Medeelel
Мэдээлэл
Сараар харах
Сараар харах
Жагсааж харах
Жагсааж харах
7 хоногоор харах
7 хоногоор харах
Өдрөөр харах
Өдрөөр харах
Хотууд
Хотууд
Хайлт
Хайлт
Хэвлэх
Хэвлэх


Ж.Болормаа - "Ээж Нутаг Хоёр " уран бүтээлийн тоглолт
Print
  Вашингтон ДиСи
АНУ-ын нийслэл
Огноо: 2011 оны 4 сарын 16 - 19:30

Bolormaa_poster_mongol

 

Эрхэм хүндэт Монголчуудаа,

 

Алдарт Peabody-гийн Хөгжмийн Их Сургуулийн анхны монгол төгсөгч, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Жүгдэрсүрэнгийн Болормаагийн ачит ээж Ц.Адьяадаа зориулсан "Ээж Нутаг Хоёр " уран бүтээлийн тоглолтонд та бүхнийг хүрэлцэн ирж, сайхан монгол аялгуугаа сонсон нэгэн үдэшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

 

Дуучин Ж. Болормаа нь сонгодог урлагийн бие даасан болон хамтарсан 80 гаруй тоглолтыг Америкийн Нэгдсэн Улсад туурвисан бөгөөд монгол орныхоо соёл, урлагийг мэргэжлийн өндөр түвшинд сурталчилж яваа уран бүтээлч юм. Тэрээр Artshpere сан, Арлингтон хотын Соёлын Хэлтсийн шилдэг уран бүтээлчдэд олгодог шагналийг хоёр дахь удаагаа хүртэж, монгол болон сонгодог дууны сангаас бүрдсэн бие даасан тайлан тоглолтоо 4-р сарын 16-ны Бямба гаригт зохион байгуулах гэж байна.

 

"Ээж нутаг хоёр" тоглолтонд Монголын нэрт хөгжмийн зохиолчдийн уран бүтээлээс дуучин Ж. Болормаа дуулах бөгөөд, Aмерикийн утсан хөгжмийн “Тhe Classic” бэсрэг хамтлаг, бүжигчин Б. Дэлгэрмаа, дуучин С.Амарбүрэн нар оролцож уран бүтээлийн дээжээ өргөх болно.

 

Эрхэм монгол хүн та: Нутаг нэгт дуучин бүсгүйнхээ уран бүтээлээс сэтгэлийн таашаал авч, амралтын нэгэн оройгоо ая тухтай өнгөрүүлээрэй.

 

"Ээж Нутаг Хоёр" тоглолт:

Хэзээ: 4-р сарын 16-ны Бямба гаригт

Хэдийд: 19 цаг 30 минутаас

Хаана: Rosslyn Spectrum театрт

Үнэ: том хүн $10.00

хүүхэд $8.00



Мэдээллийн албан ёсны ивээн тэтгэгч:
Medeelel.com

Шинэ хот нэмүүлэх хүсэлтэй байвал info@medeelel.com хаягаар бидэнтэй холбоо барина уу.