Роаноке хот нь 97 мянган хүн амтайгаараа Виржиниа мужийн 10 дахь том хот юм. Тус хотыг толидон харах боломжтой Майл уулан дээр 1949 онд таван хошуун 27 м өндөр одыг бүтээснээр “Өмнөдийн одот хот” гэж нэрлэгджээ. Үндэсний хэмжээнд 2-рт ордог тус од нь босоо байрлалтайгаараа онцлог бол, 1-рт ордог Тейксас мужийн Ел Пасо хот дахь одон байгууламжийг хэвтээ хэлбэртэй бүтээжээ.
Роаноке хотод одоогоор, 200 гаруй Монголчууд аж төрдөг. Тэдний нэг, манай нэвтрүүлгийн оролцогч Бямбаагийн Сэлэнгэ нь Франклин гудамжин дахь “Кабуки” Япон ресторанд 2001 оноос хойш менежерээр ажиллаж байна. Ингээд “Америкийн өнгө” нэвтрүүлгийн шинэ дугаараа хүлээн авна уу.
“Colors of America” TV program,Selenge Byambaa, Roanoke, VA
Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com. Манай студийн зүгээс, улиран одож буй оноо амжилт бүтээлээр үдэж, угтан авах шинэ жилдээ аз жаргалаар дүүрэн амьдрахын ерөөл дэвшүүлье.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн (MNB) ММ агентлагийн ерөнхий редактор, сэтгүүлч Цэрэндоогийн Мөнхтөр.
Javhlan , Haidav - Ahan duusiin duu (Karaoke)
“Америкийн өнгө”-ийн ээлжит цуврал дугаарт, амласан ёсоороо өмнөх нэвтрүүлгийн үргэлжлэл болгон Бадрахын Тайвангийнд зочлон, түүний эхнэр Аюурзанын Ариунтуяа болон 3 охинтой нь уулзлаа.
Цахим мэдээллийн ертөнцөд нийт Монголчууддаа зориулан 2005 онд “orloo.info” вэбсайтыг үүсгэн байгуулснаас хойш tsahim.net хэмээх вэб лавлах, мөн дуучид хамтлагуудын урын сангаас бүрдсэн eМusic.mn, түүнчлэн naizuud.com зэрэг нэлээд олон вэбсайтуудыг санаачлан ажиллуулж ирсэн тус гэр бүл одоогоор Вашингтон хотын метроны системд багтах Виржиниа мужийн Арлингтон хотноо ажиллаж амьдарч байна.
Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
Америк дахь Монголчуудын төвлөрөл хамгийн их үүссэн Вашингтон, Оакланд, Чикаго зэрэг хотуудад шинэ жилийн үдэшлэгүүд өөр өөрийн өнгө аястайгаар зохион байгуулагддаг. Үүнээс СанФранцискогийн булан орчимд байрлах “БидМонгол Экспресс” тээвэр зууч, захиалгат худалдааны компаниас зохион байгуулсан “Мөнгөн үдэш” цэнгүүнээс бэлтгэсэн нэвтрүүлгийн үргэлжлэлийг хүлээн авна уу гэж урьж байна.
“Америкийн өнгө”-тэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com
“Colors of America” TV program, "Silver night" party, Bay Area
Hoshin shog - Medreliin emch
Hoshin shog - Uvur Mongol
Hairlan duulmaar baina (Karaoke)
Монголын UBS телевиз болон онлайн сувгуудаар дамжуулан хүргэж ирсэн “Америкийн өнгө” нэвтрүүлэг маань 3 дахь жилээ угтаж байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн үзэгчдийн хүрээлэлтэй болсон билээ. Тэдний нэг Тогосболдын Ундраа манай шинэ дугаарт оролцож, Виржиниагийн Олон улсын Их сургуульд элсэн орсон тухайгаа танилцуулж байна.
Virginia International University (VIU)-ийг 1998 онд үүсгэн байгуулсан, тус сургуулийн захирал Dr Isa Sarac хэлэхдээ, “Манай сургууль нь ашгийн бус байгууллага, бид зөвхөн оюутнуудыг сурч боловсроход анхаардаг. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 72 орныг төлөөлсөн оюутнууд байгаагаас 50% нь Азийн орнуудаас ирсэн” гэв.



