Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl
Мэдээлэл баг
medeelelmodelБид эх нутагтаа болон гадаад оронд амьдарч буй Монголчууддаа зориулан, судалгаа болон хууль зүйн үндэслэлийн дагуу үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор 2003 оноос эхлэн Medeelel.com вебсайтыг ажиллуулж байна.

"ТомМонгол - Iron film" болон "15 Минут" студиудтэй хамтран Америкийн Монголчуудад зориулсан дүрстэй мэдээллийн хөтөлбөрийг Онлайн ТВ хэлбэрээр интернэтээр дамжуулж эхэлсэн Монголын анхны вэбсайт бөгөөд өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн хүрээнд 20 орчим видео студи, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, UBS Телевиз, Боловсрол телевиз, АНУ дахь Монгол Телевиз, АНУ дахь UMON TV, TV25, TV5, TV9, Цахим радио, Чикаго Монгол радио, Таван Цагариг сонин, 5 фото сурвалжлагч, Америк дахь Монголчуудын холбоод болон 20 гаран нийтлэгчтэй хамтран ажиллаж байна.

Монголоо гэсэн сэтгэлтэй, бидэнтэй хамтран ажиллах хэнд ч болов манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Вэбсайт ашиглахтай холбоотой ерөнхий нөхцлүүд
  • Medeelel.com сайтад нийтлэгдсэн видео, фото зураг болон нийтлэлүүд нь тухайн нийтлэгчийн өмч байх бөгөөд нийтлэгчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хувилж тараах болон бусад зорилгоор ашиглахыг хориглоно !
  • Тус сайтын нийтлэлүүдтэй холбоотой бичигдсэн сэтгэгдэл нь зөвхөн сэтгэгдэл бичигчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд ямар нэгэн хэмжээгээр сайтын бодлоготой хамаарахгүй болно.
  • Бусдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс бусдыг дайрч доромжилсон, бусдын хувийн нууцтай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд тухайн нийтлэл болон сэтгэгдлийг устгах болно.
  • Бид хэрэглэгчдийн зар болон санал сэтгэгдлээс үүдсэн бодит үнэн болон бусад хууль зүйн хариуцлага, ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.