хөтөлбөр нь бусад орны соёл заншлаас суралцах, дэлхийд тулгараад буй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг зөвөөр ойлгох боломж олгосноор өсвөр үеийнхэнд дэлхийн тавцанд манлайлах чадвар эзэмшүүлнэ. Хөтөлбөрт хамрагдсан монгол америк хүүхдүүд бүх үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцоно.

Манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохиогдох үйл ажиллагааны товчоос

- Эхний 7 хоногт Америк болон Монгол хүүхдүүд сургалтанд хамрагдан Улаанбаатар хотод зочид буудалд болон жуулчны баазад байрлана.
- Англи хэл, Америкийн ёс заншлаас суралцах, багаар ажиллах чадвар эзэмших сургалтанд хамрагдана
- Байгаль орчны болон бусад мэргэжлийн хүмүүсийн лекц сонсох, төсөл хэрэгжүүлж байгаа газруудад очин газар дээр нь танилцана
- Байгаль орчны чиглэлээр гол усны бохирдлын судалгаа хийх, уурхайн нөхөн сэргээлт үзэх,
- Нийгмийн тустай хөдөлмөрт оролцоно
- Монголын түүх соёлын  дурсгалт газруудаар аялан урлагийн тоглолт үзнэ
- Хөдөө орон нутгийн амьдралтай танилцана
- Америк найзаа 14 хоног гэртээ зочлуулна монголын ёс заншлаас зааж сургах
- Сүүлийн 4 хоногт УБ хотод эргэн ирж үдэлтийн арга хэмжээнд оролцоно

Хөтөлбөрт ямар сурагчид хамрагдах боломжтой вэ?

-6-р сар гэхэд 15-19 нас хүрсэн байх
- Солилцооны  хөтөлбөр болон бэлтгэл англи хэлний эрчимтэй  сургалтанд оролцохыг эцэг эх болон гэрийнхэн нь зөвшөөрсөн байх
- Байгаль орчин асуудал болон тухайн нутаг орны уул ус, байгаль орчны тухай эссе бичих
- Сарын хугацаанд америк хүүхэдтэй хамт байх
- Америкийн ёс заншилтай танилцах, англи хэл сурах хүсэлтэй байх
- Байгаль орчны холбогдолтой тулгамдсан асуудлууд болох усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, газрын нөхөн сэргээлтийн талаар таниж мэдэх хүсэлтэй байх
- Шаардлагатай дүрэм журмыг дагаж мөрдөх
- Өөрийн тухай танилцуулж бичих

Солилцооны хөтөлбөрт оролцох хүсэлтэй өсвөр үеийнхэн www.Bayanmongol.com хаягаар  орж өргөдлийн маягтыг бөглөн Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. эсвэл Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар  3 дугаар сарын 31-ны дотор илгээсэн байх.

Солилцооны хөтөлбөрт оролцох хүүхдүүдийг сонгон шалгууруулахдаа дараахь  үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:

6-р сарын 1-нд  27 хүүхдийг шалгаруулан солилцооны хөтөлбөрт оролцуулах болно.

-          Англи хэлний мэдлэг болон сургалтанд хамрагдсан байдал
-          Байгаль орчны тухай Эссэ бичлэг
-          Өөрийн тухай танилцуулга
-          Манлайлах чадвар
-          Нийгмийн туст хөдөлмөрт оролцдог байдал
-          Сурлагын амжилт, нийгмийн идэвхи
-          Нээлттэй болон чөлөөтэй харилцаа
-          Бусадтай баг болон  ажиллах чадвар
-          Бусад орны соёл заншил, дэлхий дээр тулгамдсан асуудлуудын талаар мэдлэгээ сайжруулах сонирхол
-          Байгалийн нөөц баялгийн талаар мэдлэгээ дээшлүүлэх хүсэл эрмэлзэл

Солилцооны хөтөлбөрт хамрагдах  сурагчдын зардал

Улаанбаатар хотод байх байр, хоол, үзвэр, сургалтын зардлыг Америкийн Засгийн газраас санхүүжүүлнэ. Америк хүүхдийг хөдөө орон нутагт байх хугацааны хоол ундны зардалд нэмэр болгон бага хэмжээний тэтгэлгийг олгоно.


Монголын 4-H байгууллага
Хөтөлбөрт оролцсон өсвөр үеийнхэн мэдлэг боловсрол, чадвараа дээшлүүлэн, сургууль анги хамт олон, нийгэмдээ ашиг тустай үйл хийх хүсэл эрмэлзэл дүүрэн болно гэдэгт бид итгэж байна.

Үндсэн мэдээллийг унших http://bayanmongol.com/administrator/index.php?option=com_content§ionid=0&task=edit&cid[]=180
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 18, Ням гараг
Уншсан: 7110 удаа

Нийт сэтгэгдэл (4)

1. shudraga bai!
Medeej heden baychuud ni huuhduudee tanil talaaraa hahuuldaad l yvuulna daa.
Бичсэн: setgemj | 2012 оны 3 сарын 18 | IP: 69.140.6.xxx
2. soliltsoo
yg unen
Бичсэн: narsar | 2012 оны 3 сарын 19 | IP: 182.160.22.xxx
3. ...
Mongoloos oroltsoh huuhdiin zardliin talaar durdaagui bn uu, bi olj unshij chadsangui yu?
Бичсэн: Bsb | 2012 оны 3 сарын 19 | IP: 108.92.106.xx
4. bi bas
Bi amerikaas Mongolruu ywah huuheded ni orchwol goy oo ingeh bolomj bii yu?
Бичсэн: goy | 2012 оны 6 сарын 1 | IP: 38.100.109.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2