| 2011 оны 4 сарын 29
Эрдэмтэн Жак Вийдэрфордын бичсэн Чингис хаан ном дэлхийд алдартай Amazon.com-ын www.audible.com/tournament охин компаниас зарласан оны шилдэг аудио ном шалгаруулах 4 дэхь удаагийн тэмцээнд шалгаран орсон 32 номноос шалгаран Маттерхорн номын хамт Тэргүүн байрын цомыг энэ тэмцээний түүхэнд нь хамгийн олон саналтайгаар анх удаагаа авлаа.
Баруун жигүүрийн хамгийн дээд өнцөгөөс ялалт бүрдээ доошлон буусан Маттерхорн номтой хамт зүүн жигүүрийн хамгийн доод өнцөгөөс ялалт бүрдээ дээшлэн боссон Чингис хаан ном 5 даваа байтугай 500 даваанд тэргүүн байр эзэлсэн юм.
Бүтэн сарын турш буюу 35 хоног үргэлжилсэн 5 даваатай энэ тэмцээний үр дүнг харахаар сэтгэл зүрхээрээ хамт ялалтын төлөө итгэж явсан, бас саналаа өгсөн бүх хүмүүст баярласнаа илэрхийлээд Мэдээлэл багийн зүгээс баярын уухайг хамтдаан өргөе гэж хүсч байна.
Үнэн ялалтын талаар дэлгэрэнгүйг бид хамтдаа цааш түгээхийг хүсч байна.
Энэ ялалт үнэхээр галд норсон гайхам заяа, усанд шатсан үнэн заяа, сайнтай ч, муутай ч, миний, чиний, бид бүгдийн Монголын заяа. Халдвал халтай гэдгээ харуулах гэж Хамтарвал үнэнч болохоо сануулах гэж дуулсан дуучин том Жагаагийн дууг сануулж байна. (Дараах линк дээр дарж http://www.youtube.com/watch?v=WlUnI2IYW-k дууг сонсож болно)
Энэ бол чин шударга ялалт байсан болохоор, Тэр тусмаа монголчуудын эв нэгдсэн ялалт байсан болохоор, Үнэхээр бахархмаар.
Жич: Санал сэтгэгдэлээ бичсэн бүх Монголчууддаа баярлалаа. www.medeelel.com
- Ямар ч атугай Чингис хаан ном бичсэн Жак Вийдэрфорд эрдэмтний эл бүтээл ТАВАН ДАВАА БАЙТУГАЙ, ТАВАН ЗУУН ДАВААТАЙ ӨРСӨЛДӨӨНД Ч ялна гэж найдаж байна. Эрдэмтэн Б.Сумъяабаатар
- Эгч нь саналаа өгөхийг маш их хүсч байна. Нас 60 дөхөж яваа болохоор яаж санал өгөхөө мэдэхгүй байна. Зааж өгөөч. Нэг ч гэсэн санал нэмэр болох болуу.
- Чингис хааны тухай энэ ном миний зүрх сэтгэлд гайхамшигийг төрүүллээ.
- Энэ номд эрдэмтэн Жак Вийдэрфорд гуай монгол хүний нүдээр харж, сэтгэн, монгол түмний түүхийг бичсэнд баяртай байна. Энэ нь Монголчуудыг дэлхийд таниулахад ихээхэн тус болно.
- Тийм ээ, бид эх түүхээрээ бахархах ёстой. Ийм сайхан ном бичсэн Жак Вийдэрфорд гуайдаа баярлалаа.
- Хүмүүс ээ, энэ гайхалтай хүний сайн номын төлөө саналаа өгөөрэй. Энэ хүний амжилт бүтээлийг хөх Монголын үр сад мартахгүй билээ. Хурай.
- Надад үнэндээ хэлэх үг алга. Гадны хүн бидэнд ингэж хандаж байхад бид саналаа өгч эх түүхээ дэлхийд таниулах нь бидний үүрэг.
- Энэ ном үнэхээр аугаа бүтээл болжээ. Бид энэ эрхэм хүнд баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ ном гарцаагүй ялах болно.
Уралдааны өмнөх мэдээлэл, сэтгэгдэл болон Жак гуайн захиаг эндээс уншиж болно.
- Чингис хаан ном Тэргүүн байрт шалгарлаа
- 5-р давааны тухай
- 4-ийн давааны тухай
- 3-р давааны явцын мэдээ
- 2-р даваанд ялсан тухай мэдээ
- Чингис хаан номын тухай
- 2-р давааны тухай явцын мэдээ
- 2-р давааны тухай анхны мэдээ
- 1-р давааны тухай
- Уралдааны тухай анхны мэдээ
Мэдээллийн эх сурвалж www.medeelel.com
Нийт сэтгэгдэл (5)
RSS2. Уухай Уухай Уухай
монголын залуучууд дэлхийн хэмжээнд..............







