| 2011 оны 4 сарын 2
Профессор Жак Вийдэрфорд Миннесота мужийн Макалестер дээд сургуулийн угсаатны зүй, хүн зүй судлаач эрдэмтэн бөгөөд Indian Givers, Native roots, Savages and Civilization, The History of Money зэрэг ном бичсэн.
Жич: Genghis Khan and Making of the Modern World (by Jack Weatherford , Crown Publisher, Hardcover, First edition, March 16, 2004) буюу Нью-Йорк таймс сонины бестселлэр “Чингис хаан ба ертөнцийн түүхийг сөхвөөс” хатуу хавтастай номоос зохиогчийн зөвшөөрөлтэйгээр товчлон орчуулж нийтэллээ.
1. Номын тухай номын хавтсанд өгүүлсэн ерөнхий тайлбар
Дэлхийн улс орны хил хязгаар, улс төр, гүн ухаан, техник технологи, байлдах урлаг, худалдаа наймаа, өмсөх хувцас, соёл урлаг, уран зохиол, хэл соёлын хүрээнд Чингис хаан болон Монголын их гүрний үлдээсэн нөлөө маш их юм. Энэ номонд нэгэн суу билэгт хүмүн дэлхийн өчүүхэн өнцгөөс эхлэн Дэлхийн их гүрнийг байгуулж, орчин үеийн дэлхийн түүхэнд ул мөрөө хэрхэн үлдээсэн болоод үнэхээрийн гайхамшигт үнэн бодит түүхийн талаар өгүүлэх болно.
Чингис хаан гэхээр л бидний тархинд алуурчин, цуст яргачин, иргэншсэн соёлт нийгмийг устгасан зэрлэг нүүдэлчин, морьтон ардын тухай төсөөлөгддөг. Гэвч үнэндээ Чингис хаан Азийн соёлыг Европийн соёлтой холбон өгч санаанд үл төсөөлөгдөм шинэ технологи, худалдаа наймаа, оюун санааны үр үндсийг тарьж өгчээ. Чингис хааны онгон дагшин төрсөн нутгийг эрэн хайх аз тохиосон профессор Жак Вийдэрфордын бүтээлд Чингис хааны гайхамшигт түүхээс, мөн түүний хожмын үе залгамжлагчид, тэдний байлдан дагуулал, дэлхийг хэрхэн өөрчилсөн талаар бичсэн байна.
Чингис хаан бүслэн цохих арга, хурдтай дайралт, байлдааны урлагыг хэрэглэн мөн зэвсгийг гайхамшигтaйгаар өөрчлөн хувьсгаж, улмаар талын нүүдэлчин Монголчууд Азийг эзэлж, Исламийн ертөнцийг мoхоож, Европыг донсолгож чаджээ. Чингис хааны удирдсан 100,000 цэргээс хэзээ ч хэтрээгүй Монголын цөөхөн цэрэгтэй арми Ромийн эзэнт гүрний 400 жил зарцуулж байж эзэлснээс илүү их газар нутаг, улс орныг ердөө 25 хан жилд эзэлжээ. Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүртэлх асар уудам нутгийг эзэлсэн Монголын их эзэнт гүрэн дэлхийн газрын зургийг ахин шинээр үйлдэж, саланги тусгаар хаант улсуудыг нэгэн шинэ ертөнцөд хэрхэн аргамжин зангидаж чадсан тухай энэ номд өгүүлнэ.
Зохиолч цааш нь Монголчууд байлдан дагуулагч мастерууд төдийгүй эзэнт гүрнээ тогтоон барихдаа ухаалаг, тасралтгүй бодлого явуулсан суу билэгтнүүд байсан гэж дүгнэжээ. Ямар ч өнцгөөс харсан Чингис хааныг хэмжих хэмжүүр нь түүний хийж бүтээсэн зүйл болно. Чингис хаан цоо шинээр сэтгэгч, удирдагч, хүчтэй засаг захиргаа хуулийн дор маш олон улс гүрнийг зангидсан анхны хосгүй удирдагч төдийгүй шашны эрх чөлөөг хүндэтгэн, сургууль соёлыг үүсгэж, дипломот ёсыг тогтоон, хүн ардыг эрх чөлөөтэй болгон, худалдааны шинэ замыг нээсэн ажээ. Түүний бүтээсэн торгон худалдааны зам нь үр ашигтай зах зээлийг бүтээн, шинэ технологи, шинэ мэргэжил, шинэ санааг өгсөн билээ. Монголчууд дэлхийн түүхэнд анх удаа цаасан мөнгийг болоод шуудан харилцааны үйлчилгээг анх нэвтрүүлж, ном хэвлэл, үхэр буу, луужин гэх мэт технологийн хувьсгалыг хийсэн. Мoнгoлчууд өөрийн үндэсний хоол хүнсээ хэрэглэн, хувцас хунар, унд хоолоо ёсчлон хэрэглэх соёлыг дэлхийд тараасан аж. Монголчууд дэлхийн түүхийн чухал цаг хугацаанд амьдралыг шинэчлэх талдаа нэгэн утгаар уран барилгачид байжээ. Харгис хэрцгий, бичиг үсэггүй хэмээгдэхээс өөр цолгүй Чингис хаан, нүүдэлчин Монголчуудын үнэн түүхийг Жак Вийдэрфорд ийнхүү үнэнээр нь уудлан бичжээ. Гуйвуулсан үнэн түүхийг засан залруулсан, өнгө гялбаа цацруулсан энэхүү бүтээл нь аугаа их удирдагч, Чингис хааны алдар суу, эгэл даруухан үнэн дүр төрхийг харуулах болно. Одоогийн бидний орчин цагийн дэлхийн түүхийг Чингис хаан хэрхэн бүтээснийг дахин шинээр эргэж харахыг Жак Вийдэрфордын бүтээл уриалан дуудаж байна.
Алтан амиа дураар золиослосон
Аугаа их ухаант мэргэдээ
Амьд яваа насандаа хэзээ ч бүү мартаарай.
(Эрдэмтэн Жак Вийдэрфордын бидэнд хандан захисан үг)
Энэхүү сүр жавхлант эзний нэр Чингис хаан
Эрин зуундаа тэрээр алдар суугаа мандуулж
Энэ дэлхийн хаана ч түүнээс өөр
Эгэл бүхний шүтээн үгүй байлаа.
(Жеоффрэй Чаусэр, “Дээдсийн үлгэр”, Кантерберийн домгууд, Geoffrey Chaucer, “The Squire’s Tale”, The Canterbury Tales, Year 1395)
Түүхэнд үгүйлэгдсэн Дэлхийн байлдан дагуулагчын тухай
Чингис хаан бол бүтээн байгуулагч хүн байсан. Вашингтон Пост, 1989 он
1937 он. Олон зууны туршид эзэн Чингис хаанаа бишрэн дээдэлж, хайрлан хамгаалсаар ирсэн үнэн сүсэгт лам нарын нутаг болох Шанхын хийдээс Саран голын дагуу Чингис хааны сүнc үзэгдсэнгүй. 1930 оны үед Сталиныг тахин шүтэгчид лам нарын соёл урлаг, сүсэг бишрэлийн эсрэг удаа дараа турэмгийлэл үйлдэн Мoнгoлын 30.000 гаруй лам хуврагыг хөнөөжээ. Ээлж дараалан сүм хийдийг сүйтгэн тонож, лам нарыг буудан алж, гэлэнмаа нарийг доромжлон хүчирхийлж, номын сан, судар ном, урлагын бүтээлийг галдан шатаасан аж. Эзэн Чингисийнхээ сүр сүлднээс аврал эрсэн лам нарын амь насыг найдвартай хамгаалах нэрээр нийслэл хотод хомроглон баривчилж авчирчээ. Гэвч тэд хэзээ ч эргэж ирээгүй билээ.
Төв Азийн гүнд зуун зуунаар өртөөлөн дамжуулж Мөнх тэнгэрийн хүчин дор хар, цагаан сүлдэт тугаа дээдлэн тахисан талын малчин баатрууд нь Чингис хааны цэргийн агтны цагаан морины сүүлээр хийсэн цагаан сүлдэт тугаа энхийн цагт хэрэглэж, хар морины сүүлээр хийсэн хар сүлдэт тугаа дайн дажины үед хэрэглэж иржээ. Эзэн Чингисийн цагаан сүлдэт туг түүхийн урт хугацаанд алга болсон хэдий ч хар сүлдэт тугаа Монголчууд хамгаалан үлджээ.
16-р зуунд Чингис хааны алтан ургын удам угсаа Өндөр гэгээн Занабазар сүлдэт тугаа шүтэх зорилгоор Шанхын хийдийг байгуулжээ. Энэ хийдийг залгамжлан суусан олон лам нар алуулж хар хар сүлдэт туг эзэнгүй болжээ. Сүлдэт тугаа хийх, хожмоо дэлхийн талыг байлдан дагуулах монгол морьд нь эзэн хаанд хангалттай байсан буюу.
Балчир хүү, хожмийн их эзэн Чингис хаан бага насандаа доромжлол, ядуурал, өшөө авалт, мөрдөн мөшгөлтийн дунд өсч, амьдралын үхэл мөхлийн дунд бага насаа өнгөрөөж хатуу хэцүү амьдралаас ер бусийн амьдралын хар ухааныг ойлгон сурчээ. Бага насандаа дүүгээ егүүтэж, дайсандаа олзлогдон, оргон зугатааж байв. Бага насандаа нохойноос айн уйлдаг байсан балчир хүү хожим хойно дэлхийг эзэгнэн дагуулсан суут хун болсон. Чингис хаан өөрийн амьдралдаа нөхөрлөлийн хүрээнд хоёр их нөхөрлөл бүтээсэн. Насан багын үнэнч нөхөрлөл, идэр насны дайсан болсон Жамух, хожмийн их залгамжилан удирдагчдыг тээн төрүүлсэн насан туршийн хайрт хань Бөртө хатнаа олжээ.
Тэрээр 25-хан жилд Ромын хүчирхэг гүрний 400 жил зарцуулж эзэлсэн газар нутгаас ч илүү их газар нутаг, улс гүрнийг эзэлжээ. Нийт эзэлсэн улсын тоо, эзэлсэн газар нутгийн хэмжээ, нийт хүн амын тоогоор дэлхийн түүхэнд гарсан бусад байлдан дагуулагчдаас даруй хоёр дахин их ажээ. Монгол морьтон баатрууд морин туурай хүрэх газар, Номхон далайн хөвөөнөөс Газар дундын тэнгис хүртэлх нутгийн усаар хүлэг морьдоо умдаалан усалж байсан аж. Оргил үедээ, Монголын их гүрэн 11-12 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг эзэлж, энэ нь Африк тивийн газар нутаг, Хойт Америк, Канад, Мексик, Карибын орнуудийг нийлүүлснээс ч илүү асар уудам газар нутгийг эзэлж оршжээ. Сибирийн хүйтэн тайгаас, Энэтхэгийн халуун бус, Вьетнамын цагаан будаан тариалант нутгаас Унгарын тариан талбай, Солонгосоос Балканы хойг хүртэлх газар нутагт их гүрэн нь тэлэн оршиж байжээ. Орчин үеийн газрын зургаар төсөөлөхөд дэлхийн 30 улсыг багтааж, 3 тэрбум хүн амыг байлдан дагуулж чаджээ.
13-р зуунд Чингис хаан дэлхийн газрын зургийг ахин шинээр бүтээлгэсэн. Түүний урлан бүтээх ухаан нь хад чулуунд бус улс үндэстэндээ оршиж байв. Монголчууд Зүүн Европын олон тархай жижиг улсыг, Орос орныг нэгэн цул гүрэн болгон нэгтгэж, Зүүн Азид гурван үеийн туршид Хятад гүрнийг нэгтгэн, удирдан залсан их гүрэн байгуулсан. Чингис хааны Монголын их гүрэн олон иргэншилт соёлт улсуудыг нэгтгэн аргамжсан байв.
1162 онд Тэмүүжин төрөх үед энэ олон соёлт улсууд хөрш зэргэлдээ улсаа мэдэхгүй шахуу байжээ. Хятадын тухай Европ, Европын тухай Хятад сонсоогүй байв. 1227 онд Чингис хаан насан өөд болох хүртлээ 65 жилийн хугацаанд тэдгээр улс гүрнүүд өөр хоорондоо дипломат арга, худалдаа наймаагаар салахын аргагүй холбогдсон байлаа. Тэрээр худалдааны татварыг багасган, эмч, багш хүмүүс , мөргөл бишрэл, боловсрол соёлд бүхнийг зориулж байв. Чингис хаан олон улсад зориулсан худалдааны нэгдмэл бүсийг үүсгэж, тоо бүртгэлийн хууль, олон улсын шуудан харилцааны системийг анхлан бий болгожээ. Чингис хаан баян тансаг амьдрал, эд хөрөнгөнд шуналгүй байж улс гүрний амгалан тайванг эрхэмлэн, ард түмэнд эд баялгийг тараан өгч байжээ.
Чингис хаан мөнх тэнгэрийн хүчин дор нэгдсэн нэгэн хуулиар олон улсын хуулийг бий болгосон. Тэр цагт Чингис хааны хууль ихэнх улс гүрний захирагчаас аваад энгийн хоньчинд хүртэл үйлчилж байжээ. Үүний тусын тулд олон урвагч, дээрэмчинг устгасан аж. Тэрээр шашны эрх чөлөөг эрхэмлэн, олон үндэстэнг нэгтэж чаджээ. Чингис хаан хүмүүсийг барьцаанд авахаас татгалзан, түүний оронд дипломат ёсыг эрхэмлэн төрийн алтан аргамжаар гүрэн улсаа энх амгалан байлгаж байжээ.
Чингис хааны Монголын их гүрэн 150 жилийн турш цэцэглэн хөгжсөн буюу. Цаг хугацааны эрхээр их гүрэн олон хэсэгт хуваагдсан ч хожмын үр удам нь, жишээлбэл Моголын хаант улс Энэтхэг улсыг 1857 он хүртэл захирч байв. Английн цэргийн хүчин ирж сүүлчийн хаан Бахадур (баатар), Шах (хаан), түүний хоёр хүү, ачийн хамт толгойг нь авснаар Моголын эзэнт улс мөхжээ. Гэвч Чингис хааны удмын Алим хааны улс (Бухарын эзэн) Узбекстанд Оросын хувьсгал гартал 1920 хүртэл оршин байлаа.
Түүх бол олонхи аугаа их хүмүүсийн осол үхлээр дүүрэн. 33 насандаа Их Александр хаан Бабилонд бусдад алуулж, түүний тойрон хүрээлэгчид нь гэр бүлийг нь устгасан. Юлий Цезарь залуугаараа Ромын сенат нарт хорлогдон үхэж, Наполеон Бонапарт их байлдан дагууллынхаа дараа ганцаардан таалал болсон. Харин Чингис хаан 70 нас орчимдоо өөрийн хайрт хүмүүсээрээ хүрээлүүлэн алдар суутайгаа хамт амгалан мөнхөд нойрсжээ.
Чингис хаан магадгүй дэлхийн түүхэн дэхь байлдан дагуулагч нарын дотроос хамгийн олон гүүрийг бүтээн бариулсан хүн. Монголчууд тархан сууршсан газар нутагтаа худалдаа арилжааг нээхийн сацуу шинэ санаа мэдлэгийг дэлгэрүүлж явжээ. Монголчууд Герман уурхайчинг Хятадад, Хятад эмчийг Персэд аваачсан улс. Парисаас Монголын хуурай талд барилга бариулахаар төмөрчинг авчирч, Англи язгууртанг гэгээрүүлэх үйлд явуулж, Хятад хүний хурууны хээг Персэд үлдээлгэж чадсан ажгуу. Монголчууд Хятадад Христийн сум барих ажлыг санхүүжүүлж, Буддист сүмийг Персид, Муслимийн Коран сүмийг Орост бариулжээ. Цэрэг зэвсгийн хувьд тэсрэгч дарийг бүтээн, үхэр буу хийжээ. Чингис хааны ач хүү Хубилай хаан цаасан мөнгийг анх дэлхийд гаргаж, бүх хүүхдэд үндсэн боловсрол олгох анхан шатны сургуулиудийг байгуулсан байна. Монголчууд 10 мянган жилийн цаг тооны бичгийг гарган маш үнэ цэнэтэй газрын зургийг үйлдсэн ажээ. Европын хаад, Ромийн Пап ламтай Монголын их гүрэн харьцаж байжээ. Шинэ технологи, боловсрол мэдлэг, оюун санаа, худалдааны хүчин чадал нь Европийн сэргэн мандалыг авчирсан гэдэг. Монголчуудаас дамжин орж ирсэн шинэчлэлийн ачаар ном хэвлэх боломж бүрдэн Англи хэлээр бичсэн анхны зохиол Чаусерийн бичсэн Кантерберийн домог зохиолд Монголын Чингис хааны магтан дуулсан ном 1395 онд хэвлэгдсэн буюу.
3-р хэсэг Чингис хаан
Нууц бүхнээ хадгалан нууц хэвээрээ үлдэж чаджээ.
Хятад, Перс түүхчид домгийн чанартай эх сурвалж ашиглан бичсэн бол, харин угсаа залгамжилсан Монголын Эзэнт гүрний үед түүхээ бичихийг хичээсэн байна. Рашид Ал Дин бичихдээ энэ бүхэн гадны нөлөөнөөс хамгаалсан нуугдмал зүйл байсан гэжээ.
Чингис хааныг маш олон янзаар төсөөлөн олон хөрөг зураг зурсан. Солонгосоос Армен хүртэл, Чингис хааны тухай олон үлгэр домог зохиосон ажээ. Нуугдмал бодит түүхээс гадуур түүнийг харгис хэрцгий, алан хядагчаар л төсөөлж байв. Чингис хааны тухай бас Монгол хэмээх нэрийг хүртэл олон янзаар түүхийн саармагжуулах үүднээс бичсэн байна.
19-р зуунд хамгийн муухай өвчнийг Монголиод хэмээн зарлаж Монголчуудыг гутаах болсон. Оросууд хүчирхэг болтлоо удсан нь, Японы цэргийн хүчин өстлөө удсан нь, Персүүд хөрш орондоо дийлдэж байсан нь ердөө Монголчуудын хийсэн байлдан дагууллын үр дүн байсан.
Энэтхэг улс Британи улсын колонийг эсэргүүцэх чадваргvй байв. Арабийн улс төрчид хэлэхдээ атомийн бөмбөгийг Америкаас урьдан арабууд хийх байсан. Хэрвээ Монголчууд Арабийн ном судар, хотыг устгаагуй бол. 2002 онд Афганид Америкийн цэргийн хүчин ороход Талибан цэргүүд Америкийн цэргүүдийг Монголчуудтай адилтган хэлсэн. Найман зууны туршид Афганид сууришсан Монголын ур удам Хазаруудыг олноор яргалан алсан нь үүнтэй холбоотой. Саддам Хуссейн хэлэхдээ Америкууд нэгэн төрлийн Монгол гэж хэлсэн билээ.
Чингис хааны төрөлх нутаг Монгол улс 20-р зуунд коммунизмын нөлөөн дор дэлхийн улс орноос тусгаардмал байлаа. Монголын түүхийн үндсэн баримт бичигболох Монголын Нууц Товчоо монгол хэлээр үлдээгvй төдийгүй олдоогүй нь Чингис хааны онгоныг хайхтай адил нууц хэвээрээ үлдсэн. 20-р зуунд 2 том ахиц гарсан нь Чингис хааны тухай үнэн түүхийн баримтууд илэрсэн явдал юм. Бээжингийн номын сангаас нэгэн судлаач эрдэмтэн нууцаар хулгайлан хятадаар бичсэн хуулбар Нууц Товчоог дэлхийд дэлгэсэн. Гэвч энэ нь төрөлх монгол хэлээр нь бус хятад хувилбар байсан. Ийнхvv өнгөрсөн зууны эхээр Монголын нууц товчоо болон цээжээр дамжуулсан Монголын нууц түүх дэлхийд эргэн ирсэн ажээ. 1953 онд Сталин нас барж, 1961 онд Монгол улс Нэгдсэн Үндэстний байгууллагын бүрэн эрхт орон болсноор Монголын түүхийн талаар цуврал мэдээллийг ард түмэндээ гаргаж эхлэхээр болсон байна.
1962 он буюу Чингис хааны мэндэлсэн 800 жилийн ойг тэмдэглэн Засгийн газрын хоёрдахь эрх мэдэл бүхий хүн Төмөр-Очир агсан Чингис хааны төрсөн нутаг Онон голын дэргэд эрдэмтдийн чуулган хуралдуулсан байна. Шуудангийн марк болон Чингис хааны хөшөөг бүтээн босгож, Чингис хааны алдагдсан хар сүлдийг хөшөөнд мөнхжүүлжээ.
Найман зууны дараа хүртэл Чингисийг хар сүлдэт туг оюун санааны гүн утга чанараа хадгалсаар байна. Орос, Хятад гүрэн Монголын нөлөөн дор оршсон түүхээ нийтэд дэлгэхгүйн тулд түүнийг хааж байлаа. Тийнхүү Төмөр-Очир албан тушаалаасаа хөөгдөн, нутаг заагдаж, хожим бусдын гарт зэрлэгээр бас сэжигтэйгээр амиа алдсан. Чингис хааны нэр болоод түүхийн талаар дуугарсан хэн бүхнийг шийтгэж шоронд хорьж байлаа. Төмөр-Очирийн багш байсан буруутнаар эрдэмтэн Хөдөөгийн Пэрэнлэй тодрон шоронд орж, олон сэхээтнүүд ажилгүй болж нутаг заагдсан. Тэд эмнэлгийн тусламж авах , ажил төрөл хийх эрхгүй болон шийтгэгдсэн байна.
800 жилийн ойн энэхүү цаг мөчид Чингис хааны хар сүлдэт туг үзэгдсэнгүй. Харин гадаад улс орнууд Орос, Герман, Франц, Унгар улсууд Монголын нууц товчоог хөрвүүлэн орчуулж эхэлжээ.
Монголын тухай үнэн бодит мэдээлэлгүйгээр, эх сурвалжгүйгээр судалгаа үнэхээр хүндрэлтэй учирч байв. 1970 онд Монголын нууц товчоо ном монгол, англи хэлээр хэвлэгдэн гарсан байна. Түүхийн агуулга, нэр ус зүйн утга, газарзүйн томъёоллуудыг Чингис хааны төрөлх нутагт нь очин судлахаас нааш түүхийн үнэн баримт болохгүй байлаа.
20-р зуунд гарсан хоёрдахь том ололт нь 1990 онд гарсан. Коммунизмын нөлөөнөөс гарч Монгол улс Азийн гүнд анхны ардчиллыг байгуулж, дэлхийн бусад улс оронд үүд хаалгаа нээлттэй болгосон. Ийнхүү энэ үеэс гадаадын эрдэмтдийн хувьд Чингис хааны төрөлх нутагт нь судалгаа хийх бүрэн боломж нээгдсэн билээ.
Судалгаа маань Хятад, Дундад Ази, Европийг холбосон Торгоны зам, дэлхийн худалдааны түүхэн дэхь нүүдэлчин ард түмний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хариуцлагыг судлах зорилготой байсан юм. Бээжингээс аваад Төв Ази, Турк хүртэлх түүхэн хотууд, номын сангууд, түүхч эрдэмтэдтэй уулзаж байсан.
1990 оны эхээр л Сибирийн монгол газар нутаг Буриад улсад анх очлоо. Түүхийн жимээр мөшгөн Орос, Хятад, Монгол, Узбекстан, Казакстан, Тажикстан, Киргизстан, Туркменстанаар аялсан. Монгол газар нутгаас тасран гарсан Туркийн эртний нүүдлийн замаар мөшгөж байлаа. Дараа нь Марко Пологийн бичин үлдээсэн Өмнөд Хятадаас Вьетнам хүрэх замаар, Малайзаас Энэтгхэг, Арабын улс, Венецэд хүртэл очсон.
Энэхүү олон жилийн аялал асар их мэдээлэл өгсөн хэдий ч миний бодсоноор арай өөр байлаа. Миний аз түшсэн энэхүү урт удаан хугацааны аялал судалгаа маань 1998 онд Монголд ирснээр эрлийн сүүлчийн бүтээлдээ орно болно гэж бодсон юм. Чингис хааны залуу насаа өнгөрүүлсэн энэ нутагт хийх судалгаа маань тийм ч удаан үргэлжлэхгүй хэмээн тооцож байлаа. Гэвч энэ аялал маань ахин бүтэн таван жилээр уртсаж, миний төсөөлснөөс илүү үр дүнтэй байсан. Монголчуудыг эзэн хаанаа гүн хүндэтгэдэг, басхүү эрх чөлөөт улс болохыг мэдэрсэн юм.
Чингис хааны нэр юм бүхэн дээр алдаршиж байлаа. Гэвч Чингис хаан гэж ямар хүн хэн бэ? Ийнхүү Монголын эрдэмтэн нөхөд, залуустай нөхөрлөн бидний хамтарсан бүтээл эхэлсэн. Бид Чингис хааны онгоныг олохоор хайж байлаа. Бүтэн өдөр мориор 50 миль газар явахдаа л модон эмээл, монгол дээл, дээлийн бүсний учрыг би ойлгосон. Халаасандаа хадгалсан хэдэн хатуу ааруулын чухал амттайг ойлгосон.
4-р хэсэг Төгсгөлийн бүлэг Чингис хааны мөнхийн ариун догшин сүнс
Чингис хааны Монголын их гүрэн нь дэлхийн түүхэн дэхь нүүдэлчин ард түмний бүтээсэн түүхийн хамгийн сүүлийн том гүрэн байжээ. Чингис хаан нүүдэлчин болоод суурьшмал ард түмний хоорондох дайн байлдааны 10 мянган жилийн удмыг залгамжлан ирсэн аж. Ромийн эзэнт гүрнийг унагаасан Хүн нарын буурай түүхийн адил Чингис хаан анх орчин үеийн дэлхийн худалдаа арилжаа, харилцаа холбоо, нэгдмэл ахуйг үүсгэн үлдээсэн байна. Тэр хүн хүмүүсийн сайн сайхны төлөө шинэ зүйлийг бүтээж байсан. Монголын арми дэлхийн ганцаарчилсан соёл иргэншилийг мөхөөн улс үндэстний нэгдмэл соёл иргэншилийг авчирсан.
Хэдэн зууны өмнө Чингис хаан тэнгэрт хальсан ч гэлээ Чингис хааны сүр жавхлан одоо ч хүртэл надад сонсогдож байна.
2000 оны 4-р сард миний бие Тэмүүжин, түүний гэр бүлийн хүмүүсийг даган 800 жилийн өмнө гаргасан нууц зам жимээр аялж явлаа. Тэмүүжингийн насны орчим моринд эрэмгий, ташаа өргөн бүстэй, монгол дээл өмссөн малчин монгол хөвгүүд хэдэн зууны өмнөх төрхөөрөө бидний хажууд байлаа. Бид Тэмүүжингийн 9 шаргын адил 9 морьтой явсан юм. Монголчууд нүүдэлчин монгол төрхөөрөө, зөн билгээрээ гол гатлах гүехэн газрыг, цасны нимгэнийг мэдэж чадаж байлаа.
Чингис хаан дэлхий ертөнцөд асар их зүйлийг өөрчилж чадсан. Харин Чингис хаан төрсөн газар шороондоо юуг ч өөрчлөхийг зөвшөөрөөгүй бөгөөд эгэл төрхөөр нь хадгалан үлдсэн. Нүдээ аних хоромдоо Хятад, Энэтхэг, Европ хүрсэн монгол морьдын үүрсээг би одоо ч гэсэн сонсох мэт болдог. Архины дээжээс байгаль дэлхийдээ гурвантаа өргөх ёсыг би мэдэрсэн. Чингис хааны Монгол үндэстэн одоог хүртэл оршсоор байна.
Надад туслахаар ирсэн хэн бүхэнд талархалаа хэрхэн илэрхийлэхээ би мэдэхгүй юм даа. Сарлаг унаад бидэнд ус дөхүүлж өгч байсан жаахан охиныг, өөр нэгэн өдөр надад жимс, ааруул авчирч өгсөн хэн нэгэн, нэгэн сайхан өдөр надад ангийн шинэ мах авчирч өгсөн залуу анчин хүүг би яаж ч мартаж чадах билээ. Малчид өөрсдийн орон гэртээ тухтай байлгахын хажуугаар идээ будаагаар дайлж, хэн нэгэн нь надад унах морь, идэшний хонь авчирч өгч байсан.
Хөгшин буурал морь унаад явсаныг минь харсан 4 сайхан залуу биднийг чонотой газраас хамгаалан тусалж байсан. Тэд надад ангийн эвэр, жижигхэн модон морь, хонь ямаа, бэлэглэсэн юм. Бөө удганууд бидэнд амжилт ерөөж, лам нар арц хүжээр сан тавьж бидэнд тусалж байсан. Зарим хүмүүс жижигхэн гэлээ чулуу ч бэлэглэж дурсан явахыг бэлэгшээж байлаа. Энэ бүх сэтгэлийн бэлгийн хариуг би хэзээ ч хариулж дийлэхгүй л байхаа даа.
Монгол дуу гэдэг хамгийн сайхан бэлэг байлаа. Хэн нэгэн дуулахад миний урам сэргээд явчихна. Урт өдрийн аянд алжаасан бие сэтгэлийг минь миний өмнө зогсоод бишүүрхэх атлаа яруухнаар дуулах жаахан охины аялгуу сэргээж байсан. Морин хуур, амьтны аялгууг дууриан, морь янцгаах энэ сайхан хөгжим, тал шигээ сайхан уртын дуу, энэ бүхнийг би мартаж чадахгүй. Монголын алдартай уртын дууч Б.Норовбанзадын аялгуу, Чингис хаан хамтлагын Д.Жаргалсайхан, шилдэг хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын аялгуу, энэ бүхнийг би мартаж чадна гэж үү. Хэзээ нэгэн цагт би гэргийн хамт, үр ачийнхаа хамт Чингис хааны нутгаар аялан явах өдрөө хүлээн сууна.
2006 он. Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр товчлон орчуулсан Ц.Батмөнх daanjuur@yahoo.com
Мэдээллийн эх сурвалж http://www.mongolinternet.com/JackWeatherford.htm
Мэдээллийг түгээсэн www.medeelel.com
Уралдааны өмнөх мэдээлэл, сэтгэгдэл болон Жак гуайн захиаг эндээс уншиж болно.
2-р давааны тухай явцын мэдээ
2-р давааны тухай анхны мэдээ
1-р давааны тухай
Уралдааны тухай анхны мэдээ
Номыг мэддэг болоод дэмждэг хэн ч санал өгч болно. Нэг хүн нэг санал өгч Бусад хүмүүст дамжуулан даваа бүрт идэвхтэй оролцоно уу.
1-р даваа III сарын 22 - 29 Чингис хаан ном маань өрсөлдөгч Өөрчлөлт нэртэй бестсэллэр номыг 2440 санал авч 62:38 харьцаагаар ялсан.
2-р даваа, III сарын 29 - IV.5, Чингис хаан ном Shadowfever 1-р даваанд 977 санал авсан номтой өрсөлдөж байна.
3-р даваа, IV сарын 5 - 12, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
4-р даваа, IV сарын 12 - 19, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
5-р даваа, IV сарын 19 - 26, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
Мэдээллийн хэсгээс болоод бүтэн мэдээллийг цааш дамжуулахдаа www.medeelel.com эх сурвалжыг заавал дурдана уу гэж хичээнгүйлэн хүсье.
Нийт сэтгэгдэл (28)
RSS3. April
5. ih saihan bichsen bn bayrlaa
7. HUrdan sanalaa ogooch!!!
8. Sanalaa ogoochee ard tumeen
SHADOWFEVER, by Karen Marie Moning
49.1%
GENGHIS KHAN AND THE MAKING OF THE MODERN WORLD, by Jack Weatherford
50.9%
Total votes: 3843
9. Barag hojigdoj bolzoshgui bn shuu, sanalaa ogooch humuusee
SHADOWFEVER, by Karen Marie Moning
49.1%
GENGHIS KHAN AND THE MAKING OF THE MODERN WORLD, by Jack Weatherford
50.9%
Total votes: 3843
10. Sanalaa ogtsgoogoorei /Dung door haruullaa/ 1:37 pm im Mongolei
SHADOWFEVER, by Karen Marie Moning
50.1%
GENGHIS KHAN AND THE MAKING OF THE MODERN WORLD, by Jack Weatherford
49.9%
Total votes: 4459
11. Чингис хаан бол бидний бахархал
12. ...
Өгзгөндөө хөх тамгатай Монголчууд
Хөвгүүн Тэмүүжингээрээ бахархдаг
Өнийн өнд омогших Монголчууд
13. ...
Өгзгөндөө хөх тамгатай Монголчууд
Хөвгүүн Тэмүүжингээрээ бахархдаг
Өнийн өнд омогших Монголчууд







