Medeelel
(1 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)

Монгол улсын Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж төрийн шагналт, ШУГЗ, академич Далантайн Цэрэнсодномын туурвисан “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг”-ийг энэ 2011 оны 2-р улиралд багтаан хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Номын хийц нь хатуу хавтастай, ар шил нь оёо бүхий чанар, үзэмж сайтай, А4 цаасны хэмжээтэй ганц ботид 1200 гаруй нэгж бичвэрүүдийг багтаасан 700 гаруй хуудастай байхаар төлөвлөсөн байна.

Бүтээлийг борлуулах өртөг нь 35000 төгрөг байна. Хэрэв уншигч та урьдчилан захиалга өгвөл 30000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болох юм. Та уг номыг захиалах хүсэлтэй байгаа бол 2011 оны 03-р сарын 07-оос 2011оны 07-р сарын 7-ны хооронд номын өртгийг “Голомт” банкны Номун гэрэл төвийн 1102098900 тоот дансанд мөнгөө шилжүүлж болох юм.

Номын төлбөр шилжүүлсэн баримтаар Дээж бичгээ хэвлэгдмэгц танд зохиогчийн гарын үсэгтэй номыг илгээх болно


 Монгол аман зохиолын нийт төрөл зүйлийг багтаасан эл дорвитой бүтээлд дом шившлэг, хараал зүхэл, бэлэг дэмбэрэл, сацал мялаалгын үг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, оньсого таавар, ерөөл магтаал, домог, домог-үлгэр, дуу хуур, бөө мөргөлийн яруу найраг зэрэг жижиг болон жижгэвтэр төрөл зүйлээс гадна ардын жүжиг наадам, үлгэр тууль, бэнсэн үлгэр тэргүүтэн, хэдэн өдөр хоногоор үргэлжлэн өгүүлддэг асар зохиолын том хэлбэрийг ч бүрэн хамран оруулжээ.

Зохиогч эл бүтээлдээ аман зохиолын төрөл зүйл бүхэнд уг сэдвийн онцлог, утга учрыг танилцуулсан малгай өгүүлэл тэрлүүлсний дээр бичвэр тус бүрийн ард товч тайлбар өгүүлэл дагалдуулсан байна.
Энэхүү тайлбарт дээж бичиг нь тус улсын Их, Дээд сургуулийн монгол хэл бичиг, соёл урлагийн салбарын оюутан, багш нарт эн тэргүүнээ чухал гарын авлага болохын хамт ер эх хэл, аман зохиол, урлаг соёлоо эрхэмлэгч өргөн олон уншигчидад ч чухал хэрэгцээтэй бүтээл болсон ажээ.

.

ШУА-Хэл зохиолын хүрээлэн

Монголын нууц товчоо Судлалын төв

Утас: 330198,342521, 96630412, . 99244135, 98169660.


 

Гарчиг:

  • Оршил
  • Удиртгал

1.  Зан үйлийн холбогдол бүхий жижиг төрөл

  • Дом шившлэг
  • Хараал зүхэл
  • Бэлэг дэмбэрэл, сацал мялаалгын үг

2.Зүйр цэцэн үг

3.Ертөнцийн гурав

4.Оньсого

  • Агаар мандал байгаль ертөнцийн сэдэвт оньсого.
  • Ургамал мод, адгуус амьтны сэдэвт оньсого.
  • Хүн түүний хүнс, эдлэл хэрэгсэл, үйл ажиллагааны сэдэвт оньсого.

5.Ерөөл

6.Магтаал

7.Бөө мөргөлийн шүлэг дуудлага

  • Харын зүгийн дуудлага
  • Хар шар холимог дуудлага
  • Шарын зүгийн дуудлага.

8. Дуу

  • Хөдөлмөрийн дуу
  • Хурим найрын дуу
  • Аж байдлын дуу
  • Түүхэн дуу

9. Ардын жүжиг наадам

  • Харилцаа дуу
  • Харилцаа шүлэг
  • Тоглоом наадмын зугаа үг

10. Домог-үлгэр

  • Ертөнцийн үүслийн тухай
  • Од эрхсийн тухай
  • Ургамал бодис
  • Мал, араатан амьтан, жигүүртэн
  • Хүн хийгээд хүн нийгмийн соёл

11. Домог

  • Угсаа гарвалын домог
  • Түүхт явдлаас сэдэвлэн гарсан домог
  • Аж байдлын сэдэвт домог
  • Газар усны домог

12. Үлгэр

  • Адгуус амьтдын үлгэр
  • Шидэт ба баатарлаг улгэр
  • Аж байдлын үлгэр

13. Тууль

  • Адгуусны тууль
  • Баатарлаг тууль

14.Бэнсэн үлгэр

15.Холбоо шүлэг  

  • Номзүй

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Ц.Батмөнх (Элссэн огноо - 2008 оны 9 сарын 13, Бямба гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream