| 2011 оны 2 сарын 2
Элэг нэгт монголчууд, сүсэгтэн олон та бүхний сар шинийн амар мэндийг эрэн золгоё оо.Сар шинээр бид, гарч буй жилдээ өнгө өөдрөг, үйл бүтэмжтэй байхыг ерөөн бэлгэдэж, өнө эртний уламжлалт ёс бэлгэдэлээ үйлдэн, зорилгоо биелүүлж, зорьсондоо хүрэх сэтгэлийн эрч энергээ шинэтгэн тэтгэдэг ээ.
Сайныг наашлуулж, саарыг цаашлуулан, зорьсондоо зүтгэн тэмүүлэхэд, ер учрах саад, тулгарах бэршээл мунддаггүй билээ. Бид тэдгээрийг мэдлэг туршлага, итгэл үнэмшлийнхээ эрч хүчээр даван туулснаар, сэтгэлийн тэнхээ, авьяас чадвар маань төдий хэрээр шинэчлэгдэн сэлбэгддэг юм шүү. Тиймээс, бэрхшээл саадаас бүү шантран няцаарай.
Энэ амьдралд, сурч мэдэх ухаарч боловсрохоос илүү эрхэм үүрэг зорилго гэж үгүй. Ухаарч боловсорсон хүнээс энэрэхүй хайрлахуйн гэрэл нигүүлсэл цацран түгэж байдаг аа. Туулай жил та бүхнийг хүсэл тэмүүлэл, ухаарал боловсролд урин залж, энэрэл нигүүлсэлийн сэтгэлийн үрийг түгээн арвитгах болтугай.
Итгэл бишрэл нэгт монголчууд та бүхний баяр баясалт гэр бүл, түшиг тулгуурт хань нөхөд, хамт олонд гарч буй жилдээ элэг бүтэн, энх амгалан, сэтгэл зөв байхын ерөөлийг өргөн дэвшүүлье ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ажиа Гэгээн







