Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
yatgaСолонгос болон урд хөршийн ятгыг бие даасан монголын ятгадахуйн шинжлэх ухаан болгож чадсан манай мэргэжлийн ятгачид “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатарын санаачлагаар энэ сарын 25-ны билэгтэй сайн өдөр үйлс зорилго, сэтгэлээрээ эвлэлдэн нэгдэж ятгын холбоогоо байгууллаа.

Холбооны гол зорлиго нь  өнөөдрийн ятгадах урлаг, заах арга зүй дээр суурилан өнө эртний тэнгэрлэг их ятга хөгжмийн уламжлал, үүх түүхийг нягтлан судлах, дахин сэргээх, эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт таниулан сурталчлахаас гадна монгол оронд нутагшсан солонгос болон хятад ятгыг үргэлжлүүлэн монгол ятгадах ухаанаар хөгжүүлэх юм байна.

Тус холбооны албан ёсны нэр нь Монголын Ятгын Холбоо бөгөөд  удирдах зөвлөлийг 9 гишүүнтэй байхаар санал нэгдэж тэргүүлэгчээр “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатар, Хүндэт тэргүүлэгчээр хөгжмийн зохиолч Б.Наранбаатар, Дэд тэргүүлэгчээр ҮДБЭЧ-ын дарга асан УГЗ, Э.Дорж, ерөнхий менежерээр Д.Ганпүрэв (“Бөртэ Хөгжим” ТББ-ын тэргүүн),  УЗ-ын гишүүн Л.Хэрлэн (ятга / урлаг судлаач МУИС), ХБК-ын багш Ё.Отгонтуяа, Д.Алтантуул ( ятга / ҮДБЭЧ ), Ш.Чулуунхүү (ятга / Хан уул дүүргийн хүний нөөц) Л.Оюун (ятгачин), Б.Батгэрэл (ятгачин / Их сургуулийн япон хэлний багш) нар сонгогдов.  

Тус холбоог байгуулахад үе үеийн ятгачдын төлөөлөл, хөгжим судлаач, мэргэжлийн багш нар, болон зөвлөгчөөр морин хуур чуулгын ерөнхий удирдаач АЖ Ц.Батчулуун нар оролцов.

Өнгөрсөн 11 сард 50 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн ятгачид маань ийнхүү монголын ятгадах урлаг, урлахуйн ухааныг мөнхлөн үргэлжлүүлэх зорлигоор Монголын Ятгын Холбоог байгуулав.


МЯХ-ны маркетингийн алба

ХОЛБОО БАРИХ УТАС 9916 7471

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream