Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
Холланд – Дани 2:0 Тэмцээн болгонд тэргүүлэх багуудын нэгэнд тооцогдож байдаг “Улбар шарууд” энэ удаач гараагаа сайн эхэллээ.

Холланд – Дани 2:0 Тэмцээн болгонд тэргүүлэх багуудын нэгэнд тооцогдож байдаг “Улбар шарууд” энэ удаач гараагаа сайн эхэллээ. Өнгөрч буй улиралд гайхалтай сайхан тоглолт олныг үзүүлсэн Роббен гэмтлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн ч Холландчууд итгэлтэй сайхан тоглолт үзүүлэв. Хэдийгээр өнөөгийн “Улбар шарууд”-д Криуфф,Гуллит, Ван Бастен, Бергкамп, Райкаард, Ван Нистелрой нар шиг супер одууд байхгүй ч Снайдер, Ван дер Ваарт, Ван Перси нарын олон авьяаслаг , ур чадвар жигдхэн, сайхан баг бүрдээд байна.
 
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Данийн хамгаалагч Поульсен хаалганы өмнө ирсэн бөмбөгийг зайлуулах гээд мөргөтөл өөрийн багийн Аггерийн нуруунд ойгоод хаалганд орчихов. ФИФА энэ гоолыг эхлээд Поульсений нэр дээр бичсэн ч удалгүй автогоолын эзэн Аггер болохыг албан ёсоор зарлав.
 
Ийнхүү тэрбээр ДАШТ-д өөрийнхөө хаалганд гоол оруулсан 31 дэх хөлбөмбөгч боллоо.
 
Гоол: 1:0 –Аггер (46, автогоол), 2:0 – Кюйт (84).
ХОЛЛАНД: Стекеленбург, ван дер Виль, Хейтинга, Матайсен, ван Бронкхорст, ван Боммел, де Йонг (де Зеув, 87), Снейдер, ван дер Варт (Элиа, 68), ван Перси (Афеллай, 77), Кюйт.
ДАНИ: Соренсен, Якобсен, Кьяер, Аггер, Поульсен, Поульсен, Йоргенсен, Каленберг (Эриксен, 73), Роммедаль, Эневолдсен (Гронкьяер, 56), Бендтнер (Бекманн, 62). Шар хуудас: де Йонг (44), ван Перси (49), Кьяер (64).
 
Япон – Камерун 1:0
Хар тивийн шилдэг багуудын нэг, “Номхрошгүй арслангууд” гэгддэг Камеруныг Японы “самурай” нар номхруулаад өглөө. ОХУ-ын ЦСКА багт тоглодог Хонда энэ тоглолтын шийдвэрлэх бөмбөгийг оруулсан юм.
 
Гоол: Хонда (39),
ЯПОН: Кавасима, Комано, Наказава, Танака, Нагатомо, Хасебе (Инамото, 88), Абе, Мацуи (Оказаки, 69), Эндо, Окубо (Яно, 82), Хонда.
КАМЕРУН: Хамиду, Мбия, Нкулу, Бассонг, Ассу-Экотто, Макун (Нжитап, 75), Матип (Эмана, 66), Эно, Вебо, Это′О, Чупо-Мотинг (Идриссу, 75). Шар хуудас: Нкулу (72), Абе (90+2).
 
Итали – Парагвай – 1:1 (0:1, 1:0)
Италийн дасгалжуулагч Липпи Дэлхийн аварга цолоо хамгаалах боломжтой гэж мэдэгдэж байгаа ч үүнд нь итгэж буй хүн бараг байхгүй биз. Уласжлал ёсоор Италичууд хамгаалах тактик дээр тогтсон тоглолтоо хийлээ. 4-2-3-1 гэсэн ганцхан довтлогчтой тоглох тактикаас уран гоё довтолгоо гарахгүй нь ойлгомжтой. ДАШТ-ий урьдчилсантэмцээнд Бразил, Аргентинийг “өвдөг шороодуулж” байсан Парагвайн баг ч тун идэвхгүй тоглов. Чөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөгийг Алькарас мөргөж оруулснаас өөр гойд довтолгоо гарсангүй, тэднээс. Харин Италичууд хоёрдугаар хагаст тун идэвхтэй довтолж тоглосон. Үүнийхээ шанд тогго тэнцшшлж дөнгөв. Үүний дараа италичууд хожлын гурван онооны төлөө улайра дайрсанч амжилтад хүрсэнгүй ээ. Италийн хаалгч Буффон нурууны гэмтлээсээ болоод хоёрдугаар үед тоглоогүй боловс энэ нь тийм ч ноцтой гэмтэл биш тул дараагийн тоглолтод буцаад ирэх боломжтой гэнэ.
 
Гоол: 0:1 – Алькарас (39), 1:1 – де Росси (63).
ИТАЛИ: Буффон (Маркетти, 46), Замбротта, Каннаваро, Кьеллини, Кришито, де Росси, Монтоливо, Маркизио (Каморанези, 59), Пепе, Яквинта, Жилардино (Ди Натале, 72).
ПАРАГВАЙ: Вильяр, Бонет, да Сильва, Алькарас, Морель, В. Касерес, Риверос, Вера, Торрес (Сантана, 60), Вальдес (Санта Крус, 69), Барриос (Кардосо, 76). Шар хуудас: В. Касерес (62), Каморанези (70).

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Ц.Энхтүвшин (Элссэн огноо - 2008 оны 3 сарын 20, Пүрэв гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

mongolauto
wilmetteauto
lifestream