Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
arjiarenboochi
XYII жарны “Илжиг” хэмээгч Төмөр туулай жилийн Шинийн гурван буюу 2011 оны 2 сарын 6-ны Ням гаригт 10 цагаас Ажиа Рэнбүүчи Гэгээнтэн Гүнбүм Чамцэлин хийдийн лам хуврагуудын хамт сүсэгтэн олондоо гарч буй жилдээ аз хиймортой, элэг бүтэн, эрүүл энх, үйл бүтэмжтэй байхыг билэгдэн “Богд Зонховын 1000 тахил өргөх ном” айлдах гэж байна.

Хурал номын үеэр Та бүхэн лянхуа цэцгээс төрөгч, тарнийн хаан хэмээгдэгч Ловон Бадма Жунай Бурханыг шүрээр хэлхэн бүтээх үйлийг даган үйлдэж буян хураах нийц тохионо.

Энэ Бурханы Зүрхэн тарни “Умаа хум базар гүр бадма сэдий хум” нь, аливаа гай түйтгэр, өвчин зовлонгоос гэтэлгэж, цаг бусын гал усны аюул, осол гэмтлээс аврах билгийн хүчийг агуулдаг гэдэг билээ.

Мөн энэ бэлгэт сайн өдөр Дашчойлин хийдийн оточ лам, уламжлалт анагаах ухааны эмч Ч.Батнайрамдал судсаар оношилж, эм тан хүртээнэ.

Хурал номын дараа Сүсэгтэн олонд даллагын идээ түгээнэ.

Та бүхнийг энэ өдрийн хурал ном, буяны үйлст даган баясаж, хамтран оролцохыг урьж байна.

Ном хурах газрын хаяг: Casa Royale Banquets 783 Lee St, Des Plaines, IL 60016
Хурал номын талаарх бусад мэдээллийг Өнөрцэцэгээс (773-715-6334) авна уу.

Ум сайн амгалан болтугай.
Төвд Монголын Шашин Соёлын Төв



Ловон Бадма Жунай бурханы тухай

Намо Гүрү Бадмасамбаваяа

Монголчууд бид бүхэнд Ловон Бадамжунай (Үржин Ринбүчи, Бадмасамбава, Ловон багш, Лянхуа цэцгээс төрөгч) зэрэг олон янзаар нэрлэгддэг Бадамжунай бурхан анх наймдугаар зуунд Энэтхэгээс эхлэн Төвд зэрэг бусад хөрш улсуудад Бурханы шашны Очирт хөлгөнийг түгээжээ. Түүнийг Нууц Тарнийн хаан, хоёрдугаар Будда хэмээн өргөмжилдөг бөгөөд Бадамжунай бурханы цадигт Индрабоди хаан гадаад далайд эрдэнэ авахаар явж байгаад далайн тив нэгнээ лянхуан гол мод элдэв зүйлээр өнгө төгөлдөр ургасны дээр, найман нас хүрсний чинээ бяцхан хөвгүүн, үзвээс гоо билгэ хийгээд лагшингаар чимсэн гартаа очир хийгээд бадам цэцэг барьсан байхыг үзээд маш гайхамшиг төрж, хаан бээр тэр бяцхан хөвгүүнд өгүүлрүүн:

Бяцхан хөвгүүн минь ээ? Чиний эцэг хэн бэ? Эх хэн бэ? Язгуур чинь юу вэ? Орон чинь хаа вэ? Идээ юуг иддэг вэ? Энд юу хийж оршино вэ? хэмээн асуусанд хөвгүүн:

Миний эцэг өөрийг ухагч бэлгэ мөн. Эх минь номын төв Самандабадра эх болой. Язгуур минь төв хийгээд ухаан хоёр үгүйд багтсан болой. Орон нутаг минь хоосон чанар төрөл үгүйд тогтюу. Идээний хувь минь хоёр үзэгдэлт атгагыг идэж, энд болбоос нисваанисыг нядлахын явдлыг үйлдэнэ. хэмээн өгүүлсэнд хааны сэтгэлд гайхамшиг төрж энэ нь нэгэн хувилгааны бие буй хэмээн санаж би өөрийн үр хийгээд тахилын орон болгосугай хэмээн хаан гараа торгоор боож хөвгүүнийг авав. Тэрээр лянхуан голыг тасалж хөвгүүн лүгээ сэлтийг аваачиж, мөнхүү өөрийн орондоо буцан харьж ирэв гэсэн байдаг.

Анх Энэтхэгээс Төвдөд Бурханы шашин нэвтрүүлэх үед хүчирхэг байсан мөргөлийн лус савдагууд эсэргүүцэж, баригдаж буй хийд, сүмийг нураагаад байж. Тэр үед хоёрдугаар Будда Бадамжунайг залж авчран, тэдгээр лус савдгийг номхотгон шашныг сахигч сахиуснууд болгосон гэдэг домогтой ба Төвдийн анхны хийд Самаяаг байгуулалцаж явсан түүхтэй ажээ. Мандарва, Иш Цожэл зэрэг дагинастай үхэшгүй насны шид бясалгаж, олон догшин тэнгэр, найман аймгийг номд оруулсан. Мөн олон тооны бүтээл бясалгал үйлдэж, ирээдүйн муу цагт амьтанд туслах тарни уншлага олныг нуув. Бадамжунай бурхан мөн Очирт хөлгөний ёсыг үндэслэж, Их Төгсгөл буюу Зогчэнг Төвдөд айлдав. Шидийг олсон шавь хорин тав байсан ба Төвдөөс явахдаа шавь тус бүртээ нэг нэг атга элс өгч, Намайг санавал энэ атга элсэнд залбирч бай. Надтай хамт байгаагаас ялгаагүй гэж зарлигласан ба одоо Гандан хийдэд буй их шүтээн Очирдара бурханы шүншигт уг элсгээс орсон гэдэг. Бас тухайн үед насны хэмжээ болоод байсан Төвдийн хаан Тисрэндэцон хааны насыг арван гурван жилээр уртасгаж, шашин амьтны бусыг зохиов.

Ийнхүү ертөнцийн хүмүүст үл айхын өглөг өгөхийн тулд баруун урд зүгт мангасын амыг хаахаар нарын гэрэл хөлөглөн одсон түүхтэй.

Энэ бурханы зүрхэн тарни нь Умаа хум базар гүрү бадма сэдий хум болой.

Нийт сэтгэгдэл (17)

RSS
1. litsenzei otoch uu?
otoch hun emchleh, em barih americiin license-tei muu? zevsheerelgui bol herev medegdvel tom asuudald orno sh dee ,otoch , zohion baiguulagch nar aa. huuliin daguu bol saihan l ajil baina.
Бичсэн: sanal | 2011 оны 01 сарын 27 | IP: 68.16.175.xx
2. hehe aldiim baina
1. Ajia gegeen gej iim europe hun baigiimuu?
2. "Bilegdeh" gej mongol ug baidaggui. " Belgedeh" gej bol bainaa.
Bichgiin bolovsrolgui ih medehuudee gej.
Бичсэн: zasvarchin | 2011 оны 01 сарын 27 | IP: 180.235.174.xx
3. sain baina
zurag solison ni sain bain, hoishid iim teneg yum bitii hiij bai, arai ch de
Бичсэн: zasvarchin | 2011 оны 01 сарын 27 | IP: 180.235.168.xx
4. tiim ug baidag
bilegdeh gedeg ug baidag l yum da
Бичсэн: re | 2011 оны 01 сарын 28 | IP: 180.235.170.xxx
5.  License gene uu/
Hi.!-dygeer hynd.
Бичсэн: Boorolzgono | 2011 оны 01 сарын 28 | IP: 74.128.243.xx
6.  License gene uu?
Chi bitgii MGL--chyydaa deerelh. CHI USA-giin yamar neg Licensetai uy?
Naad BAT-HAiRAMDAL chin AYDS--g 6-jil Mongol emneleg OTOCH EMCHEER syraltsaj togsson. Tobd ,Enethegt mergejil deeshlyylsen.Bloomingtond Byddiin cymd OTOCH EMCH,SYRALTSAhaar MGL--s tomilogdon MGL-ryy iren ochin ajillaj baigaa emch baina.
HArin chi umnii ychir oloh geed baibal.TER UMON TV--giin Syrtalchilaad baisan CAN-FRANCISCO-giin emch nar NOOTOI zobhon ner hynd orlogo hooson yls.CAN-FRANCISCO--d baidag AJAA GEGEENII symd HYN SYYDAG shireen deer EMEGTEICHYYDIIN yzleg bainga hiideg gej baigaa.BYRHAN MINI TER IH BYRHAN TAHILIIN zyragnii DYND SHYY.TER yzyylj b/gaa HYMYYS ch gesen USA-d baij baij ARILSAN dotortoi hymyys uy bodoj yzyylj yzej baigaa emch ch gesen uy bodno be? AImshigtai
Бичсэн: Boorolzgono | 2011 оны 01 сарын 28 | IP: 74.128.243.xx
7. gachin uim
Yamar prescription em ogoh gej baigaa bish dee. Heden tan endheer bol herbal supplement l taraaj baigaa bhgui yu. Mongol hun baij licence ene ter gej demii um bichij hunii durgui hurgej yahav dee. Hunii muu uzej muuhai um bodoj yavbal ajil torold chine amjilt garahgui shuu.
Бичсэн: kk | 2011 оны 01 сарын 28 | IP: 98.220.84.xx
8. ...
Bileg erool bileg tavilan gedeg shig bilegsheeh bilegdeh gedeg ug baidag um gej bodoj baina.
Бичсэн: kk | 2011 оны 01 сарын 28 | IP: 98.220.84.xx
9. boliosoo bilee
ajaa gegeenten bolimoor um xyatad shuu dee muuxai shar xubalzuud denduu dabarch bnaa batt nairamdaliin tangeech shoroon sabar uugaad balrax doxcon xun bi ta nart seremjjluulj bnaa
Бичсэн: srar xubalznuudad | 2011 оны 01 сарын 28 | IP: 67.163.49.xxx
10. bolitsgoo ta nar
shariin ssasin mongold delgersneer mongolchuudiin xubi zaya dooshoo dordsoor baigaag tuux xaruulj bgaa muusaain sar xubalznuud bolibol taarna deerxi yag sanal neg bna shuu
Бичсэн: mongoliinx bish | 2011 оны 01 сарын 28 | IP: 64.134.167.x
11. aldas bolno shyy
Gegeen hyniig yanz byreer khelj bolokhgyi shyy khymyysee ta nart aldas bolno shyy Ym maanii bodmi khym
Бичсэн: byygii | 2011 оны 01 сарын 29 | IP: 99.22.86.xxx
12. fdffbv
gert n archnii uner baidaggui yag l hyjaa ail

mongol gedeg neriig ashiglaj deereees n mongolchuudiin shusig bishrel deer togloj mungu oloj baigaa hun shuu dee
mongol hun tsaanaa tsus ndaa oor mongol baidag yum ene hun uneheer hujaa hun 100%
Бичсэн: xxdxdd | 2011 оны 01 сарын 29 | IP: 69.171.163.x
13. mongoliiinx bish shariin shashin
boogiin shashin bol jinxene mongolchuudiin tenger shuteen shuu dee mongold bux barag boogiin shashin ruugaa orj exelj bgaa shuu dee gadaadad baigaa mongolchuud maani l jaaxan sain oilgoogyi xotsrood bgaa bol bolobuu mongolchuud tengeriiin shashin boogiin shashin a shutseneer mandan badrax bolnoo
Бичсэн: xxxxx | 2011 оны 01 сарын 29 | IP: 99.142.53.xx
14. 11 iig bichsen xun bas xyatad bj taaraa
shariin shashin mongoliin x biush shuu ezen chingisiin shashin boo morgol mandtygai
Бичсэн: iiiiiiiiixi xi xi xi 11 | 2011 оны 01 сарын 29 | IP: 99.142.53.xx
15. ...
ХариЙН нутагт байгаа монголчууд аа
Сар шинээ элдэв муу үг, цэцэрхэлгүйгээр угтацгаая.
Ажаа Гэгээний хиймор өөдөө байх болтугай. Юу ч бичиж ярьсан энэ хүний үйлс дэлгэрнэ шүү дээ Яагаад гэвэл сайн үйлс учраас

Бичсэн: Болдбаатар | 2011 оны 01 сарын 30 | IP: 76.239.23.x
16. ...
Batnairamdal otoch Anagaah Uhaanii ih Surguuliin bagsh hun shuu.Uzuuleh l heregetei humuus mini. Ajil ajil geed bid chini biee martaad baigaa humuus shuudee.
Бичсэн: Altantsetseg from Chicago | 2011 оны 02 сарын 06 | IP: 76.197.234.xxx
17. ...
shariin shashin boogiin shashin 2 hoorondo derselddeg gdeg ni jinhen endeesel haragdaj bga yum da shariin shashin yag yamar shashain gedgiig bi mdehgvi l de harin boogiin shashing harin ch neg mdne shv 2012ond mongolchudiig shariin shashain ni awj vldehnv boogiin shashin awj vldehnv harjil baiya ter tsagt boogiin shahshiniig yanz bvreer yariad bhgvi bailgvi de gj yunii tuld bd nar chne tenger zayat hoh tolbot mongolchud ble de
Бичсэн: he he oko | 2011 оны 12 сарын 08 | IP: 202.179.6.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream