| 2011 оны 8 сарын 16
АНУ-ын Чикаго хотноо “MIDWEST 2011” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилтай явагдаж дүнгээ гаргалаа. MIDWEST бүсийн Wisconcin, Missouri, Minnesota мужуудын тамирчид лигонироор тоглож үндсэн багаараа Illinois, Wisconcin, Indiana, Nebrasko мужуудын шилдэг тамирчид баг босгон оролцлоо. Энэ удаагын тэмцээнд АНУ-н хошой аварга, аварга, Америкийн аваргын Мөнгөн медальт, мужын аварга, чикаго хотын хошой аварга, аварга болж байсан маш чанартай цөөхөн баг орсон нь тэмцээнийг маш үзүүштэй, маш сонирхолтой болгосон. зооны тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнөөр эхэлсэн. Tоглолт дуусхад оноо тэнцэж цаг сунгасан тоглолт олон гарлаа. Ингээд зооны дүн гарч
А хэсгийн
1. Эрдэнэ ахлагчтай CHICAGO DEVILS баг
2. Болор ахлагчтай FALCONS баг
Б хэсгийн
1. Ганзориг ахлагчтай CHI-TOWN баг
2. Оргил ахлагчтай NEBRASKO баг гарч оноолтоор хагас шигшээд
CHICAGO DEVILS vs CHI-TOWN хожиж, FALCONS vs NEBRASKA хожсоноор CHI-TOWN багтай аваргын шилжин явах алтан цомын төлөө өрсөлдөхөөр болсон юм.
Тэмцээний 3-р байрын төлөө FALCONS vs CHICAGO DEVILS баг тоглож тоглолт маш өрсөлдөөнтэй болж Болор ахлагчтай Folcons баг 2 онооны илүүтэй цаг дуусхаас 3 сeк өмнө тэргүүлж байсан бол Devils багын тоглогч Эрдэнээ 3-с шидэн шидэлт амжилттай болон 3-н оноо авчирсанаар багтаа хүрэл медалыг авчирлаа.
Аваргын цомын төлөөх тоглолт эхлэж Ганзориг ахлагчтай CHI-TOWN баг тоглолтын санаачлагын гартаа авсаар 40:31 ээр хожин “MIDWEST 2011”-ын аварга баг боллоо.
Шагнал гардуулах үйл ажиллагаа
3-р байрын шагнал болох хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналыг “MIDWEST 2011” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгч VENICE PIZZA рестораны эзэн Болдбаатар гардуулан өглөө.
2-р байрын шагнал болох мөнгөн медаль, өргөмжлөл мөнгөн шагналыг Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн спортын мастер Б.Ганзориг гардуулан өгсөн юм.
1-р байрын шагнал болох Aлтaн медаль, өргөмжлөл мөнгөн шагналыг “MIDWEST 2011” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгч SUSHI MON рестораны эзэн Батдэлгэр гардуулан өглөө.
Аваргын алтан цомыг Чикаго хотын залуучуудын холбооны тэргүүн А.Ганзориг гардуулан өгсөн юм.
Цорын ганц эмэгтэй багийн гишүүн Цэрэнханд, Нарангоо, Ука, Туул, Ундрам нартаа спортын өндөр амжилт хүсье.
“MIDWEST 2011” шилдэг тоглогч шалгаруулах номинаци
Шилдэг тоглолгч: CHI-TOWN багын довтлогч Хишгээ шалгаран Чикаго хотын залуучуудын холбооны цом, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгуулгын шагналаа TORAJIRAO рестораны эзэн Сагсны спортын мастер Баатаржав гардуулан өгсөн юм.
Шилдэг өсөх ирээдүйтэй тамирчин: DEVILS багын Төвшөөнөө шалгаран Чикаго хотын залуучуудын холбооны цом, өргөмжлөл, ивээн тэтгэгч МТS карго компанийн гарын бэлгийг гардан авсан.
Шилдэг хамгаалагч: NESBRASKA багын хамгаалагч Оргил шалгаран Чикаго хотын залуучуудын холбооны цом, өргөмжлөл, ивээн тэтгэгч AMERICAN MONGOLIAN ASSOCIATION-ны тэргүүн Гэрлээ гардуулан өгсөн юм.
Энэ удаагын арга хэмжээг ивээн тэтгэсэн:
- Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбоо
- AMERICAN MONGOLIAN ASSOCIATION
- SUSHI MON RESTAURANT
- BIR TRAINING CENTER
- SOLEX ACCADEMY
- COMPUTER SYSTEM INC
- VENICE PIZZA RESTAURANT
- MTS CARGO
- TORAJIRO RESTAURANT
Мэдээллийн ивээн тэтгэч:
UMONTV
www.orloo.com
www.medeelel.com
www.mongolduu.com
www.zok.mn
www.chicagomongols.com
Хамтран ажилсан хувь хүмүүс: Монгол бадарчин Амай, Спортын дэд мастер Ганзориг, Алтбиш (Аваргын цомыг ивээн тэтгэсэн) Дж Жавхаа, Дж Эрка, Зурагчин Золбаяр, Зурагчин Чинба, Дизайнер Одгийв нартаа баярласанаа илэхийлье.
Чикаго хотын залуучуудын холбоо







