| 2010 оны 6 сарын 13
Амралтын өдрүүдэд болсон хөлбөмбөгийн ДАШТ “Өмнөд Африк- 2010” –йн тоглолтуудыг ихэнх хүмүүс тухтай үзсэн байх. Тэгэхээр нэг бүрчлэн өгүүлэхийг илүү гэж үзлээ. Анхны илт давуу хожил, анхны сенсаац, анхны 11 метрийн торгуулийн цохилт гээд энэ тоглолтууд юм юмтай болж өнгөрлөө.
Довтлогчдоор “пологтсон” Аргентинчууд хамгаалагчийнхаа мөргөж хийсэн гоолын ачаар анхны ялалтаа авсан бол, жинхэнэ язгууртнууд, хөлбөмбөгийг “өлгийдсөн эх орныхон” хэмээн бардамнах дуртай Англи, дэлхий дээр бид л юм болгонд “number one ” байх ёстой хэмээн пээдийдэг сэхүүн зантай Сэм авгын хөлбөмбөгчид ногоон талбайд наанаа өрсөлдөвч, цаагуураа хэн нь хэнийхээ дээр вэ гэсэн улс төр, үндэстний “далд дайн” ялагчгүй дууслаа. Энэ тоглолтын “эсрэг дүрд” хөөрхий муу Английн хаалгач Грин тоглов. Эгц өдөөдөс нь эргэлдээд ирсэн бөмбөгийг бариад авч чадалгүй хаалгандаа алдсан азгүй хаалгачийн “хойд дүр” өнөөдрийн Алжир-Словений тоглолтын үеэр тодров. Бас л сулхан шиг ирсэн бөмбөгийг хөлбөмбөгийн хаалгач гэхээсээ волейболын тоглогч шиг “предный” унаад суган доогуураа алдсан Алжирын Шаушиг Английн Гриний “хуурай дүү” гэмээр. “Ах” нь хожлоо хоёр оноотой тавиад туучихсан бол алжир дүү нь тжнцээгээ гурван оноотой хамт тушаачихсан.
Хаа очиж хатуу дэг жаягтай, сахилга бат сайтай , бүх юм нь тооцоотой немцүүд одоогоор хамгийн сайхан тоглолтыг харуулж, хөгжөөн дэмжигчид болон Австралийн хаалгачд гоолын хур буулгалаа. Энэ жил улсынхаа аваргад хоёрхон гоол хийсэн Клозе, тун ч муухан улирлыг туулсан Подольски нарыг
шигшээ багтаа итгэл үзүүлэн авсан Германы дасгалжуулагч Левийн зөв байсан нь эхний тоглолтоос л харагдлаа. Мирослав Клозе гурван ДАШТ –д дараалан гоол хйиж, нийтдээ 11 гоол оруулсан амжилтаар
зөвхөн
Роналдо, Герд Мюппер, Фонтэйн, Пеле нарын л
бичигдэх боллоо.
Клозед эдний урд “гишгэх” боломж ч байна.
Герман - Австрали - 4:0
Гоол: Подольски, 8 (1:0).
Клозе, 26 (2:0). Мюллер, 67 (3:0). Какау, 70 (4:0).
Герман: Нойер, Фридрих, Бадштубер, Лам, Мертесакер, Хедира, Швайнштайгер, Өзил (Гомес, 74), Мюллер, Подольски (Марин, 81), Клозе (Какау, 68).
Австрали: Шварцер, Нилл, Мур, Уилкшир, Чипперфилд, Чулина, Эмертон (Единяк, 74), Грелла (Хольман, 46), Валери, Кэйхилл, Гарсия (Рукавица, 64).
Шар хуудас: Өзил, 12. Мур, 24. Нилл, 46. Валери, 58. Какау, 90+2.
Улаан хуудас : Кэйхилл, 56
Шүүгчид: РОДРИГЕС МОРЕНО, Камарго, Морин Мендес (бүгд - Мексик)
Серб - Гана - 0:1
Гоол: А. Гьян, 84 – 11 метр.
Серб: Стойкович, Коларов, Видич, Иванович, Лукович, Станкович, Милияш (Кузманович, 62), Йованович (Суботич, 76), Красич, Пантелич, Жигич (Лазович, 69).
Гана: Кингстон, Сарпей, Пэйнтсил, Менса, Ворса, Аннан, Айю, Асамоа (Аппиа, 73), Гьян (Овусу-Абейе, 90+3), Тагоэ, Боатенг (Адийя, 90+1).
Шар хуудас: Жигич, 19. Ворса, 26. Лукович, 54. Кузманович, 83.
Улаан хуудас: Лукович (Сербия), 74 (2-я желтая карточка)
Шүүгчид: БАЛЬДАССИ, Касас, Майдана (бүгд - Аргентин)
Алжир – Словен – 0:1
Гоол: Корен, 79.
Алжир: Шауши, Бугерра, Бельхадж, Яхья (к), Халлиш, Зиани, Йебда, Ласен, Матмур (Саифи, 81), Кадир (Гедиура, 82), Жеббур (Геззаль, 58).
Словен: С.Ханданович, Бречко, Йокич, Шулер, Цесар, Радосавлевич (Комац, 87), Кирм, Корен (к), Дедич (Любиянкич, 53), Бирса (Печник, 84), Новакович.
Шар хуудас: Радосавлевич, 35. Геззаль, 59. Комац, 90+3. Йебда, 90+5.
Улаан хуудас: Геззаль, 73.
Шүүгчид: БАТРЕС ГОНСАЛЕС (Гватемала), Леаль (Коста-Рика), Пастрана (Хондурас).
Аргентин– Нигери – 1:0
Гоол: Хайнце, 6.
Аргентин: Ромеро, Самуэль, Хайнце, Демикелис, Маскерано, Верон (Макси Родригес, 74), Ди Мария (Бурдиссо, 85), Гутьеррес, Месси, Тевес, Игуаин (Милито, 79).
Нигери: Эньеама, Одиа, Шитту, Тайво (Уче, 74), Йобо, Этуху, Харуна, Кайта, Обаси (Одемвингие, 60), Обиннья (Мартинс, 52), Айегбени.
Шар хуудас: Гутьеррес, 41. Харуна, 77.
Шүүгчид: ШТАРК ,Зальвер Пикель ( бүгд Герман).
Англи – АНУ – 1:1
Гоол: Жеррард, 4 (1:0). Демпси, 40 (1:1).
Англи: Грин, Джонсон, Кинг (Каррагер, 46), Терри, Коул, Леннон, Жеррард, Лэмпард, Милнер (Райт-Филлипс, 31), Хески (Крауч, 79), Руни.
АНУ: Хоуард, Черундоло, ДеМерит, Оньеву, Боканегра, Брэдли, Донован, Кларк, Демпси, Алтидор (Холден, 86), Финдли (Баддл, 77).
Шар хуудас: Милнер, 26. Черундоло, 39. ДеМерит, 47. Каррагер, 60. Жеррард, 61. Финдли, 74.
Шүүгчид: СИМОН, Хаусманн, Браац (бүгд- Бразил)
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)








