Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Жак Уэтерфордын нэрэмжит шагналын эзэд тодорлоо

2013 оны 11 сарын 09, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
medalЭрдэмтэн Жак Уэтерфордын нэрэмжит шагнал гардуулах хоёрдахь удаагийн ёслол болон С.Эрдэнэболдын Эзэнт гүрний туульс номын нээлтийн үйл ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт 2013 оны 11-р сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

·        
Жак Уэтерфордын нэрэмжит шагналын тухай- Jack Weatherford Prize

Монголын түүх, соёлын салбар дахь оны шилдэг бүтээл шалгаруулах ажлыг Жак Уэтерфордын сангаас 2012 онд анх санаачлан явуулсан. Хоёрдахь удаагийн шалгаруулалтанд судалгааны хүрээлэн, байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн судлаач, түүхч, зохиолч зэрэг 40 гаруй судалгааны байгууллага, хамт олон, хувь хүмүүсээс авсан олонхийн саналын дагуу шалгаруулалтыг хийлээ.

2011 оны шилдэг бүтээлийн шагналын анхны эзнээр эрдэмтэн Балдандоржийн СУМЪЯАБААТАР, мөн тусгай шагналын эзнээр эрдэмтэн Д.Эрдэнэбаатарын баг хамт олон, эрдэмтэн Д.Баярсайхан нар шалгарсан болно.

2012 оны шилдэг бүтээлийн эзнээр “ЧИНГИС ХААНЫ ӨВ” каталоги номыг бичсэн баг хамт олон, мөн оны онцлох бүтээлийн эзнээр “Дэлхийн Монголчуудын түүх ” есөн ботийг туурвисан Чингис хаан дээд сургуулийн профессор Б.Балжинням нарыг шалгарууллаа. Жак Уэтерфорд сангийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн санаачилгаар тусгай шагналыг олгохоор шийдвэрлэж,  Хүннү, Сяньби, Нирун улсын тухай сонгодог бүтээлийг туурвисан эрдэмтэн Гүнжийн Сүхбаатарыг хүндэтгэн дурсаж байна.

 ·         “Жак Уэтерфордын нэрэмжит 2012 оны ШИЛДЭГ бүтээлийн шагнал”

 Жак Уэтерфордын нэрэмжит 2012  оны ШИЛДЭГ бүтээлийн шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан "ЧИНГИС ХААНЫ ӨВ" каталоги номыг хамтран бүтээсэн Түүхийн хүрээлэн, Үндэсний музей, МУИС, МУБИС, Археологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн олон байгууллага, хамт олны төлөөлөл болсон С.Чулуун, Ж.Саруулбуян,  Д.Цэрэндорж нарын 3 ерөнхий редактор, Ш.Бира, Ж.Болдбаатар, Ж.Базарсүрэн, Ж.Гэрэлбадрах, П.Дэлгэржаргал, А.Пунсаг, Э.Пүрэвжав, Ц.Төрбат, Ц.Цогтбаатар, С.Цолмон, Ц.Цэрэндорж,  Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, Ц.Энхчимэг, У.Эрдэнэбат нарын 16 эрдэмтний баг хамт олонд олгож байна. Тус хамтын бүтээл нь "Чингис хааны өвөг дээдэс", "Чингисийн эзэнт гүрэн" , "Чингис хааны өв", "Чингис хаан ба утга соёл", Чингис хаан ба өнөөгийн Монгол орон" гэсэн 5 бүлэг, 25 сэдвээс бүрдэх бөгөөд Монголын түүх, соёлын чиглэлээр олон жил судалгаа хийсэн манай үндэсний эрдэмтдийн бие даан гаргасан, Чингис хааны талаарх анхны каталоги болж байгаагаараа онцлог юм.

·         “Жак Уэтерфордын нэрэмжит 2012 оны ОНЦЛОХ бүтээлийн шагнал”

Жак Уэтерфордын нэрэмжит 2012  оны ОНЦЛОХ бүтээлийн шагналыг Дэлхийн Монголчуудын түүхесөн ботийг  туурвисан Чингис хаан их сургуулийн профессор Харгана нэрт Баянцагааны Балжиннямд олгож байна. Тус бүтээл 4858 хуудастай, 6341 зурагтай бөгөөд н эн эртнээс өнөө үеийг хүртэл түүхийг он цагийн дарааллын дагуу нэгтгэн, түүхэн зураг, баримт сэлт, тайлбараар баяжуулан, цогцоор  нь нэгтгэхийг оролдсон, нөр их хөдөлмөр шаардсан шинэлэг санаатай бүтээл юм.

1-р боть. Нэн эртнээс НТӨ 3-р мянган жилийн үеийн түүх. 724 хуудас, 1770 зураг. Энэ ботид палентологич Х.Цогтбаатарын Монгол гутаг дахь нэн эртний амьдралын ул мөр, Ж.Батсуурийн Монголчуудын генетик гарваль, их нүүдэл, суугаальшилын түүх, мөн Б.Балжиннямын судалгаа оржээ.

2-р боть. НТӨ 3-р мянганаас НТ 6-р зууны үеийн түүх, анхны төр улсын нэгдэл тогтож эхэлсэн цагаас Өвгө монголчуудын эзэнт гүрэн болох Хүн гүрний үеийн түүхийг хамруулсан.3-р боть. НТӨ 3-р зуунаас 1205 он хүртэл буюу Хүн гүрний түүхээс Их Монгол улсын түүхэн үе хүртэл. 4-р боть. 1206-1270 он хүртэлх Их Монгол улсын түүхийг түүхэн үйл явдлын он дарааллаар түүвэрлэн авч нэгтгэжээ. 5-р боть. 1271-1368 он хүртэл, 6-р боть 1369-1690 он хүртэл түүх, 7-р боть 1691-1860 он хүртэл Манж Чин улсын үеийн түүх, 8-р боть. 1861-1920 он хүртэл Манж Чин улсын үеийн хийгээд Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн түүх, , 9-р боть. 1921-2012 он хүртэлх түүхийг хамруулжээ.

 ·         “Жак Уэтерфордын нэрэмжит Сонгодог судалгааны бүтээлийн шагнал”

Жак Уэтерфордын нэрэмжит Сонгодог судалгааны бүтээлийн шагналыг нэрт түүхч Гүнжийн СҮХБААТАРЫН гэргий Д.Лхамсүрэнд гардуулахаар шийдлээ. Гүнжийн Сүхбаатар 1928 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1968 онд БНМАУ-ын түүхийн дээж бичиг (Л.Жамсрангийн хамт), 1971 онд Сяньби, 1980 онд Монголчуудын эртний өвөг , 1991 онд Монгол-Нирун улс зэрэг гол бүтээл номоо бичсэн. Монголчуудын түүхийг олон зуун жилээр урагшлуулсан түүхэн нээлт хийсэн гэж үнэлэгддэг эрдэмтэн билээ.

-Гүнжийн Сүхбаатар бол төлөвлөгөөгөөр төрсөн эрдэмтэн биш, төрөлхөөсөө төрсөн эрдэмтэн хүн.
Эрдмийн ажлын албан ёсны шүүмжлэгч, академич Бямбын Ринчен, 1969 он


-Бид нар 1968 онд Монголын түүхийн дээж бичгийг бичсэн улс... Хэзээд бид ялна гэдэгт итгэж байсан. Бид үнэний замаар явж байсан тул ялж дийлсэн дээ.
Доктор, профессор Л.Жамсран, 2004 он  


-Гүнжийн Сүхбаатар бол Монголын ясны эрдэмтэн хүн. Монголын түүхийн судалгаанд түүний жинтэй хувь нэмэр үүрд мөнх орших юм.
Академич Чулууны Далай, 2000 он


-Гүнжийн Сүхбаатарын бүтээлийн ач холбогдол нь Монгол байсан цагт байх бүтээлүүд болой. Ач холбогдол гэхээсээ илүү мөн чанараараа аугаа болохоор онцолж байна. Ийм түүхч Монголд дахин төрөхгүй.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, 2012 он


 Нэр дэвшсэн зарим бүтээлүүд

Гүнжийн Сүхбаатар   “Монголын эртний улс аймгуудийн талаархи бүтээлүүд”
С.Чулуун, Ж.Саруулбуян, Ц.Цэрэндорж...   Чингис хааны өв, 2012 он
Б.Балжинням              Дэлхийн Монголчуудын түүх, 2012 он
Д.Цэрэнсодном           Ардын аман зохиолын тайлбарт дээж бичиг, 2011, 2012 он
З.Лонжид                    Түүх сөхөхүй, 2011 он
Б.Нямаа                      Монголын эзэнт гүрний мөнгөн тэмдэгт, 2010 он
Г.Аким            орчуулсан      Шашдирын чуулган, 2013 он
У.Эрдэнэбат               Монгол эхнэрийн богтого малгай
Г.Гантогтох                Буриад аялгууны толь, 2011 он
Д.Дамдинжав              Барга аялгууны толь, 2011 он
Б.Эрдэнбаатар                        “Гол мод 2 судалгаа– Хүннүгийн язгууртны язгууртны олдвор” 
Ц.Төрбат, Д.Цэвээндорж        Хүннүгийн толь бичиг, 2011 он 

 Жак Уэтерфорд сан
www.jwf.mn

Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 2 сарын 15, Лхагва гараг
Уншсан: 8885 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2