Иргэн танд Би иргэн нэвтрүүлгийн ээлжит дугаараар Иргэдийн оролцоо ба төсвийн тухай хэлэлцүүлгийг хүргэж байна.
Бэй арэа Сан Франциско хотод 6 сарын 13-ны орой Файрмонт зочид буудлын алтан өргөөнд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ гишүүн Сайханбилэг, Сайд Занданшатар, төлөөлөгчид болон 50 гаруй бизнесменүүд дагалдан явж, саналаа хэлж монголын одоогийн бодит амьдралын талаар дэлгэрэнгүй ярилаа. Нийт 400 гаруй монголчууд цугларч эрхэм ерөнхийлөгч монголчуудын санал асуултанд тодорхой хариулт өглөө.
Мөн 6 сарын 14-нд баруун эрэгт SF town CA street 465, Монголын консул албан есоор нээгдэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж туузыг хайчиллаа. Ийнхүү Сан Франциско хотод монголчууд бид Монгол улсын ерөнхий консулын газартай боллоо.
Монгол улсын хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд багтаан явуулах гэж байна. Энэ талаар Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын дарга, Ерөнхий менежер Б.Ганбат, Гадаад хэргийн яамны ажилтан П.Баяр нар энэ оны 10-р сарын 4-ны өдөр Вашингтон хот дахь МУ-ын ЭСЯ-н дээр хүрэлцэн ирж семинар зохион байгуулан, гадаад дахь иргэд www.toollogo2010.mn гэсэн вэбхуудсаар дамжуулан бүртгүүлэх талаар мэдээлэл хүргэлээ.
Тус семинараас АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “15 минут” студи видео бичлэг хийж, гадаадад амьдарч байгаа Монголчууд интернэт ашиглан 2010 оны 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн хэрхэн бүртгүүлэх талаар зааварчилгаа бэлтгэн хүргэж байгааг энд дарж хүлээн авна уу хэмээн урьж байна. Энэ дашрамд, дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт Монголчуудыгаа интернэт тооллогот идэвхтэй оролцохыг уриалж байна.
Иргэн танд Би иргэн нэвтрүүлгийн ээлжит дугаараар Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай хэлэлцүүлгийг хүргэж байна.
Дэлхийн мастеруудийн хөнгөн атлетикийн 19 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 7 сарын 7 наас эхлэн 14 хоногийн турш Калифорни мужийн Сакраменто хотноо амжилттай болж өндөрлөлөө. Америк улс энэхүү тэмцээнийг 3 дах удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 1995 онд New York мужийн Баффало хотноо 16 жилийн өмнө зохиож байжээ.
Энэ удаагийн Хөнгөн атлетикын мастерууүүдийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн 93 орноос, 5000 орчим тамирчид оролцсон бөгөөд 35-101 насны хооронд, 937 насны ангиллаар 6 өөр газар боллоо.
Монгол улс, Дэлхийн хөнгөн атлетикийн мастеруудийн тэмцээнд албан ёсоор анх удаа оролцлоо. Монгол улсыг төлөөлөн өөрсдийн сонирхол, идэвх зүтгэлээрээ Монгол улсын спортын мастер Г. Баярсайхан, спортын мастер Т. Цэрэндолгор, спортын мастер Ц. Пүрэвжав, спортын мастер Д. Ариунжаргал, спортын мастер X. Энхтуяа нар тус бүрдээ 2-оос дээш төрлөөр амжилттай оролцсон бөгөөд Монгол улсын төрийн далбайг Дэлхийн 92 оронтой мөр зэрэгцүүлэн мандуулж, 1975 оноос 2 жилд 1 удаа зохиогдож ирсэн Хөнгөн aтлетикийн мастеруудийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд Монгол улсын нэрийг шигтгэж өглөө.
Эрхэм Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж байна !
Энэ удаагийн дугаарыг Эрхэм үзэгч Та бүхэнд Калифорни мужийн MAND студи бэлтгэн Mэдээлэл цахим хуудас болон Монголд ТВ9 сувгуудаар хүргэж байна.
MAND studio, CA
Бид 21 дүгээр зууныг мэдээллийн зуун, өндөр технологийн эрин үе гэж ярьцгаадаг. Харин сайн төрийн нэгэн шалгуур, хөгжилтэй орны нэгэн хэмжүүр бол иргэд нь хэр "эрх мэдэлтэй" байхаас эхэлнэ. Мэдээлэлтэй иргэн эрх мэдэлтэй, эрх мэдэлтэй иргэн оролцоотой байдаг. Иргэд нь оролцож чаддаг нийгэмд л бид шударга ёсны үнэлэмж, тэгш эрхийн төлөвшил эхэлдэг.
Иргэн танд Би иргэн нэвтрүүлгийн ээлжит дугаараар иргэний мэдээлэлтэй байх эрхийн тухай хэлэлцүүлгийг хүргэж байна.
Цомог - 1
Монголын соёлын өдрүүд Америкт, Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод утааны улирал ирлээ.
Medeelel.com сайтын маань уншигчдын ихэнх нь АНУ-д оршин суудаг Монголчууд. Мэдээж Та бүхний гэр бүлийн олонх гишүүд яг одоо утаатай Улаанбаатарт амьдарч байгаа. Утааны асуудал бол гамшгийн хэмжээдн хүрсэн, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн сэдэв. Монгол Улсын Нийслэлд оршин суудаг нэг иргэн өдөртөө 4-8 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээнд хохирдог...
Би иргэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэнд "Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ?" сэдвийн дор хүргэж байна.
Дашаа дожоны нэрэмжит бэй ариагийн бүрэн контакт каратегийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Калифорни мужийн Аламеда хотын Инсиал ахлах сургууль дээр 2011 оны 4 сарын 17-нд боллоо. Тэмцээнд оролцсон каратегийн дэвжээнд Диксон хотын Ryukyukan karate, Сан Франциско хотын Navaro karate, Брептууд хотын Kiokushin karate, Borklu хотын Ralrh Gracie kickboxihg клубын 40 гауй каратечууд насны ангилалаар 7-8 ,9-11, 12-14, 15-17, -165, +165, жинд оролцлоо. Тэмцээний гол зорилго, АНУ дахь каратегийн холбоонд нэгдэх, монголчууд энэ спортыг чадварлаг эзэмшисэнээ харуулахад оршиж байлаа.



