Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ээж

2012 оны 10 сарын 24, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(6 үнэлгээтэй)
Ээж минь ээ.
Энэ гуравхан үг юутай эгшиглэнтэй юутай яруухан сонсогдоно вэ. Анисга нүдээ анихуйн агшинд зүрх сэтгэлийн гүнд ижий та орших билээ. Хүний хорвоогийн хамгийн нандин эрдэнэ юу билээ. Эх хүн. Бурхан гуйсан ч солихгүй эх хүн. Цаг хугацааг зогсоож чаддагсан бол таньтайгаа үргэлж хамтдаан инээж эрхэлж оршихсон. Уулс бууралтах цагаар шувууд буцахын гуниг тээн намрын тэнгэр сүүмийхийн цагт ЭЭЖ минь сэтгэлдээ үгүйлж хүний сэтгэл уймрах юмдаа. Ижий минь улаан цусаа, ариун сэтгэлээ зогсоо зайгүй урсгасаар амрах чөлөөгүй явжээ. Санахын гурван гуниг, ухаарахын гурван гуниг шингээсэн ИЖИЙ таны нандин хайрыг цаглашгүй ачийг бодохгүй байхын аргагүй. Тийм ээ. Мэлмий дүүрэн нулимстай санан үгүлж явна, мөч бүрийд үгүйлж элгэндээ бэтгэрч яваа. Цагаан цайлган сэтгэл цагаан сүү хоёроор баян Монгол эх таны өмнө сөгдөн бохирч мөргөе.

Амьдын Нандин Шүтээн

Эхийн минь мойног гар хив хадаг мэт зөөлхөн
Ээдрээт амьдралын нууц үрчлээс бүхэнд нь шингэсэн
Эвэршиж хатсан арьс нь даахинд зөөлнөө үлдээсэн
Эвдэрч бяцарсан хумс нь хатуу бүхнийг билүүдсэн
 
Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм
Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм
Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм
Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
 
Эхийн минь гал буурсан нүд их мөрөн лүгээ дөлгөөхөн
Ээрэмтэн тогтсон нуух нь зовлон бүхнээ нууцалсан
Эрвийсэн цөөхөн сормуус нь тоотойхон насыг илчилсэн
Эвхэрч атирсан магнай нь энэрэл хайраа үгүйлсэн
 
Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм
Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм
Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм
Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм
 
Эхийн минь буурал үс нялхын сэвлэг шиг анхилхан
Халцарч унасан үс нь ачлаагүй ачийг сануулсан
Хагтаж хогжруутсан хуйх нь ухааны сорилтонд ядарсан
Харгүй мөнгөн сор нь цагаан сүүндээ шингэсэн
 
Нарны туяа наадсан хилэн хархан байсийм
Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм
Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм
Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм
 
Эхийн минь үрчгэр царай сарнайн дэлбээ мэт зөөлхөн
Эмсийж унасан шүд нь цагийн саалтанд суларсан
Ээдэрч бувтнасан хэл нь хайрын бүүвэйнд ядарсан
Эндүүрч сонссон чих нь насны сүүдэрт хатуурсан
 
Үрийн зулай үнэрлэсэн бадмын дэлбээ байсийм
Өргөн шанаагаа тэгшилсэн яралзсан цагаахан байсийм
Өндөг дарам хонхойсон инээмсэглэлийн оромтой байсийм
Өлмийн чимээнд сонордсон янзаган сонор байсийм
 
Эхийн минь бөгтөр бие согоон зоо шиг гоолигхон
Атийж давжийсан бие нь ачааны хүндэд түүртсэн
Агшиж бөгтийсөн нуруу нь айлгамч үрээ үүрсэн
Алхайж бохирсон хөл нь амьдралын аянд эцсэн
 
Эхийн минь эгэлхэн бие эгэлгүй гоолиг байсийм
Сойлгийн морь мэт жавхалзсан гилгэрэм зүслэг байсийм
Согоон зоо мэт тэвхэлзсэн суман гоолиг байсийм
Сэтгэл зүрхээ золиослосон залуу халуухан байсийм
Уншсан: 12630 удаа

Нийт сэтгэгдэл (3)

1. Aldaa
Ээж гэж 3 үг гэнээ. Гурван үсэг байгаа биз дээ. ЭЭЖ, ЭЭЖ, ЭЭЖ гэвэл гурван үг болно. Бичсэн юмаа эxлэxдээ баллачих юмаа. Унших сонирхол гутчихлаа.
Бичсэн: Aldaa | 2012 оны 11 сарын 5 | IP: 67.163.47.xxx
2. alaad
EEJ MINi EE gej bna , vgnii aldaag oloxoosoo omno xvnd yu iolguulax geseniig ni abch bai ter ni chamd chuxal!!!
Бичсэн: aldaad | 2012 оны 11 сарын 7 | IP: 24.13.196.xx
3. ээж
ээж минь ээ гэдэг 3 үг биш 2 үг юм бишүү
Бичсэн: хги | 2016 оны 3 сарын 16 | IP: 202.21.107.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2